Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******од холбогдох эрүүгийн 2007004130270 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2020 оны 12  дугаар  сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ******* тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд  ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* РД: /*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө , ******* тоотод иргэн Б.антыг эхнэр тэй хардсаны улмаас толгой хэсэгт нь цохиж биед нь толгойн хууханд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******: “2020 оны 10 сарын 19-нд би Өндөр ширээтээс тууварт яваад ирсэн. Тэгээд 19-ний орой ирээд гэртээ байж байсан чинь хаалга нүдээд, хаалга татаад, хатавчаар гараа оруулаад байсан. Тэгээд хаалгаа, ээ хаалгаа гээд орилоод байхаар нь хаалга тайлахгүй байсан чинь замган түгжээг эвдэж орж ирэхээр нь би толгой руу нь цохисон. Тэгээд маргааш өглөө орж ирээд тархи хагалсан байна гэсэн” гэх мэдүүлэг өгөв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн “...Манай дүү өөрөө ******* намайг цохисон гэхдээ би гомдолгүй гэж надад хэлж байсан. Миний дүүд учруулсан хөнгөн зэргийг гэмтлийг хуулийн дагуу шийдэх байх.”, “Миний болон ах дүүсийн зүгээс гаргах гомдол санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэх хүсэлт, мэдүүлэг /хх-ийн 11, 99 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.гийн “....Өдрийг нь санахгүй байна. Одоогоос хэд хоногийн өмнө нэг орой 21 цагийн үед гэх хүнтэй согтуу гарч явсан юм. Тэгсэн маргааш өглөө толгойноос нь цус гарч цус нь хатаад удсан байдалтай ганцаараа орж ирсэн. Би юу болов гэсэн чинь ******* намайг зодсон гэсэн. Би та цусаа угааж цэвэрлээч гэсэн чинь ******* намайг ийм болгосныг харуулна, угаахгүй гэж хэлсэн. Тэр үедээ ант ах архи уугаагүй эрүүл байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.ын “...Миний мэдэхийн 2020 оны 10 сарын 19-ний орой миний дүүг манай нөхрийн дүү ******* толгойг нь цохиж гэмтээсэн гэж өөрийн охин гаас мэдээд *******ыг утсаар дуудаад чи антын толгойг гэмтээсэн байна. Та нар арай ч дээ түргэн дуудаад надад хэлж болно ш дээ гэж хэлсэн. Толгойноос нь цус гараад байхаар нь эмчийг дуудаад толгой дээр оёо тавиулсан гэж манай ээж надад хэлсэн. Би маргааш өглөө нь *******ыг дуудаж та нар ах дүү улсууд би цагдаа сэргийлэх гэхгүй бие биедээ хүн чанар гаргаач гэж хэлсэн. Тэгээд энэ хугацаанд ******* авч явж эмчлээд байгаа гэж сонсож байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  М.ийн гэрчээр өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 19-ны өглөө би тэй дайралдаад Хараа нэртэй 0.75 архи хувааж уусан.Нэлээн согтоод гэртээ очоод унтаад өгсөн. Тэр шөнө манай нөхөр ******* сумаас тууварт яваад ирсэн байсан. Би согтуу байсан болохоор нөхрөө ирснийг санахгүй байна. Тэгсэн маргааш өглөө нь ант танай нөхөр миний толгойг хагалсан гээд дэлгүүр онгойхоор надад архи авч өг гээд орж ирсэн. Танай ******* намайг танихгүй толгой руу шаасан гэж хэлээд орж ирсэн. Тухайн үедээ цагдаа болон эмнэлэгт хэлээгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Ж.*******ын “...00 цагийн орчимд манай гэрийн хаалга хүн гаднаас нүдээд хатавчаар гараа оруулаад онгойлгох гээд байсан. Тэгээд хаалгаа онгойлго гэж эрэгтэй хүний дуу гарсан. Би таниагүй намайг гэртээ ирсэн гэж мэдээгүй байх. Тэгээд нөгөө хүн шууд гэрийн хаалга хатавчаар гараа оруулж татаж үзээд болохгүй болохоор нь шууд эвдэлж орж ирсэн. Энэ үед гэр харанхуй байсан зурагт л асаалттай байсан. галын дэгээ төмөр аваад баруун гараараа хүчтэй далайж байгаад тэр хүний толгойны зүүн талын хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 71 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуянгийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шэ/№81 дугаартай “Талийгаачийн биед толгойн хуйханд шарх” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Ж.******* нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө , ******* тоотод иргэн Б.антыг толгой хэсэгт нь цохиж хууханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн болон гэрч Б., Б., М., Ж.******* нарын зөрүүгүй мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шэ/№81 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.*******од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул  Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн, Ж.******* нь өөрийн тогтмол орлоготой болох нь тогтоогдсон зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.антын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь  “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасан тул Ж.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч Ж.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор  торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.*******од мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН