Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000088 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, эмэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, өртөөний туслах жижүүр мэргэжилтэй, ******* ажилтан ам бүл 2, хүүхдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ******* тоотод түрээслэн амьдардаг, Урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:/.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Л.******* нь , тоотод 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.ийг бусадтай хардаж түүний толгойн тус газарт аяганы хагархайгаар цохиж биед нь зүүн чамархайн хуйханд гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* нь: “...Тухайн өдөр 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байсан. Хэд хоногийн өмнөөс нэг эмэгтэй байнга залгаж хэн гэдгийн хэлэхгүй байсан. Хамтран амьдрагч Ж.тай хардалтын улмаас маргалдаж толгойны зүүн талд нь архины шилний хагархайгаар цохиж гэмтэл учруулсан...” гэж мэдүүлэв.

Мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Ж.ын  "...2021 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед миний утас дугараад гадаа найзтайгаа 2 лааз пиво ууя гээд уучихаад буцаад ороод ирэхэд хамтран амьдрагч ******* намайг хардаж гадуур гарч хүүхэнтэй явлаа гэж уурласан. Би надад тийм зүйл байхгүй гэхэд над руу дайраад хашхираад тухайн үед би дуугуй байсан. Тэгэхэд ******* намайг сууж байхад аяга бариад хана руу савж хагалсан. Тэгээд аяганы хагархай аваад миний толгой руу зүүн хуйхны дээд хэсэгт 1 удаа цохиж миний толгойг хагалсан. Ингээд миний толгойноос их хэмжээний цус гараад байхаар нь би чи яаж байгаа юм бэ гээд хажуу айлын эгчийг дуудаж эгч эмнэлэг рүү залгаж дуудаж өгсөн. Миний толгой тухайн үед хагарч 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.гийн "...******* нар халамцуу орж өрөө лүүгээ орсон. Тухайн үед 22 цаг 30 минут болж байсан байх. Тэгээд өрөөндөө хоорондоо хэрэлдээд байх шиг сонсогдсон. Тэгтэл ******* удахгүй хашхираад нөхөр нь нэг их юм дуугарахгүй байхад аяга шидээд хагарч байгаа хүчтэй чимээ гарсан. Тэгтэл өрөө рүү нь юу болоод байгаа юм бэ гэтэл ******* аяга хана руу шидэж хагалаад хагархай аягаар миний толгой руу цохиж зоогоод хагалчихлаа гээд цус гарсан байснаа дараад сууж байсан. ******* хагархай аягаар гараа зүсчихсэн бас цус нь гарсан байсан. Би гараа зүсчихлээ гэж байсан. Нөхөр лүүгээ дайраад хашхираад байсан. Би хэн хэнийхэн толгой гарнаас цус гараад байхаар нь эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн

: “...2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 08шэ/228 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд Ж.ын биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25, 30 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /бага-0/, /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

Нийслэлийн ны тодорхойлолт /хх-ийн 39, 50 дугаар хуудас/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

Хаан банкны дансны хуулга /хх-ийн 45-46 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн,  хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь , тоотод 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ж.ийг бусадтай хардаж түүний толгойн тус газарт аяганы хагархайгаар цохиж биед нь зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж., гэрч Б. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 08шэ/228 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгч Л.*******, хохирогч Ж. нар нь 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа талаар тэд мэдүүлжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “... хамтран амьдрагч” гэж зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамтран амьдрагч хамаарах тул Л.*******, Ж. нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Гэвч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд гэр бүл доторх харилцаанд нэг тал нь хэт давамгайлах байдлаар нэг нь нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан хохирогч Ж.ийн “******* намайг хардаж “гадуур гарч хүүхэнтэй явлаа” гэж уурласан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.*******ийн “...Тухайн өдөр 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байсан. Хэд хоногийн өмнөөс нэг эмэгтэй байнга залгаж хэн гэдгийн хэлэхгүй байсан. Хамтран амьдрагч Ж.тай хардалтын улмаас маргалдаж толгойны зүүн талд нь архины шилний хагархайгаар цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Л.******* нь хохирогч Ж. нарын хооронд гэр бүлийн талаарх хардалтын таарамжгүй харилцаа үүссэний улмаас хүний биед хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Үүнээс гадна хохирогч Ж.аас асуумжаар авсан Аюулын зэргийн үнэлгээгээр нийлбэр оноо “0” буюу “бага” гэж үнэлэгдсэн байдлаас үзэхэд байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Л.******* нь хохирогч Ж.ийг зодсон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.*******т холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

  Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Ж. нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул Л.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ялын доод хэмжээг оногдуулах санал гаргасан, Л.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд үйлдсэн гэмт үйлдэлд нь тохирсон гэж үзэж торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ

    Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч Л.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 
  1. ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Л.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.*******т мэдэгдсүгэй.
  1. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН