| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/0306/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2018-11-15 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 306
| 2018 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 104/ШШ2018/00411 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж ******* оршин суух, ******* Д.А /РД:**********/-ийн
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, *******ийн ******* гудамж ******* оршин суух, д Ж.Э /РД:**********/-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.Этай 2008 онд танилцан, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2009 оны 3 дугаар сарын 09-нд хүү А.Д, 2012 оны 12 дугаар сарын 26-нд охин А.А нар төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан. Ж.Э архи ууж агсам тавьж, зодож нүддэг байсан учраас 2015 оноос тусдаа амьдарсан. Ж.Э 2015 онд хэрэгт холбогдон 13 жилийн ял аваад 2017 онд суллагдсан. Одоо өөр бүсгүйтэй хамтран амьдарч байгаа тул эвлэрэх боломж байхгүй. Иймд хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. 2009 оны 3 дугаар сарын 09-нд төрсөн хүү А.Д, 2012 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн охин А.А нар миний хүүхдүүд мөн. Хоёр хүүхэддээ хуульд заасан тэтгэлэгийг төлнө. Хэдийгээр хамт амьдрахгүй байгаа ч эцэг хүний хувьд хүүхдүүдээ хүний хүүхдээс дутаахгүй явуулна гэж хичээх болно гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А хариуцагч Ж.Эаас эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.Э нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ж.Э нар 2008 онд танилцан, эр эмийн харьцаатай байснаас 2009 оны 3 дугаар сарын 09-нд хүү А.Д, 2012 оны 12 дугаар сарын 26-нд охин А.А нар төржээ. Тухайн үед хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүхдүүдийг эх Д.Ааар овоглож гэрчилгээ авсан байна. /хх-******* хуудсанд авагдсан 0249773-173, 0000756296-857 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд/
Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ж.Э нар нь 2015 оноос тусдаа амьдарсан бөгөөд тэд цаашид хамт амьдрах боломжгүй тухайгаа мэдүүлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 2******* зүйлийн 21.1.-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг бөгөөд Ж.Э 2009 оны 3 дугаар сарын 09-нд төрсөн хүү А.Д, 2012 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн охин А.А нарыг өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Д.А шаардах нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Эыг 2009 оны 3 дугаар сарын 09-нд төрсөн хүү А.Д, 2012 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн охин А.А нарын биологийн эцгээр тогтоож, хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.А 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 104/ШЗ2018/01173 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 123.281 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Ж.Эаас 123.281 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т зааснаар хариуцагч д Ж.Эыг 2009 оны 3 дугаар сарын 09-нд төрсөн хүү А.Д, 2012 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн охин А.А нарын биологийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хариуцагч Ж.Эаас сар бүр, хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж 2009 оны 3 дугаар сарын 09-нд төрсөн хүү А.Д, 2012 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн охин А.А нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Ж.Эаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамж 123.281 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ж.Эаас 123.281 /нэг зуун хорин гурван мянга хоёр зуун наян нэг/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН