Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/950

 

 

  2022            10            06                                       2022/ШЦТ/950             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Даваадорж,

Хохирогч Б.Б ,

Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт А ийн С  д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... аймгийн .. суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт А ийн С   /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.С нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Б д “...Төрийн тусгайгаас буу акталж байна, мөн бусад эд зүйл акталж байгаа тул үүнийг авч зараад ашиг олохгүй юм уу...” гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, улмаар хохирогчийн ...  тоотод байх гэрээсээ интернэт банк ашиглан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 7.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөг, нийт 32.000.000 төгрөгийг өөрийн “Хаан банкинд эзэмшдэг ... , ...  тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан,

Мөн тэрээр үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.М д “...Төрийн тусгайгаас буу акталж байна, нэг бууг 2.000.000 төгрөгт авч, цааш нь худалдаж мөнгө олох боломж байна...” гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, улмаар хохирогчийн ...  тоотод байрлах өөрийн гэрээсээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр интернэт банк ашиглан шилжүүлсэн 7.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эззмшдэг ...  тоот дансаар шилжүүлэн авч залилан бусдад нийт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч А.С нь “хохирогч Б.Б д “...Төрийн тусгайгаас буу акталж байна, мөн бусад эд зүйл акталж байгаа тул үүнийг авч зараад ашиг олохгүй юм уу...” гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, улмаар хохирогчийн ...  тоотод байх гэрээсээ интернэт банк ашиглан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 7.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөг, нийт 32.000.000 төгрөгийг өөрийн “Хаан банкинд эзэмшдэг ... , ...  тоот дансуудаар шилжүүлэн авч залилсан,

Мөн тэрээр үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.М д “...Төрийн тусгайгаас буу акталж байна, нэг бууг 2.000.000 төгрөгт авч, цааш нь худалдаж мөнгө олох боломж байна...” гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, улмаар хохирогчийн ...  тоотод байрлах өөрийн гэрээсээ 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр интернэт банк ашиглан шилжүүлсэн 7.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкинд эззмшдэг ...  тоот дансаар шилжүүлэн авч залилан бусдад нийт 44.000.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 

Үүнд:

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн 32.000.000 төгрөгийг ... , ...  гэсэн С  гийн данс руу шилжүүлсэн. Тэрээр “төрийн тусгайгаас буу акталж байна, үүнийг авч зараад ашиг олохгүй юм уу” гээд хэлж байсан. Эхлээд надаас 4.000.000 төгрөг аваад 4.500.000 төгрөг болгож өгсөн. Тэгэхээр нь би итгээд дахиад хэлэхэд нь мөнгө шилжүүлсэн ба буцааж өгөхгүй өөр шалтаг шалтгаан хэлээд нэмж мөнгө аваад байсан. Сүүлд нь надаас авсан мөнгөөрөө бооцоо тавиад алдсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

-дахин өгсөн: ...А.С нь хохирлын мөнгөнөөс 3.500.000 төгрөг төлж барагдуулсан ба үлдсэн мөнгөө нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/,

 

Хохирогч М.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хоёр сарын өмнө буюу 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр манай танил ах С   гэдэг хүн 92111361 дугаараас залгаад “төрийн тусгай хамгаалалтаас буу актад гаргаж байгаа юм, нэг бууг 2.000.000 төгрөгөөр аваад 2.500.000 төгрөгөөр өөр газар тушаагаад мөнгө олох боломж байна, мөнгө асуудалгүй төрийн сангаас ороод ирнэ, ахдаа 12.000.000 төгрөг өгөөч, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлсэн мөнгө дээрээ 2.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Тэгээд би С   ахыг Төрийн тусгай хамгаалалтад ажилладаг болохоор нь итгээд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байхдаа өөрийн ...  тоот данснаас түүний “Хаан” банкинд эзэмшдэг ...  тоот данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь 14 цаг 04 минутад мөн өөрийн ...  гэсэн данснаас С   ахын данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би С   ах руу залгаад “мөнгөө авмаар байна” гэхэд тэрээр “нэмээд дахиад буу авчихсан байгаа, бүх хүмүүсийн мөнгө нийлээд 5 дугаар сарын 16-ны өдөр ороод ирнэ, тухайн үед мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл мөнгөө өгөөгүй байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр тал/,

 

Гэрч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхрийн 10 жилийн ангийн хүүхэд нь “Төрийн тусгай албанаас албан хэрэгслүүдээ акталж байгаа” гэж хэлсэн. Тэрээр “та хоёр боломжтой бол акталж байгаа хөрөнгүүдээс аваад худалдах боломж байна” гэсэн. Тэр өдрөө 4.000.000 төгрөгийн үнэтэй буу байна гэж нөхөрт хэлсэн ба ...тус мөнгийг аваад буцаагаад 4.500.000 төгрөг болгож нөхрийн данс руу шилжүүлсэн. ...Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөртэй холбогдоод “актлах иж бүрдэл байна” гэж хэлээд 7.000.000 төгрөг хийчих гээд ярьсан. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дахин холбогдоод дахиад 5.000.000  төгрөг хийчих юм бол 6.000.000 төгрөг болгож өгнө гээд авсан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “10.000.000 төгрөгөөр цүнх шалгадаг төхөөрөмж зарна” гэхээр нь тохироод тэр мөнгийг дансанд нь хийсэн. Ингээд нийт 22.000.000 төгрөг 2022 оны 5 дугаар сарын 14-ний өглөө орно гэсэн боловч орж ирээгүй. ...Тэрнээс хойш дандаа худлаа ярьж Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна гээд байдаг байсан. Өнөөдөр манай нөхөр Б  руу залгаад энэ мөнгийг би тоглоод алдчихсан гэж хэлсэн. Нийт 32.000.000 төгрөгөөр хохирсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар тал/,

            Хохирогч М.М гийн Хаан банк-нд эзэмшдэг ...  тоот, шүүгдэгч А.С  гийн ... , ...  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-69, 92 дугаар тал/,

            Шүүгдэгч А.С  , хохирогч М.М , хохирогч Б.Б  нарын хооронд харилцсан зурвас /хх-ийн 20-38, 93-101 дүгээр тал/,

2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч А.С  н ...  тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч А.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нутгийн дүү болох М   руу өөрийн ...  дугаараас залгаад “...2-3 хоногийн хугацаатай мөнгө зээлэх боломж байна уу, манай төрийн тусгай хамгаалалтын газраас гар буу актанд гаргаж байгаа юм, 5.000.000 төгрөгөөр буугаа аваад дээр нь нэг нэмээд зарна, тухайн ашгийг нь чи ав, 12.000.000 төгрөг байна уу” гэж асуусан. Тэгтэл М   зөвшөөрөөд ...  тоот данс руу 2022 оны 5 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд 5.000.000 төгрөг, мөн 7.000.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж надад итгээд мөнгөө өгсөн. Тэгээд би тухайн мөнгийг “1xbet” бооцооны сайт руу оруулаад сагсан бөмбөг дээр мөнгө тавьсан ба 2 хоногийн дотор бүх мөнгөө алдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 141 дүгээр тал/,

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Надад хэргийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд гэм буруугаа хүлээж байгаа. Анх надад найзыгаа хохироох санаа байгаагүй. Тухайн үед би интернет тоглоом дээр мөнгийг тавиад алдсан. Бодлогогүй зүйл хийсэндээ харамсаж байгаа бөгөөд цаашид бүх хохирлыг төлж барагдуулна...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч А.С  д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч А.С  н “...Төрийн тусгайгаас буу акталж байна, мөн бусад эд зүйл акталж байгаа тул үүнийг авч зараад ашиг олохгүй юм уу...” гэж хуурч, хохирогч нарын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч А.С  г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б д 32.000.000 төгрөгийн хохирол, хохирогч М.М д 12.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч А.С нь хохирогч Б.Б д 3.500.000 төгрөгийг, хохирогч М.М д 1.360.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч А.С  гаас нийт 39.140.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б д 28.500.000 төгрөгийг, хохирогч М.М д 10.640.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч А.С  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.… ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.С  гаас ...Намайг ажиллах нөхцөлөөр хангаж өгч, мөнгөн торгууль юм уу, тэнсэнгийн ял оноож өгнө үү. Би хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Заавал хохирлоо төлж барагдуулна... гэх санал тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч А.С  н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61, 124 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 1270 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 62, 105, 120-121, 123 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 63, 103 дугаар тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66, 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч А.С  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.С  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаарр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч А.С  г дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С  д шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт А.С  г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С  г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С  д шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч А.С  д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С  гаас нийт 39.140.000 /гучин есөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б д 28.500.000 /хорин найман сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч М.М д 10.640.000 /арван сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.С  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С  д  урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН