Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001840262 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ******* ******* овогтой ******* *******, /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14- 15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 10 дугаар гудамжны тоотод байх хашаанд байхдаа нь хашаанаас зайлаарай гэж хэлснээс болж өөрийн төрсөн эгч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэрийн униар гар болон шилбэ рүү нь цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад өмнөх өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй учраас би энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... ...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...гэртээ иртэл манай дүү миний өмнө таксинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би гэртээ орж ирээд дүүгээ “чи 14 цагаас цуглана гэсэн ажилдаа яваач” гэсэн. Тэгтэл манай дүү “чи ямар олигтой ажилд оруулчихсан биш, би явахгүй” гээд байсан. Тэгээд ажилдаа явахгүй гэснээс болж хэрүүл үүсэн. Тэгээд би дүүгээ “манай хашаанаас зайл" гэж хөөсөн. Тэгтэл манай дүү гэрээ буулгаж байгаад нэг унь аваад миний зүүн гарын шуу руу бас зүүн хөлийн булчин хэсэгт униар цохиод авсан. Тэгтэл манай нөхөр намайг өмөөрч манай дүүг “зүгээр бай” гэж хэлээд салгасан. Би гомдолгүй.....гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байсан юм.Манай ажил дуудахаар нь *******ыг дагуулж ажил явахад буцаад гэрт 14 цаг өнгөрч байхад ирсэн. ******* *******д ажлаас бүх эрчүүдийг дуудсан  чи ажилдаа яв гэж хэлсэн тэгэхэд би ажилдаа явж чадахгүй ажлаасаа гарлаа гэсэн тэгээд тэр 2 маргалдаж байгаад ******* эхнэрийг ганц удаа цохиод авахаар нь миний бие дундуур нь ороод салгачихаад би ажилдаа яваад өгсөн, ....******* манай эхнэрийг хөл рүү унины модоор 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,

5. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн:

1.2. *******ийн биед зүүн шуу, шилбэний цус хуралт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад хамрын нурууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт / хх-ийн 14-15 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14- 15 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 10 дугаар гудамжны тоотод байх хашаанд байхдаа ******* нь ажилдаа яв гэж хэлснээс болж  маргалдаж өөрийн төрсөн эгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэрийн униар гар болон шилбэ рүү нь цохиж,  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 526 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй байгаа зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* ******* овогтой ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогтой ******* *******ыг дөрвөн зуун тавин /  450  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган /  450.000  / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ