Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/698

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6      дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210018221069 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Бурхан дэл алт ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4,******* аймаг******* ум, 17-р баг,*******,******* гудамж 8а-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч******* дүүргийн 20 дугаар хороо, хороолол 51-4-74 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хонх овогт************** /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед дүүргийн 6 дугаар хороо, хотхоны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийг хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүзүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

 

          Шүүгдэгч *******: “...Хэргийн талаар мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед хамт амьдарч байсан, хохиролд мөнгө төлөөгүй, хохирогчтой уулзсан, амралтын өдрөөр хүүхдээ өөр дээрээ авч амарч байгаа, холбоотой байгаа...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд би салсан нөхөр лүүгээ залгаад гэрээсээ эд зүйлээ ирж ав гэж хэлсэн. ...Анхбаяр 20 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэрээсээ эд зүйлээ авч явахгүй гээд гэрийн жижиг өрөөнд ороод хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би түүнийг эд зүйлсээ аваад гэрээс яв гээд түүнийг орноос татсан чинь босож ирээд намайг хойшоо хана руу түлхээд миний хувцаснаас зуураад хананд нуруугаар маань цохиод байсан. Тэгээд миний хоолойноос багалзуурдаад толгой дагзаар маань хананд цохисон. Тэр хэсгийг манай эмэгтэй дүү Дөлгөөн утсаараа бичээд зогсож байтал шууд манай дүүгийн утсыг булааж аваад гар гээд гэрээс хөөсөн. Тэгээд дүү маань айгаад гарч найз залуугаа дуудахаар гарсан бөгөөд намайг газар түлхэж унагаагаад дээр гараад гараараа миний нүүр, толгой руу гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний толгой эргээд манараад намайг үйлдэл хийж өөрийгөө хамгаалах сөхөө өгөхгүй байсан. Тэгээд би өөрийгөө хамгаалж түүнийг өөрөөсөө холдуулах зорилготойгоор түүний эмзэг эрхтнийг нь базаж авсан. Тэр үед дүү нар маань гаднаас орж ирж таараад намайг түүнээс салгасан ...2021 оны 04 сард надаас түрүүлж Монголд ирээд өөр нэг эмэгтэйтэй болчихсон байсан. Тэгээд л бид хоёр салахаар болчхоод байгаа юм... ” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд би Солонгос улсад хамт амьдарч байсан хуурай эгчийнхээ гэрт ирээд байж байсан. Тэгээд эгч тухайн өдөр нөхрийгөө эд зүйлсээ авч яв гээд дуудчихсан байсан болохоор би хань болох гээд байж байсан. Тэгээд оройийн нөхөр ******* согтуу архи үнэртүүлчихсэн орж ирээд жижиг өрөөнд ороод, эгч ч бас түүний хойноос дагаж орсон. Тэгээд би өөр өрөөнд сууж байтал эгч гэнэтхэн орилоод явахаар нь жижиг өрөөнд ортол өрөөний гэрэл унтраачихсан,ийг хананд тулгачихсан хоолойг нь боочихсон байсан. Тэгээд би гэрлийг нь асаатал өрөөний гэрэл буцааж унтраах гэж оролдоход нь би утсаа гаргаж ирээд тухайн нөхцөл байдлыг баримтжуулах гэхэд эгчийг хана руу түлхэж дахин боосон, ...буцаад ортол эгч том өрөөнд газарт суучихсан уйлаад нүүр ам нь цус болчихсон, үс нь сэгсийсэн байдалтай сууж байсан. ******* миний утсыг барьчихсан бичлэгийг устгах гэж оролдож байх үед би утсаа булааж аваад нөхөр лүүгээ залгаж дуудтал ******* гэрээс гараад явчихсан... ” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай хамтран амьдрагч над уруу залгаад “гэрт ирж юмаа ав” гэж хэлсэн. Тухайн байрыг бид хоёр хоёулаа нийлж авсан болохоор тухайн байр нь миний ч өмч хөрөнгө учраас би асуудлаа шийдвэрлэхээр гэрт очсон. Очиход намайг гэрээс яв гээд гар хөлөөрөө цохиод байхаар нь би орноос босоод түүний хоолойноос нь боогоод хана руу түлхсэн. Тэр үедийн хуурай дүү охин Дөлгөөн тэр үйл явдлын талаар бичлэг хийж байхаар нь би болиоч гэж хэлчхээд би буцаад газарт хэвтчихсэн. Тэгсэн чинь хэл үггүй хүрч ирээд миний миний бэлэг эрхтнээс базаад авсан. Тэгээд миний бэлэг эрхтнээс базчихаад тавихгүй болохоор нь би түүнийг газарт гараараа дарж хэвтүүлээд, толгой, нүүр хэсэгт нь гараараа 3 удаа цохисон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн намайг гэрээс хөөж, уурлаж бухимдаад байсан болохоор миний уур хүрээд тийм үйлдэл гаргасан...” /хавтас хэргийн 42-43 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №10457 дугаартай дүгнэлтэд: “...1.ийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 10 дахь тал/,

- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 47 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 48 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 49 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтас хэргийн 50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед дүүргийн 6 дугаар хороо, хотхоны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийг хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүзүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн “...2022 оны 07 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд би салсан нөхөр лүүгээ залгаад гэрээсээ эд зүйлээ ирж ав гэж залгасан, ...Анхбаяр 20 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэрээсээ эд зүйлээ авч явахгүй гээд гэрийн жижиг өрөөнд ороод хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би түүнийг эд зүйлсээ аваад гэрээс яв гээд түүнийг орноос татсан чинь босож ирээд намайг хойшоо хана руу түлхээд миний хувцаснаас зуураад хананд нуруугаар маань цохиод байсан. Тэгээд миний хоолойноос багалзуурдаад толгой дагзаар хананд цохисон. Тэр хэсгийг манай эмэгтэй дүү Дөлгөөн утсаараа бичээд зогсож байтал шууд манай дүүгийн утсыг булааж аваад гар гээд гэрээс хөөсөн. Тэгээд дүү маань айгаад гарч найз залуугаа дуудахаар гарсан бөгөөд намайг газар түлхэж унагаагаад дээр гараад гараараа миний нүүр лүү толгой руу гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний толгой эргээд манараад намайг үйлдэл хийж өөрийгөө хамгаалах сөхөө өгөхгүй байсан. Тэгээд би өөрийгөө хамгаалж түүнийг өөрөөсөө холдуулах зорилготойгоор түүний эмзэг эрхтнийг нь базаж авсан. Тэр үед дүү нар маань гаднаас орж ирж таараад намайг түүнээс салгасан ...2021 оны 04 сард надаас түрүүлж Монголд ирээд өөр нэг эмэгтэйтэй болчихсон байсан. Тэгээд л бид хоёр салахаар болчхоод байгаа юм... ” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн, Гэрчий “...2022 оны 07 дугаар сарын 24-ний ...оройийн нөхөр ******* согтуу архи үнэртүүлчихсэн орж ирээд жижиг өрөөнд ороод, эгч ч бас түүний хойноос дагаж орсон. Тэгээд би өөр өрөөнд сууж байтал эгч гэнэтхэн орилоод явахаар нь жижиг өрөөнд ортол өрөөний гэрэл унтраачихсанийг хананд тулгачихсан хоолойг нь боочихсон байсан. Тэгээд би гэрлийг нь асаатал өрөөний гэрэл буцааж унтраах гэж оролдоход нь би утсаа гаргаж ирээд тухайн нөхцөл байдлыг баримтжуулах гэхэд эгчийг хана руу түлхэж дахин боосон, ...буцаад ортол эгч том өрөөнд газарт суучихсан уйлаад нүүр ам нь цус болчихсон, үс нь сэгсийсэн байдалтай сууж байсан. ******* миний утсыг барьчихсан бичлэгийг устгах гэж оролдож байх үед би утсаа булааж аваад нөхөр лүүгээ залгаж дуудтал ******* гэрээс гараад явчихсан... ” /хавтас хэргийн 23 дахь тал/ гэсэн, шүүгдэгч *******ын “...2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...Э.Ууганцэцэг намайг гэрээс яв гээд гар хөлөөрөө цохиод байхаар нь би орноос босоод түүний хоолойноос нь боогоод хана руу түлхсэн, ...би түүнийг газарт гараараа дарж хэвтүүлээд, толгой, нүүр хэсэгт нь гараараа 3 удаа цохисон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн намайг гэрээс хөөж, уурлаж бухимдаад байсан болохоор миний уур хүрээд тийм үйлдэл гаргасан...” /хавтас хэргийн 42-43 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №10457 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт:ийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 26-27 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч эрүүл мэндэд учирсан “...хүзүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ын түүнийг зодсон идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын хохирогч Э.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2016 оноос хойш хамт амьдарч байсан дундаасаа 1 хүүхэдтэй болох шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч *******ын хамтран амьдрагч Э. Ууганцэцэгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүзүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй.

 

Эрүүгийн 2210018221069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч**************ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210018221069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР