| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/0412/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2018-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 412
| 2018 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 104/ШШ2018/00412 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж ******* байр ******* оршин суух, ******* Ц.Э /РД:*******/-ийн
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* хороо, байр оршин суух, Д.Г /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Ч хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Гтой 2010 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Солонгос улсад байхдаа танилцан хамтран амьдарч байгаад 2012 онд Солонгос улсаас ирсэн. 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бид харилцан тохиролцож гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Э төрсөн. Нөхөр Д.Г 2013 оны 4 дүгээр сард буцаад Солонгос улс руу явсан. Энэ мөчөөс бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болж байнга хэрэлдэж маргалдах болсон. 2015 онд Солонгос улсад миний бие сурахаар очоод тэндээ хэсэг хугацаанд хамт амьдрах болсон. Тухайн үед мөнгө төгрөгнөөс болж хэрүүл маргаантай байсан учраас Д.Г Солонгост үлдээд, би нутагтаа ирээд хүүтэйгээ хамт аавындаа амьдрах болсон. Д.Г 2018 оны 3 дугаар сард Монголд ирсэн. Хүү маань төрсөн цагаасаа эхлэн эцгээсээ хол байсан учраас санаа сэтгэлийн гомдоочихож магадгүй гэж бодоод, нөхөртэйгээ ярилцаад нэг нэгэндээ саад болоод яахав тус тусын амьдралтай болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулъя гэж тохиролцоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүхдээ миний асрамжид үлдээхээр бид хоёр тохиролцсон тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энхцэцэгтэй 2010 онд танилцан хамтран амьдарч байгаад 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Э төрсөн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхээр тохиролцсон гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Д.Гоос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Д.Г нар 2010 онд танилцаж, 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Э төрсөн байна. Одоо эх Ц.Эийн асрамжид байгаа болох нь гэрлэгчдийн 0183420-44 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, Г.Эгийн төрсний бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн ******* хороо “Эрүүл өсөх” ӨЭМТ-ийн тодорхойлолт, 115 дугаар цэцэрлэгийн “Г.Э 115 дугаар цэцэрлэгийн бэлтгэл “В” бүлэгт суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-6-9/
Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцолоос шалтгаалан тусдаа амьдраад 3 жил болсон. Энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдраагүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсон байна. Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон /хх-13-17/, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Э хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлаар шаардлага гаргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Гоос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 13******* зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Ц.Э, хариуцагч Д.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Гоос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эт олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН