Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/798

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.сувд,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Т.*******-*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

иргэний хариуцагч Ш.*******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******-*******д холбогдох эрүүгийн 230044450 дугаартай хэргийг 22 оны дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “******* *******” ХХК-д Ерөнхий менежерээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт ын *******-******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.*******-******* нь 22 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түмэн плаза” төвийн урд замд “Toyota Prius” маркийн 83 27 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 32 настай, эмэгтэй Н.*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.*******-******* мэдүүлэхдээ: “...Би хохирогч Н.*******ыг мөргөсний дараа хохирогчтой уулзаж эмнэлэгт үзүүлээд эмчилгээний зардал өгье гэхэд надад нэмээд 5,000,000 төгрөг өгчих гэж хэлж байсан. Тэр үед надад тухайн мөнгийг өгөх боломж байгаагүй. Би мөнгөө цуглуулж байгаад 1,000,000 төгрөг өгөх гээд холбоо барих гэтэл утас нь холбогдохгүй байсан. Байцаагчаас асуухад Америк руу явсан гэсэн. Хүн мөргөсөн нь миний анхааралгүй үйлдлийнх юм. Би гурван хүүхэдтэй тул бага ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* мэдүүлэхдээ: “...Өнөөдөр болон 14 хоногийн өмнө хохирогчийн эцгээс нь хохирогч Н.*******ыг асуусан. Америкт физик эмчилгээ хийлгэж байгаа. Хөл нь хааяа өвддөг, ажлын ачаалал даахгүй байгаа гэж хэлсэн. Ардын эмчилгээ зэрэгт баримт өгдөггүй юм билээ. Хэрэг болох үед хохирогч Н.******* нь явган хүний гарцаар гарч байхад 1 дүгээр эгнээний машинууд зогсож байсан. 2 дугаар эгнээнд орох үед шүүгдэгч огцом хурдаар мөргөж хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан. Биеийг нь яаж байна гэж халамж тавьж асуугаагүй. Хохирогч гомдолтой байна гэсэн. Цаашид ирээдүйд гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөх хүсэлтийг хэлүүлсэн.” гэв.

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13 дугаар хуудас/,

Хохирогч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед явган хүний гарцны өмнө автомашинууд бүгдээрээ зогсож байсан, тэгээд би тухайн үед зам хөндлөн гарч байхад нэгдүгээр эгнээний автомашин хөдлөөгүй зогсоод намайг өнгөрүүлсэн, тэгтэл 2 дугаар эгнээнд явж байхад зогсож байсан хар өнгийн Toyota Prius маркийн автомашин гэнэт огцом урагшаа хөдлөөд миний зүүн өвдөг хэсгийг мөргөөд миний бие эргээд, цээж хэсэг тухайн автомашины хамар дээр хөл хамрынх нь доод хэсэгт чирэгдээд хэсэг хугацаанд түлхэгдээд явж байгаад автомашин зогсох үед нь би шидэгдээд газарт эргэлдээд унасан. Тэгэхдээ толгойгоо газарт цохиод шоконд ороод хэсэг хугацаанд толгой их эргэсэн. Би биеэ хөдөлгөж чадахгүй, газраас босож чадахгүй байсан. Утсаа аваад аав руугаа болсон зам тээврийн ослын талаар хэлсэн. Тэгж байтал нөгөө машины жолооч машинаасаа эхнэрийн хамт бууж ирсэн. Тухайн автомашиныг жолоодож явсан жолооч 2 болон 3 руу дуудлага өгсөн. ...Би одоо маш их гомдолтой байна. Өөрийн биед хийгдэх бүх эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны байдал тогтворгүй маш хүнд байна. Би 22 оны 08 дугаар сарын -ны өдөр Америк улс руу явж суралцах ёстой, билет сургалтын төлбөр гэх мэт холбогдох зардлуудыг төлчихсөн байсан. Иймд би явж чадахгүй бол нийт 25,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэсэн  мэдүүлэг /хх-17 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* АНУ-д сургуульд суралцахаар 22 оны 08 дугаар сарын -даар явсан. Н.*******ын биед ослын улмаас зүүн бугалга, зүүн өвдөг, зүүн тохой, бүсэлхий, нуруунд зулгаралт үүсэж хавдсан. Шинжээчийн дүгнэлт гарсан байгаа, шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...гомдолтой байна, энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна. Баримт авч ирээд тодорхой хохирол нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд оролцоно” гэсэн мэдүүлэг /хх-21 дүгээр хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 22 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/4379 дугаартай албан бичиг, хавсралт /хх-40-42 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Тээврийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. ...Хохирогч Н.******* нь 22 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 339,000 төгрөг гарсныг яллагдагч Т.*******-*******гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 09000080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-38 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түмэн плазагийн урд замд явган хүний гарцаар эхлээд нэг эмэгтэй хүн гараад явсан, тэгээд урагшаа чигээрээ явж байтал зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан автомашины урдуур баруун гар талаас нэг эмэгтэй хүн гэнэт гараад ирсэн, манай нөхөр тоормос гишгэсэн боловч тулаад ирсэн, ойрхон байсан учир машин зогсож амжилгүй нөгөө эмэгтэйг мөргөөд газарт унагасан. ...Тухайн үед миний сууж явсан Toyota Prius маркийн 83 27 УАМ улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин бөгөөд зам тээврийн ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ...Би тухайн зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-45, 48 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 22 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаартай: “...Н.*******ын биед зүүн өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан болон тойгны дотор холбоосын суналт, тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохой, бүсэлхийн нуруунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-65-67 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 22 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 913 дугаартай: “...Жолооч Т.*******-******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн магадлагаа /хх-83 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.*******-*******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...22 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Тоёота приүс маркийн 83 27 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянбүрдээс 21 дүгээр хороолол орох гээд 3, 4 дүгээр хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал явган хүний гарц дээр ирээд хүмүүс гарч байхаар нь зогсож зам тавьж өгөөд явган зорчигч нар гарч дууслаа гэж бодоод хөдлөх гэтэл 1 дүгээр эгнээнд зам тавьж өгөөд зогсож байсан машины урдаас нэг хүн гараад ирсэн. Тухайн үед би тулчихсан байсан тул тоормос гишгэж чадаагүй, мөргөөд зогссон. Тэгээд би 2, 3 дугаарт дуудлага өгөөд ГССҮТ рүү 3 машинаар явган зорчигчийг хүргэсэн. Тухайн явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тухайн газарт явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээ байсныг би харсан” гэсэн мэдүүлэг /хх-95 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-6 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-98-0 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-9 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Т.*******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.*******-******* нь 22 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Түмэн плаза” төвийн урд замд “Toyota Prius-XW30” загварын 83 27 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.*******ыг мөргөж, түүний эрүүл мэндэд зүүн өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан болон тойгны дотор холбоосын суналт, тархи доргилт, зүүн бугалгад цус хуралт, зүүн тохой, бүсэлхийн нуруунд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.******* болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.*******-******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 22 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/4379 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.*******-******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.*******-*******н авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хохирогч Н.*******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Т.*******-*******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.*******-******* нь хохирогчид 549,150 төгрөг нөхөн төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* “хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн холбогдох этгээдээс нэхэмжлэх тул уг эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэрэг хэлэлцэх үед нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхихоор хуульчилсан байна.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг эзэмшигч бусдад учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний хариуцагч Ш.*******гээс хохирогч Н.******* нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Н.*******ын эрүүл мэндэд дээрх ослын улмаас хүндэвтэр гэмтэл учирч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлсний төлбөрт 339,000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Ч.******* нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.*******-******* уг зардлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг “Г.*******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль зөрчсөн” гэж маргасан ба хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Н.*******ыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан, үүний дараа 22 оны 08 дугаар сарын -ны өдөр хохирогч Америкийн Нэгдсэн Улс руу суралцахаар явсан бөгөөд тэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн өөрийгөө төлөөлүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Г.*******д итгэмжлэл олгож, нотариатаар гэрчлүүлсэн, мөн хохирогчийн төрсөн эцэг З.Наран “...Миний охин Н.*******ыг төлөөлж энэхүү хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан зэргийг үндэслэн мөрдөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.*******ыг тогтоожээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.*******ыг тогтоосон мөрдөгчийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч... дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:”, 1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасантай нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч Т.*******-*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Т.*******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Т.*******-*******н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******-*******г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.*******-*******н хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.*******-******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******-*******г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.*******-*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Т.*******-******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Хохирогч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Ш.*******гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.*******-******* цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид 549,150 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 339,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА