| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/11 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000104 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Нийслэлийн *******т төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* ******* тоотод ганцаараа амьдардаг, урьд Нийслэлийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шаслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус өршөөж, үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Төв аймгийн шүүхийн хянан магадлангийн хурлаар 1 жил 1 cap 1 хоногийн эдлээгүй үлдсэн ялыг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Мөн тэрээр Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн *******гийн *******,/РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ******* ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.ын цээжин тус газарт өшиглөсний улмаас биед баруун 8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* нь: “...Тухайн өдөр гэртээ байсан. Юм хувааж уугаад нэлээн согтсон. Би хоол хийгээд хоол хийсний дараа дахиад нэг шил архи хувааж уусан. Өглөө болоход намайг чи өшиглөсөн гэсэн өөр хүн байгаагүй учраас би өшиглөсөн байх...” гэж мэдүүлэв.
Мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Ж.ын "...2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр архи ууж байгаад 21 цагийн үед унтах гэж байхад Л.******* би *******гийн ******* байна гээд агсам тавиад эхэлсэн. Би "чи унтаач битгий орилоод бай" гэсэн чинь Л.******* "чи юу юм вэ" гээд миний баруун талын цээж рүү нэг удаа өшиглөсөн би энэ үед газарт сууж байсан Л.******* цонхны хажууд байх сандал дээр сууж байгаад шууд босоод ирээд нэг удаа өшиглөсөн тэр үед би согтуу байсан болохоор тэгсгээд унтаад өгсөн. Би орноосоо босох гэсэн чинь цээж баруун талаараа их эмзэглээд хөндүүрлээд өвдсөн байсан. Тэгээд архи ууж өвчнөө намдаагаад яваад байсан. Тэгээд энэ тухайгаа 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр цагдаа т хэлсэн. Намайг Л.******* нэг удаа миний баруун талын цээж рүү өшиглөж гэмтээсэн. Энэ үед намайг зодож байхыг харсан хүн байхгүй. Надад гаргах санал хүсэлт байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.ын "...2021 оны 5 дугаар сарын 11-ний орой би айлаас зурагтны удирдлага авах гээд явсан тэгээд 22 цагийн үед гэртээ ирсэн чинь *******, хоёр унтаж байсан. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж. сэрээд ёоёо гээд байсан. Би юу болов, яасан гэсэн чинь *******тай маргалдсан, намайг өшиглөсөн гэж хэлсэн. Тэрнээс хойш Ж. архи уугаагүй үедээ ёо ёо гээд зовиурлаад байдаг болсон. Л.******* архи уухаараа амархан согтоно тэгээд орилж хашхираад унтуулдаггүй"...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн: “...Ж.ын биед баруун 8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ******* ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.ын цээжин тус газарт өшиглөсний улмаас биед баруун 8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч М. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08шэ/282 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Л.******* нь Ж.тай маргалдаж улмаар түүний биед баруун 8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Ж. нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул Л.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрсэн боловч, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Л.******* нь:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 5 сарын 11-ний өдөр үйлдсэн буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн;
- 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн;
- Бусдад төлөх хохирол, төлбөргүй;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэх заалтад хамаарч байна.
Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэж. Шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, давж заалдах гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН