Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0299

 

 

 

 

 

 

2021 05 12 128/ШШ2021/0299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт-ийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “А” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай компанийн хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд "Т" нэртэй А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 05-р сарын 22-ны өдөр, "Я" нэртэй MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 оны 1-р сарын 14-ний өдөр, "-1" нэртэй ****** ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2016 оны 5-р сарын 12-ны өдрүүдэд тус тус 30 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Дээр дурдсан ашиглалтын тусгай зөвшөөрөл гарахаас өмнө тус компани нь дээрх газруудад хайгуулын лицензийг 2007 оноос хойш эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулан, тасралтгүй хайгуул хийж байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт-ээр ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дүгнэлт гаргаад байна. Энэхүү дүгнэлтийг манай компаниас эс зөвшөөрөн Байгаль орчин, аялал жуучлалын яаманд 2020 оны 09 сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч тус яамнаас 2020 оны 10 сарын 13-ны өдөр манай компанид ирүүлсэн "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээрээ гомдлыг хүлээн аваагүй болохоо өөрсдийн гаргасан дүгнэлтээ хууль зүйн үндэслэлтэй, тусгай зөвшөөрөл цуцлах дүгнэлт гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэсэн байх тул манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Үүнд:

1. Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын 2020 оны 05 сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалаар батлагдсан журмын 2-р хавсралтын 2.2-д "Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сайдын тушаалаар байгуулах бөгөөд ажлын хэсгийн дарга, гишүүд, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн сондгой тооны бүрэлдэхүүнтэй байна.", 2.3-д "Ажлын хэсгийн ахлагч нь хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн бодлогын асуудал хариуцсан газрын дарга байх бөгөөд гишүүдэд хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга, байгаль орчны үнэлгээ, аудитын нэгжийн дарга, ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын асуудал хариуцсан нэгжийн дарга болон уул уурхайн ашиглалтаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, орчны доройтлыг бууруулах бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, ойн болон усны бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн тус тус байна" гэж заасан байдаг. Гэтэл 2019 оны A/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн дүгнэлтийг гаргасан нь 2020 оны A/402 дугаар тушаалыг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүн гэж үзэж болохоор байна.

2. Байгаль орчин, аялал жуучлалын яам дүгнэлтээ зохих журмаар гаргаагүй Баримт бичгийн нэр төрөл тодорхойлолтын МNSS5140-1:2011 стандартад "дүгнэлт" гэж "ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичиг"-ийг хэлнэ гэжээ. Хүчингүй болгуулахыг хүсэж буй захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020114 дүгээр "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийн "Дүгнэх" хэсгийн 1 дэх заалтад "Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1-т, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ашиглалтын тухай зөвшөөрлийг цуцлуулах талаар аймаг, орон нутгийн удирдлага, 3асгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байх түл “А” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын "-1" нэртэй ******, "Т" нэртэй MV-0, "Я" нэртэй MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус цуцлуулах нь зүйтэй байна" гэсэн байна.

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1- т "Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.", 3.3-д "Яам нь Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 "Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн", 4.2 "Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яам нь бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцон, харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана" гэж тус тус заасан байна. Байгаль орчин, аялал жуучлалын яам нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн цор ганц төрийн захиргааны төв байгууллага атал энэхүү мэргэшсэн яам нь аймгийн Засаг даргын албан бичгийг дагаж уламжилдаг байдлаар хандан, асуудалд бодитой, мэргэжлийн хандсангүй. Дээр дурдсан "дүгнэлт" гэдгийг ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлох гэсэн шаардлагад энэхүү маргаантай дүгнэлт огт нийцэхгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д "Байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна", мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "байгаль орчныг хамгаалах, түүнийг баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах," гэж заажээ. Гэтэл А******* ******* XXК-ийг байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд хортой ямар нөлөөлөл үзүүлсэн эсэх, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар, нөхөн сэргээх үүргийг гүйцэтгэх хугацаа дууссан эсэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан ямар ямар үүргээ биелүүлээгүй болох талаар мэргэжлийн яамны дүгнэлтэд огт тусгаагүй байна

3. А******* ******* XXК нь 2017-2019 онд Я нэртэй MV- дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон ордны олборлолтыг Монгол Улсын холбогдох хуулийн хүрээнд бүхий зөвшөөрлийг авсны үндсэн дээр хийсэн. Үлдсэн 2 талбай буюу -1 нэртэй MV- дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл, Т 0A дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бүхий талбайд олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа огт явуулаагүй. Аймаг, сум, орон нутгийн санал дүгнэлт нь ч Я нэртэй MV- дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд манай компанийн 2017-2019 онуудад явуулсан олборлолтын үйл ажиллагаатай холбоотой санал дүгнэлт юм. Гэтэл эдгээр саналыг үндэслэн үйл ажиллагаа огт явуулаагүй 2 ашиглалтыг тусгай зөвшөөрлийг хүртэл цуцлах дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус юм. Компанийн зүгээс Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын гаргасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба энэ тухай гомдлоо холбогдох байгууллагад нь гаргасан бөгөөд хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт"-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: .. А******* *******" XХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Манай компанийн хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд "Т" нэртэй A тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 05-р сарын 22-ны өдөр, "Я" нэртэй MV- тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 оны 1-р сарын 4-ний өдөр, "-1 нэртэй MV- ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2016 оны 5-р cарын 12-ны өдрүүдэд тус тус 30 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

Дээр дурдсан ашиглалтын тусгай зөвшөөрөл гарахаас өмнө тус компани нь дээрх газруудад хайгуулын лицензийг 2007 оноос хойш эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулан, тасралтгүй хайгуул хийж байсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт"-ээр манай компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дүгнэлт гаргаад байна.

Энэхүү дүгнэлтийг компанийн жуулчлалын яаманд 2020 оны 09 сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч тус яамнаас 2020 оны 10 сарын 13-ны өдөр компанид ирүүлсэн "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй болохоо илэрхийлэн, өөрсдийн гаргасан дүгнэлтээ хууль зүйн үндэслэлтэй, тусгай зөвшөөрөл цуцлах дүгнэлт гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэсэн тул компанийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн зүгээс эс зөвшөөрч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 324 дүгээр "Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай" дүгнэлтийг нягтлан шалгах ажиллагаа хийлгүйгээр үндэслэлтэй гэж дүгнэж, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...."А******* *******" XХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ажлын хэсгийн зохион байгуулалт, түүний бүрэлдэхүүн хуульд нийцсэн тухай: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлт гаргасан ажлын хэсгийн бүрэлдэхүүний хувьд ажлын хэсгийн ахлагч нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, гишүүд нь Хуулийн хэлтсийн дарга, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, нарийн бичгийн дарга нь уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нараас бүрдсэн сондгой тооны бүрэлдэхүүнтэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэхүү тушаал нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалын 2 дугаар хавсралт ёсоор баталсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсгийн журам"-ын 2.2, 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийг зохих журмын дагуу гаргасан тухай: Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS5140-1:2011 буюу "Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт"-ын 2 дахь хэсэгт "Энэ стандарт нь удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах явцад үүсч хөтлөгдөх зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл-лавлагааны шинжтэй баримт бичигт хамаарна. Энэ стандарт нь төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид хөтлөгдөж буй зохион байгуулалт, баримт бичгүүд, тодорхойлолтыг тогтооно" гэж, 3 дахь хэсэгт баримт бичгийг "а) захирамжлалын баримт бичиг b) зохион байгуулалтын баримт бичиг с) мэдээлэл-лавлагааны баримт бичиг" гэж 3 төрөлд хуваана, 5.3 дахь хэсэгт Зохион байгуулалтын баримт бичиг дараах төрлийн баримт бичгүүдээс бүрдэнэ гээд үүнд " албан бичиг, зөвлөмж, гэрээ, дүгнэлт..." гэж тус тус тодорхойлсон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлт нь хэн нэг этгээдийн үйл ажиллагааг хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан зэрэг захирамжилсан шинж байхгүйн дээр MNS5140-1:2011 стандартад тодорхойлсончлон дүгнэлт нь угаас захирамжлалын баримт бичгийн шинжгүй, зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг захирамжлал, мэдээлэл-лавлагааны тэдгээрийн нэг төрөл, юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;" гэсэн үндэслэлээр төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална.

Мөн Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсгийн журам"-ын 3.2-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүсэлт, холбогдох бүрдүүлбэр баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангасан, хууль зүйн үндэслэлтэй, байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар эрх бүхий хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон, байгаль орчинд хортой нөлөөлж байгааг хэмжилт шинжилгээний дүгнэлтээр баталгаажуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байвал ажлын хэсэг тухайн асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг гаргаж, эцсийн шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан бичгээр Уул уурхай, хунд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ", уг журмын 3.3-т "Ажлын хэсэг нь шаардлагатай тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь ажиллах бөгөөд нутгийн захиргааны байгууллага, холбогдох эрх бүхий байгууллагаас нэмэлт материал, тайлбар гаргуулан авч болно" гэж тус тус заасан.

БОАЖЯ-нд нутгийн захиргааны байгууллагаас дараах албан бичгүүдээр удаа дараа хандан нэхэмжлэгч "А******* *******" XXK-ийн ашигт малтмалын MV-, MV-0, MV- дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах дүгнэлт гаргуулах санал хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн. (Холбогдох нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн болно.) Үүнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар:

1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 3асаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/325 тоот "Хүсэлт гаргах тухай" албан бичиг,

2. Өмнөговь аймгийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1-2124 тоот албан бичиг,

3. Өмнөговь аймгийн Засаr даргын "Материал хүргүүлэх тухай" 2019 оны 12
дугаар сарын 10-ны өдрийн 1-3073 тоот албан бичиг,

4. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын "Хүсэлт уламжлах тухай" 2020 оны 04
дүгээр сарын 30-ны өдрийн ХЭГ/1161 тоот албан бичиг, хавсралтаар Монгол Улсын
Ерөнхий сайдад хандсан Их Хурлын гишүүн Н.Агийн "Арга хэмжээ авах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2924 тоот албан бичиг, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Оын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 тоот албан бичиг, Гурвантэс сумын Г багийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот албан бичиг болон "“А” ХХК-ийн Ты алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулахыг дэмжиж буй нийт 531 иргэний гарын үсэг бүхий нэрсийн жагсаалт;

5. Өмнөговь аймгийн Засаг даргын "Санал уламжлах тухай" 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1-1244 тоот албан бичиг, хавсралтаар Гурвантэс сумын Засаг даргын "Хүсэлт уламжлах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/187 тоот албан бичиг, Гурвантэс сумын Г багийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 62 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг"-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “А” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд төлөвлөгөөнд тусгагдсан 8-н бүрэлдэхүүн хэсэг ажлыг 50.58 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлт болон "А******* ******* XXК-ийн Ты алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулахыг дэмжиж буй нийт 531 иргэний гарын үсэг бүхий нэрсийн жагсaалт,

6. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын "Хүсэлт гаргах тухай" 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/299 тоот албан бичиг,

Мөн "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачлага" ТББ-ын Тэргүүн X.Мын "Мэдээлэл хүсэх тухай" 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/16 тоот албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сд ирүүлсэн.

Yүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Нын "Хүсэлт гаргах тухай" 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн УИХ-03/2121 тоот БОАЖ-ын сайд Д.Сд хандсан албан бичиг, мөн ЗГХЭГ-ын "Асуулгын хариу бэлтгүүлэх тухай" 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1997 тоот БОАЖ-ын сайд Д.Сд хандсан албан бичиг (Хавсралтаар УИХ-ын гишүүн Д.Бийн Монгол Улсын Ерөнхий сайдад "Асуулга тавих тухай" албан бичиг)-ийг тус яаманд ирүүлсэн болно. (Эдгээр албан бичгүүдийг тайлбарт хавсаргав.)

Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсгийн журам"-ын 3.3 дахь хэсэгт "Ажлын хэсэг нь шаардлагатай тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь очиж ажиллах бөгөөд нутгийн захиргааны байгууллага, холбогдох эрх бүхий байгууллагаас нэмэлт материал, тайлбар, гаргуулан авч болно" гэсний дагуу дээрх албан бичиг, хүсэлтэд дурдагдсан асуудлыг газар дээр нь үзэж шалгахаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын баталсан удирдамжийн дагyy БОАЖЯ, МХЕГ, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг "А******* *******" ХXK-ийн үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд газар дээр нь очиж танилцах, дүгнэлт гаргахаар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд ажилласан.

Тус ажлын хэсгийн хяналт шалгалтаар "А******* *******" XХК-ийн ашигт малтмалын MV-, MV-0, MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2 удаагийн дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн, мөн уулын болон хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй, зөвшөөрөлгүй талбайд хайгуул, олборлолт явуулсан, улмаар байгаль орчинд хохирол учруулсныг тогтоогдож эрх бүхий мэргэжлийн байгууллагын хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар 243 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байх тул "А******* *******" XXК-ийн эзэмшиж байгаа "-1" нэртэй MV-, "Т" нэртэй MV-0, "Я" нэртэй MV- дугаартай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн болно. (Ажлын хэсгийн илтгэх хуудсыг тайлбарт хавсаргав.)

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Ажлын хэсэг байгуулах тухай" 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн A/590 дүгээр тушаал гарсан бөгөөд уг тушаалд "А******* *******" XXК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан "Тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гарах үүрэг бүхий ажлын хэсэг нь ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж байх тул хараат бус шалгалт оруулах тухай" өргөдөлд дурдсан асуудлыг шалгаж газар дээр нь очиж ажиллах, үр дүнг илтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын хэсгийн удирдамжийг тус тус уг тушаалаар баталсан.

Дээрх тушаал, удирдамжийн дагуу БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Хийн ахалсан ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн БОАЖГ, "Говь гурвансайхан" БЦГ-ын хамгаалалтын захиргаа болон "А******* *******" XХK-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь очиж баримтад тулгуурлан Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын баталсан удирдамжийн дагуу БОАЖЯ, МХЕГ, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсгийн хийсэн хяналт шалгалтын дүн, гаргасан дүгнэлтийн бодитой эсэхийг нягтлан шалгасан бөгөөд шалгалтын дүнгээр "А******* *******" XХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах тухай 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 тоот дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан болохыг давхар баталсан болно. (Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Ажлын хэсэг байгуулах тухай" 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/590 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудсыг хавсаргав.)

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах тохиолдлыг заасан ба 26.1-д заасны дагуу "А******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ттай 2 удаа уулзалт хийсэн бөгөөд тус уулзалтын мөрөөр "А******* *******" XХК-иас 2 удаа албан бичгээр БОАЖ-ын сайдад хандаж тайлбар хүсэлт ирүүлсэн. Улмаар БОАЖЯ-ны ажлын хэсгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралд "А******* *******" ХXК-ийн удирдлагуудыг биечлэн оролцож, хэлэлцэж байгаа аcyудал, гаргах шийдвэртэй холбогдуулан санал хүсэлт байвал албан ёсоор тайлбар хийх, санал хүсэлт гаргах боломж олгож, оролцоог нь хангаж захирал Р, Гүйцэтгэх захирал Т.Т, менежер Ч.Э нарыг оролцуулсан бөгөөд тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудал, тайлбар, хүсэлтийг сонсож хэлэлцсэний үндсэн дээр ажлын хэсгийн хамтын шийдвэрийг гаргасан болно. (Энэ тухай ажлын хэсгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой дурдагдсан байгаа болно.)

Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.6, 15.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлд тус тус заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлсэн байх тул "нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Засаг даргын албан бичгийг дагаж уламжилдаг байдлаар хандан, асуудалд бодитой мэргэжлийн хандсангүй" гэсэн нь үндэслэлгүй байна.

3. MV-, MV-, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргасан тухай: "А******* *******" ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаарх дүгнэлт нь Я нэртэй газрын MV- тусгай зөвшөөрөл бүхий талбайд, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд заагаагүй газар хууль бусаар эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулсан, байгаль орчинд хортой нөлөөлсөн, хохирол учруулсан асуудал нь Я MV-, Т MV-0 тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол төрийн захиргaаны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заaсан.

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Пын БОАЖЯ-нд гаргаж өгсөн "Тайлбар, нотлох баримт"-д дурдсанаар тус "А******* *******" XХК нь олборлолтын үйл ажиллагаа эхлэхдээ л хууль бус уйл ажиллагаа явуулж эхэлсэн ба зөрчил илэрсэн тухай бүрт нь хууль хяналтын байгууллага арга хэмжээг авч ажиллаж байсан боловч зөрчлийг удаа дараа давтан гаргах, байгаль орчны багц хуулиар хүлээсэн үүpгээ хангалтгүй биелүүлж ирсэнийг дурдсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга, Гурвантэс сумын Засаг дарга, Г багийн Засаг дарга нар нь албан бичгээр "А******* *******" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-, МV-0, MV- тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах санал, хүсэлтийг ирүүлсэн болно.

Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 16/05/089/109 дугаартай албан шаардлага, Өмнөговь аймгийн прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай" 76 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор "А******* *******" ХXК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон зэргээс тодорхой байна.

"А******* *******" XХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын "-1" нэртэй ******, "Т" нэртэй MV-0, "Я" нэртэй MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаар аймаг, орон нутгийн удирдлага болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны A/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20/14 тоот дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд "А******* *******" XXК-иас тус яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан нь хариу тайлбартаа: ..."А******* *******" XХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэрэгт нэхэмжлэгчээс "Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" үндэслэлээр төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.

Иймд тус компанийн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцалсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр "Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай" шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Т нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Я нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/-ийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг -1 нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын ****** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр тус тус "А******* *******" XXК-д олгожээ.

Ашигт малтмалын ашиглалтын MV-0, MV-, MV- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч "А******* *******" XXК-ний талаар орон нутгийн зүгээс удаа дараа албан бичгүүдийг төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна.

Yүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны A/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 08 дугаар сарын 18-ны 2020/14 дүгээр дүгнэлтийг гаргасан байна.

Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2019/14 дүгээр "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг манай байгууллагад ирүүлжээ. Уг дүгнэлтэд "А******* *******" XХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0, MV-, MV- дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байх тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй байна гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны мөнөжмөнтийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэр гарсан.

Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол", мөн 28.1.2-т "гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол" сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр "Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай" шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Т нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Я нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг -1 нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын ****** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр тус тус "А******* *******" XXК-д олгожээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 8/3995 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1, 28.1.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/5777 тоот албан бичгээр ирүүлсэн 2020/14 дүгээр дүгнэлтийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0, MV-, MV- дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан талаар нэхэмжлэгч “А” ХХК-д мэдэгджээ.

1.    Я талбайн хувьд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулж, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 тоот дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн “А” ХХК нь байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байх тул “А” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын "-1 нэртэй MV-, "Т" нэртэй A, "Я" нэртэй MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар:

1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 3асаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/325 тоот "Хүсэлт гаргах тухай" албан бичиг,

2. Өмнөговь аймгийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1-2124 тоот албан бичиг,

3. Өмнөговь аймгийн Засаr даргын "Материал хүргүүлэх тухай" 2019 оны 12
дугаар сарын 10-ны өдрийн 1-3073 тоот албан бичиг,

4. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын "Хүсэлт уламжлах тухай" 2020 оны 04
дүгээр сарын 30-ны өдрийн ХЭГ/1161 тоот албан бичиг, хавсралтаар Монгол Улсын
Ерөнхий сайдад хандсан Их Хурлын гишүүн Н.Агийн "Арга хэмжээ авах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2924 тоот албан бичиг, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Оын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 тоот албан бичиг, Гурвантэс сумын Г багийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот албан бичиг болон "“А” ХХК-ийн Ты алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулахыг дэмжиж буй нийт 531 иргэний гарын үсэг бүхий нэрсийн жагсаалт;

5. Өмнөговь аймгийн Засаг даргын "Санал уламжлах тухай" 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1-1244 тоот албан бичиг, хавсралтаар Гурвантэс сумын Засаг даргын "Хүсэлт уламжлах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/187 тоот албан бичиг, Гурвантэс сумын Г багийн Засаг даргын "Хүсэлт хүргүүлэх тухай" 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 62 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан "Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг"-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “А” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд төлөвлөгөөнд тусгагдсан 8-н бүрэлдэхүүн хэсэг ажлыг 50.58 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлт болон "А******* ******* XXК-ийн Ты алтны уурхайн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулахыг дэмжиж буй нийт 531 иргэний гарын үсэг бүхий нэрсийн жагсaалт,

6. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын "Хүсэлт гаргах тухай" 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/299 тоот албан бичиг,

7. Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачлага ТББ-ын "Мэдээлэл хүсэх тухай" 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/16 тоот албан бичгүүдийг ирүүлжээ.

Ажлын хэсэг “А” ХХК-ийн MV-, MV-0, MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэлийг газар дээр нь тулган үзэж уулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөөнд заагаагүй их хэмжээний газар буюу уулын салаа ам болгоныг дур мэдэн ухаж шүүрдсэн, олборлосон элсийг усаар угаан баяжуулж байгаль орчинд хортой нөлөөлсөн гэж дүгнэж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 захирамжаар байгуулагдсан “А” ХХК-ийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/186 тоот захирамжийн дагуу Гурвантэс сумын Г багийн нутагт хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын тооцооллыг М ХХК-иар гүйцэтгүүлж 243,526,583 төгрөгийн байгаль орчны хохирлын үнэлгээ тооцсон тайланг хүлээн авч, мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх асуудлын хүрээнд сонсох ажиллагааг явуулах үүднээс гүйцэтгэх захирал Т.Ттай 2 удаа уулзалт хийж, захирал Рю Гун Хэ, Т.Т, менежер Ч. Э нарыг оролцуулан тайлбар санал хүсэлт авах зэргээр сонсох ажиллагааг явуулжээ.

Энэ нь ажлын хэсэг шалгалтын удирдамжийн талаар тус компанийн менежер Ч.Эд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдэж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр MV-, MV-0, MV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд “А” ХХК-ийн геологич Д.Д, М.О, орчуулагч Д.Э, захирал Рю Гун Хэ нарыг байлцуулан газар дээр нь холбогдох баримт бичиг, уурхайн үйл ажиллагаатай танилцаж “А” ХХК нь 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн, уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу зөвшөөрөлгүй талбайд хайгуул, олборлолт явуулсан, байгаль орчинд хохирол учруулсан тул тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь ажлын хэсгийн илтгэх хуудсаар, “А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг хэлэлцэхдээ тус компанийн гүйцэтгэх захирал Т.Т, менежер Ч.Э, захирал Рю Гун Хэ нарыг биечлэн оролцуулсан болох нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлээр, М ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Г багийн нутагт “А” ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлосон талбайд хийсэн байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан зэргээр тус тус нотлогдож байна.

“А” ХХК-ийн хувьд Гурвантэс сумын Г багийн нутагт MV- тусгай зөвшөөрөлтэй Я алтны шороон ордын хүрээнд З, Нгийн сайрын шороон ордын байгаль орчны менежментийн төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсан байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гурвантэс сумын Г багийн нутагт MV- тусгай зөвшөөрөлтэй Я алтны шороон ордны төслийг эзэмшигч “А” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь үзэж, найман бүрэлдэхүүн ажлыг 50.58 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн байна.

“А” ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 4.16-д Төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт 90 оноо хүрээгүй буюу, хангалтгүй гэж дүгнэгдсэн бол хангалтгүй хийгдсэн ажлыг дараа оны эхний улиралд багтаан гүйцэтгэсэн тохиолдолд дүгнэлтийг дахин гаргуулна гэж заасны дагуу төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас дутуу гүйцэтгэсэн ажлуудыг хийж гүйцэтгэн дахин тайлангаа илгээсэн байх ба Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн найман бүрэлдэхүүн ажлыг 62.28 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ.

Түүнчлэн М ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Г багийн нутагт “А” ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлосон талбайд байгаль орчны хохирлын үнэлгээг тооцоод, гаргасан үнэлгээний тайландаа хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас нийт 9.2 га талбай ба шороон замын 5.85 га талбай өртсөн. Я лицензийн талбайн хилийн гадна талд Сайр-1 хэсэг 6.9 га талбай, лицензийн талбайд байрлах бусад сайрууд 2.3 га талбай хууль бус үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн. Тухайн газрын хөрсний экологи-эдийн засгийн хохирол, ургамлын экологи-эдийн засгийн хохирол, техникийн нөхөн сэргээлт болон биологийн нөхөн сэргээлт, мониторингийн зардлыг тооцож нийт хохирлыг үнэлгээг тооцоход 243,526,583 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна.

“А” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийн 2 удаагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Сд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20/081 тоот албан бичгээр хандан хараат бус шалгалт томилж үнэн зөвийг тогтоолгохоор өргөдөл гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/590 дүгээр тушаалын дагуу “А” ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан өргөдлийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг Гурвантэс сумын нутагт байрших тус компанийн MV- тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиж нөхцөл байдалтай танилцаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дахин ирүүлсэн дүгнэлт, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020/14 тоот дүгнэлтүүдийг хянаж, газар дээр нь очиж танилцан шалгалт явуулсан байна.

Ажлын хэсэг газар дээр нь очиж танилцаад Я нэртэй MV- дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд “А” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайд үйл ажиллагаа явуулсан болохыг ажлын хэсгийн хяналтын хэмжилт зургаар баталгаажуулсан байх ба 2.01 га талбайд зөвшөөрөлгүй уулын ажил явуулсан, олборлолтод өртсөн талбайд аж ахуйн нэгж нь техникийн нөхөн сэргээлт хийж, уулын ажлын технологийн зам гарган, олборлосон газрын мөрийг цэвэрлэсэн байдалтай байсан, Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “А” ХХК-ийн талбайд байдаг Нү*******лаг гэх усаар алт угаасан үйлдэл тогтоогдоогүй, харин MV-0 тусгай зөвшөөрөлтэй Т нэртэй газарт байрлах уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хуримын ордон гэх газар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх нөхцөл байдлыг тогтоож, тус үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байсан, -1 нэртэй MV- талбайд ямар нэгэн ашиглалт явуулаагүй гэх дүгнэлтийг гаргажээ.

“А” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаарх дүгнэлт нь Я нэртэй MV- дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд, хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар хууль бусаар эрэл хайгуул хийсэн, олборлолт явуулсан, байгаль орчинд хортой нөлөөлсөн, хохирол учруулсан асуудал нь Я MV-, Т MV-0 тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байна гэж дүгнэж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 03/6917 тоот албан бичгээр ажлын хэсгийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн байна гэх хариуг өгчээ.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийн дүгнэлт, М ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас нийт 9.2 га талбай ба шороон замын 5.85 га талбай эвдэрсэн, хууль бус ашигт малтмал олборлосон талбайд хийсэн байгаль орчны хохирлын үнэлгээнд 243 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тооцсон зэрэг нь Гурвантэс сумын Г багийн нутагт байрлах MV- тусгай зөвшөөрөлтэй Я алтны шороон ордын хүрээнд гарсан байна.

2.    Т талбайн хувьд:

Өмнөговь аймгийн прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 76 дугаар тогтоолоор “А” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Г багийн нутаг дэвсгэрт Зын сайр нэртэй газарт уурхай нээх зөвшөөрөл гараагүй байхад 2017 оны 10 сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл алт олборлосон, мөн олборлосон алтаа ус ашиглан баяжуулж хууль бус үйл ажиллагаа явуулсан байх тул шалгаад Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3, 35.4 дэх хэсэгт заасныг зөрчиж холбогдох баримт бичгийг уурхай дээр байлгаагүй, улсын комисс хүлээж аваагүй байхад уурхайг ажиллуулсан зэргээр зөрчил үйлдсэн байх тул зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлэхээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 309 тоот Зарим үйл ажиллагаа хууль зөрчсөн тухай албан бичигт Уурхай нээх зөвшөөрөл олгогдоогүй байхад уурхайг ашиглан ТЭЗҮ-д тусгагдсан технологи зөрчин ус их хэмжээгээр баяжуулах үйлдвэрт ашигласан зөрчилд мэргэжлийн хяналтын газраас 10 сая төгрөгийн торгууль ногдуулж хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирол 9.2 сая төгрөгийг төлүүлсэн гээд Я нэртэй талбайн З, Нгийн сайрын шороон ордны ил уурхайд олборлолт явуулах боломжтой боловч усаар баяжуулах технологийг ашиглах боломжгүй болохыг мэдэгджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “А” ХХК-ийн талбайд байдаг Нү*******лаг гэх усаар алт угаасан үйлдэл тогтоогдоогүй, харин MV-0 тусгай зөвшөөрөлтэй Т нэртэй газарт байрлах уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хуримын ордон гэх газар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх нөхцөл байдлыг тогтоож, тус үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О******* нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 тоот шийтгэлийн хуудсаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргаас “А” ХХК-ийн MV-, MV-0, MV- дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах саналыг ирүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 тоот дүгнэлтийг гаргасан байх боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдал, үндэслэл, шаардлагыг бүрэн тодруулсны үндсэн дээр дүгнэлтээ гаргах ёстой байсан байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаарх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 тоот дүгнэлтээр “А” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын "-1 нэртэй MV-, "Т" нэртэй МV-, "Я" нэртэй MV- тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах дүгнэлтийг гаргасан байх боловч хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй Хуримын ордон гэх газар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан үйлдэлдээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 тоот шийтгэлийн хуудсаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, уг мөнгөн дүнг төлж барагдуулсан Т нэртэй талбайн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй, нэг зөрчилд 2 хариуцлага ногдуулсан үйлдэл болжээ.

3.    1 талбайн хувьд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/590 дүгээр тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Гурвантэс сумын нутагт байрших тус компанийн MV- тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиж нөхцөл байдалтай танилцаад -1 нэртэй MV- талбайд ямар нэгэн ашиглалт явуулаагүй гэх дүгнэлтийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийн дүгнэлт, М ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас нийт 9.2 га талбай ба шороон замын 5.85 га талбай эвдэрсэн, хууль бус ашигт малтмал олборлосон талбайд хийсэн байгаль орчны хохирлын үнэлгээнд 243 сая төгрөгийн хохирол учруулсан тооцсон зэрэг нь Гурвантэс сумын Г багийн нутагт байрлах MV- тусгай зөвшөөрөлтэй Я алтны шороон ордын хүрээнд гарсан, MV-0 тусгай зөвшөөрөлтэй Т талбайн хувьд ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй Хуримын ордон гэх газар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан нөхцөл байдлыг тогтоож, тус үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан байна.

Харин -1 нэртэй MV- талбайд холбоотой зөрчил, түүнд холбогдох шийдвэр байхгүй байна.

4.    Ажлын хэсгийн зохион байгуулалт, түүний бүрэлдэхүүн хуульд нийцсэн эсэх тухайд:

Нэхэмжлэгч нь 2019 оны A/425 дугаар түшаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2020 оны A/402 дугаар түшаалыг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүн байсан гэж маргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны A/425 дугаар тушаалаар ажлын хэсгийн ахлагч нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, гишүүд нь Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, нарийн бичгийн дарга нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн байхаар ерөнхий байдлаар баталж, томилолтын удирдамжид ажлын хэсгийн ахлагч нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Б*******, гишүүд нь Мэргэжлийн хяналтийн ерөнхий газрын БОГУУХГ-ын улсын ахлах байцаагч С.Н*******, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.Э*******, жолооч Ч.Н*******, орон нутгаас Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Сав газрын захиргаа, тухайн сумын төлөөллийг оролцуулж хамтран ажиллахаар батлагджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлт гаргасан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь ажлын хэсгийн ахлагч нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, гишүүд нь Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтийн ерөнхий газрын БОГУУХГ-ын улсын ахлах байцаагч, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Алтайн өвөр говийн сав газрын захиргааны мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалын 2 дугаар хавсралт ёсоор баталсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах ажлын хэсгийн журам"-ын 2.2, 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нарын зүгээс Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны A/1277 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийн дүгнэлт болон М ХХК-ийн тооцсон хохирлын үнэлгээний тайлан зэрэг нь “А” ХХК-ийн "Я" нэртэй MV- тусгай зөвшөөрлийн хүрээнд гарсан болохыг мэргэжлийн үүднээс анхаарч үзээгүй, хайхрамжгүй хандсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийг цуцлах, 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус заажээ.

Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь бүрэн үндэслэл бүхий биш байна гэж дүгнэлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “А” ХХК-ийн Я нэртэй MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт, шийдвэрийг хэвээр үлдээж, Т нэртэй МV-0, -1 нэртэй ****** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/14 дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 324 дүгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийн “А” ХХК-ийн Т нэртэй МV-0, -1 нэртэй ****** дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хэсгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Я нэртэй MV- дугаартай зөвшөөрлийг цуцлах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА