Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 375

 

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2018/00

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар          

             Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, Боржигин Д.Л /РД:**********/-ийн                                              

            Хариуцагч: *******, Ногоон талбайн 12г  гудамж 07 тоотод оршин суух, ******* Д.Б/РД:**********/-т холбогдох           

            Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2002 онд Д.Бтай танилцан хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Э төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бтай зан харилцааны таарамжгүй байдлаас хамтран амьдрах боломжгүй болоод 2018 оны 3 сараас тусдаа амьдарсан. Одоо охин минь миний асрамжид байгаа тул эцэг Д.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулна  гэв.

Хариуцагч Д.Бшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л хариуцагч Д.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Д.Бнэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Д.Бнар 2012 онд танилцан, эр эмийн харьцаатай байснаас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Б.Э төржээ. Д.Бохин Б.Эгийн эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, “Нарны эрч” ӨЭМТөвийн тодорхойлолт /хх-5/, охин Б.Эгийн №1113000243 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ зэргээр нотлогдож   байна. 

 Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Д.Бтэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

         Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Д.Баас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Б.Эг  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 33.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135.2.8. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг ******* Додоон Баас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Эг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Д.Баас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

4. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар  зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 33.150 /гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

       ДАРГАЛАГЧ                                        Н.БАЯРСҮРЭН