Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Б.*******,

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007000000276 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******д , ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******ийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Х.******* нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 2-80 тоотод өөрийн гэртээ 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.*******тэй маргалдаж зүүн нүдний тус газар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******: Би 12 дугаар сарын 02-ны өдрийн урд орой нь би эхнэртэй ерөнхий газар луу албан тушаал дэвшиж байгаа миний хань ширээ засаад хүлээж байгаарай гэж хэлсэн. Маргааш өдөр ажлаа тарж иртэл гэр орон замбараагүй хоол хийгээгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдаад би энхрийнхээ notebook-ийг авах гэхэд уурлаад миний нүүр лүү гараараа хатгасан. Тэгээд би өөрийн биеэ барьж чадахгүй эхнэртэй гар хүрсэн. Тэр өдөртөө бид хоёр эвлэрсэн боловч би эхнэрийнхээ нүүрийг харж чадахгүй санаа зовоод ажлын газрын хүнийдээ очиж хоноод ажилдаа явсан.” гэж мэдүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******: “Оны төгсгөл гээд ажил ихтэй байсан. Би шөнөжин сууж ажиллаад өглөө нь дутуу ажлаа дуусгах гээд сууж байтал манай нөхөр 12 дугаар сарын 02-ны өглөө ажлаа тараад гаднаас орж ирсэн. Би хоолоо хийсэн үү гэж асуухаар хийж амжаагүй гэдгээ хэлэхэд уурлаад маргаан гарсан. Би чи өөрөө холоо хийгээд идчихгүй гэж хэлсэн. Миний ажил хийж байсан notebook-ийг булаацалдаад байхаар нь би нүд рүү нь гараараа хатгасан. Гэтэл намайг зодсон гэв.” гэж мэдүүлэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “... Би ,д ээр ажилладаг. Би 2018 оны 09 сараас эхлэн ажиллаж байгаа. Би 2020 оны 12 дугаар сард гэртээ байж байхад 12 цагийн орчимд манай ажлын ******* над руу чат бичиж ажил руу явах юм уу хө гэхээр нь би магадгүй гэж хэлсэн. Би юм өгч явуулах гэсэн юм манайд ороод ирээрэй гэсэн. Ингээд би 15 цагийн явах замаараа ганцаараа Б.*******ийн гэр рүү тоотод орсон. Гэрт нь ороход ******* 2 хүүхэдтэйгээ байсан. Нөхөр нь эзгүй байсан. Надад найз нь ажлаасаа гарах гэж байгаа юм, энэ өргөдлийг даргад аваачаад өгчих хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Гэртээ маск зүүчихсэн байсан. Би өргөдлийг аваад гарахад найз нь нүд рүүгээ *******өөр цохиулчихлаа гээд зүүн нүд нь хөхөрсөн байсан. Би тэгээд өргөдлийг нь аваад шууд гараад ажил дээрээ очоод бичиг хэрэгтээ өгсөн. Би өөрөө д ажиллаж байгаа учраас өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед даргад хэлсэн. ******* яагаад тайлангаа өгөхгүй байгаа юм гэхээр нь цаадах чинь асуудалтай байгаа юм шиг байна лээ, намайг өргөдөл авах гээд гэр рүү нь ороход зүүн нүд нь хавдаж хөхөрсөн нөхөртөө зодуулсан байна лээ гэж хэлсэн. Манай байгууллага дээр гэр бүлийн хүчирхийллээр кэйс нээгдсэн байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 263-264 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр би ажил дээрээ байж байхад 12 цагийн үед ******* нөхөртөө зодуулсан байна гэсэн мэдээллийг сонсоод би нэг дор хамт ажилладаг хүн гээд өөрийн эзэмшлийн дугаарын утсаар 17 буюу Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утсаар мэдээлэл өгсөн. Би өөрийн биеэр хараагүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 6-7 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн “... Би одоогоор Багахангай дүүрэг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байна. 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би ажлынхаа мэргэжилтэн *******ээс тайлан ирүүлэх талаар шаардлага тавихад манай мэргэжилтэн ажил дээр ирээгүй. Тэгээд би ирэхгүй болохоор нь юу болсныг мессенжер чатаар асуухад “Даргаа хүнд битгий хэлээрэй би ийм болчихлоо гээд надад зүүн нүд нь хөхөртөл цохиулж зодуулсан зураг явуулж харуулаад устгасан байсан. Би тэгээд өөр өргөдлөө өгүүлсэн гэж надад хэлсэн. Ингээд би өөс өргөдлийг авахад “******* надад нүд хөхөрч хавдсан, даргад хальт үзүүлээд устгасан төгөлдөр намайг зодсон гэж надад хэлсэн. Ингээд би гэр бүлийн харилцаанд их нөлөөлдөг хариуцдаг байгууллагын дарга учраас хамт олны нэгнээ ийм байдалд орсныг хараад хариуцсан байцаагч т хэлсэн.миний мэдэхийн 2019 оны 12 дугар сарын 31-ны өдөр намайг Сүхбаатар аймагт амарч явахад манай ажлын залгаад “Даргаа *******ийг нөхөр нь зодсон байна, цагдаагийн байгууллага дээр байна, хамгаалалтад авах боллоо хэнийг томилох вэ гээд шийдвэр гаргуулж би ыг томилж байсан. Энэ асуудал цагдаагийн байгууллага болоод тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн залуучуудын хэлтсээс хамтарсан ажиллагаа болж байсан. Ингээд ******* мэдүүлгээсээ буцаж байсан удаатай. 2020 оны 09 дүгээр сард байгууллагын 2 мэргэжилтэн ажлаа тараад явж байхдаа нөхөр нь *******ийг зодож байна гэсэн мэдээллийг шалгуулж байсан.Манай байгууллагад энэ гэр бүл хяналтад байдаг. Байгууллагын даргын хувьд ажилтнаа хэд хэдэн удаа хохироод байхаар их эмзэглэж явдаг. Би эхнэр нөхрийн дунд өчнөөн сургалтад хамруулсан..” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.ийн өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 02-ны 17 цагийн үед ******* нь ганцаараа манайд орж ирээд хоол идчихээд гарсан. Тухайн үед нүүрэнд ил харагдах шархгүй зүгээр байсан. Тэгээд манайхаас 18 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ гарсан. Хүүхэд харах хүнгүй гэж байсан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өглөө явах замаараа *******ийн гэр рүү орох гэхэд хаалга нь гаднаасаа цоожлуулсан онгойхгүй байсан. ******* нь өмнө нь хэд хэдэн удаа *******ийг цохиж зоддог хүн. ******* тэгээд өөрөө өмөөрөөд байдгийг их гайхдаг. 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хүүхэд хөгжлийн төвөөс *******ийг зодуулсан гэж сонсоод гэрт нь ороход нүд нь хавдаж хөхөрсөн байсан. ******* өөрөө зодууллаа гэж ах дүү нартаа хэлдэггүй нөхрөө өмөөрөөд байдаг. Би хүний гарт ингэж хохирч байхаар таарч тохирохгүй бол эвтэй найртай салж болдоггүй юм уу гэж хүртэл байнга хэлдэг. Тэгээд хажуудаа хүнгүй байхад нь зодоод эргээд *******ийг гомдол саналгүй болгож хэлүүлдэг, эвлэрсэн гэж хэлүүлдэг, ******* өөрөө ч хүнтэй дуугарч болсон зүйлийг хэлдэггүй их бүрэг хүн..” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад  гэрч Ц.гийн өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 15 цагийн үед *******ийн авга эгч ээс зодуулсан байна гэж сонсоод 23 цагийн үед *******ийн гэрт орсон. Би дүүгээсээ юу болсон талаар асуухад надад юу ч хэлээгүй. Нөхрөө өмөөрдөг хүн. Намайг ороход , *******, ******* нар байсан. эгчид *******т зодуулсан гэж хэлсэн байсан. Би нарийн сайн мэдэхгүй байна. Өмнө нь хардалтаас болж 2020 оны эхээр зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад ******* нөхрөө өмөөрсөөр байгаад авч үлдсэн, мөн дам яриагаар гэртээ зодуулаад нуугдаад гарч ирдэггүй гэж, миний сонссоноор зодуулсан 2 тохиолдол байна. ******* бүрэг дуугүй хүн болсон зүйлийг яриад байдаггүй ажлынх нь газрын хүмүүс хэлдэг. Би яах учиртайг мэдэхгүй байна. Насанд хүрсэн хүмүүс миний бодлоор дүүгээ хүчирхийлэлд байлгаад байх сонирхол алга, ар шийдүүлнэ гэхээр ******* өмөөрөөд байдаг, өөрийг нь бодож хэлэхээр сүүлд нь амьдрал дундуур нь ороод байгаа гэж боддог болсон. Зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Үүнийг яагаад ийм болсон гэхээр хэлэхгүй байсан. ******* хардалтаас ийм зүйл болдог. Өмнө шүүхээр орохоор тийм зүйл байсан. Одоо ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгүүлсэн байсан..” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Бадралын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13413 дугаартай Б.*******ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 27-28 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Бадралын  2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13414 дугаартай “...*******ийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Хамтарсан багийн хуралдааны тэмдэглэлд хохирогч Б.*******ийн өгсөн “.... 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “... 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Х.******* ажлаасаа бууж ирсэн. Орж ирэхэд нь би ажлаа хийгээд гэртээ сууж байсан. Хоол хийгээгүй юм уу гэж асуусан. Хийгээгүй ээ тайлангаа явуулаад хийх гэж байсан юмаа гэж хэлсэн. Нөхөр Х.******* нь хүн ажил ихтэй хоноод ирж байхад хоол унд хийхгүй өлсөж үхлээ дандаа ажил ажил гэх юм ажил чинь амьдралаас чинь илүү чухал байна уу гэхээр нь би юу гэсэн юм бэ би ч гэсэн ажил ихтэй байна. Цалин мөнгө авч байгаа юм чинь ажлаа хийхгүй яах юм бэ чи өөрөө хоолоо хийгээд идвэл яасан юм бэ. Би ажлаа дуусгаад хийгээд өгөхийн хооронд сүртэй юм энд юунд уурлаад байгаа юм бэ гэсэн. Би эхэлж нөхрөө цохисон гарыг нь түлхсэн самардсан нүдэн дотор нь гарын хуруу орсон. Нөхөр ******* нүүр рүү цохисон баруун гараараа зүүн нүд рүү цохисон. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирж унтсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Хамтарсан багийн хуралдааны тэмдэглэлд Х.*******ийн өгсөн “... эхнэр ажлаа хийж байна, хоолоо өөрөө хий гэсэн. Ширээн дээр байсан нөүтбүүкийг авах гээд очиход намайг түлхсэн, түлхэх үед нүд рүү нь хуруу орсон. Тэгээд цохих гэхэд нь би цохих үед өөрөө босож ирээд нөүтбүүкийг холдуулаад тийм ч тайлан, ийм ч тайлан, хажуугаар нь чи бас хоол нэхээд яаж амьдрах ёстой юм бэ гэж орилсон. Тэгээд орилох үед нь тайвшруулах гээд тэвэрч хэвтсэн. Тэгээд тайвшрахгүй ноцолдож байгаад зүүн нүд рүү нь хуруугаараа хатгасан. Тэгээд уурлаад байхаар нь тавьтал нуруун дээр хэд хэдэн удаа цохисон мөн цээж рүү цохисон. Тэгээд орилоод тайвшрахгүй байсан өөрийн биеэ барьж чадалгүй зүүн нүд рүү нь цохисон. Тэгээд байж байгаад гараад явсан, гаргахгүй гэж хэсэг орилсон. Гарч яваад машинд сууж байгаад буцаад гэртээ орж унтсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

              Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт  /1-р хх-ийн 43-47 дугаар хуудас/,

             Аюулын зэргийн үнэлгээний маягт: Аюулын зэрэг бага /1-р хх-ийн 56-58 дугаар хуудас/,

             Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 59-64 дүгээр хуудас/

             Хүүхэд, Гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй хэрэг зөрчил үйлдэж болзошгүй хүний бүртгэл /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/

             Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/

              Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /1-р хх-ийн 70 дугаар хуудас/

              Х.*******ийн хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 71-108 дугаар хуудас/

              Х.*******ийн төрийн банкны дансны хуулга /1-р хх-ийн 109-115 дугаар хуудас/,

              Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1-р хх-ийн 147-155 дугаар хуудас/,

              Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 161-165 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 2-80 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.*******тэй маргалдан зүүн нүдэн тус газар цохиж зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Х.*******ийн болон хохирогч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13413 дугаартай дүгнэлт, гэрч Б., Д., Ш., Ц. нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* хохирогч Б.******* нар нь 2015 оноос хойш гэр бүл болж хамтран амьдарч байгаа гэх бөгөөд тэдний дундаас 2015 онд хүү , 2017 онд охин нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр /1-р хх-ийн 123,124 дүгээр хуудас/ тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “... хамтран амьдрагч” гэж зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамтран амьдрагч хамаарах тул  Х.*******, Б.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Шүүгдэгч Х.******* нь урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 02 дугаартай шийтгэврээр  Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ шийтгүүлж байсан, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй хүний бүртгэлд бүртгэгдэж байсан, мөрдөн байцаалтад гэрч Ш.ийн өгсөн “...******* нь өмнө нь хэд хэдэн удаа *******ийг цохиж зоддог хүн. ******* тэгээд өөрөө өмөөрөөд байдгийг их гайхдаг. ... ******* өөрөө зодууллаа гэж ах дүү нартаа хэлдэггүй нөхрөө өмөөрөөд байдаг...” гэх /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад  гэрч Ц.гийн өгсөн “... ******* бүрэг дуугүй хүн болсон зүйлийг яриад байдаггүй ажлынх нь газрын хүмүүс хэлдэг. Би яах учиртайг мэдэхгүй байна...” гэх /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/ мэдүүлэг зэргээр Х.******* хамтран амьдрагч Б.*******ийн эрүүл мэндэд тохиолдлын шинжтэй санаатай хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй харин бие махбодын хэлбэрээр хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж үзэх үндэстэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Х.******* нь хамтран амьдрагч Б.*******тэй маргалдан улмаар түүний  зүүн нүд рүү цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч Х.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, улсын яллагчийн зүгээс торгуулийн ялын санал гаргасан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрч хамт амьдарч байгаа зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулав.

Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч Х.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор  торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. ******* овогт *******ийн *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.*******т  мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай, 12.5 см ажлын хэсэгтэй, 9.5 см бариултай шар өнгийн хутга 1 ширхэгийг  зөрчлийн шийтгэвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст  шилжүүлсүгэй. 

5. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН