| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00158/И |
| Дугаар | 765 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 765
| 2018 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 139/ШШ2018/00765 | Дундговь аймаг |
|
|
|
|
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н нь ажилгүй байсан хугацааны цалин 2682546 төгрөг, төрийн албан хаагчид олгосон урамшуулал 300000 төгрөг, түлшний мөнгө 150000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 570709 төгрөг, унааны зардал 17600 төгрөг, нийт 3720855 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа төрийн албан хаагчид олгосон урамшуулал 300000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 570709 төгрөгөөс 447091 төгрөгийг хасаж, нийт 747091 төгрөгийг татгалзаж, хариуцагч С нь нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 2682546 төгрөг, түлшний мөнгө 150000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 151051 төгрөг, унааны зардал 17600 төгрөг, нийт 2973764 төгрөгийг олгож, ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчийн төлөөлөгч М.Б зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83370 төгрөгийг 50 хувиар бууруулж, хариуцагчаас 41685 төгрөг, улсын орлогоос 41685 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х