Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

 

 

 

        

   2022       10            13                                        2022/ШЦТ/284

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2238000000510 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, Б.Э-,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг ... байрлах байрны онгорхой цонхоор орж хохирогч Д.М-, М.Т- нарыг унтаж байхад нь Д.М-ий Iphone Xr загварын гар утас, М.Т-гийн Iphone 12 Pro Max загварын гар утас болон шар тортой байсан 8 ширхэг “Ноншим” савтай гоймон, нойтон салпетка, хуурай салфетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван, хогийн уут, цай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.718.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000510 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг ...байрлах байрны онгорхой цонхоор орж хохирогч Д.М-, М.Т- нарыг унтаж байхад нь Д.М-ий “Iphone Xr загварын гар утас, М.Т-гийн “Iphone 12 Pro Max загварын гар утас болон шар тортой байсан 8 ширхэг “Ноншим” савтай гоймон, нойтон салпетка, хуурай салпетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван, хогийн уут, цай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.718.600 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-н өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

  • Хохирогч Д.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт дадлага хийхээр 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирсэн юм. Тэгээд ангийн хүүхдүүдийн хамтаар Мөрөн хотын улсын бүртгэлийн хажуу талд байрлах нутгийн иргэдийн хэллэгээр ... гэх нэртэй байрны ... өрөө түрээслээд тухайн байрандаа бүгдээрээ хоносон юм. Тэгээд өглөө гар утсаа хайхад манай ангийн М.Т- бид хоёрын гар утас олдохгүй байхаар нь хулгай орж гэж бодоод цагдаад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
  • Хохирогч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...өглөө босоод өөрийн гар утсаа хайтал миний гар утас олдохгүй байсан учраас бид нар хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Бид нар шөнө унтахдаа гал тогооны өрөөний жижиг цонхыг онгорхой орхиж унтсан байсан. Бид нар таамаглахдаа тэр цонхоор хүн орж ирж миний болон Д.М-ий гар утсыг авсан байх гэж бодож байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр залуу надад хөх өнгийн Iphone 12 Pro Max утас 1 ширхэг, улаан өнгийн Iphone Xr загварын гар утас 1 ширхэгийг нийтэд нь 350.000 төгрөгөөр зарсан. ...Тэгтэл эдгээр гар утаснууд нь хулгайн утас болж таараад би дээрх хоёр утсыг эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Ц.Б-д бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тиймээс миний бие буруутай этгээдээс 350.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,
  • Гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нарын түрээсэлсэн байр 1 давхарт байсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022.07.04-ний өглөө 08 цагийн үед бид нар босоход манай найз М.Т-ийн хөх өнгийн айфони 12 про макс маркийн гар утас 1 ширхэг, найз Д.М-ий улаан өнгийн Xr маркийн гар утас 1 ширхэг мөн тортой байсан гоймон, цай зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Уг эд зүйлсийг манай байрны цонхоор хүн орж ирж авсан гэж бодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
  • Гэрч О.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Бид нар урд шөнө унтахдаа гал тогооны цонхоо онгорхой орхиод унтсан байсан юм. М.Т-гийн iphone12 pro max гар утсаа алдсан, мөн Д.М-ий I phone XR маркийн гар утсаа алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,
  • Гэрч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Оройн 21 цагийн үед нэрийг мэдэхгүй байна 1л виски, essa /пиво/ зэргийг бид хэд хувааж уугаад хэсэг юм ярьж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад унтсан юм. Өглөө босоод хувцсаа өмсөөд эмнэлэг рүү явах гэтэл М.Т-, Д.М- нарын I Phone-12 promax, I Phone XR зэрэг утаснууд мөн шар торон дотор байсан 8 ширхэг ноншимын савтай гоймон, нойтон салпетка, хуурай салпетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван, хогийн уут зэрэг эд зүйлүүд байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,
  • Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өглөө босоод хувцсаа өмсөөд эмнэлэг рүү явах гэтэл М.Т-, Д.М- нарын I Phone-12 promax, I Phone XR зэрэг утаснууд мөн шар торон дотор байсан 8 ширхэг ноншимын савтай гоймон, нойтон салпетка, хуурай салпетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван, хогийн уут зэрэг эд зүйлүүд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,
  • Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Т- I Phone-12 promax гар утсаа, Д.М- I Phone XR маркийн гар утсаа алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/,
  • Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2022 оны 07 дугаар сарын ихээр одоо өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Мөрөн сумын 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг төв Хаан банк дээр ажилтай явж байхад нэг танихгүй дугаар над руу залгасан. Тэр залуу надад хэлэхдээ та гар  утас худалдаж авах уу, би таны дугаарыг Э-с авсан юм гэж хэлсэн. Би хариуд нь чиний өөрийн утас мөн биз дээ, асуудалтай утас авахгүй шүү гэж хэлэхэд ямар ч асуудалгүй гар утас гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай Хаан банкин дээр таарсан. Уг залууг би өмнө нь харж байсан зүс таних залуу байсан. Нэрийг нь одоо санахгүй байна. Тэр залуу надад өөрийнхөө нэрийг хэлээгүй. Надад хөх өнгийн Iphone 12 promax утас 1 ширхэг, улаан өнгийн iphone xr маркийн утас 1 ширхэг утаснуудыг нийлүүлээд 350,000 төгрөгөөр зарсан. Би тэр залууд яагаад энэ утаснуудыг ийм хямдхан зарж байгаа юм бэ гэж асуухад би гурав дөрвөн сар утаснуудаа ашиглаагүй тул кодыг нь мартчихсан. Одоо ашиглаж чадахгүй юм чинь заръя гэж бодлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар тал/,
  • Гэрч Д.Г-аас хөх өнгийн ардаа гурван ширхэг камертай, Iphone 12 Pro Max маркийн гар утас 1 ширхэг, улаан өнгийн Iphone Xr маркийн гар утас 1 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,
  • Эд зүйл, /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар тал/,
  • Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр тал/,
  • Ихэр Мөрөн аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний:...Iphone XR маркийн гар утсыг 695.000 төгрөгөөр, Iphone12 promax маркийн гар утсыг 1.950.000 төгрөгөөр үнэлж нийт 2.645.000 төгрөгөөр үнэлсэн...хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 дугаар тал,
  • Ихэр Мөрөн аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний:...Ноншим савтай гоймон 8 ширхэгийг 36.000 төгрөгөөр, нойтон сальфетка 1 ширхэгийг 6.000 төгрөгөөр, хуурай сальфетка 1 ширхэгийг 4.000 төгрөгөөр, ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэгийг 10.500 төгрөгөөр, барааны саван 1 ширхэгийг 2.000 төгрөгөөр, хогийн уут 1 ширхэгийг 5.500 төгрөгөөр, цай 2 ширхэгийг 9.600 төгрөгөөр, нийт 73.600 төгрөгөөр үнэлсэн...хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 76-77 дугаар тал/,
  • Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. ...би хоёр гар утас авахдаа цонхны тавцан дээр байсан ууттай зүйлийг авчихсан юм. ...Би Ганхуяг гэх хүнд 300.000 төгрөгөөр л зарсан. Мөнгөө бэлнээр авсан. ...Би үнэлгээгээр тогтоогдсон 73.600 төгрөгийг болон Д.Г-ийн нэхэмжилж буй мөнгийг төлөх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 96, 98 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг ...байрлах байрны онгорхой цонхоор орж хохирогч Д.М-, М.Т- нарын Iphone XR Iphone 12 promax загварын гар утас болон шар тортой байсан 8 ширхэг ноншим гоймон, нойтон салпетка, хуурай салпетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван, хогийн уут, цай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.718.600 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар тал/, гэрч Д.Г-аас хөх өнгийн ардаа гурван ширхэг камертай, Iphone 12 Pro Max маркийн гар утас 1 ширхэг, улаан өнгийн Iphone Xr маркийн гар утас 1 ширхэгийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/, эд зүйл, /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар тал/, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр тал/, хохирогч Д.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, хохирогч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/, гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/, гэрч О.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/, гэрч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/, гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/, гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/, Ихэр Мөрөн аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66, 76-77 дугаар тал, шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96, 98 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Б.Э-н үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо, архины мөнгө олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч Д.М-, М.Т- нарын оршин сууж байсан орон байрны цонхоор нэвтрэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100 дугаар тал/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101 дүгээр тал/,
  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар тал/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104-111 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э- нь ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Э-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 2.718.600 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Д, М.Т- нар нь өөрсдийн хулгайд алдсан гэх iphone 12 promax, Iphone XR гар утаснуудыг биет байдлаар буцааж авсан, шар тортой эд зүйлийн үнэ болох 73.600 төгрөгийг нэхэмжлээгүй, хохирогч нарт хохирол төлбөргүй болох нь эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр тал/, хохирогч Д.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, хохирогч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э-г хохирогч Д.Д, М.Т- нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- нь иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 350.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Г-т олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... байрлах байрны онгорхой цонхоор орж хохирогч Д.М-, М.Т- нарын Iphone XR, Iphone 12 promax загварын гар утас болон шар тортой байсан 8 ширхэг Ноншим гоймон, нойтон салпетка, хуурай салпетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван, хогийн уут, цай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.718.600 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 103 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104-111 тал/-аар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”  гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Э-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас 2.718.600 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч нарт 695.000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone XR маркийн гар утас, Iphone12 promax маркийн гар утсыг тус тус хүлээлгэн авсан. Хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол, саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү” гэх хүсэлт, улсын яллагчийн: “...шүүгдэгчийн хувьд хулгайлсан хоёр гар утсыг биет байдлаар буцаан өгч хохирогч нарыг хохиролгүй болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид  эдлүүлэх, цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээний хувьд Д.М-, М.Т- нарын хохирлыг биет байдлаар эргүүлэн төлсөн. Д.М-, М.Т- нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 73.600 төгрөгийг нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Д.Г-  нь 2 ширхэг гар утас худалдаж авсан үнэ болох 350.000 төгрөгийг нэхэмжилсэн. ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх саналыг гаргасныг дэмжиж байна. Учир нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан байдал нь яллагдагч гэм буруугаа хүлэээн зөвшөөрч байгааг харуулж байна” гэх санал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-н цагдан хоригдсон 64 (жаран дөрөв) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гаас 350.000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э- нь хохирогч нарт хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР