Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

 

 

 

        

   2022        10           10                                      2022/ШЦТ/278

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

         Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Гантөмөр,

Шүүгдэгч С.Г-, Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-, Б.П- нарт холбогдох эрүүгийн 2138002540277 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Г-,

Монгол Улсын иргэн, Б.П-,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэнгисийн гол” улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 08 дугаар сарын 20-ны орчим нэн ховор буюу тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх нутагт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан болох “Шивэр Молцог хандгай”-г тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар агнаж ”Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэнгисийн гол” улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 08 дугаар сарын 20-ны орчим нэн ховор буюу тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх нутагт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан болох “Шивэр Молцог хандгай”-г тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар СКС маркийн галт зэвсгээр шүүгдэгч Б.П- 1 удаа, шүүгдэгч С.Г- 6 удаа буудан агнаж, ”Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг  үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар тал/,

 Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:...Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарна. Баруун зүүн тайга, уулархаг газруудад арай элбэг байдаг хандгай гэх амьтан Засгийн газрын тогтоолоор нэн ховор амьтны төрөл зүйлд хамаардаг амьтан. Монгол улсын засгийн газрын 2021 оны 23 дугаар тогтоолын хавсралтад хандгай хоёр зүйл шивэр хандгай, мөрний хандгай гэж ангилсан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээ эр хандгай 10.000.000 төгрөг, эм хандгай 12.000.000 төгрөгийн үнэтэй байдаг. ...Шишгэд, Тэнгис голын бэлчирээс тусгай хамгаалалттай газар эхэлдэг. Тэнгис, Шишгэдийн бэлчир нь Цагааннуур сумаас 45 км зайд байдаг. ...байгаль орчны газарт шинжээч томилж тэр үнэлгээнд үндэслэж иргэний нэхэмжлэл гаргана... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

Гэрч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2021 оны 08 дугаар сарын 6-ны өдрөөс 16-ны өдрийн орчим үүрэг гүйцэтгэж явах үед Түнэл тагаас дээшээ өгсөөд Доод улаан ам гэх газар хэсэг хүмүүс хоноглоод явсан бололтой гал түлсэн нурам халуунаараа байсан. Бид хилийн манаанд явах үед Монгол шарын даваа чиглээд аяллын хүмүүс явсан гэсэн мэдээлэл байсан. ...станцаар хандгай алагдсан байна гэхээр нь доор тийм тийм юм тааралдахаар аваагүй. ...Хандгай алагдсаныг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/,

Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:...дэд хурандаа Д.О-станцаар холбогдоод та нар юм үзэж хараа юу энд хандгай алагдсан байна гэхээр нь би доор тийм тийм юм тааралдахаар нь аваагүй гэж дарга цуг явсан ахлах дэслэгч Б-г явуулж тэр эд зүйлийн бид нар дээр авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,

Гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...хоёр хөтчийн хэн нь буудсаныг мэдэхгүй байна. Хоёр хөтөч бид нараас өөр хүн байгаагүй. Бид нар буун дуу гарсан газраас 10 аас 20 минут яваад буудалласан. Цаг 16 цаг нэлээн өнгөрч байсан. ...юуны мах гэж асуухад хөтөч хоёр залуу хандгайн мах гэж хэлж байсан. Наад амьтан чинь Дархан цаазат амьтан шүү дээ гэхэд С.Г- гэх хөтөч залуу угаасаа биеэ авч явах чадваргүй гэмтсэн амьтан байсан юмаа гэж хэлсэн. ...буун дуу 3-4 удаа сонсогдсон. ...хандгай гэх амьтны эд эрхтнээс авсан үгүйг мэдэхгүй байна. Анх аялал эхлэхэд авч явсан дундаа нэг ганзагатай л байсан ачаа нэмж ачсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 дугаар тал/,

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Хөө, Жордан хоёр хоёулаа билүү, нэг нь билүү хандгай агнасан гээд жоохон мах барьсан ирсэн. Тэгээд бид нар цаашаа аяллаа үргэлжлүүлсэн. ...бид яг хэн агнасныг хараагүй. ...Тэр хоёрын хэн нэгэн л тэгж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/,

Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:...2021 оны 08 сарын эхээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт 2 дугаар баг Тэнгисийн голын эхэнд хилийн харуул манааны хүнс хүргэх зорилгоор заставын дарга П.О-н хамт явж байхад голын эрэг дээр дөрвөн хөлийн арьс буюу годыг хуулаад авсан хандгай байсан. Бусад бие нь бүтнээрээ байсан. Ойр хавьд хүнгүй байсан. ...тухайн үед холбогдох байгууллагад мэдэгдсэн. ...Хандгайн годыг авсан байсан хууль бусаар ан агнасан нь тодорхой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,  

Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...энэ буу каравин загварын буу байна. 1953 онд Оросын холбооны улсад явган цэргийн байлдааны болон ангийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн. 7.62мм ийн РS загварын сумаар бууддаг. Хүхээгт 5 сум орох зориулалттай манай албанд бол хүндэт харуул зэвсэгтэй жагсаалын үзүүлбэр хийхэд ашигладаг манай байгууллагад бол байлдааны зэвсэг гэдгээр бүртгэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “...Шивэр молцог хандгай (alces alces pfizenmayeri zukowski) нэртэй амьтныг Монгол улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Нэн ховор амьтан”-ны жагсаалтад бүртгэгдсэн. ...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр шивэр молцог хандгай 10.000.000 /арван сая/ төгрөг, эм шивэр молцог хандгай 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр үнэлсэн байдаг. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Дээрх үйлдлийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 эр шивэр молцог хандгай гэж үзвэл 10.000.000 төгрөг х 2 = 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийн тооцоо гарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар тал/,

Гол төмрийн ... замгийн ... дугаартай СКС маркийн галт зэвсэг нь Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн санд бүртгэлгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 161 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны үед Цагааннуур сумын төвд байхад С.Г- надтай уулзаад жуулчинд хөтөчөөр явах уу гэхээр нь хийх ажилгүй юм чинь явъя гэж хэлсэн. Тэгээд морь байхгүй гэсэн чинь хүний морь олчихсон байгаа гэсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед аяллын хөтөч хийхээр С- гэдэг хүний хүрэн зүсмийн морийг аваад С.Г-, аялагч хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүмүүсийн хамтаар цагаан нуур сумын 2 дугаар багийн нутаг “Монгол шарын даваа” руу хөдөлсөн. Хар Ус гэдэг нэртэй газар хоносон. Өглөө босоод аялалаа үргэлжлүүлээд Түлэг таг өнгөрөөд цаад талд хонохоор нар жаргах үед аялагч нарын урд явж байхад харгана, бургас модон дотор баавгай шиг хар юм хөдөлж ядаж явахад нь очоод харахад баруун талын гуя нь өтчихсөн, амьдрах чадваргүй амьтан тааралдахаар хоёулаа зөвлөлдөж байгаад /унтаж амраая/ гээд хандгай амьтныг агнахаар шийдсэн. Бууг бол ан амьтан агнахаар бол авч яваагүй. С.Г- авч явсан буугаар 6 удаа буудсан. Би өөрөө 1 удаа буудсан. Шархтай амьтан болохоор мөд үхдэггүй юм байна лээ. Тэгээд ч харгана дотор сайн харагдахгүй байсан. Буудчихаад явж очоод үзэхэд гуя нь өтчихсөн, туранхай хандгай байсан. Тэр хандгайн 4 ширхэг чөмөг, өвчүү, хамар, нурууны гол махнаас жаахан мах аваад үлдсэнийг арьстай хаясан. Тэр хандгайн годыг бол аваагүй. Махыг нь аваад аялагч нар дээрээ очоод нэг ядарсан амьтан явахаар нь агнаж амраалаа гэж хэлсэн. Тэд нар бол хандгайн махнаас идээгүй. С.Г- бид хоёр л махаар нь шөл хийж идсэн. Бид хоёр аялагч нараас тусдаа хоол хийж идэж явсан. Аялагч нар бол борцтой явсан. Аялалаар “Монгол шарын даваа” үзээд буцаж явахад хилийн цэргийн алба хаагчтай тааралдахад бид нар одоо буцаж явна гээд бичиг баримтаа шалгуулсан. Хандгай амьтан агнасан газрын цаана нь хонохдоо бороо орох нь гайгүй болсон болохоор усны гутал, цувыг хоносон газарт үлдээчихсэн байсныг хилийн цэргийн алба хаагч нар авчихсан байсан. Тэгээд цув, усны гутлаа аваад Цагааннуур суманд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар тал/,

            Шүүгдэгч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2021 оны 08 дугаар сард хэдний үед байсныг санахгүй мартчихсан байна. “Монгол шарын даваа” явна гэсэн аялагч нар ирэхээр Б.П-ийн хамтаар морин аялалаар авч явсан. Замдаа хоёр хоноод гурав дахь хоног дээрээ хандгай амьтантай таарсан. Тэгээд эхлээд баавгай байна гэж бодоод 6 удаа буудсан боловч нөгөө амьтан унахгүй болохоор Б.П- нэг удаа буудсан боловч оноогүй. Нөгөө амьтан унахаар нь очиход хандгай амьтан байсан. Энэ хандгай нь цаашид амьдрах боломжгүй болчихсон, баруун гуя нь өтөндөө баригдчихсан, баавгай юм уу, чононд бариулсан тийм хандгай байсан. Нөгөө хандгай амьтныг амьдрах боломжгүй юм байна гээд л чоно нохой идэг гээд задлаад махнаас дөрвөн чөмөг, өвчүү, хамрыг аваад морин дээрээ ачиж аваад аялагч нар дээр очсон. Аялагч нар болохоор амрах гээд буучихсан байсан юм. Амьдрах боломжгүй хандгай амьтан байхаар нь амраагаад агначихлаа гэж хэлсэн. Наадах чинь ховор амьтан биз дээ гэж аялагч нар хэлж байсан. Тэр аялагч нарынхаа нэрийг одоо хэлж мэдэхгүй байна. Хандгай амьтнаас авсан махаа шарж идээд үлдсэн махаа муудахаар нь хаячихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.П-ийн хувийн байдлыг тогтоосон: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 154 тал), 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтын хуулбар (хх-ийн 156-157 тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 159 тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 100 тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 163 тал), Б.С-н иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Э, Б.Г, Б.А нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэргийг,

Шүүгдэгч С.Г-ийн хувийн байдлыг тогтоосон: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 140 тал), Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 141 тал), амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хх-ийн 142-153 тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 155 тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 164 тал) зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын экологи, байгаль орчин, хууль зүйн мэдлэг дутмаг байдлын улмаас “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг хамтран үйлдсэн, шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь нэн ховор амьтан болох 1 тооны эр шивэр молцог хандгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, экологийн тэнцвэрт байдалд хор хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” байх шинжээр илрэх бөгөөд нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулснаас бусад тохиолдолд заавал хохирол, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй юм.

Шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Монгол улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “нэн ховор амьтан” болох тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан “шивэр молцог хандгай”-г агнасан нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэнгисийн гол” улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 08 дугаар сарын 20-ны орчим нэн ховор буюу тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх нутагт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан болох “Шивэр Молцог хандгай”-г тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар СКС маркийн галт зэвсгээр шүүгдэгч Б.П- 1 удаа, шүүгдэгч С.Г- 6 удаа буудан агнаж, ”Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг  үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/, гэрч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/, гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/, гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-48 дугаар тал/, гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/, гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/, Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар тал/, гол төмрийн ... замгийн ... дугаартай СКС маркийн галт зэвсэг нь Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн санд бүртгэлгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 161 дүгээр тал/, шүүгдэгч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар тал/, шүүгдэгч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр тал/  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээр Монгол улсад нэн ховор ан амьтныг цаашид хадгалан үржүүлэх боломжийг хангах, тоо толгойг хамгаалах, устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн эрх барих дээд байгууллагаас нэн ховор амьтны жагсаалтад хамруулсан хөхтөн амьтан болох 1 тооны шивэр молцог хандгайг агнасан нь Амьтны тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан тогтоомжуудыг зөрчиж, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн гэмт халдлагыг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй боловч гэмт үйлдлээрээ тухайн цаг хугацаанд санаатай нэгдэж бүлэглэн тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт үржил өсөлт нь хомсдож, тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон буюу Амьтны тухай 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “нэн ховор” амьтан болох “шивэр молцог хандгай”-г зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад зорилгоор агнахыг хориглосон байхад тусгай зөвшөөрөлгүйгээр уг амьтан харагдсан газар руу бууны тусгалаа тохируулан удаа дараа буудаж, шууд санаатайгаар нэн ховор амьтан болох шивэр молцог хандгай агнаж экологи эдийн засагт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл хор уршигт шалтгаант холбоо байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэсний дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон эр шивэр молцог хандгайн экологи-эдийн засгийн үнэлгээ 10.000.000 төгрөгийг хоёр дахин өсгөж, 20.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Г-, Б.П- нараас тус бүр 10.000.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Г-, Б.П- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.     

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ шүүгдэгч тус бүр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь хууль эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч тус бүрийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулав.

Шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 161, 163 тал)-аар тогтоогдож байна. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Г-, Б.П- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-, Б.П- нарт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.Г-, Б.П- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас: “...шүүгдэгч нарт тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч нарын хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-, Б.П- нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хандгай амьтны дээд талын эрүүний хэсгээс урт нь 1 см, өргөн 5 см хэмжээтэй зүүн талын арааны яс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, сангийн анги хэсэгтээ ..., замагны хэсэгтээ ... гэсэн дугаартай буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Г-, Б.П- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-, Б.П- нарыг тус бүр 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-, Б.П- нарт оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Г-, Б.П- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар амьтны аймагт учруулсан хохирол 20.000.000 (хорин сая) төгрөгийг шүүгдэгч С.Г-, Б.П- нараас тус бүр 10.000.000 (арван сая) төгрөгийг хуваан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хандгай амьтны дээд талын эрүүний хэсгээс урт нь 1 см, өргөн 5 см хэмжээтэй зүүн талын арааны яс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, гол төмрийн дугаар ..., замгийн дугаар ..., замагны хүхээгийн дээд хэсэгт таван хошуу дүрстэй түүний доод хэсэгт 1953г гэсэн дугаартай SКS загварын 1000 мм урттай, хүхээгэндээ 10 ширхэг сумны багтаамжтай, ОХУ-д үйлдвэрлэгдсэн карбин буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-, Б.П- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР