| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0013/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч Д.Аянагул,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2107000990174 дугаартай хэргийг 2021 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт ******* оршин суух,
Урьд Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2, 230.2 дугаар заалтад зааснаар жил хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,
Төв аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 11 сарын 04-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91.2.2 заалтад зааснаар 21 жил 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн ******* дугаартай ******* овогт *******ийн *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.******* нь 2021 оны 7 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.*******ын эзэмшлийн малын жүчээнд байсан цэнхэр өнгийн Dayun 150 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.900.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн өгсөн “Замын хажууд айлын хашаан дээгүүр нь даваад орсон чинь гэр нь цоожтой байхаар нь хаалгыг нь онгойлгох гээд цохисон чинь онгойхгүй байхаар нь гэрийнх нь хажууд байсан мотоциклыг унаад гэртээ харьсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи уусан согтуу байсан. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” ..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.*******ын өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт болсон Зүүн бүсийн наадамж өөрийн уясан морио уралдуулах гээд явсан байсан. Тэгсэн чинь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай охин Б. залгаад хулгай ороод мотоцикли хулгайлаад явсан байна гэсэн. 2020 оны 8 дугаар сард Нарантуул ОУХТ-ийн урд байрлах гэх газраас 1.900.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед гаалийн бичиг өгч байсан түүнийг нь алга болгочихсон. Цагдаагийн байгууллагаас миний хулгайд алдсан эд зүйлсийг олж өгсөн тул надад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ийн өгсөн “...Манай хүргэн Ж.*******, охин Б. нар Дорнод аймаг руу наадамд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр явсан. Би ирэх хугацаанд нь гэрийг нь харж, малыг нь бас хариулж байгаа. 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутын үед хашаа хороог нь түгжээд гэртээ ирсэн. Өнөөдөр 2021 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 06 цаг өнгөрч байхад очиход гэрийн хаалгыг тоосгоор цохиж эвдлэх гэж оролдсон, хашааны моднуудыг унагаж, амбаар сав хамаг юмны хаалгыг онгойлгож үзсэн, гэрийн хажууд байсан мотоцикл хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ын өгсөн “...А.******* // гэх надаас насаар дүү манай Баян сумын гаралтай хүн байгаа юм. Намайг дэлгүүрт байхад орж ирээд тусгай түлхүүрээ өгөөч хэрэг болоод байна гээд гэхээр нь би өөрт байсан тусгай түлхүүрээ аваад хамт гадаа гарч ирэхэд А.******* цэнхэр өнгийн мотоциклын хажууд зогсож байсан ба надаас асуусан тусгай түлхүүрээр тухайн мотоциклын банкийг онгойлгох гэж оролдож байхад хоёр хүн ирээд А.*******ийг аваад авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө Эстимэйт"-ХХК-ний 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01/52 дугаартай хохирогч хулгайд алдагдсан гэх цэнхэр өнгийн мотоциклийг 1.900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 45 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэл /хх-ийн 03, 10 дугаар хуудас/,
Төв аймгийн Баян сумын 2 дугаар багын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/,
А.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Төрийн банкны тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Хаан банкны дансны хуулга /хх-ийн 55-59 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 93-95 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.*******ын эзэмшлийн малын жүчээнд байсан цэнхэр өнгийн Dayun 150 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.900.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.*******ын өгсөн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц., Х. нарын мэдүүлэг, болон Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгө Эстимейт” ХХК-ны үнэлгээний тайлангууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул А.******* нь Ж.*******ын эзэмшлийн малын жүчээнд байсан цэнхэр өнгийн Dayun 150 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас 1.900.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан өмчийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.******* нь хулгайлан авсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл хураав авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 99 дүгээр хуудас/ болон хохирогч нарын нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.*******д ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын талаар гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН