Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/297

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч ******************,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2238000000153 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************нь 2022 оны 04 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 24-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******************ыг зодож түүний биед уруулд шарх, цус хуралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ******************нь 2022 оны 04 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 24-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******************ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000153 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...****************** хүрч ирээд чи хаачих гээд байгаа юм гээд миний куртикнээс барьж аваад намайг гаргахгүй байхаар нь би нөгөө куртикээ өмсөөд гарах гэтэл бас миний ханцуйнаас барьж аваад надаас чирэгдээд байхаар нь би үүд хэсэгтээ ******************тай нэлээн ноцолдож байгаад хувцсаа ******************ын гараас мулталж гарсан. Тэгж байхад ****************** хаалганы бариул мөргөсөн байх...Би ******************ын биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-11-р хуудас),

Хохирогч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны 21 цагийн үед бид хоёр ажил тараад гэртээ орж иртэл надаас 5.000.000 төгрөг нэхээд байсан. Би надад мөнгө байхгүй гэтэл баруун гуя руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд гараад явсан. Тэгээд над руу 23 цаг өнгөрч байхад хажууд байдаг өөрийнхөө ээжийнд ороод ир гэхээр нь за байж бай, одоохон гэсэн. Тэгсэн яагаад орж ирэхгүй байгаа юм гэхээр нь хүү халуураад байна гэхэд чи юу яриад байгаа юм гээд уурлаад байсан. Би байнга зодуулдаг болохоор айгаад байсан. Тэгтэл 00 цаг өнгөрч байхад орж ирээд чи надад мөнгө өгөхгүй худлаа ярилаа гээд уурлаад би хүүхэд тэврээд ядраад хэсэг унтчихсан байсан чинь чи унтлаа гээд ширээний календарь шидээд, миний 2 гарыг базаад байсан. Тэгээд толгой руу гараараа 4-5 удаа цохисон. Толгой өвдөж байна. Мөн уруулын баруун булан хөхөрч, дотор тал нь язарсан байгаа. Бид хоёр дэлгүүр ажиллуулдаг байсан. Тэгээд сая 2022 оны 03 дугаар сард зарсан. Манай аав 29.000.000 төгрөгөөр зараад ******************х бид хоёрын данс руу хуваагаад хийчихсэн. Тэгтэл чи мөнгө авлаа гээд уурлаад байдаг болчихсон. Урд нь бол дандаа хардаж, дэлгүүрийн орлогоос болж хэрүүл хийж зоддог байсан. Би гомдолтой байна...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын эхээр байх манай нэг найз эмнэлэгт хэвтэхээр нь ****************** бид хоёр хамт эргэж байсан. Тухайн үед би ******************харахад нүүр нь хөхөрсөн уруул нь хавдартай болсон явж байсан. Тухайн үед нүүр амаа яасан юм гэж асуухад ******************х цохисон гэж байсан...****************** надад хэлэхдээ мөнгөний асуудлаас болж гэр бүлийн маргаан болоод байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг  (хх-ийн 103-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 7-нд би ******************аас “юу болоод байгаа юм” гэж асуухад “намайг 03 дугаар сарын 25-нд дэлгүүр зарсан мөнгө дансанд орохоор нь гэртээ очтол намайг зодсон” гэж ярьсан. Ээж, аав хоёроосоо их юм нуудаг. Зохицуулчих гээд л яваад байдаг юм шиг байгаа юм. Анх танилцаж манайд амьдарч байхдаа их хэл амаар өдөж, элдвээр хэлж хэрүүл хийдэг байсан. Тусдаа амьдардаг болсноос хойш би мэдэхгүй байна. Би арай ч зоддоггүй байх гэж бодож байсан. Тэгтэл зоддог юм байна лээ. Зодуулаад нэг гэрт амьдарна гэдэг хэцүү байх. Сая ******************чи цагдаад өгсөн байна. Чамайг сайн явахыг харна” гэж занасан байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн гэмтлийн аль аль нь үүсгэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт ир, ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************** нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Харин ******************нь манай хүргэн байгаа юм. Үгүй ээ энэ хоёр одоо цуг амьдрахгүй байгаа. Хавар 03 сараас ****************** нь хүүхэдтэйгээ манай гэрт амьдарч байгаа. Тухайн үед манайд ****************** нь уруулан дээрээ хөх сорвитой ирж байсан. Би яасан юм бэ гэж асуухад ******************ход зодуулаад ирлээ гэж хэлсэн...надад яаж зодуулсан гэдгээ хэлээгүй, зодуулчихлаа гэж хэлсэн. Би тухайн үедээ ******************аас өмнө нь зоддог байсан юм уу гэж асуухад өмнө зоддог байсан. Та хоёрт хэлдэггүй байсан гэж хэлж байсан. 2022 оны 02 сард хэдэн гэдгийг нь мэдээгүй, манай гэрт орой ирж байсан. Тухайн үедээ би ******************хыг хөдөө гадаа яваад манай гэрт ирээд хонож байгаа юм байх гэж бодсон чинь энэ хоёр муудалцаад тэгээд ****************** нь манай гэрт ирж байсан юм байна лээ. Утсаар ярьж байгааг нь сонсож байхад хоорондоо хэрэлдээд байсан. Өмнө нь нээх их тэгж зодуулаад ирэв үү гээд анзаарч харж байгаагүй юм байна. ****************** бол уужуу тайван хүн байгаа юм. ******************ууртай хүүхэд байх шиг байсан. Харьцаагийн харж байхад тэгээч ингээч гээд их ширүүн харьцаатай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 101-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх би энэ хоёрыг нийлж байхад нь ******************д хандаж ******************х та хоёр болж бүтэхгүй бол больсон дээр гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 105-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг анзаарч байхад лав шалихгүй зүйлээс болж маргалдаад байдаг. Нэг нэгнээрээ тоглож байгаад л нөгөөх нь сүүлдээ хэрүүл болчихдог байсан...Тухайн үед цонх хагалдаг өдрөө хэрэлдэж байхдаа ******************х ах хүүхэд авч чулуудаад байх юм гээд ****************** руу уурлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 117-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2020 оны 09 сард дэлгүүрт нь сарын хугацаанд бэлтгэгчээр ажиллаж байх хугацаанд энэ хоёр бага зэргийн жижиг сажиг юман дээр хоорондоо маргалдаад байдаг байсан. Намайг анзаарч байхад лав ******************х нь уур хүргэмээр үг хэлэнгүүт нь уурандаа ****************** нь гартаа барьсан байсан цайтай аяга, бал зэргээ шидчихдэг юм байсан. Ер нь байнгын хэрүүлтэй л байдаг байсан. Үгүй ээ хутга бол авч шидэж байгаагүй. Харин нэг удаа намайг харж байхад энэ хоёр хэрэлдэж байгаад ****************** нь гартаа барьсан байсан жижиг цаасны хайчийг ******************х руу шидэж байсан. Тэгэхдээ тэр хайч нь ******************хыг оноогүй хажуугаар нь зөрсөн. Ер нь анзаарч байхад жижиг сажиг юмнаас л болоод маргалдаад байдаг юм байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 119-р хуудас),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээд уруулын цус хуралт, салстын шарх нь гаднаас мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлийн дунд үүснэ. Өөрийгөө хазахад бол уруулд шарх үүснэ гэхдээ цус хуралт үүсэхгүй. Зүүн гуяны цус хуралт тухайн хэсэгт мохоо зүйлээр цохих эсвэл тэр хэсгээрээ унах үед үүсэж болно. Эдгээр гэмтлүүдийг ****************** нь өөрийнхөө биед учруулах ч боломжтой эсхүл тухайн хэсгээрээ унах, цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 95-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтэд:

 1. ******************ын биед уруулд шарх, цус хуралт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. ******************ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. ******************ын биед үүссэн уруулын шарх, цус хуралт гэмтэл нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, зүүн гуяны цус хуралт нь 12-15 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  (хх-ийн 30-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 337 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтэд:

1. ******************ын биед үүссэн уруулын шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Дээрх уруулын шарх, дээд уруулын цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх 2022 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Харин зүүн гуяны цус хуралт нь үзлэг хийгдсэн өдрөөс 12-15 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна... гэх дүгнэлт (хх-ийн 89-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 59-60-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40-43, 52, 54-58-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000153 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******************ын биед гэмтэл учруулаагүй...” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Хохирогч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгтэл 00 цаг өнгөрч байхад орж ирээд чи надад мөнгө өгөхгүй худлаа ярилаа гээд уурлаад би хүүхэд тэврээд ядраад хэсэг унтчихсан байсан чинь чи унтлаа гээд ширээний календарь шидээд, миний 2 гарыг базаад байсан. Тэгээд толгой руу гараараа 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын эхээр байх манай нэг найз эмнэлэгт хэвтэхээр нь ****************** бид хоёр хамт эргэж байсан. Тухайн үед би ******************харахад нүүр нь хөхөрсөн уруул нь хавдартай болсон явж байсан. Тухайн үед нүүр амаа яасан юм гэж асуухад ******************х цохисон гэж байсан...****************** надад хэлэхдээ мөнгөний асуудлаас болж гэр бүлийн маргаан болоод байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг  (хх-ийн 103-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл зоддог юм байна лээ. Зодуулаад нэг гэрт амьдарна гэдэг хэцүү байх. Сая ******************чи цагдаад өгсөн байна. Чамайг сайн явахыг харна” гэж занасан байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн гэмтлийн аль, аль нь үүсгэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт ир, ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би ******************хыг хөдөө гадаа яваад манай гэрт ирээд хонож байгаа юм байх гэж бодсон чинь энэ хоёр муудалцаад тэгээд ****************** нь манай гэрт ирж байсан юм байна лээ. Утсаар ярьж байгааг нь сонсож байхад хоорондоо хэрэлдээд байсан... ****************** бол уужуу тайван хүн байгаа юм. ******************ууртай хүүхэд байх шиг байсан. Харьцаагийн харж байхад тэгээч ингээч гээд их ширүүн харьцаатай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 101-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх би энэ хоёрыг нийлж байхад нь ******************д хандаж ******************х та хоёр болж бүтэхгүй бол больсон дээр гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 105-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг анзаарч байхад лав шалихгүй зүйлээс болж маргалдаад байдаг. Нэг нэгнээрээ тоглож байгаад л нөгөөх нь сүүлдээ хэрүүл болчихдог байсан...Тухайн үед цонх хагалдаг өдрөө хэрэлдэж байхдаа ******************х ах хүүхэд авч чулуудаад байх юм гээд ****************** руу уурлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 117-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг анзаарч байхад лав ******************х нь уур хүргэмээр үг хэлэнгүүт нь уурандаа ****************** нь гартаа барьсан байсан цайтай аяга, бал зэргээ шидчихдэг юм байсан. Ер нь байнгын хэрүүлтэй л байдаг байсан. Үгүй ээ хутга бол авч шидэж байгаагүй. Харин нэг удаа намайг харж байхад энэ хоёр хэрэлдэж байгаад ****************** нь гартаа барьсан байсан жижиг цаасны хайчийг ******************х руу шидэж байсан...Ер нь анзаарч байхад жижиг сажиг юмнаас л болоод маргалдаад байдаг юм байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 119-р хуудас),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээд уруулын цус хуралт, салстын шарх нь гаднаас мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлийн дунд үүснэ. Өөрийгөө хазахад бол уруулд шарх үүснэ гэхдээ цус хуралт үүсэхгүй. Зүүн гуяны цус хуралт тухайн хэсэгт мохоо зүйлээр цохих эсвэл тэр хэсгээрээ унах үед үүсэж болно. Эдгээр гэмтлүүдийг ****************** нь өөрийнхөө биед учруулах ч боломжтой эсхүл тухайн хэсгээрээ унах, цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 95-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 222 дугаартай дүгнэлт  (хх-ийн 30-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 337 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт (хх-ийн 89-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 59-60-р хуудас) зэргээр шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би ******************ын биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 24-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******************ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан

Хохирогч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шатанд өгсөн мэдүүлэг,

 Гэрч ******************(хх-ийн 21-22-р хуудас), гэрч ******************(хх-ийн 103-р хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн, (хх-ийн 24-р хуудас), гэрч ******************(хх-ийн 101-р хуудас), гэрч ******************(хх-ийн 119-р хуудас), гэрч ****************** (хх-ийн 117-р хуудас), шинжээч эмч Г.Алтайн (хх-ийн 95-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 222 дугаартай  дүгнэлт (хх-ийн 30-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 337 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт (хх-ийн 89-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 59-60-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.******************хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ****************** нь  хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч М.******************хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.******************хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000153 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****************** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******************хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************хыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000153 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****************** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******************ход урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР