Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2238000000588 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-2-2 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим **************эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-2-2 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим **************эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000588 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...**************манай байшингийн хойд талд өвсөн дотор нуугдаад хэвтэж байхаар нь би цагаан өнгийн модоор толгой руу хүчтэй 1 удаа цохисон. Толгойноос нь цус гараад байсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************гэр рүү орсон. Ороод сууж байтал араас Мөнхбат ах орж ирээд “ утас, мөнгө өг, чамайг ална” гэж хэлсээр орж ирсэн. Би хариуд нь “ Та юу яриад байгаа юм бэ, эрүүлдээ яриарай наадахаа” гэж хэлээд бид хоёр маргалдаж, хашаан дотор болон гэр дотор утсыг нь хайсан, олдоогүй...Би гартаа мод барьчихсан байгааг нь хараагүй. Тэгтэл намайг шууд толгой руу модоор хэд, хэдэн удаа цохисон. Би цохиулаад ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлэг ирээд намайг эмнэлэг дээр авч очсон байсан. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ, Тухайн хүний амьдралын бололцоо маш хүнд, өндөр настай хүн учраас би тэр хүнээс юу ч авахав дээ, хэргийг хөнгөнөөр шийдэж өгөхөд татгалзах зүйл надад байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11, 18-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэрэн-Очир овогтой ************** нь 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж болон ойрын дуудлага гэх хоёр тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 262,000 төгрөг, уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),

Эрүүл мэндийн тусламж 262,000 төгрөгийн үйлчилгээ авсан тухай лавлагаа (хх-ийн 13-р хуудас),

Гэрч  **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашаан дотор том том дугаралдаж байснаа, нэг юм тас гэж дугараад ************** ёо, ёо гэж дугарахаар нь би энэ хоёрыг зодолдоод уналаа гэж бодоод шууд гэрээсээ гараад харахад манай хашаан дотор Мөнхбат цагаан өнгийн мод барьчихсан ************** толгойгоо барьчихсан, нүүр лүү нь их хэмжээний цус урсаж байсан. Удалгүй цагдаа нар ирээд Мөнхбатыг аваад явсан. Харин эмнэлэг ************** бид хоёрыг аваад явсан. ************** эмнэлэг дээр ирээд толгойндоо нэлээн хэдэн оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 479 дугаартай дүгнэлтэд:

1. **************биед их, бага зулайн хуйх, зүүн хөмсгөнд шарх, духанд зулгаралт, баруун зулайн хуйх, баруун шуу, хүйс, зүүн мөр, баруун чигчий хуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022.09.08-нд үүссэн гэмтэл  байх боломжтой.

4. **************биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шарх нь тус тусдаа бусад цус хуралт, зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 25-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 40-41, 43-45-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000588 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-28-2-2 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим **************эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн газарт гаргасан гомдол (хх-ийн 8-р хуудас),

Хохирогч **************(хх-ийн 11, 18-р хуудас), Иргэний нэхэмжлэгч **************(хх-ийн 16-р хуудас), гэрч **************(хх-ийн 20-р хуудас)  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Эрүүл мэндийн тусламж 262,000 төгрөгийн үйлчилгээ авсан тухай лавлагаа (хх-ийн 13-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 479 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч **************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч **************нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 262,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн тусламж 262,000 төгрөгийн үйлчилгээ авсан тухай лавлагаа (хх-ийн 13-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч **************262,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 43-45-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000588 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч **************262,000  (хоёр зуун жаран хоёр мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

      5. Эрүүгийн 2238000000588 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч **************нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР