Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Насанжаргал,

Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2230001660225 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..................... хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын ........ дугаар баг “................” гэх газарт газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Д-гийн Б

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын төвөөс урагш 6 километр орчим газарт ******* ******* улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо зам  тээврийн осол гаргаж зорчигч *******ийн эрүүл мэндэд хүзүүний 4, 5, 6 дугаар нугалмын хугарал, мултрал, нугалам хоорондын жийргэвчний урагдал бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй..” гэв.     

Эрүүгийн 2230001660225 дугаартай хэргээс:

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт ойролцоогоор 2 орчим километрт явж байгаад замдаа зогсоод дэлгүүрээс авсан архинаасаа нэг удаагийн аяганы талаар хийгээд гурав, гурав татсан. Тэгээд цааш гэр рүүгээ хөдлөөд явж байгаад “Майхан” гэх газрын араар явдаг шороон замаар явж байгаад зам тээврийн осолд орсон. Тэгээд би эхнэртээ хэлээд эхнэр эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Уг зам тээврийн осол миний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын үнэмлэхтэй байсан боловч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээтэй хэрэглэсэн байсан. Тухайн үед болсон асуудлын талаар мэдэж байгаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Цоггэрэлд эмчилгээндээ хэрэглээрэй гээд 2 сая төгрөгийг одоогийн байдлаар өгөөд байна.” гэх /хх 94-96 дугаар хуудас/

Хохирогч *******ийн...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед *******йн машинд дайгдаж, хөдөө гэр рүүгээ явах гээд суусан. Тухайн үед Бат-Эрдэнэ нь өөрийн эзэмшлийн портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Бат-Эрдэнэ “замдаа сумын төвөөс зүүн тийш 2 километр орчим газраас очиж айлаас бух ачаад явъя” гээд явсан. Бид хоёр бухаа ачаад сумын төвөөр дамжиж, клонкоос түлш аваад хөдөө гэр рүүгээ гарсан. Бид хоёр замдаа хогийн цэгийн урд талд 0,5 граммын “Хараа” архи хувааж уусан. Уг архинаас тус бүр нэг удаагийн аягаар дундуур хийж байгаад гурав, гурав татаад цаашаа явж байгаад “Майхан” гэдэг газрын хойд талд замын шанд гуядуулж, машинтайгаа онхолдсон юм...” гэх /хх 24-25 дугаар хуудас/

Гэрч*******ийн “...2022 оны 05 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед нөхөр танихгүй дугаараас залгаад “ирж ав, сая замын шанд гуядууллаа” гэхээр нь байгаа газрыг нь асууж тодруулахад “хөдөө гэр рүү явах замд сумын төвөөс ойролцоогоор 6 километр орчимд байгаа” гэхээр нь тухайн газарт ганцаараа хүний машин гуйгаад очсон.Тухайн ослын газарт очиход нөхрийн машины урд тал нь зүүн тийш, арын дөрвөн дугуй нь хойд зүг рүү харсан хажуу талаараа унасан байсан. Харин манай нөхөр, ******* нар машиныхаа хажууд байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн. Түргэн тусламж ирэхээс өмнө нөхрөөс юу болсон талаар асуухад “зам ховилтой байсан учир замын шанд гуядуулаад унасан” гэж байсан. Уг асуудлын талаар ярилцаж байхад нөхрийн амнаас архи үнэртэж байсан. Тэгэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан.” гэх /хх 31-32 дугаар хуудас/

Гэрч *******гийн “... Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч манай хүү ******* нь хөдөө мал дээр унаж ашигладаг. Уг тээврийн хэрэгсэл нь манай хүүгийн машин юм. Уг тээврийн хэрэгсэл надад ямар ч хамаарал байхгүй. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай бэр******* нь 97180367 дугаарын утсаар ярихдаа “манай нөхөр ******* найз *******ийн хамт сумын урагш “Майхант” гэх газраас хойш машинаа унагаад ******* гэж айлын гадаа чирч авчирсан байна” гэж хэлсэн. Хүү ******* өөрийн машинаа жолоодож яваад зам тээврийн осолд орсон. Мөн бага зэргийн согтолттой байсан... ” гэх /хх 35-36 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 4-9 дүгээр хуудас/
  • Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /10-11 дүгээр хуудас/
  • ******* ******* улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 14 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******йн жолооны үнэмлэхийн хуулбар /хх 18 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, үзлэгийн хуудаснууд /хх 42-56 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаартай “...1. *******йн биед тархины няцрал дунд зэрэг, хуйхны язарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 57-58 дугаар хуудас/
  • Хохирогч *******д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, өвчний түүх /хх 64-75 дугаар хуудас/
  •  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 345 дугаарт “...1. Хохирогч *******ийн биед хүзүүний 4, 5, 6 дугаар нугалмын хугарал мултрал, нугалам хоорондын жийргэвчийн урагдал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт  /хх 76-77 дугаар хуудас/
  • Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* нь “суурингийн гадна хөрсөн, зорчих хэсгийн өргөн 3.2 метр, үзэгдэх орчин чөлөөтэй, цэлмэг гэрэлтүүлэггүй, тэгш, хайсгүй, хашлагагүй, эсрэг сөрөг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй 1 эгнээтэй замд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж уг зам тээврийн осол болсон байх үндэслэлтэй” гэх магадалгаа /хх 80-82 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******йн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 97 дугаар тал/
  • Шүүгдэгч *******йн Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /103-105 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******эс хохирогч *******д 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 108 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******йн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлт /хх 108-111 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******йн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн, гомдолгүй...” гэх хүсэлт /118 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 119 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх 120-123 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын төвөөс урагш 6 километр орчим газарт ******* ******* улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо зам  тээврийн осол гаргаж зорчигч *******ийн эрүүл мэндэд хүзүүний 4, 5, 6 дугаар нугалмын хугарал, мултрал, нугалам хоорондын жийргэвчний урагдал бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь хохирогч *******, гэрч*******, ******* нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шүүгдэгч *******д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, үзлэгийн хуудаснууд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, өвчний түүхийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 345 дугаарт шинжээчийн дүгнэлт,   мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдэгт: авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эсхүл автотээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон, мансуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл холимог хэлбэрээр учруулж, амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан байхыг ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хор уршиг нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Прокуророос шүүгдэгч *******йг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******йн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр  хуульчилсан бөгөөд прокуророос *******йн хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан  гэж үзлээ.

            Хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд... хохирол учруулсан байхыг гэм хэргийн хохирол, хор уршигт ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар: 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Д-гийн Б-йг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Хохирогч ******* нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ