Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/776

 

 

 

 

      2022          10          18                                     2022/ШЦТ/776

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: П.Отгонбаатар,

Шүүгдэгч: ******* өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105024612153 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****

 Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47 дугаар байрны 07 тоотод******* биед үснээс нь зулгаах, нүүрийг нь маажих зэргээр халдаж биед нь дух, хөмсөг, баруун доод зовхи, баруун нүдний гадна булан, хоёр хацар, хүзүү, зүүн чих, эрүүнд зулгаралт бүхий гэмтлийн учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч******* мөрдөн байцаалтад өгсөн: “...******* хөзөр тоглож хожигдоод хөзрөө шидээд ойр орчим байсан юмнуудыг шидээд мөныг хэл амаар доромжлоод байхаар нь би тайвшруулах гээд хажууд нь очиход намайг тухайн үед үсдээд авсан. Тэр хооронд *******ийг явуулах гээд оролдлого хийсэн ба “Юби каб” такси дуудаж өгсөн боловч коридорт орилоод байхаар нь хажууд нь би суутал миний үснээс зүүн гараараа үсдээд баруун гараараа миний нүүрийг самардсан. Мөн гараа зангидаж байгаад баруун гараараа хөмсөг орчим гараа атгаж нилээд хэдэн удаа цохисон.******* болон******* нар нь үстсэн гарыг тавиулах гэж оролдлого хийсэн боловч ******* үстсэн гараа тавихгүй байсан. Миний нүүрийг самардсан, зүүн талын хөмсөг сэтэрсэн, баруун нүдний доод талд язарсан, нүүрэнд нилээн их шарх сорви байсан. Тухайн үед хоёр гар болон өвдөг зэрэг хөхөрсөн байсан. Тухайн *******ээс өөр намайг цохисон зодсон зүйл байхгүй. ...Тухайн үед албаар нүүрийг самардсан зүйл байхгүй ******* нь миний үснээс зулгаагаад суусан доошоо дарсан байсан болохоор би өвдгөн дээрээ сөхөрсөн байдалтай ******* суулгуулсан үсээ тавиулах гээд нүүр хэсэгт хүрсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-34/,

Гэрч*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* сууж байхдаа хажууд нь байх хандаж би чам шиг амьдарлын зорилгогүй нөхөргүй, хүүхэдгүй, арчаагүй эмэгтэй биш би бол нөхөр, хүүхэдтэй зорилгтой ингэж арчаагүй амьдрахаа болиоч ээж гэж хэлсэн. Тэр үед хажуу талаас нь ахын дүү хүнийг бас тэгж хэлж болохгүй шүү гэхэд *******, руу “чам шиг пиздаад хамаагүй, чи эхнэрээ хангаж чаддаггүй жижигхэн боовтой ор, дэрний ажилдаа муу биз дээ” ...гэсэн чинь чамтай юу ярихав дээ гээд гараад яваад өгсөн. Б.Алтантуяа тэр үед орон дээрээ сууж байсан чинь ******* үснээс нь зулгааж татаад орноос нь газар унагасан. Тэр үед******* бид хоёр арай гэж салгасан чинь үүдний хэсэгт нь очоод дахиж *******,******* үснээс дахиж зулгааж татаад нүүр хэсгийн маажсан. Б.Алтантуяа, *******ийг маажсан үгүйг нь хараагүй. Би хоорондоо зууралдсан байхад нь оролцоогүй оролцож салгах гэхээр ******* намайг зодох гээд байсан. ...******* орны хажууд байх паарыг өөрөө мөргөсөн хэн нэгэн цохиж түлхэж гэмтээсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-39/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...*******,******* хажууд нь сууж байгаад үснээс нь шууд зулгааж татаад эхэлсэн. Тэр үед хоёулаа зэрэг газар унасан. ******* нь******* үснээс зулгаагаад хөлийнхөө ул хэсгээр толгой дээрээс нь жийж татаад байсан. Тэр хооронд тэр хоёр паар хэсгийг мөр хэсгээрээ мөргөсөн. Нүүрээрээ мөргөсөн зүйл болоогүй. Би*******ийн хамтаар салгах гэсэн боловч *******ийн гарыг салгаж дийлэхгүй байсан. ...тэгээд салахгүй үснээс нь зуурсаар байгаад дахиж орны хажууд байх паар хэсгийг мөргөсөн. *******,******* үснээс нь зулгаасан байсан учир гарыг тавиулах гэж нүүр хэсэгт нь 1-2 удаа маажсан. Тэрнээс өөр цохиж зодсон үйлдэл гаргаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-44/,

Шинжээчийн 12076 тоот дүгнэлтэд: “...Б.Алтантуяагийн биед дух, хөмсөг, баруун доод зовхи, баруун нүдний гадна булан, хоёр хацар, хүзүү, зүүн чих, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 72-73/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 14/, хохирогчийн өргөдөл /хх-н 54-57/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 58-59/, хохирлын баримтууд /хх-н 61/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 79, 102-125/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-н 92-95/ зэрэг болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47 дугаар байрны 07 тоотод******* биед үснээс нь зулгаах, нүүрийг нь маажих зэргээр халдаж биед нь дух, хөмсөг, баруун доод зовхи, баруун нүдний гадна булан, хоёр хацар, хүзүү, зүүн чих, эрүүнд зулгаралт бүхий гэмтлийн учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Алтантуяа, гэрч*******, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж, түүнийг цохиж зодон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хохирогч гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шинжээчийн 11471 тоот дүгнэлтээр шүүгдэгч *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба тухайн хэрэгт хохирогч Б.Алтантуяа холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бөгөөд Прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татагалзсан болохыг дурдав.  

1.5 Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Алтантуяа нь хавтаст хэргийн материалтай танилцсан баримт дээр “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн боловч хохирогчид учирсан гэмтэл болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Алтантуяа нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР