Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

 

 

 

 

2022             08           09

         2022/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2230000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, .......... оны .......... дугаар сарын ........-ний өдөр Сүхбаатар аймгийн ............. суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ............... хамт Сүхбаатар аймгийн сумын ........ дүгээр баг, “” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Т-ын О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын ......... дүгээр багийн “” гэх газраас хохирогч *******ы итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргээс 2 тооны үхрийг завшиж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Чулуун ахын үхэр манайд байдаг. Ойрын 3 жил үхрээ харуулж байгаа. Жилд нэг удаа бяруу өгдөг. Эрдэнэсүх ахаас бярууны мөнгө авсан байсан. Тухайн үед өөрийнхөө үхрээс бяруу авч өгөх гэсэн боловч манай үхэр байхгүй байсан. Өмнө нь Чулуун ахаас үхэр аваад орон үхрийг нь өгдөг байсан. Тухайн өдөр сум руу явах байсан учраас суманд очоод Чулуун ахад бярууг нь хүнд өгсөн талаар хэлнэ гэж байсан боловч сум руу очиж амжаагүй...”  гэв.    

Эрүүгийн 2230000000197 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт хойд аав , ээж *******, дүү нарын хамт өөрийн бог, бод нийлсэн 60 орчим тооны мал маллаж амьдардаг. Би хүүхэд байхаасаа хойш өвөө *******, хойд аав *******гийн ойрын хамаатан ******* нарын малыг харж байсан. Одоо ч энэ хүмүүсийн малыг харж байгаа. Манайд өвөөгийн 20 гаруй тооны үхэр, харин *******ы 30 гаруй тооны үхрүүд манайд байдаг. ******* нь надад жилдээ нэг бяруу өгдөг. ...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манайхтай ойролцоо нутагладаг хэдэн хүмүүс морьдоо ойрхон зайнд сунгаж байхад ******* нь над руу залгаад “би Бат-Эрдэнийн гэрт ирсэн чинь Бат-Эрдэнэ согтуу байна, уул нь нэг бяруу авах ёстой юм, мөн чамаас дөрвөн бяруугаа авах ажлаар ирлээ” гэхээр нь би “морины сунгаа үзэж дуусаад очлоо” гээд утсаа тасалсан. Тэгээд би Бат-Эрдэнэ ахын гэрт очиход Бат-Эрдэнэ ах, *******, Түүний эхнэр ******* нарын хүмүүс байсан. Тэгээд тухайн хүмүүсээс авсан мөнгөнийхөө оронд өөрийнхөө бярууг өгөх гэхэд манай үхрүүд хол бэлчээрт байсан. Харин өвөө, ах *******ы үхрүүд тасраад Бат-Эрдэнийн гэрийн ойрхон ирсэн байхаар нь өвөөгийн бяруунаас гурвыг, Чулууны бяруунаас хоёрыг ачиж өгсөн...” гэх /хх 85-88 дугаар хуудас/
  • Хохирогч *******ы “...Би Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар багийн нутаг сумын төвд амьдардаг. Манай мал сумаас зүүн урд зүгт “” гэх газар манай эхнэрийн хамаатан гэх айлын малтай хамт байдаг. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би хөдөө айл руу явах гэж байхад над руу утсаар залгаж “аймгаас цагаан өнгийн машинтай хүмүүс ирээд мал ачих гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын урдаас ирэх байх гэж бодоод амдаад харж байсан. Тэгсэн орой харанхуй болсон байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Урдаас цагаан өнгийн мал ачсан машин Э.Бат-Эрдэнэ гэх залуугийн хашаа руу орсон тэгээд нэлээн байж байгаад гараад хойшоо явж байхад нь араас нь очиж зогсоож үзсэн. Тэгэхэд манай им зүстэй 2 тооны бяруу байсан. Мөн ахын 3 тооны бяруу байсан. Хэн өгсөн талаар тухайн хүмүүсээс асуухад “******* өгсөн” гэж хэлсэн. Оюунбатад өвөл бярууны мөнгө өгсөн одоо малаа аваад явж байна гэж надад хэлсэн...” гэх /хх 19-20 дугаар хуудас/,
  • Гэрч *******ийн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Эрээн дов” гэх газар мал маллан амьдардаг. 2021 оны 07 дугаар сард манай хадам Э.Бат-Эрдэнийг дагаж ******* нь манай гэрт ирж байсан. Анх тэгж зүс харж мэдэх болсон. Тэрнээс хойш утсаар холбогдож ярьж хөөрч явдаг байсан. Эхнэр бид хоёр 2022 оны 01 сард малчны зээл 15,000,000 төгрөг дээрээ нэмээд 5,000,000 төгрөг авсан. Тэр мөнгөөрөө мал авна гээд цахим хаягтаа зар байршуулсан. Тэгсэн манай хадам дүү Э.Бат-Эрдэнэ “та бяруу авч байгаа юм уу” гэж ярихад нь “тиймээ миний дүү бяруу олноор нь зарах хүн байвал хэлж байгаарай” гэж ярьсан. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сарын эхээр миний 90619696 дугаар луу ******* нь “та ахаа бяруу авч байгаа юмуу хэдээр тарааж байгаа юм” гэхэд нь “350,000 төгрөгөөр тарааж байгаа” гэхэд “ахаа та жаахан нэмээрэй дүү нь энэ хавиас бяруу сурч өгнө” гэхээр нь 400,000 мянган төгрөг болгож 2 бярууны мөнгө 800,000 төгрөг дансаар шилжүүлж хийсэн. Тухайн үед “дүүд нь мөнгөний хэрэгтэй байна, суманд адуу тэжээж байгаа овьёосны мөнгө хэрэгтэй байна” гэхээр би өгсөн. Тэрнээс хойш ердөө хоёр хоногийн дараа “сумын төвд ээжтэйгээ орж ирлээ сарын юм бөөгнүүлэх гээд мөнгө олдохгүй байна” гээд “дахиад хоёр бярууны мөнгө өгчих” гэхээр нь одоо “чинийх 4 бяруу өгөхөөр боллоо шүү өөрөө хүргэж өгөхийн байгаа биз дээ” гэхэд ******* нь “дүү төл мал өнгөрөөгөөд хавар хүргээд өгнө” гэж надад хэлсэн. Манайх 2020 онд шинэ гэр барьсан. Тэгээд хүмүүс надад мал бэлгэнд өгсөн байсан. Тэрний нэг нь манай хадам дүү Э.Бат-Эрдэнэ адуу бэлэглэсэн байсан. Тэгээд хавар боллоо дулаан оронгуут би өөрөө машинтайгаа эхнэрийн хамт бэлгэнд болон худалдаж авсан малаа авах ажлаар сум руу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дүү Э.Бат-Эрдэнэ гэрт очоод ******* руу утсаар залгаж “ах нь ирсэн байна чи хаана байна” гэхэд “дүү нь морь сунгаад очъё” гэж хэлсэн. Тэгээд орой 17 цагийн үед ******* нь ирж надтай уулзаад “за дүү нь үхрээ хураагаад ирье” гээд мотоциклтой яваад удалгүй 20 гаруй үхэр тууж ирээд 5 бяруу барьж өгсөн. Тэгээд би малаа ачаад сумын төвд ирээд аймаг гарах гэж явж байхад нэг хүн ирээд “та нар хулгай хийсэн байна” гэхээр нь би “хүнээс авсан” гэхэд “наад ачиж яваа бяруунд чинь хулгайн мал байна, цагдаа руу авч явна” гээд дагуулаад явсан...” гэх /хх 26-27 дугаар хуудас/,
  • Гэрч йн “...Би Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газар Батзаяа гэх хүний малыг гэр бүлийн хамт маллан амьдардаг. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг  өнгөрөөгөөд манай хөдөө гэрт ******* нь эхнэр йн хамт 99-84 СҮА улсын дугаартай “Pronter” маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёулаа ирсэн. Би 2021 оны 08 сарын эхээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт байх хөдөө гэрт нь очиж байсан. Тэгэхдээ ******* ахад гэрийг нь мялаагаад нэг адуу бэлэглэсэн юм. Тэр адуугаа авах ажлаар ирлээ гэж ярьж байсан. Би тэгэхээр нь мордоод адуу хурааж ирээд адуунаасаа хээр зүсмийн /чагтай саран тамгатай/ хоёр даага барьж өгсөн. Тэгээд манай гэрт байж байхад нь би хониндоо мордоод ирэхэд үдийн хойно 16-17 цагийн орчимд манай гэрийн гадаа манай гэрээс ертөнцийн зүгээр хойшоо байдаг ******* нь үхэр хөөж ирээд *******эд бяруу барьж өгч байсан. Би тэгэхээр нь *******аас “чи юун бяруу барьж өгч байгаа юм” гэж асуухад /Өвөөтэй/ солиод Эрдэнэсүх ахад өгч байгаа юм гэсэн. Тэгээд миний өгсөн хоёр адуу, нөгөө хэдэн бяруугаа ачаад манай хөдөө гэрээс 18 цаг өнгөрөөгөөд сумын төв явсан. Тухайн үед би сумын төв орж сургуулийн хүүхэд хүргэж өгөх ажилтай байсан болохоор хамт явсан. Сумын төвд очсон хойно ******* гэх хүн манай хоёр тооны бярууг хаанаас ачаад явж байгаа юм гээд ******* ахаас асууж машиныг нь гэрийнхээ гадаа аваачсан. ******* өгсөн гэж хэлсэн. Тэгээд өөртэй нь ярьсан байх...” гэх /хх 34-35 дугаар хуудас/,
  • Гэрч *******йн “...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай бэр ******* нь хөдөө гэрээсээ эмнэлэгт үзүүлэх ажилтай манайд ирсэн байсан. Тэгээд манай бэр надад Оюунбат сая надтай утсаар ярилаа. Хүнд бяруу өгөх гээд өөрийнхөө бярууг олохгүй байна гээд таны бяруунаас өгчихье гэж байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэг гэж бэрдээ хэлсэн...” гэх /хх 37 дугаар хуудас/,
  • Гэрч *******ын “...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  хөдөө гэрээс өглөө сумын төвд эмнэлэгт биеэ үзүүлэх ажлаар ирсэн. Намайг сум явахад манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд ойрхон нутагладаг Бат-Эрдэнэ гэх айлынд ирсэн байсан. Тэгээд намайг суманд байхад манай хүү Оюунбат миний 98221216 дугаарын утсаар залгаж “ээжээ нөгөө бяруу авах хүмүүс нь аймгаас ирсэн байна. Би өвөөгийн үхрээс гурван бяруу өгье. Дараа нь эр, охиноор нь солиог нь гаргаад өгье” гэж хэлсэн байсан...” гэх /хх 39 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.йн “...Би нөхөр Эрдэнэсүхийн хамт 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Эрээн дов” гэх газраас гарч суманд мал авах байсан хүмүүстэй уулзаж малаа авах ажлаар ирсэн. Нөхөр бид хоёр Наран суманд хөдөө амьдардаг Э.Бат-Эрдэнэ гэх дүүд “бяруу өгөх хүн байвал мэдэж байгаарай” гэж хэлж байсан. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сарын үед ******* нь утсаар залгаж “хоёр бярууны мөнгө авъя” гээд дансаар 800,000 төгрөг авсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа ******* нь дахин ярьж хоёр бяруу өгнө гээд 800,000 төгрөг авсан. Тухайн үед хүн рүү ярьж дансаар мөнгийг нь хийлгэсэн. Тэгээд тэр бяруугаа авах гээд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирэхэд ******* нь утсаар залгаж “би сунгаа үзээд ирье” гээд ярьсан. Тэгээд орой 16 цаг өнгөрөөж ирээд бид хоёртой уулзаад “би үхрээ хөөгөөд ирье” гэж яваад 20 гаруй тооны үхэр хөөж ирээд 5 тооны бяруу барьж өгсөн. суманд орж ирээд явж байхад араас нэг машинтай хүн ирээд “та нар манай малыг ачаад явж байна, цагдаа руу очно” гээд ирсэн. Тэгсэн *******ын өгсөн бяруунууд нь тухайн хүний мал болж таарсан. Бид нар мэдээгүй. ******* нь өөрөө хөөж ирээд барьж өгсөн бяруунууд байсан...” гэх /хх 42-43 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Хөрөнгө үнэлгээний  “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2202214 дугаартай “...2 тооны бярууны зэх зээлийн үнэ 1,100,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх 49-58 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлгээний  “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн “...Dayun маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 683,400 төгрөг...” гэх дүгнэлт /хх 64-73 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 89 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 93-94 дүгээр хуудас/
  •  Шүүгдэгч *******ад холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 96 дугаар хуудас/
  • Хохирогч *******ы мал, тэжээвэр  амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /хх 99-100 дугаар хуудас/
  • *******гийн мал, тэжээвэр  амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /хх 102-103 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******ын иргэний мэдээллийн лавлагаа /хх 104 дүгээр хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн “” гэх газраас хохирогч *******ы итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргээс 2 тооны үхрийг завшиж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч *******, гэрч *******, *******, *******, *******, ******* нарын мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний  “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2202214 дугаартай дүгнэлт,  хохирогч ******* болон иргэн *******гийн мал, тэжээвэр  амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хөрөнгө завших гэмт хэрэгт: бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмших, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******ы итгэмжлэн хариуцуулсан бод малыг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бусдын бод малыг худалдан борлуулж бусдад санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

         Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч *******д төлөх төлбөргүй болно...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “...Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой.  Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг ойлгож, хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Иймд шүүгдэгч *******ад тухай зүйл ангид зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.  

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авах нь  зүйтэй гэж үзлээ.  

Хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.        

          Бусад асуудлаар:

 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Т-ын О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Т-ын О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******ыг дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч *******д учруулсан хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын эзэмшлийн “улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл”-ыг битүүмжилсэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

   

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ