Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 118/2024/0009/З |
Дугаар | 221/МА2024/0474 |
Огноо | 2024-07-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0474
2024 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2024/0474 | Улаанбаатар хот
|
Д.Дгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Д нар,
Хариуцагч ЗАЗД
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Гуравдагч этгээд Х.Р
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 118/2024/0009/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 2020 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд заасныг баримлан Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/*** дугаар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Захирамжийн алдааг засах тухай А/*** дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Г.Д нар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. Шүүхийн шийдвэрт "ЗАЗДас 2021 онд гаргасан захирамжуудын эх хувьд хийсэн үзлэгээр маргаан бүхий 2021 оны 08-р дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаар захирамж байхгүй, уг "А/***" гэх дугаарт "Хөрөнгө гаргах тухай" гэх агуулгатай захирамж давхар бүртгэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн маргаж буй хэрэгт авагдсан 2021 оны 08-р сарын 16-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" А/*** дугаар захирамж нь албаны хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдэж, хариуцагч ЗАЗД гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байгаа тул уг захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм. ... 2022 оны А/*** дугаар захирамжийн дээрх 2 дахь заалтад давхцуулан тусгасан байх тул "А/*** дугаар захирамжийн 2 дахь заалт 1 дэх заалтаа үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлэхүйц утга агуулга, найруулгын алдаатай" гэх нэхэмжлэгчийн талбарыг зөвтгөх боломжгүй, энэ нөхцөлөөр захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зорилт, захиргааны акт гаргах ажиллагаа, түүний дараалал, захиргааны акт гаргах, засах, хүчингүй болгох талаарх агуулгад нийцэхгүй байна. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын А/*** дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаа болох оролцогчийн эрхийг хангах, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулах гэх мэт хуульд заасан үүргээ биелүүлэлгүй хууль бус, хуульд нийцэж гараагүй байхад шүүхээс захирамжийг Засаг дарга гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байгаа тул уг захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэх боломжгүй юм.
Мөн маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Засаг даргын А/*** дугаартай захирамжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг үндэслэж н захиргааны актын илэрхий алдааг засах болохоос сумын Засаг даргад Г.Ды гэрээ, гэрчилгээг хүчингүй болгохыг даалгасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 10-ны өдрийн 118/ШШ2024/0023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
1. ЗАЗД нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 22.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн, Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/** дугаар захирамжийг хүчингүйд тооцож, иргэн Г.Ды газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
Уг А/*** дугаар захирамжийн дугаар нь давхардсан алдааг залруулж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/*** дугаар захирамжаар дээрх А/*** дугаар захирамжийн үйлчлэлийг 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
2. Дээрх захирамжаар хүчингүй болсон Их-Уул сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар захирамж нь нэхэмжлэгч Г.Дд бусад нэхэмжлэгчийн хамт Үржил багийн Улаан энгэрийн өвөлжөө өтөгт 1 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэжээ.
3. Анхан шатны шүүх Их-Уул сумын Засаг дарга нь Г.Дд газар эзэмшүүлэхдээ бодит нөхцөл байдлыг судлаагүй, бусад иргэний газартай давхацсан эсэхийг тогтоогоогүй, нэхэмжлэгч бусад иргэдийн газар эзэмших хүсэлт байхгүй, газрын байршлыг нарийвчлан тогтоогоогүй нь Газрын тухай хуулийн 29.1, 32.1, 31.3, 33.1-д заасныг зөрчсөн талаар, мөн ЗАЗД нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу иргэн Д.Ргийн гомдлоор тухайн байршилд тасралтгүй өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа Д.Ргийн газартай давхцуулан, нэхэмжлэгч нарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/** дугаар захирамж Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, хууль бус захирамжийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... маргаан бүхий А/*** дугаар захирамжийн эх хувь байхгүй, харин Хөрөнгө гаргах тухай А/*** дугаар захирамж архивд байсан, А/*** дугаар захирамж нь эргэлзээ төрүүлэхүйц, найруулгын алдаатай, давхардсан агуулгатай байхад шүүх энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн зорилт, агуулгад нийцээгүй гэжээ.
4.1. Хэрэгт авагдсан баримтууд болон А/*** дугаар захирамжийн агуулгаас үзвэл аймгийн Засаг даргын өөр асуудлыг шийдвэрлэсэн ялгаатай захирамжуудад А/*** дугаарыг 2 удаа бичсэн техник алдаа гарсан болох нь тогтоогдсон байна.
4.2. Хариуцагч нь уг алдааг засаж, маргаж буй Г.Дд газар эзэмших эрх олгосон Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/** дугаар захирамжийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэсэн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр огноолсон А/*** дугаар захирамжийн үйлчлэлийг уг алдааг зассан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэхийг заасан нь агуулгын алдаатай, ойлгомжгүй, эргэлзээтэй, биелүүлэх боломжгүй гэж үзэхээргүй байна. Харин тухайн А/*** дугаар захирамжийн 2 дахь заалтаар Г.Ды газар гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгохыг даалгасан заалтыг А/*** дугаар захирамжийн 2 дахь заалтад давхардуулан тусгасан байх боловч энэ нь захирамжийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 118/ШШ2024/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛГЧ