Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/697

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Алтангэрэл /томилолтоор/, шүүгдэгч М.Давааням, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Дэлгэр овогт Мөнхжаргалын Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110022761244 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13-315 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Дэлгэр овогт Мөнхжаргалын Давааням /РД: ИС97073117/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Давааням нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-д шилжих шөнө  Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 315 тоотод найз охин О.Намуунтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч М.Давааням: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй..” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.Намуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз залуу М.Давааням болон түүний найз Хүрлээ бид гурав караокед би хоёр шилтэй пиво, Давааням, Хүрлээ хоёр дөрөв шил пиво уусан юм. Тэгээд Даваанямын гэрт очиж хонохоор болоод 01 цагийн үед гэрт ирсэн, ...Давааням бид хоёр хамт орон дээр унтаж байгаад маргалдсан бөгөөд Давааням баруун гараараа миний нүүрэнд хэд хэдэн удаа алгадаад цамцнаас татсан. ...Гэрийнхээ үүд рүү намайг түлхэж унагаасан. ...Хүрлээ ирээд бид хоёрыг салгахаар нь би гараад шууд цагдаагийн газар ирсэн. ...М.Даваанямтай анх 2020 оны 05 дугаар сард танилцаад тэр цагаас хойш бид хоёр үерхэж эхэлсэн, ...бэлгийн харьцаанд орж байсан...” /хавтас хэргийн 13-14, 36-37, 181 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Хүрэл-Эрдэнэ мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ “...Намуунаа өөрөө ирье гэж мессеж бичсэн, ...ирэхэд нь бид хоёр тус бүр хоёр пиво уучихсан байсан, согтолт байгаагүй, ...шөнийн 11 цаг 30 минут хүртэл сууж байгаад Даваанямын гэрт очихоор гарсан. ...Гэрт ирээд шууд унтах тийшээ хандаж, би орон дээр унтаж тэр 2 газар унтахаар болсон, ...удалгүй хэсэг унтаад сэрэхэд тэр 2 хэрэлдэж байсан. Намуунаа хувцсаа хайгаад байсан, учраа олчих болов уу гээд би дуугүй байж байхад Намуунаа Даваанямын нүүр лүү цамц шидсэн, Давааням босож ирээд Намуунааг алгадахаар нь би ...болиулсан. Тэр хооронд Намуунаа Даваанямын цээжийг маажиж алгадсан, Давааням ор луу түлхээд унагаасан. Унахдаа зурагтын тавиур толгойгоороо мөргөж унасан, тэгээд Намуунаа босож ирээд Даваанямыг маажиж цохиод тааралдсан юмаа авч шидээд байхаар нь Намуунааг гал тогоо руу авч орсон. Намуунаа хувцсаа өмсөж байхад Давааням гал тогоонд орж ирсэн, Давааням хоёулаа асуудлаа эндээ шийдье гэж хэлэхэд Намуунаа шууд аягаар Даваанямын толгой руу цохисон. ...Давааням Намуунааг за чи тэр чигтээ зайл гээд хаалга руу түлхээд араас нь нэг өшиглөсөн. Тэр үедээ Давааням хөл нүцгэн байсан. Тэгэнгүүт нь би Даваанямыг очиж бариад одоо боль эмэгтэй хүн цохиод юу шалих вэ гэхэд Намуунаа босож ирээд гарт тааралдсан бүх юмаа Давааням руу авч шидсэн...” /хавтас хэргийн 21-23 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Т.Сэлэнгэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Уг гэмтлийг өөрийн дүрс оношилгооны эмчээр дахин харуулахад ахар сүүлний Со1, Со2, Со3-р нугалмын цууралт байгаагүй, тэгээд би дүгнэлтэд тусгаагүй...” /хавтас хэргийн 106 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Давааням мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны ...орой 20 цагийн үед Намуунаа гэрт чинь очиж хоол хийж өгье гээд бид уулзахаар болсон, уулзаад нийтийн караокед орж дуулж тус бүр хоёр пиво уусан, ...23 цагийн үед караокеноос гарч манайх руу ирсэн, ирээд шууд унтахаар бид хоёр хэвтсэн. Хэсэг унталгүй утсаа оролдож байгаад хуучны асуудлуудыг ярьж маргаж эхэлсэн, тэгээд Намуунаа бие засахаар босож яваад хажууд байсан миний цамцыг авч нүүр лүү шидсэн. Би босож суугаад чи яаж байгаа юм бэ гэхэд Намуунаа нэлээн уурлаад дахиад миний нүүр лүү цохисон. Тэгээд Намуунаа явна гэхээр нь би явуулахгүй гээд гараас нь барихад аягаар зүүн шанаа руу цохисон. Тэгэхээр нь би алгадаж түлхээд унагаасан, Намууны араас өшиглөсөн. Намуунааг манай найз болох Хүрлээ унаанд суулгаж өгөхөөр гарсан. Тэгээд шөнө цагдаа дээр Намуунаа гомдол гаргаад би цагдаа дээр дуудагдсан ... Ер нь бол эрүүл байсан. Болсон бүх үйл явдлыг санаж байгаа, ...надад гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” /хавтас хэргийн 57 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №12072 дугаартай дүгнэлтэд: “...1. О.Намууны биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас 27-29 дэх тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №256 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтэд: “...1. О.Намууны биед ахар сүүлний /Со1, Со2, Со3/-р нугалмын цууралт гэмтэл тогтоогдоогүй болно.

2. О.Намууны биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх учирсан зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Дээрх учирсан гэмтлүүд нь тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна...” /хавтас 164-166 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №651 дугаартай дүгнэлтэд: “...1. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Т.Сэлэнгэ-н гаргасан 12072, 256 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. 7. О.Намууны биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх учирсан зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. О.Намууны биед ахар сүүлний нугалмын ясанд хугарал, цуурал гэмтэл тогтоогдсонгүй.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас 174-177 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,  

 

- Хохирогч О.Намууны өргөдөл /хавтас хэргийн 3 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-7 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 61-65, 79-87 дахь тал/,

- Шүүгдэгч М.Даваанямын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 45 дахь тал/, гадаад паспортын хуулбар /хавтас хэргийн 43 дахь тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтас хэргийн 44 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 42 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч М.Давааням нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-д шилжих шөнө  Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 315 тоотод найз охин О.Намуунтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, түлхэж унагаах зэргээр халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Намууны “...Давааням бид хоёр хамт орон дээр унтаж байгаад маргалдсан бөгөөд баруун гараараа нүүрэнд хэд хэдэн удаа алгадаад цамцнаас татсан. ...Гэрийнхээ үүд рүү намайг түлхэж унагаасан. ...Хүрлээ ирээд бид хоёрыг салгахаар нь би гараад шууд цагдаагийн газар ирсэн юм. ...М.Даваанямтай анх 2020 оны 05 дугаар сард танилцаад тэр цагаас хойш бид хоёр үерхэж эхэлсэн, ...бэлгийн харьцаанд орж байсан....” /хавтас хэргийн 13-14, 36-37, 181 дэх тал/ гэсэн, гэрч Б.Хүрэл-Эрдэнийн “...Намуунаа Даваанямын нүүр лүү цамц шидсэн, Давааням босож ирээд Намуунааг алгадахаар нь би ...болиулсан. Тэр хооронд Намуунаа Даваанямын цээжийг маажиж алгадсан, Давааням ор луу түлхээд унагаасан. Унахдаа зурагтын тавиур толгойгоороо мөргөж унасан, тэгээд Намуунаа босож ирээд Даваанямыг маажиж цохиод тааралдсан юмаа авч шидээд байхаар нь Намуунааг гал тогоо руу авч орсон. Намуунаа хувцсаа өмсөж байхад Давааням гал тогоонд орж ирсэн, Давааням хоёулаа асуудлаа эндээ шийдье гэж хэлэхэд Намуунаа шууд аягаар Даваанямын толгой руу цохисон. ...Давааням Намуунааг за чи тэр чигтээ зайл гээд хаалга руу түлхээд араас нь нэг өшиглөсөн...” /хавтас хэргийн 21-23 дахь тал/ гэсэн,

шинжээч Т.Сэлэнгийн “...Уг гэмтлийг өөрийн дүрс оношилгооны эмчээр дахин харуулахад ахар сүүлний Со1, Со2, Со3-р нугалмын цууралт байгаагүй, тэгээд би дүгнэлтэд тусгаагүй...” /хавтас хэргийн 106 дахь тал/ гэсэн,

шүүгдэгч М.Даваанямын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны ...орой ...Намуунаа бие засахаар босож яваад хажууд байсан миний цамцыг авч нүүр лүү шидсэн. Би босож суугаад чи яаж байгаа юм бэ гэхэд Намуунаа нэлээн уурлаад дахиад миний нүүр лүү цохисон. Тэгээд Намуунаа явна гэхээр нь би явуулахгүй гээд гараас нь барихад аягаар зүүн шанаа руу цохисон. Тэгэхээр нь би алгадаж түлхээд унагаасан, Намууны араас өшиглөсөн. Намуунааг манай найз болох Хүрлээ унаанд суулгаж өгөхөөр гарсан. Тэгээд шөнө цагдаа дээр Намуунаа гомдол гаргаад би цагдаа дээр дуудагдсан. ...Ер нь бол эрүүл байсан, болсон бүх үйл явдлыг санаж байгаа, ...надад гэм буруутайгаа маргах зүйл байхгүй...” /хавтас хэргийн 57 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №12072 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: О.Намууны биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 27-29 дэх тал/ гэсэн,

 Мөн хүрээлэнгийн 2022 оны №256 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтэд: “...Дүгнэлт: О.Намууны биед ахар сүүлний /Со1, Со2, Со3/-р нугалмын цууралт гэмтэл тогтоогдоогүй болно. О.Намууны биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх учирсан зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 164-166 дахь тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны №651 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Т.Сэлэнгэ-н гаргасан 12072, 256 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. О.Намууны биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх учирсан зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, цээж, баруун бугалга, шуу, алга, баруун, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас 174-177 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-7 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч О.Намууны эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Даваанямын түүнийг түлхсэн, цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Даваанямын хохирогч О.Намууны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч М.Давааням нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч М.Даваанямын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч М.Давааням нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Намууны эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 1,740,000 төгрөг төлсөн, хохирогч О.Намуун нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтийг шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2110022761244 дугаартай хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Давааням энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Намуун гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дэлгэр овогт Мөнхжаргалын Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхжаргалын Даваанямыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Даваанямд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Давааням торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110022761244 дугаартай хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Давааням энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Намуун гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР