| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0307/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/328 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0307/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч В.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт В-н С-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2022 оны .... дугаар сарын ....-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт В-н С /РД:........./, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн, ..... суманд төрсөн, ..... настай, ...., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ....., ам бүл ...., нөхөр, хүүхдийн хамт .... аймаг, .... сум, ..... дугаар баг, Х-н ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгч В.С нь 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр ..... аймгийн ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт түүний .... ДАУ улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэн буусан С.Э-н Самсунг А-52 маркийн гар утсыг тус тээврийн хэрэгсэлд гээгдэж үлдсэнийг, бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч В.С-н өгсөн: Гар утсыг нь буцааж өгсөн. Улсын яллагчтай 450,000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
20... оны ... дугаар сарын ....-ны өдрийн: В.С-с Самсунг А-52 маркийн хар өнгийн ........./ ........ дугаартай гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/,
20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн: В.С-с хураан авсан Самсунг А-52 маркийн хар өнгийн гар утсыг хохирогч С.Э-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/,
Хохирогч С.Э-ын өгсөн: 20... оны ..... дугаар сарын .....-нд .....-өөс .... цагийн үед ...... сумын .... дугаар баг Х-н ..... дүгээр гудамжны үзүүрээс ..... маркийн ..... ДАУ улсын дугаартай машинд суугаад “.....” нэртэй дэлгүүр орсон. Дэлгүүрээс ууттай мах аваад буцаад машинд суугаад О-н гудманд байх ...... дэлгүүрийн үүдэнд буусан. Надтай хамт Г, Х нар явсан. Машинаас буугаад гэнэт гар утсаа санаад халаасандаа үзтэл байхгүй байсан. Ингээд би гар утас руугаа залгахад дуудаж байгаад холбогдохоо больсон гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч М.Х-ы өгсөн: 20.. оны ... дугаар сарын .....-ний өдөр С.Э над руу залгаад ..... дэлгүүрийн гадна зогсож бай таксинд суугаад очиж байна гэж хэлсэн. Тухайн такси ирэхэд С.Э урд нь суучихсан, жолоочийн эхнэр, Г хоёр хойно нь суучихсан байсан. Тухайн үед С.Э гар утсаа оролдоод байх шиг харагдсан. Таксинаас буугаад хэсэг хугацааны дараа С.Э утсаа таксинд унагасанаа мэдсэн. Утас руу нь залгахад дуудаад авахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч Ц.О-н өгсөн: 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр эхнэр бид хоёр .... ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ..... ..... руу бага хүүгийнхээ ажил дээр очих гээд явж байхад древэнгийн уулзвар дээрээс хоёр хүн суугаад “..... дэлгүүр орж мах авчихаад, таягтай найзыгаа хүргээд өгье” гээд халамцуу залуу гуйгаад байхаар нь хүргэж өгсөн. Цаашаа шинэ ..... орж ажлаа амжуулчихаад буцаад гэртээ ирсэн. Тэгээд би машинаа үлдээгээд Улаанбаатар хот явсан. Хоёр хоногийн дараа эхнэр залгаад “машин дотроос утас олоод симээ хийгээд барьчихсан чинь цагдаагаас залгаад мэлүүлэг өг гээд байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч М.Г-ын өгсөн: 20.... оны .... дугаар сарын .....-ний өдөр би найз С.Э-г дагуулаад ..... дэлгүүрээс мах аваад өгөөч гэж гуйгаад дагуулаад явсан. Бид хоёр зам дээрээс такси бариад ..... дэлгүүрээс мах авчихаад бас 0,5 литрийн Х нэртэй архи авчихаад буцаад ..... ..... дэлгүүрийн урд буусан. С.Э урд талын суудалд, би арын суудалд сууж байсан. С.Э таксинд суухдаа болон сууж байх үедээ гар утсаа оролдоод утастайгаа явж байсан. Харин таксинаас буугаад “миний гар утас алга болсон байна” гэж надад хэлсэн. Х-ын утаснаас залгахад дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Капитал зууч ХХК-ийн 20.... оны .... дугаар сарын ....-ны өдрийн Самсунг А-52 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 750,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,
Шүүгдэгч В.С-ын яллагдагчаар өгсөн: 20.... оны ..... дугаар сарын .....-ний өдөр древэнгийн 4-н замын уулзвар дээр хоёр залуу гар өргөхөөр нь машиндаа суулгасан. Тэгээд тухайн хоёр хүн дэлгүүрээс архи, мах хоёр аваад гэртээ хүргүүлсэн. Тухайн хоёр залууг хүргэж өгчихөөд ..... орж ажлаа амжуулчихаад буцаад ...... явсан. 4 хоногийн дараа би машинаа цэвэрлэж байгаад машиныхаа урд талын суудал буюу жолоочийн эсрэг талын суудлаас гар утас олсон. Тухайн олсон гар утсандаа ..... гэсэн дугаарыг хийсэн. Хэд хоногийн дараа цагдаагийн газраас над руу залгасан гэх мэдүүлэг /хх-ийн 51/, Мобиком корпораци ХХК-ийн албан бичиг /хх-17/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч В.С нь 20.... оны .... дугаар сарын .....-ний өдөр ..... аймгийн ...... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт түүний ..... ДАУ улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгсэлд суусан С.Э нь буухдаа Самсунг А-52 маркийн гар утсаа гээснийг олж аван өөрийн сим картыг хийж барьсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч В.С-н үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн эзэмшилд авч бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Э-т 750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох “гар утсаа биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч В.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч В.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/-аар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч В.С нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч В.С-н хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт В-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.С-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР