| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, ******* Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2007002270004 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******анд төрсөн, *******тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* “*******” ОНӨААТҮГ-ын нам даралтын зуухны ******* ажилтай, ******* тоотод ам бүл 4 нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* РД: //.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* , тоотод архи ууж согтуурсан үедээ Р.ийг түлхэх, гараараа нүүр, уруул тус газарт нь алгадах, цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн “...Сүүлд гэрт нь очсон байхад гарна гээд ганц шил архи надтай хамт хувааж ууна гээд. Тэгэхэд нь би ууж чадахгүй ээ одоо хоёулаа амаръя. Нөхөр чинь удахгүй ирнэ гэж хэлсэн тэр үедээ би цохисон. Түлхэлцэж байхдаа хацар луу нь цохисон. Би одоогоор дикритээ авсан байгаа тул боломжоороо 1.000.000 /нэг сая/ төгрөг өгч чадна. Би хүүхдэд нь хадгаламж нээж өгдөг юм уу гэсэн санаатай байдаг.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.ийн “...Талийгаач гийн э миний төрсөн дүү. 2020 оны 04 сарын 30-ны өдөр би гэртээ буюу тоотод эхнэр хүүхдүүдийн хамт байж байхад 17 цагийн үед миний өөрийн утас руу төрсөн дүү Р.ий нөхөр залгаад "ийн амнаас цус гоожоод тогтохгүй гэртээ байна, би ажил дээрээсээ дуудагдаж ирлээ. түргэн дуудсан" гэж хэлсэн. Тэгээд би эргээд залгахад Багахангайн эмнэлэг рүү аваад явж байна гэсэн. Ингээд ойр ойрхон яриад байсан. Амнаас нь цус араад тогтохгүй байна, хот руу авч явж байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ Багануураас гараад замдаа той яриад явж байхад т ирсэн чинь "зодуулсан байна гэж байсан. Ингээд ГССҮТ-д 23 цагийн үед очиход миний дүү завьжиндаа оёдол хийлгээд дуус ч байсан. Тэгээд т эргээд хүргүүлсэн. т , манай эхнэр нар харж сахисан. Миний дүүг зодож гэмтэл учруулсан байна. 2020 оны 12 сарын 02-ны өдрийн ШШҮХ-ийн шинжээч эмч нарын, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын Эрүүл мэнд? чанарын хяналтын улсын ахлах байцаагч нарын хамтран гаргасан 5 бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 1312 дүгнэлтийг танилцууллаа. Мөн эмч нараас тодорхойгүй зүйлээ дэлгэрэнгүй мэдэж авлаа. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүд батлагдаж шинжлэх ухааны үндэслэлтэй гарч ирсэн байна. Миний амь хохирогч дүү Р.ийн бие муугийн байдал, архины хордлогод орж нас барсныг хүлээн зөвшөөрч байна. Харин ******* гэгч биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг шүүхэд хэлэлцэгдэнэ гэж ойлгож байна. Үхэлд хүргэх гэмтэл биш байсныг ч харлаа. Эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-29/
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч З.гийн “...Би 2020 оны 04 сарын 30-ны өдөр өөрийн гэртээ буюу нд нөхөр ийн хамтаар байж байхад 17 цагийн орчимд нөхөр ийн дугаартай утас руу ийн нөхөр залгаад "э бие нь муудаад амнаас нь цус гараад Багахангайн эмнэлэг рүү аваад явж байна" гэж анх хэлсэн. Тэгээд тэр хооронд бид утсаар яриад байж байгаад 23 цагийн үед нөхөртэйгөө ГССҮТ-д хүргэгдсэн байхад нь очсон. Намайг очиход ийн уруулд /завьж/ 3 ширхэг оёдол тавьсан, тархины бичлэг хийсэн, одоо рүүгээ яв гэж хэлсэн. Тэгээд Багахангайн түргэний тэргээр т хүргэж өгсөн. т очиход сахиур хэрэгтэй гээд би нөхөр той нь хамт сахиж хоносон. Талийгаачийн бие хүнтэй дугарахгүй, толгойгоо дийлэхгүй, нүдээ нээхгүй байсан. Нэг удаа эгчээ толгой аймар өвдөж байна эм өгчих гэж хэлсэн. Ам их цангаж байна гээд цай уусан, би яасан юу болсон талаар асуухад ерөөсөө хэлээгүй. Намайг ГССҮТ-д ирэхэд талийгаачийн толгой нь битүү цус болоод, үстэй нь зууралдаж хатсан байсан. Хоёр нүдний зовхи нь хөхөрсөн, зүүн чихний ар маажсан, баруун гар энд тэндээ хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг. /хх-ийн
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.гийн ...2020 оны 04 сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байхад ******* тоотод оршин суух Р.э ухаан алдаад уначихлаа гэх дуудлагаар очсон. Намайг очиход Р.э гэртээ шалан дээр дээшээ хараад хэвтсэн байдалтай, ухаантай, уйлаад огиулах бүрд амнаас нь цус урсаж цацарсан байдалтай гарч байсан. Би даралт үзээд, цус тогтоох тариа яаралтайгаар хийсэн. Нүүр хэсгээр цустай холилдсон байсан. Гэмтлийн зүйл ажиглагдаагүй болохоор яаралтай эмнэлэг рүү авч явсан. Ирээд цус тогтоох тариа, дусал, зүрх судас дэмжих тариа хийж байгаад удалгүй Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. ий ухаан нь орж гараад байсан. Замдаа цус тогтоод ирсэн. Явахынхаа өмнө э, би эмнэлэг явахгүй, гэртээ очмоор байна, нөхөр дээр минь аваачаач гээд байсан... гэх мэдүүлэг./хх-ийн 40-41 рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.ын “...Тэгээд удалгүй үл таних эмэгтэй 2 шил 0.5 л хэмжээтэй Ауруг нэртэй архи авч ирсэн. Тэр үед би тэр хоёр эмэгтэйг *******, гэх нэртэй болохыг мэдэж танилцсан. Тэр архиа э, , *******, бид нар хувааж уусан. Эхний архинаас э эгч уугаагүй би амархан тасраад унадаг гээд 2 дахь шил архийг задалж байхад э эгч ууж байгаа харагдсан хэр зэрэг уусан талаар би мэдэхгүй байна. Бид нартай хамт э эгч тухтай суугаагүй гэр орноо цэвэрлээд сууж босоод яваад байсан. Удалгүй архи дуусгаад *******. хамт дахин дэлгүүр явж 0.75 л хэмжээтэй нэг шил архи авч ирсэн тэр архиа бид нар хувааж уусан. Бид нар том өрөөнд газар зэрэгцээд сууж байхад ******* уйлсан байдалтай та нар фэйсбүүкийн гэр бүлийн групп дээр намайг тоодоггүй биз дээ гээд э эгчийг 2 удаа хацар луу нь алгадаж байхыг харсан. Энэ үед э эгч уурлах юм болов уу гээд хараад байсан чинь уурлаагүй *******ийг улам аргадаад миний дүү тайвшир битгий тэг гээд хэлж байсан. Тэгсэн ******* дахиад э эгчийг хацар луу улайтал нь алагдаж байхыг хараад би уурлаад чи болиоч гэж хэлсэн чинь намайг чи юу юм бэ гээд бид нарын хоорондын яриа гээд над руу агсраад байсан. Сүүлийн архиа ууж байхад э эгч буйдан дээрээ суугаагаараа унтаад өгсөн. Би энэ үед гэрийн эзэн унтаад өгсөн явцгаая гэж хэлээд түрүүлж босоод гараад гэр лүү яваад өгсөн. Тэгтэл 15 цагийн үед миний дугаарын гар утас дуугарч э эгч манай гэрт хүрээд ирээч гэж хэлэхээр нь би э эгчээс нөхрөө асуусан чинь байна манай гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би шууд хувцсаа өмсөөд байр луу очоод э эгчийн гэрт ороход э эгч том өрөөндөө газар унтаж байсан хөлд нь ******* их согтуу э эгчийг сэрээх гээд биеийг нь нааш цаашаа хөдөлгөсөн байдалтай сууж байсан. Манай нөхөр том өрөөний буйдан дээр согтуу унтаж байсан. Би нөхрөө аваад шууд харьсан. э эгчийн гэрт э эгч ******* нар үлдсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15, 56-57рт/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.ийн “...Би 2020 оны 04-р сарын 30-ны өглөөний 08 цагт ажлаасаа буугаад гэр лүүгээ явж байх замд манай эхнэр , хамт ажилладаг э нар байрны зүг явж байхад нь дайралдсан. Тэгээд эхнэрээ харих уу гэсэн чинь э эгчийн гэрт очиж борц аваад харья гэсэн. Тэгээд хамтдаа э эгчийн гэрт ороод цай уугаад сууж байхад э эгч манай нөхөр ын ууж бараагүй архи гээд тал шил 0.5 л хэмжээтэй Ауруг нэртэй архи гаргаад ирсэн. Тэр архийг нь бид гурав хувааж уусан. Энэ үед э эгч нэг хүнтэй утсаар яриад архи аваад хүрээд ир гэж хэлж байсан. Тэгсэн удалгүй танихгүй хоёр эмэгтэй 2 шил архи барьсан орж ирсэн. Нэг шил архийг нь э эгч өөрөө захиж авчруулсан гэж хэлж байсан. Тэр архийг бид 5-лаа хувааж уусан. Би архи хундагалж байсан болохоор э эгчийг амархан тасардаг гэдгийг мэддэг тул алгасаж архи өгсөн. Энэ үед э эгч манай эхнэртэй хамт гэрээ цэвэрлээд байсан орой ажлаасаа буугаад ирнэ би тасраад уначихвал гэрээ цэвэрлэж амжихгүй гээд шалаа угааж цэвэрлэгээ хийсэн. Тэгээд нэг хэсэг бүгд зэрэгцээд сууж байхад танихгүй хоёр эмэгтэйн нэг нь буюу ******* гэгч нь э эгчийг 2-3 удаа алгадсан. ******* нь э эгчид та нар гэр бүлийн групп дээрээ намайг тоохгүй байна гэж хэлээд алгадаж байсан. Тэгээд бид авч ирсэн 2 шил архийг ууж дуусгаад би *******ийн хамт дэлгүүр орж 0.5 л хэмжээтэй Ауруг гэсэн нэртэй архи авсан. Бид 5 тэр архиа юм ярьж байгаад хувааж уугаад дуусгасан. Энэ үед э эгч сандал дээрээ унтаад өгөхөөр нь бид за за гэрийн эзэн унтсан тул явъя гээд гэрээс гарсан. Тэгээд дэлгүүрээс 0.5 л хэмжээтэй Чингис нэртэй архи аваад *******тэй хамт явж байсан гэгч эгчийн гэрт очиж уусан. 14 цагийн орчим ******* надад э эгч дуудаад байна гээд бид хоёр буцаад э эгчийн гэр лүү явсан. эгч гэртээ үлдсэн. Буцаад э эгчийн гэрт яваад очсон чинь та хэд хаачсан бэ гэж хэлж байсан. Би тухайн үед их согтсон байсан мөн урд өдөр нь ажилтай хоносон болохоор нойр хүрээд буйдан дээр унтаад өгсөн ******* э нар хоорондоо юу ярьсан талаар мэдээгүй. Нэг мэдсэн манай эхнэр ирсэн намайг харья гээд дуудсан. Намайг сэрэх үед э эгч газар хивсэн дээрээ унтаж байсан хажууд ******* хэвтэх гэж байгаа бололтой сууж байсан. Би тэгээд эхнэрээ дагаад гараад явсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18, 45-46рт/
Шүүх эмнэлгийн шинжээч С.Төгсбуянгийн 08шэ/468 дугаартай "...Р.ийн биед эмнэлгийн бичигт бичигдсэнээр тархи доргилт, зүүн завьжинд шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаа, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шинжилгээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1150 дугаартай:
Шинжээч эмч Б.Ундармаагийн “.... Энэ гэмтэл нь үхэлд хүргэхгүй, нөлөөлөхгүй гэмтэл юм. Хэрвээ амь хохирогч архины хордлогод орж нас бараагүй бол дээрх гэмтэл нь 7-14 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл юм. Тиймээс уг гэмтэл нь амь насанд аюулгүй үхэлд хүргэхгүй. Ирүүлсэн материалаас харахад амь хохирогч эд хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн байх ба архины хурц хордлого, гүнзгий явагдсан байх тул амь насыг аврах боломж муутай байжээ... гэх мэдүүлэг /хх-ийн 103-106 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 130 дугаар хуудас/
Талийгаач Р.ий өвчний түүх /хх-ийн 133-148 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц., Б.Ариунзул, Т.Амартүвшин, Ө.Сарангэрэл, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шинжилгээ 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1312 дугаартай:
1.2. ******* Эрүүл мэндийн төв, Гэмтэл Согог Судлалын үндэсний төв, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгийн эмч нар талийгаач Р.эд стандартын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна.
3. Талийгаач нь архины цочмог хордлогын улмаар олон эрхтэний дутагдалд орсон тул эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломжгүй байжээ.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч нарын 2020.10.19-ны өдрийн 1150 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх-ийн 152-158 дугаар хуудас/
******* ОНӨААТҮГ-ын 2020.06.30-ны өдрийн 68 дугаар Б.******* нь тус байгууллагад *******аар ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 163 дугаар хуудас/,
Ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 168 дугаар хуудас/,
Дансны хуулга болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд /хх-ийн 168-171/,
2021 оны 02 сарын 14-ний өдөр төрсөн охины төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* 2 дугаар хороо, тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Сод-эрдэнийг гараараа нүүр, уруул тус газарт нь алгадах, цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.ий мэдүүлэг, гэрч З., О., Г., Ц. нарын зөрүүгүй мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаа, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шинжилгээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1150 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Талийгаач Р.э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч З., Г., Ц. нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц., Б.Ариунзул, Т.Амартүвшин, Ө.Сарангэрэл, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шинжилгээ 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1312 дугаартай дүгнэлтээр ******* Эрүүл мэндийн төв, Гэмтэл Согог Судлалын үндэсний төв, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгийн эмч нар талийгаач Р.эд стандартын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн, талийгаач нь архины цочмог хордлогын улмаар олон эрхтэний дутагдалд орсон тул эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломжгүй байжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Наран-эрдэнэ нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт хохирол, төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан, Б.******* нь бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд үйлдсэн гэмт үйлдэлд нь тохирсон гэж үзэж торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ы *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН