| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0175/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/189 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны *******0 дугаар сарын *******2-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын *******0-ны орой 20-22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод байрлах хашаанд иргэн *******тэй хадам *******ыг зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
*******. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* эгчийнд байхдаа бид нар ************** цагийн үед архи ууж байхад гаднаас ******* архи уусан бололтой согтуу орж ирээд янз янзын юм яриад хэл маргаан хийх гээд байхаар нь бид нар гараад явсан. эгч, нарын хамтаар эгчийн гэрт ирээд бид нар хоол идээд сууж байсан чинь ******* гаднаас согтуу орилоод орж ирээд “ хаана байна” гээд орилоод байхад эч “ байхгүй байна, яах гээд байгаа юм бэ, чи гар” гэж хэлэхээр нь би хажуугаас нь “*******ийг чи болилдоо гар” гэхэд ******* миний барьсан байсан аягатай хоолыг түлхээд асгахад эгч ахын хамтаар *******ийг гэрээс түлхээд гаргасан. Тэгээд тэд нар гадаа орилоод байсан. Тэгсэн эгчийн хүүхэд уйлаад гэрт орж ирээд “ээжийг зодоод байна ахаа. та гаралдаа” гэхээр нь гарахад эгч “намайг цохичихлоо” гээд уйлаад зогсож байхаар нь “чи одоо боль" гээд *******ий нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. ******* намайг цохиогүй. *******ий хөмсөг хэсгээс цус гарч байгаа харагдсан. *******ийг эмнэлэгт авч очиж үзүүлэн оёдол тавиулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 3*******-40 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 08 дугаар сарын *******0-ны орой 23 цагийн үед би гэртээ байж байгаад хадам ээж Эрдэнэхорлоогийн гэрт нь орсон юм. Манай хадам ээжийн гэрт Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байсан. Тэгээд Ш. гэдэг хүнтэй маргалдаад байсан чинь Шого бид хоёр хашаанд тамхи татах гээд байж байсан чинь нь ээжийн гэрээс гарч ирээд намайг нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний нүүрнээс цус гарсан Тэгээд цагдаа дээр ирсэн. гэх хүнтэй юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Би тухайн үед согтуу байсан. ...Одоо надад ямар нэгэн санал. гомдол байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 6-8 /
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2022 оны 08 дугаар сарын орой ...гэртээ ирсэн чинь манай гэрт *******хүү нь орж ирсэн. Тэгээд манайд Улаанбаатар хотоос ирсэн хамаатнуудтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь би гэрээсээ *******хүүг авч гарсан. Тэгсэн чинь *******хүү намайг гэрийн гадаа намайг алгадсан. Тэгсэн чинь манай 3 дугаар ангийн хүүхэд ээжийг алгадчихлаа гээд гэр лүү орсон чинь манайд Улаанбаатар хотоос ирсэн байсан хамаатны дүү нь гэрээс гарч ирээд *******хүү нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. *******хүү өөрийнхөө гэр лүү ороод гэрээсээ гурилын элдүүр, галын хайч хоёр бариад гарч ирсэн. Манай нутгийн хүүхэд *******хүү, нарыг салгасан. Тэгээд би цагдаа дуудсан...гэх мэдүүлэг / хх-ийн *******0-************** /,
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр манай ээжийнд хүмүүс ирж байгаа бололтой чимээ гарсан. Тэгсэн ******* гэрээс гарсан, удалгүй хашаанд хүмүүс маргалдах чимээ гарсан чинь ээжийн гэрийн урдхан талд , , нөхөр ******* нар маргалдаад зогсож байхаар нь “юу болж байгаа юм бэ” гээд нөхрийгөө ор гээд *******ийг дагуулаад гэр лүүгээ орох гээд очиход нөхрийн хөмсөгнөөс цус гоожсон, , нартай хэрүүл маргаан хийж байгаад гайгүй болоод тэнд байсан хүмүүс гэр лүүгээ орсон. Тэгсэн удалгүй цагдаа ирсэн. Манай нөхрийг хэн цохисныг хараагүй, Сүүлд нь би нөхрөөсөө “хэн цохисон юм бэ” гэхэд намайг цохисон гэж хэлсэн. Манай нөхрийн зүүн талын хөмсөгнөөс нь цус гарч байсан гийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. , ******* хоёр өглөө нэг шил архи хувааж уусан, орой нь манай нөхрийн архи гарчихсан гайгүй байсан. нэлээн согтуу байсан...гэх мэдүүлэг / хх-ийн *******7 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын *******2-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн:
*******. *******ий биед зүүн хөмсөгний няцарч, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нуруу, бүсэлхийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл болно...гэх дүгнэлт /хх-ийн 2*******-22 /,
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын *******0-ны орой 20-22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод байрлах *******ын хашаанд согтуурсан үедээ иргэн *******ийг хадам *******ыгоо зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, нарын мэдүүлэг, шинжээчийн 565 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д зааснаар ял оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч овогт ын хүүг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн *******.*******-д заасныг журамлан шүүгдэгч овогт ын хүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн *******-д зааснаар оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн *******.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн *******- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн **************.******* дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл *******4 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ