Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ДШМ/97 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэхээр  буцаасан тул  ирүүлсэн эрүүгийн 2007000770085 дугаартай хэргийг 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, эцэг эх хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, ******* овогт *******ын ******* /РД:*******/

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.******* нь ******* тоотод 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.ийн толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгааж шал мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 6 сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд тоот хашаанд иргэн Г.ын нүүрэн тус газарт гараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2020 оны 6 сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд тоот хашаанд болон хашааны гадна эхнэр Б.ийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, өшиглөх, үснээс нь зулгааж хашаа мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 08-ний өдөр нөхөр болох нь гэрээс нь гараад явж байсан бид 2 таараад бидний хооронд маргаан үүссэн тухайн үед би архи уусан байсан, зодож нүдсэн нь миний буруу. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний хөгжлийн бэрхшээлтэй охин 09 дүгээр сарын 20-нд яваад 05 дугаар сарын 30-нд гэртээ эрхэд нь би очих гээд явж байхад хашааныхаа ард үнсэлцээд зогсож байсан. Тэрнээс болоод хэрүүл маргаан үүсээд аавд нь очиж зодуулсан. Дараа нь 06 дугаар сарын 05-нд ахиж уулзахаар очихдоо харилцан зодолдсон би тухайн үед согтуу байсан сайн мэдэхгүй байгаа гэв...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.ийн “2020 оны 02 сарын 08-ны өглөө 11 цагийн үед ...намайг шууд толго руу гараа зангидаж байгаад 2 удаа цохисон би гараараа нүүрээ дараад дух хэсэгтээ цохиулсан намайг газар унагаж байгаад толгойгоор минь шал 2-3 удаа мөргүүлсэн тэгээд ******* чамайг би одоо ална за гээд гэрийн хаалгаа түгжээд ирье гээд босох үед би хамт босож гэрийн хаалга түгжих гэж байх үед хаалганы завсар зүүн хөлөө оруулж хаалгахгүй хөшиж байгаад *******ыг цааш нь түлхэж орцоор туслаарай авраарай гэж орилсон энэ үед хөрш айлын эгч гарч ирсэн. 2020 оны 6 сарын 05-ны өдөр 19 цагийн орчим ******* тоотод хамт ажилладаг ын хашаанд айлын гэр түрээслэн амьдарч байхад дайрч орж ирэн зодсон. Эхлээд Г. хашааны хаалга нүдээд байхаар нь хаалга онгойлгож өгсөн. Тэгсэн цаанаас нь ******* согтуу цаашаас нь хашаанд орж ирээд ыг шууд зүүн нүд орчим нь гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон тэгээд шууд намайг хоёр удаа зүүн нүд орчим гараараа цохисон. Би ухаан балартсан. Тэгээд нэг мэдэхэд намайг хашаанаас үсдээд чирээд гаргаж хашаа мөргүүлэн зодож байсан. Ухаан алдаад нэг хэсэг юу болоод байгааг ойлгоогүй. Нэг мэдсэн хажуу хашааны ах намайг салгаад *******ыг цааш нь түлхээд пизда чинь чамайг тоосгоор цохиод алах гэж байна ш дээ гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-6, 149, 197 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.гийн “Би 2020 оны 02-р сарын 08-ны өдөр гэртээ байж байхад 11 цагийн үед орцонд нэг эмэгтэй хүн орилох шиг болсон тэгээд гайхаад юу болов гээд гараад харсан чинь манай хөрш ... М.******* нь согтуу байдалтай гэрээсээ эд зүйлээ гаргаж орцонд зөөж байсан энэ үед эхнэр нь өгөхгүй гээд байгаа бололтой маргалдаж байсан. Тэгээд эхнэр нь хаалганы завсраар хөлөө гаргаад авраарай намайг алах гээд байна гээл орилж байсан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 46 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.ын “...би 2020 оны 02 сарын 08-ны өглөө гэртээ Аагий эгч, эгч нарын хамт байж байхад 11 цагийн орчим орцонд эд зүйл түжигнээд хүн орилох чимээ гарсан. Юу болов гээд гараад харсан чинь манай хөрш хаалга нь онгорхой хаалганы босгон дээрээ М.******* нь согтуугаар өөрийн эхнэр ийг доороо унагасан байдалтай нэг гараараа үсдээд дээр нь гарсан нэг гараараа нүүр рүү нь цохиж байсан. э авраарай аллаа гэж орилж байсан. М.******* хажууд хүн байна гэж тоож байгаа ч зүйлгүй зодож байсан. Бид хэд бүгдээрээ боль гэж хэлсэн чинь та нарт хамаагүй, би өөрийнхөө эд зүйлийг авах гэж ирлээ гэж хэлсэн бид хэд боль гэж салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн  №08 шэ/125 дугаартай: ...Б.ий биед тархи доргилт, нүүр, зүүн тавхайнд цус хуралдт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  №08 шэ/ 6903 дугаартай: ...Б.ийн биед тархи доргилт, дух, зүүн шанаа, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойны шарх, зулгаралт, баруун шуу, зүүн тохой, цэжний зулгаралт, зүүн шууны цус хуралт, баруун тохойны шарх, зулгаралт, баруун гуяны цус хуралт, бүхий  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.ын “...надтай хамт ажилладаг э гэх эмэгтэй 2020 оны 5 сарын 10-ны өдөр манай хашаанд өөрийн нөхөр *******т удаа дараа зодуулж салж байгаа юм аа байх газар байхгүй байна танай хашаанд айлын гэр түрээсэлж байгаад бууж амьдаръя гээд өөрийн хүүхдүүд болох , , нарын хамт манай хөрш ын 4-н ханатай монгол гэрийг түрээслэн амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд нөхрөөсөө айсан дарамтлуулсан байдалтай байсан. ...М.******* манай хашааны баруун талд эзэнгүй хээр газар байдаг юм М.******* нь тэр хээр газар л манай гэрийг харуулдан сууж байгаа харагдаж байдаг. Тэгсэн 2020 оны 6 сарын 05-ны өдөр манай нөхөр хөдөө ажлаар явсан би ийг хамт маргааш амралтын өдөр юм чинь хоёулаа ганц пиво ууя гээд сууж байхад 19 цагийн үед манай хашааны хойд талын жижиг хаалга нүдсэн би онгойлгож өгсөн чинь М.******* согтуу юу ч хэлэлгүй миний зүүн талын шанаа хэсэг газар луу гараараа хоёр удаа цохисон. ...тэгсэн миний ард байсан ийг ална чамайг муу янхан банзал гээд орилж байгаад үснээс нь чирээд хашаанаас гаргаж гараараа дээрээс нь нүдэж хашаатай хавсарч зодож байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.гийн “...Би 2020 оны 6 сарын 05-ны орой 19 цагийн үед гэртээ утсаа оролдоод хэвтэж байхад манай 9 настай дүү ахаа таныг ээж дуудаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад харахад манай хашааны хаалга онгорхой хашааны гадаа ******* ах э эгчийг үсдээ хашаа мөргүүлэн зодож байсан би ээж ахтай салгасан байдалтай зогсож байсан. э эгчийн нүүр амнаас нь цус гарсан явж чадахгүй гуйвсан байдалтай байхад нь аваад гэрт оруулсан. ******* ах муу янхан, гичий гээд орилж байсан. Гэрт орж ирээд ээжийг зодуулсныг мэдсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.ын “...Би 2020 оны 6 сарын 05-ны орой 18 цагийн үед Өндөр толгой хотхон орж дэлгүүр орж тамхи аваад 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хашаандаа орох гээд явж байтал манай гэрт янз бүрийн юм болоод байгаа юм байхдаа тэгэх учиргүй дээ гэж бодоод гэртээ орж үзтэл зүгээр байсан. тэгээд хажуу хөрш хашааны ын орилж байгаа дуу гараад байхаар нь хашаа руу нь яваад ортол М.******* нь ийг үснээс нь зулгаагаад хашааны хаалгаар чирээд гарч байсан.  Энэ үед нүүрээ дарсан сууж байсан. Би араас нь хашааны хаалгаар гараад очсон чинь ******* нь ийн нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж хамраас нь цус гарахад үснээс татаж байгаад хашаа мөргүүлж байсан. Энэ үед э бараг ухаангүй хөдөлгөөнгүй болсон байх, ******* нь энэ үедээ ална чамайг гэртэй чинь шатааж алаад дараа нь өөрийгөө боож үхнэ гээд өшиглөж байсан би очоод салгаад *******ыг цааш нь болгосон чинь газраас бүтэн тоосго аваад гийн толгойг цохих гэж байх үед нь би салгаж ын хүү гарч ирээд ийг түшиж цааш нь аваад явсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168 дугаар хуудас/ 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  №08 шэ/ 407 дугаартай: Г.ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 204 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /1-р хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт /1-р хх-ийн 63-74 дүгээр хуудас/,

Сэтгэл зүйн шинжилгээний дүгнэлт, ярилцлагын тэмдэглэл /1-р хх-ийн 75-78 дугаар хуудас/,

*******ны засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 79 дүгээр хуудас/,

М.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 80 дугаар хуудас/,

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 102 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.******* нь ******* тоотод 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим эхнэр Б.ийн толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгааж шал мөргүүлэх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,  хохирогч Б.э, гэрч Л., Н.ын нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн  №08 шэ/125 дугаартай дүгнэлт зэргээр, 2020 оны 6 сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд тоот хашаанд иргэн Г.ын нүүрэн тус газарт гараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, эхнэр Б.ийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, өшиглөх, үснээс нь зулгааж хашаа мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,  хохирогч Б.э, Г., гэрч Ц., Д. нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  №08 шэ/ 6903 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  №08 шэ/ 407 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******, хохирогч Б.э нар нь 2006 оны 9 сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь гэрлэлтийн 58702/09 дугаар гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэг учрал болсны дараа 2020 оны 11 сард гэрлэлтээ цуцлуулсан талаар шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа тул тэд хоорондоо гэр бүлийн хүчирхийлэллтэй тэмцэх тухай хуулийн хамаарал бүхий этгээдүүд байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэстэй.

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 02 сарын 08-ны өдөр, 6 сарын 05-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь шүүгдэгч М.*******ын, хохирогч Б.э, Г. гэрч Л., Н.,  Ц., Д. нарын мэдүүлгүүд, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл зэргээр тогтоогдож байх тул М.******* нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн,  2020 оны 02 сарын 08-ны өдөр Б.ий эрүүл мэндэд халдсан, 2020 оны 6 сарын 05-ны өдөр Б.э, Г. нарын эрүүл мэндэд халдсан байх тул 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд халдаж гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно..” гэж заасан ба 2020 оны 02 сарын 08-ны өдөр Б.ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2020 оны 6 сарын 05-ны өдөр Б.э, Г. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.э, Г. нар нь  хохирол төлбөр нэхэмжлээгүй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.*******т ял шийтгэл оногдуулахдаа түүний урьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан, улсын яллагчийн ялын талаар гаргасан саналыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.*******ын 2020 оны 6 сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 281 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2-д “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар эдлэх ялд оруулан тооцож М.*******т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн тооцов.

Хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорин цаг) нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар ялтан М.*******ын цагдан хоригдсон 281 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН