| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00403/И |
| Дугаар | 778 |
| Огноо | 2018-12-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 778
| 2018 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 139/ШШ2018/00778 | Дундговь аймаг |
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р.И нь нэхэмжлэлийн шаардлага болох 34997994 /гучин дөрвөн сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгөөс 14997994 /арван дөрвөн сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг татгалзаж, хариуцагч Г.Д , Н.С нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 20000000 /хорин сая/ төгрөгийг хувааж, 10000000 /арван сая/ төгрөгийг 2018 оны 12 сарын 15-ны дотор, үлдэх 10000000 /арван сая/ төгрөгийг 2019 оны 05 сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 83234 төгрөг, улсын орлогоос 166469 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.И-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х