Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

                              

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, овогт нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн оны дүгээр сарын-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, *******,*******,, гавьяа шагналгүй, ял шийтгэл: аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2 жил тэнсэж хянан харгалзсан, аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын -ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны дүгээр сарын 27-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 06 сарын ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, *******. /...........

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын-ний өдөр аймгийн суманд төрсөн, 37 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2005 оны дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хорих ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, мөн хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар зүйлийн 21-ний өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дүгээр сарын 01-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт . /ЖИ850307/

 

Шүүгдэгч *******, овогт нар нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим баг “Хуурай марц” гэх газар нутаглах хохирогч гэрийн гаднаас түүний эзэмшлийн “Bers 150” маркийн улсын дугаартай мотоциклийг хулгайлж, бусдад 1560.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 250.000 төгрөг дансаар шилжүүлж хохирлыг барагдуулсан.

Шүүгдэгч******* шүүх хурадаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр ******* манайд улаан өнгийн мотоциклтой ирсэн. Би хохирогчид 1 хонь, 1 ямаа өгч хохирлыг барагдуулахаар тохиролцсон боловч хохирогч мөнгөө авна гэсэн тул хохирогчид учирсан 500.000 төгрөгөөс өөрт ногдох 250.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна гэв.

   Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай марц” гэх газарт өөрийн хэдэн малаа маллаж амьдардаг юм. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ аймгийн төв рүү явах ажилтай болоод 2021 оны 10 дугаар сарын -ний өдөр буцаад гэртээ очиход гэрээ түшүүлээд байрлуулсан байсан улаан өнгийн улсын дугаартай bers-150 маркийн мотоцикл алга болсон байхаар нь сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. ... би хулгайд алдсан мотоциклоо хүлээн авсан боловч мотоцикл маань тоногдсон байсан. Мотоциклоо засварлахад 500.000 төгрөг шаардлагатай...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 11 дүгээр сарын -ний өдөр 16 цагийн орчим гэртээ байж байхад гадаа мотоцикл дуугараад байхаар нь гэрээс гараад харахад манай гэрээс 500 орчим метр зайд мотоциклтой хүн байж байхаар нь би очиход танихгүй залуу байсан. Улмаар би тэр залуугаас юу хийж байгаа талаар асуухад тэр тамхи татаж байна гал тавьчих байх гээд нүхэнд ороод татаж байна гэж хэлсэн. ... тухайн залуу сэжигтэй байсан тул би тэр залууг явуулалгүй хүмүүс дуудсан. Удалгүй 327 дугаар ангийн хүмүүс ирээд уг сэжигтэй залууг авч яваад мотоциклийг нь манайд үлдээсэн... улаан өнгийн BERS-150  маркийн улсын дугааргүй мотоцикл байсан...” гэжээ. /хх-ийн 48-49 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/

- Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-52 тал/

- “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 71-78 тал/

-*******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-, 98-100 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч *******, овогт нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд баг “Хуурай марц” гэх газар нутаглах хохирогч гэрийн гаднаас түүний эзэмшлийн “Bers 150” маркийн улсын дугаартай мотоциклийг хулгайлж, бусдад 1560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч*******, *******  нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч*******, ******* нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч*******, ******* нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч од учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч*******дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, өөрт ногдох хохирлыг төлсөн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч*******, ******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч BERS-150 маркийн мотоциклд 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч од мэдэгдэхэд шүүгдэгч *******ээс 250.000 төгрөгийг хүлээн авсан тул шүүгдэгч *******ээс нэхэмжлэх зүйлгүй, харин шүүгдэгч 250.000 төгрөгийн хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 250.000 төгрөгийг гаргуулж, , /РД: .........../-д олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ******* ........... тоот, ******* ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлийн 1-4,.3 дугаар зүйлийн 1, .6,.7,.8,.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч *******, овогт нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгэт зааснаар шүүгдэгч *******ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 сарын хугацаанд аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч*******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч 250.000 төгрөгийг гаргуулж, , /РД: /-д олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ******* ................ тоот, ******* ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ