| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/13 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007000000087 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* тоотод оршин суух,
Урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ы *******т. /РД:/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.ы нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тэр өдөр гэртээ тай хамт нэг шил архи уугаад сууж байхад манайд орж ирсэн. Тэгээд намайг пизда минь гэж хэлэхэд би уурлаад тэгж хэлж болохгүй гэх үед дахин доромжлоод байхаар нь нэг удаа цохьсон. манай угаалгын өрөөнд орж гарч ирээд бид хоёрын ууж байсан архинаас 2 удаа уучихаад яваад өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.ы өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн орчимд гаас жаахан халамцуу ирээд хамаатны ах буюу тоот руу ахынх руу явж байхад нутгийн ах *******тай тааралдсан. Чи хаашаа яваад ирэв ээ чамайг өдөржингөө энүүгээр хайлаа гэхэд би “ зөрлөг яваад ирлээ” гэж хэлээд гийн гэр рүү орсон. гийн гэрт нь орж 1 шил архи задлаад 1 татчихаад байж байтал над руу согтуурхаад агсраад байсан. Тэгээд согтуурхаж байснаа миний шүд рүү баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгээд хэсэг зуур үүдэн шүд халуун оргиж байснаа уначихаар нь би гэрээс гараад явсан. Намайг цохих үед хажууд нь хүн байгаагүй. нөгөө өрөө рүү орсон байсан. Тэгээд би шүдээ цонхоор нь хаясан. Ингээд би гийн гэрээс гараад явсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрөө архи ууж, айл руу орж амнаасаа болсон гэж бодож байна. Надад ******* 100,000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүрэг явчихаад 18 цагийн үед ирсэн. Тэгээд би гийн гэрт 21 цагийн үед очиход 2 архи уучихсан халамцуу байсан. Тэгээд би нэг шил архи авч өгөөд хувааж уусан. Тэгтэл 22 цагийн үед шиг санагдаж байна, халамцуу орж ирсэн. Ингээд хамт нэг шил архи хувааж уугаад байж байтал ыг хоёр нэг нутгийн хүүхдүүд гээд чанга чанга дуугарч байсан. Би галын өрөө рүү ороод ус хийгээд аваад жижиг өрөөнд ороод ирэхэд шүд уначихлаа гэж хэлсэн. Би яасныг нь асуутал алгадаад унагаачихлаа гэж хэлсэн. Би цохисныг нь хараагүй, хажуу нь байгаагүй. , нар байсан. Тэгээд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/290 дугаартай:
1. Д.ы биед зүүн дээд 3-р шүдний булгарал, дээд урууланд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Иргэнийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Яллагдагч Б.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.ы нүүрэн тус газар нь цохиж биед нь зүүн дээд 3-р шүдний булгарал, дээд урууланд язарсан шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг пизда минь гэж хэлэхэд би уурлаад тэгж хэлж болохгүй гэх үед дахин доромжлоод байхаар нь нэг удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргээс судлуулах нотлох баримт байхгүй.” гэх мэдүүлэг, хохирогч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... над руу согтуурхаад агсраад байсан. Тэгээд согтуурхаж байснаа миний шүд рүү баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгээд хэсэг зуур үүдэн шүд халуун оргиж байснаа уначихаар нь би гэрээс гараад явсан..” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/290 дугаартай: “... Д.ы биед зүүн дээд 3-р шүдний булгарал, дээд урууланд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Б.*******ыг Д.ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, тодорхой ажил эрхэлдэггүй, шүүх хуралдаанд улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан, дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН