Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2238000400624 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-31-07 тоотод өөрийн гэртээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч **************хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж улмаар түүний толгой хэсэг газарт 2 удаа гараараа цохиж тархины хатуу хальсан, дор цус хуралт бүхий гэмтлийг учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-31-07 тоотод өөрийн гэртээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч **************хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж улмаар түүний толгой хэсэг газарт 2 удаа гараараа цохиж тархины хатуу хальсан, дор цус хуралт бүхий гэмтлийг учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000400624  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гадаа зогсож байхаар нь та нар битгий элэг бариад байгаараа гээд нэг удаа гараараа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Чиний ам өмхий байна гэж зөвлөгөө өгч байна, ухуулга өгч байна чамайг цохьё гэсэн ч чамд цохих газар алга гээд Даваасүрэнтэй юм яриад байж байхад ************** босож ирээд миний толгойны баруун талын хажуугийн хэсэг рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон...Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, 28, 30-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************** гэх хүн толгой руу нь хэд хэдэн удаа цохиод авч байгаа харагдсан. Сүүлд Нямдорж, ************** бид нар даалуу тоглосон. Тэгэхэд ************** нь **************руу жаахан уурлаад танай найз нар чинь миний толгой руу цохиод байсан, та найз нарыг таарсан газраа би цохиж унагаана гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-56-р хуудас),

Хохирогч Д.**************, гэрч **************нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),

Хохирогч Д.**************, гэрч П.**************нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (хх-ийн 67-68-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************гэмтлийн хувьд тархины хатуу хальсан доор цус хурсан ба энэ яг амь тэнссэн байдал үүсээгүй харин эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм. Хэрэв амь тэнссэн байдал үүсээд ухаангүй болоод зайлшгүй сэхээн амьдруулах тасагт ороод амьд үлдэх эсэх нь тодорхой бус байгаа нөхцөл байдал тогтоогдвол шууд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хх-ийн 73-74, 79-80-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтэд:

1. **************биед тархины хатуу хальсан, дор цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. **************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 85-р хуудас),

  Хохирогч **************Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар (хх-ийн 141-158-р хуудас),

       Хохирогч Д.************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 50-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 113, 115-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000400624 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-31-07 тоотод өөрийн гэртээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч **************хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж улмаар түүний толгой хэсэг газарт 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************(хх-ийн 25-26, 28, 30-р хуудас), гэрч **************(хх-ийн 54-56-р хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн (хх-ийн 73-74, 79-80-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Д.**************, гэрч **************нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),

Хохирогч Д.**************, гэрч П.**************нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (хх-ийн 67-68-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт (хх-ийн 85-р хуудас),

  Хохирогч **************Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар (хх-ийн 141-158-р хуудас),

       Хохирогч Д.************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 50-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч **************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд  хохирогч Д.************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч 500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 50-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчээс 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.**************т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч Улсын яллагч Б.Тогтох шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч **************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр **************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр шүүгдэгч Д.**************т холбогдох эрүүгийн 2238000400624 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн. ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасны дагуу шүүгдэгч **************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр **************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.**************т холбогдох эрүүгийн 2238000400624 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2238000400624 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1.  Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.**************аас 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.**************т олгосугай.

      4. Эрүүгийн 2238000400624 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.**************т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР