| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007000000066 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, эрэгтэй, 41 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, "*******" ХХК-ны туслах ажилтан ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ******* тоотод оршин суух хаягтай. Урьд Багануур дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн. ******* овгийн ******* ******* /РД:*******4/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд тоот хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.тэй үхэрт өвс удаан тавьж өглөө гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгойн тус газар нь модоор цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******: “...2021 оны 03 сарын 03-ны өглөө ахаас мөнгө аваад төв рүү явж 1 шил хараа нэртэй архи авч уусан. Үдээс хойш гэх найзындаа очиж архи уусан. Тэгээд орой гэртээ очиж үхэрт өвс тавьж өгөх гэж байгаад хоорондоо маргалдаад тэгээд цохисон...” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Б.ийн "...2021 оны 03 сарын 03-ны өглөө 09 цагийн орчимд хажуугийн айлын ахаас 20000 төгрөг ганцаараа зээлж аваад дүүргийн төврүү ганцаараа ирсэн. Тэгзэд дэлгүүрээс 09 цаг 30 минутын үед 1 шил 0.75 гр хараа архи аваад Үнэгтэй хороолол руу ганцаараа алхаад явж байхад орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хажууд өгсөж явахаад гэсэн цэнхэр приус 20 машин зогсоод суусан. ганцаараа явж байсан. Тэгээд Үнэгтэй хорооллын зам дээр буугаад ахынд ганцаараа орсон. Намайг гэрлүү нь ороход ах, / нэрийг нь сайн мэдэхгүй байна/ бид 3 архиа хувааж уусан дууссан. "тухайн үед цаг 11 цаг болж байсан. Ингээд архи дууссан. Бид 3 архи уухдаа ахын амьдралын талаар ярьж суусан. Хэрүүл маргаан болсон зүйл огт байхгүй. Тэгээд архи дуусаад гэррүүгээ явсан. Манай гэрт хадам ээж байсан. Би тэр үед халамцуу байсан. Гэртээ ороод гэрийн ажил хийж байгаад 14 цагийн үед гэрээс ганцаараа гараад цэцэрлэгт ажилдаг ахын гэрт очиж 10000 төгрөг зээлж авсан. аа ах ганцаараа байсан. Ингээд дүүргийн төврүү ганцаараа алхаж яваад жавхлант дэлгүүрээс 1 шил 0.5 гр хараа архи аваад үнэгтэй хороолол руу алхаж яваад гэрийн хашаандаа ороод үхэр усалдаг газарт / чайндаа/ ганцаараа нууж задалж нэг уучихаад гэррүү орж гараад ээжид хоол унд хийгээд орон гаран уугаад байсан. ...Миний хуучин нөхөр маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2015 онд бусдын гарт амь үрэгдсэн би энэ цагаас эхлэн сэтгэл санаагаар их унаж архи их уудаг болсон 2017 онд *******тэй танилцан хамтран амьдарч эхэлсэн арай ч толгойруу цохихгүй байх гэж бодож байсан. Тэгсэн нэг мэдсэн намайг уучлаарай гээд зогсож байхаар нь би толгой руу цохисон юм байна гэж мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-н 16, 45 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.ы "...Би тэр өдөр гэртээ байж байхад М.*******, Б. нар надаас нийт 2 удаагийн байдлаар 30.000 төгрөг зээлсэн тэр мөнгөөрөө нэг шил архи 0,75 л хэмжээтэй хараа нэртэй архи авч уусан тэгээд оройхон манай гэрээс гарсан тэгсэн харанхуй болсон байхад буюу 20 цагийн орчим *******" орж ирээд хашаанд үхэр орж ирээд хөөх гэж байгаад ийн толгойг цохичихлоо толгойг нь хагалсан гэж хэлж байсан. Тэгээд л гараад явсан би өөр зүйл мэдээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн : 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08шэ/167 дугаартай "Б.ийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О. "...Би 2021 оны 03 дугаар 03-наас 2021 оны 03 дугаар сарын 04-ний хүртэл хугацаанд Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан энэ үед 22 цагийн орчим эмнэлэгийн хүлээн авах дээр иргэн Б. согтуу байдалтай толгойн тус газраа гэмтэлтэй орж ирсэн би дүрмийн дагуу толгойд үзлэг хийж эмчилгээ эхэлсэн Б. би нүхрүү унасан эсвэл хашааны хаалга мөргөсөн эсвэл усалдаг чай мөргөж унасан гээд хоёр гурван янзаар гэмтсэн тухайгаа яриад байсан мөн толгойн гэмтэл нь хэвийн биш гэмтэл байсан учир би цагдаагийн байгууллагад хандсан. Нөхрийн ах гэж хүн байсан би юу болсон юм бэ гэж асуусан чинь мэдэхгүй ээ толгойноос нь цус гарсан байдалтай манай ээжийн гэрт байж байхаар нь аваад ирлээ юу болсон талаар мэдэхгүй гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,
Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуянгийн "...Б.ийн биед үзлэгт баруун зулайн хуйханд тал саран хэлбэрийн 15 мэс заслын оёдол бүхий 11 см урттай шархтай, шархны эргэн тойрон хавдартай эмзэглэлгүй байсан байх ба энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба тодруулбал толгойн зулай буюу оройн хэсэг мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэж болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08 дугаар хуудас,/
Согтолтын зэрэг шалгасан фото зураг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтын фото зураг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт / хх-ийн 17 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 46-55 дугаар хуудас/,
Хаан банкны тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Төрийн банкны тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,
М.Мөнх-Эрдэнгийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд тоот хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.тэй үхэрт өвс удаан тавьж өглөө гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.******* болон хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08шэ/167 дугаартай дүгнэлт, гэрч С., О. нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******, хохирогч Б. нар нь 2017 оноос хойш гэр бүл болж хамтран амьдарч байгаа талаар тэд мэдүүлжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “... хамтран амьдрагч” гэж зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамтран амьдрагч хамаарах тул М.*******, Б. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул М.******* нь хамтран амьдрагч Б.ийг үхэрт өвс удаан тавьж өглөө гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б. нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул М. бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, улсын яллагчийн зүгээс торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрч хамт амьдарч байгаа зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модыг устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
5. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН