| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/17 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Б.Батхуяг, түүний өмгөөлөгч Г.Чулуунгэрэл,
шүүгдэгч Г.Болдбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Тайж овогт Ганболдын Болдбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Бэсүд овогт Батцэрэнгийн Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107001400229 дугаартай хэргийг 2021 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо, Хайрханы 1-89 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тайж овогт Ганболдын Болдбаяр /РД:ЧА79032499/,
Монгол улсын иргэн 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21 дүгээр байрны 42 тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 924 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялаас хугацааны өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон. Бэсүд овогт Батцэрэнгийн Батхуяг /РД:ДР89072513/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ганболдын Болдбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэйн гэр хороолол 4 дүгээр гудамжны 1 тоот хашаанаас Б.Болдбаярын эзэмшлийн улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Батцэрэнгийн Батхуяг нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс Б.Болдбаярын эзэмшлийн улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклийг Г.Болдбаяр нь хулгайлан авсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж 10 сарын 06-ны өдөр Б.Батбаясахад 1.650.000 төгрөгөөр зарж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7-д “ энэ зүйлийн ... 6.6-д заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт” -ийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно” гэж зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээс үргэлжлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг явуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Болдбаярын өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатараас Багахангай дүүргийн ойролцоо байгаа Араб хүмүүс дээр ирж тагтаа өгөх зорилгоор Батхуягийн хамт түүний машинтай ирсэн. Тэгээд Багахангай дүүрэгт тагтаа байвал барих гээд Ирлан гэх казах залуугийн машинд дайгдаад Багахангай дүүрэгт орж ирээд тагтаа байхгүй байна гээд уурлаад яваад өгсөн. Би ганцаараа буугаад үлдсэн. Тэгээд Багахангай дүүрэгт байрнуудын дундуур явж тагтаа хайсан чинь байхгүй байсан. Тэгээд буцаад хот явъя гэж бодоод унаа хайсан чинь олдохгүй байхаар нь хамгийн үзүүрт байх хашаанд хашааны банзыг нь авч ороод хашаанд байх байшингийн үүдэнд байсан улаан хүрэн өнгийн Ямаха мотоцикл байхаар нь төмөр хашааны хаалгаар нь түрж гаргаад хашаанаас нь холдож байгаад кондактны доод талын 2 утсыг таслаад хооронд нь холбоод асаагаад явсан. Тэгээд шууд хотын зүг рүү хөдөө замаар явсан. Би согтуу явж чадахгүй байсан болохоор замдаа Батхуягийг утсаар дуудаад хүрээд ир гэж хэлсэн чинь машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд намайг гай боллоо ямар юмаа хийж мотоцикл хулгай хийж байгаа юм гэж уурласан. Би архи уусан байсан болохоор унаж явж чадахгүй Төв аймгийн Зуун мод руу эхнэр Лосолмаагийн төрсөн дүү Цээг дуудаж хашаанд нь мотоциклоо оруулж орхиод Батхуягийн хамт Улаанбаатар хот руу явсан. Тэгээд маргааш нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш Улаанбаатар хотоос Батхуягтай хамт ирж дүүгийнхээ хашаанаас мотоциклийг авч Улаанбаатар хотод 20 цагийн орчим орж Моносын тэнд Батхуягаар нэг үйлдвэрийн хашаанд харуулд 5000 төгрөг өгч тавиулаад би гэртээ харьсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батхуягийн өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй байх. Гэмт хэрэг хийсэн гэ буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй миний буруу” гэх мэдүүлэг,
Улсын яллагч: Хохирогч Б.Болдбаярын мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Н.Галсанравжаагийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Д.Батчимэгийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч С.Аюушийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Ц.Дүүрэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж, хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 136-138 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 139-140 дүгээр хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-08 дугаар хуудас/, Яллагдагч Б.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 168 дугаар хуудас/, Яллагдагч Г.Болдбаярын мэдүүлэг /хх-ийн 166 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Батбаясахын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Ц.Мядагмаагийн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч М.Цэнддоогийн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/, Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Эцио Форадари” ХХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн хашаанд байрлах хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 142-147 дүдугаар хуудас/, яллагдагч Г.Болдбаярын мэдүүлэг /хх-ийн 166 дугаар хуудас/, яллагдагч Б.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 168 дугаар хуудас/;
Шүүгдэгч Б.Батхуягийн өмгөөлөгч Г.Чулуунгэрэл: Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 139-140 дүгээр хуудас/, яллагдагч Б.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 168 дугаар хуудас/, Б.Батхуягийн бакалаврын диплом /хх-87 дугаар хуудас/, Б.Сүндэрмаагийн төрсний гэрчилгээ /хх-ийн 88 дугаар хуудас/, Б.Марал-Эрдэнийн төрсний гэрчилгээ /хх-ийн 90 дүгээр хуудас/, Б.Жаргалбаярын төрсний гэрчилгээ /хх-ийн 89 дүгээр хуудас/, Б.Мичидмаагийн төрсний гэрчилгээ /хх-ийн 91 дүгээр хуудас/, “Таван толгой түлш” ХХК-ийн цалингийн тодорхойлолт;
Шүүгдэгч Г.Болдбаяр: хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Болдбаяр, Б.Батхуяг нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хүлээн зөвшөөрч ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай талууд тохиолцсон.
Шүүгдэгч Ганболдын Болдбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэйн гэр хороолол 4 дүгээр гудамжны 1 тоот хашаанаас Б.Болдбаярын эзэмшлийн улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Шүүгдэгч Г.Болдбаярын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Болдаярын өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа буугаад мотоциклоо унаад гэртээ ирчхээд байж байсан чинь найз Н.Галсанравжаа ирээд хамт шороонд яваад өгөөгч цэцэг тарих гэсэн юм гэхээр нь мотоциклоо хашаанд үлдээгээд найзынхаа машинд суугаад шороонд явсан. Тэгээд орой нь төвд байх ахындаа 3 хоносон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед очоод мотоциклоо авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь авга эгч болон нөхрөөс нь асуусан чинь бид хоёрыг 2021 оны 10 дугаар сарын 04-ний 18 цагт ажлаас ирэхэд л байхгүй байсан. Чи унаж яваагүй юм уу гэсэн. Тэгээд хулгайч аваад явсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Галсанравжаагийн өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны орой над руу залгаад хашаанд байсан мотоцикл алга болчихсон байна харсан уу гэж асууж байсан. Хашааны том хаалга онгойлгоход мотоцикл байхыг нь би харсан. Б.Болдбаяр нь ямаха маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикл унадаг. Тэрийгээ унаад ойр зуур болон ажилдаа ирж очдог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батчимэгийн өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө 06 цагт ажилдаа явчхаад орой нөхрийн хамт 18 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Тэгсэн хашааны хаалга онгорхой хашааны баруун талын 4 банз газар хэвтэж байсан. Тэгсэн чинь манай нөхөр хүмүүс гал түлэх гээд авч явах гэж байгаад чадаагүй юм байхдаа гээд буцаагаад хадчихсан. Хашааны хаалга онгорхой байхаар нь Болдбаярыг мотоциклоо унаад гарахдаа хаагаагүй юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн чинь 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Болдбаяр ирээд мотоцикл хаана байна гэсэн тэгэхээр манай нөхөр чи унаж яваагүй юм уу гэсэн чинь би хашаанд үлдээгээд явсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-23 дугаар хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Аюушийн өгсөн “...эхнэрийн ажил дээгүүр ороод бид хоёр хамт 18 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Тэгсэн хашааны хаалга онгорхой хашааны баруун талын 4 банз газар хэвтэж байсан. Тэгэхээр нь айл гал түлэх гээд хуулчхаж гэж бодоод буцаагаад шороогоор нь манаад хадчихсан. Хашааны хаалга онгорхой байхаар нь Болдбаярыг мотоциклоо унаад гарахдаа хаагаагүй юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн чинь 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Болдбаяр нь ирээд мотоцикл хаана байна гэсэн. Тэгэхээр нь би чи унаад яваагүй юм уу гэсэн чинь би хашаанд үлдээгээд явсан гэж хэлсэн. Тэгээд хулгайд алдчихсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дүүрэнжаргалын өгсөн “...Би 2021 оны 04-ний өдөр ажил дээрээ байсан чинь миний 80414169 дугаарын утас руу 95391079 гэсэн дугаараас манай хүргэн ах Болдбаяр залгаад гэрийг чинь мэдэхгүй байна. Ахыгаа тосоод авчих гэхээр нь би машинаа асаагаад төв аймаг зам дээр очсон чинь хүргэн ах Г.Болдбаяр нь нэг мотоцикл унаад араас нь нэг приустэй хүн дагаад явж байсан. Тэгээд манай хашаанд оруулаад үлдээсэн. Маргааш нь би 19 цагийн үед гэртээ ирэхэд мотоциклоо аваад явчихсан байсан. Уг мотоцикл нь ямаха гэсэн бичигтэй улаан хүрэн өнгийн мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас,
- Хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө Эстимэйт"-ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/20 дугаартай 1 ширхэг Яамаха маркийн мотоциклийг нийт 2,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэл /хх-ийн 03, 10 дугаар хуудас/,
- Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Эцио Форадари” ХХК-ийн сүлжмэлийн үйлдвэрийн хашаанд байрлах хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 142-147 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Батцэрэнгийн Батхуяг нь 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс Б.Болдбаярын эзэмшлийн улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклийг Г.Болдбаяр нь хулгайлан авсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж 10 сарын 06-ны өдөр Б.Батбаясахад 1.650.000 төгрөгөөр зарж мөнгө угаасан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Болдбаярт, Б.Батхуяг нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Б.Болдбаяр нь Г.Болдбаярын улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас 2.500.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан өмчийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж,
Г.Батхуягийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглан бусдад 1.650.000 төгрөгөөр зөрж мөнгө угаах эдийн засгийн эсрэг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь хулгайлан авсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл хураав авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 139-140 дүгээр хуудас/ болон хохирогч нарын нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Болдбаяр нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Б.Батхуяг нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Батхуягийн өмгөөлөгч Г.Чулуунгэрэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон.
Шүүгдэгч Г.Болдбаяр, Б.Батхуяг нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Улсын яллагчийн шүүгдэгч Г.Болдбаярт гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч Г.Болдбаяр хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг улсын яллагч гаргасан зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэв.
Улсын яллагчийн шүүгдэгч Б.Батхуягт гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5-д заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч Б.Батхуяг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч тэнсэх хугацааг багасгах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хасах эрх шүүхэд байгаа тул хасаж өгөх хүсэлтийг гаргасан.
Шүүх саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд 2 удаа гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг улсын яллагч гаргасан зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэв.
Шүүгдэгч Б.Батхуяг нь Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дугаартай тогтоолоор оногдуулсан ялаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд энэ хугацаа дууссан байна.
Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох эсэхийг тус шүүх шийдвэрлэхийг Б.Болдбаяр, Б.Батхуяг нарт мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Болдбаяр, Б.Батхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тайж овогт Ганболдын Болдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Бэсүд овогт Батцэрэнгийн Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Болдбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батхуягийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар Г.Болдбаярт “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5-т зааснаар Б.Батхуягт “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ тус тус тэнссэн хугацаанд авсугай.
4.Тэнсэн хугацаанд албадлагын арга хэмжээг тус тус зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,
болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг Г.Болдбаяр, Б.Батхуяг нарт мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189, дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
7.Шүүгдэгч Г.Болдбаяр, Б.Батхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Болдбаяр, Б.Батхуяг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН