Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

                          
       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Хохирогч: А.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б 
Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Нийн Дт холбогдох 2212000000248 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хотын Б дүүрэг, *** дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Нийн Д /РД:****/ 

Холбогдсон хэргийн талаар
 
Шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Х сумын Х багийн нутаг Тэмээн хүзүү гэх газар Х сумаас 8 км зайд засмал зам **-** УНЧ улсын дугаартай Тоёота Альпарт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1.а, 12.1, 12.3-д заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган, иргэн А.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хуралдааны үед:
Хохирогч А.Гийн өгсөн:  2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осолд орсон. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Н.Дын ар гэрийнх нь хагалгаанд оруулж өгнө гэсэн учраас гомдол саналгүй байна гэв.

Эрүүгийн 2212000000248 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч А.Гийн өгсөн: “....Тухайн тээврийн хэрэгсэл “Би Ти Нэмэх” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байгаа машин юм. Эхнэр бид хоёр өөрийнхөө машиныг барьцаанд тавиад 8 сая төгрөг зээлж авсан юм. Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осолд орохдоо эгэмний яс хугарч Улаанбаатар хотод хагалгаанд орсон юм. Хагалгааны зардал он эм тарианы зардал мөн Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн зардал гээд 4.973.720 төгрөг болж байна. Мөн би тухайн тээврийн хэрэгслийг дахин үнэлүүлж гаргуулмаар байна. Д машин засварлуулаад эмчилгээний зардал төлж барагдуулах юм бол ямар нэгэн санал гомдол байхгүй. Би машинаа Улаанбаатар хот ачуулах зардал мөн машины эвдрэлийн үнэлгээ гаргуулах зардал ороогүй байгаа тухайн зардлын баримтыг гаргаж өгөх болно. Д надад хохирлын мөнгө гэж ямар ч мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 хуу/,

*Гэрч П.Зын өгсөн: “...Би найз залуу Д, түүний найз охин С нарын хамт Гийн эзэмшлийн **-** УНЧ улсын дугаартай Альпарт маркийн тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр амраад Улаанбаатар хот руу буцахдаа Архангай аймгийн Цэнхэр сумын төв орж машины дугуй засварлуулаад Улаанбаатар хот руу буцсан юм замдаа Х сумын төв орж ирээд Гийн шүд өвдөөд машин жолоодож явахад хэцүү байна гээд Д машин жолоодоод Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд явсан юм хэсэг явж байгаад гэнэт машин дайвалзаад замаас гараад урд хэсгээрээ газар мөргөөд тас гээд дугарсан тэгээд машин дээш хараад унасан тэгээд бид нар жолооч талын цонхоор гарсан би хамгийн сүүлд гарсан тэгээд замын хүмүүс ирээд цагдаа, эмнэлэг дууд гээд Д дуудлага өгсөн юм. Би хойд суудал дээр сууж явсан болохоор мэдэхгүй байна миний бодлоор 80 орчим км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Бид 4 хамгаалах бүс зүүгээгүй явж байсан. Бид 4 эрүүл явсан. Би мэдэхгүй байна арын суудал дээр сууж явсан ямар нэгэн зүйл саад болсон эсэхийг мэдэхгүй байна. Урд сууж явсан Г мэдэж байгаа байх. Эмч хэлэхдээ миний зүүн гарын шуу болон гарын сарвууны савхан яс сугарсан байж магадгүй зураг авхуулах хэрэгтэй гэж хэлсэн. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  17-18 хуу/,

*Гэрч А.Сын өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуур дээр найз Д, З, Г нарын хамт амраад тухайн өдөр Улаанбаатар хот руу явсан юм замдаа Х сум дээр зогсоод Д Гийн машиныг жолоодоод Г урд суудал дээр суугаад явсан. Х сумаас гараад нэг их хол яваагүй засмал зам дээр явж байтал гэнэт машин дайвалзаад машин унасан. Тухайн үед хойд суудал дээр унтаж явсан юм. Тэгээд машин дээшээ харан унасан байсан. Бид нар жолооч талын хаалганы цонхоор гарсан. Машин засмал замын баруун тал руу дээш харсан байдалтай унасан байсан. Замын хүмүүс зогсоод Х сумын төв рүү эмнэлэг, цагдаад дуудлага өг гээд  Д дуудлага өгсөн юм. Би тухайн үед унтаж явсан болохоор юунаас болж хэрхэн осол болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Эмч хэлэхдээ 2 далны голд болон аарцагны яс гэмтсэн байх магадлалтай зураг авхуулж байж мэдэгдэнэ гэж хэлсэн. Өөр гэмтэл гэх зүйл байхгүй. Би одоогоор санал, гомдол гэх зүйл байхгүй. Зураг авхуулж байж учирсан гэмтлээс шалтгаалан санал хүсэлтээ хэлэх болно. Бид нар бүгд эрүүл явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/,

*Иргэний нэхэмжлэгч О.Тн өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл манай компани эзэмшлийнх юм, тухайн тээврийн хэрэгслийг Б.Д, А.Г нар нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны барьцаанд тавиад манай байгууллагаас 8 сая төгрөг авсан юм. Тухайн Б.Д, А.Г нар зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр мөнгөө төлөөд явах юм бол надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор эхний төлөлтийн хуваарь нь 07 дугаар сарын 20-ны өдөр байгаа юм. Хэрэв зээлийн төлөлтөө хийхгүй бол тээврийн хэрэгслийг нэхэмжлэх болно....” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуу/,

*Иргэний нэхэмжлэгч Б.Дгийн өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийн худалдаж аваад мөнгөний хэрэг гараад нөхөр Гийн хамт “Би Ти Нэмэх” ББСБ-д машинаа барьцаанд Фидуци гэрээ байгуулаад 8 сая төгрөгийн зээл авсан юм. Би зээл авсан болохоор машинаа “Би Ти Нэмэх” ББСБ-ийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай болсон юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр Би Ти Нэмэх” ББСБ нэр дээр байгаа боловч уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Тиймээ би мэдсэн миний машиныг манай нөхрийн найз Д жолоодож яваад осол гаргасан байсан. Миний машины урд хойд купер, 4 хаалга, багаж хэсгийн хаалга, урд болон хойд салхины шил, баруун урд хаалганы шил, кабин дээд хэсгээр хэлбэрээ алдаж хумигдсан, орой хэсгийн 2 лүүк хагарсан, зүүн толь, урд хоёр их гэрэл, зүүн хойд гэрэл, урд сетик, хаалганы ард хэсгийн хонго, урд хоёр карлон хумигдсан мөн орой хэсэгт суурилуулсан байсан сүүдрэвч зэрэг гадна эвдрэлүүдтэй, би машинаа босгоод дотор эд ангиудыг үзэхэд урд хөгжмийн дэлгэж заалны хөгжмийн дэлгэц, хөгжим суурилуулдаг салон хагарсан, хаалганы автомат мотор, гүйдэг хөшиг, баруун урд лонжрам, баруун урд гар, амортизатор, мотор солих шаардлагатай хөх утаа хаяад байгаа эвдэрсэн өөр ямар нэгэн гэмтэд мэдэгдэхгүй байгаа. Би тухайн машиныг авахгүй, Буруутай этгээдээр өөрийнхөө машинтай адил онд үйлдвэрлэгдсэн, адилхан онд Монгол Улсад импортлогдсон машин авхуулмаар байна. Миний дүгээр байсан машиныг явахгүй болгож осолд оруулсанд маш их гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хэлэх байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  135-136 хуу/, 

Н.Дын яллагдагчаар өгсөн: “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй би мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй. Өмгөөлөгч сонгон авахгүй. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийнхөө эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 ху/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 246 дугаартай дүгнэлтэд:
1.    А.Гийн биед зүүн эгэм ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 
2.    Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой
3.    Осол болох цаг хугацаанд үүснэ
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 35-36 хуу/
   Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай дүгнэлтэд:
1.    Н.Дын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй... гэх дүгнэлт /хх-ийн 73-74 
хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-10 хуу/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 хуу/,
Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 100 хуу/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 114-115 хуу/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 26ху/,
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79 хуу/,
2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 128-131 хуу/, 
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 хуу/
Хохирлын баримт /хх-ийн 148-154, 158-164 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 166-169 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Дт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 


Эрүүгийн 2212000000248 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Х сумын Х багийн нутаг Тэмээн хүзүү гэх газар Х сумаас 8 км зайд засмал зам **-** УНЧ улсын дугаартай Тоёота Альпарт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1.а, 12.1, 12.3-д заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогч А.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Х сумын Х багийн нутаг Тэмээн хүзүү гэх газар Х сумаас 8 км зайд засмал зам **-** УНЧ улсын дугаартай Тоёота Альпарт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1.а, 12.1, 12.3-д заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогч А.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.Гийн“....Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осолд орохдоо эгмийн яс хугарч Улаанбаатар хотод хагалгаанд орсон юм. Хагалгааны зардал он эм тарианы зардал мөн Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн зардал гээд 4.973.720 төгрөг болж байна. Мөн би тухайн тээврийн хэрэгслийг дахин үнэлүүлж гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 ху/, гэрч П.Зын: “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлд явсан юм хэсэг явж байгаад гэнэт машин дайвалзаад замаас гараад урд хэсгээрээ газар мөргөөд тас гээд дугарсан тэгээд машин дээш хараад унасан тэгээд бид нар жолооч талын цонхоор гарсан би хамгийн сүүлд гарсан тэгээд замын хүмүүс ирээд цагдаа, эмнэлэг дууд гээд Д дуудлага өгсөн юм. Би хойд суудал дээр сууж явсан болохоор мэдэхгүй байна миний бодлоор 80 орчим км цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Бид 4 хамгаалах бүс зүүгээгүй явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн  ху/, гэрч А.Сын: “...Д Гийн машиныг жолоодоод Г урд суудал дээр суугаад явсан. Х сумаас гараад нэг их хол яваагүй засмал зам дээр явж байтал гэнэт машин дайвалзаад машин унасан. Тухайн үед хойд суудал дээр унтаж явсан юм. Тэгээд машин дээшээ харан унасан байсан. Бид нар жолооч талын хаалганы цонхоор гарсан. Машин засмал замын баруун тал руу дээш харсан байдалтай унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 хуу/,  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-74 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
  
Авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 


Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг  ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 3.1А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалт, мөн дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг шүүгдэгч Н.Д нь зөрчсөн байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч  А.Гийн биед хүндэвтэр хохирол учирсан байна.  

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Н.Д нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас шүүгдэгч Н.Дын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.      
 
Иймд шүүгдэгч Н.Дт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч Н.Дын үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Дгийн эд хөрөнгөд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40192 дугаартай Вендо хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээгээр 9.562.400 /есөн сая таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Д нь иргэний нэхэмжлэгч Б.Дгийн эзэмшлийн Тоёота Альпарт маркийн машин нь Би Ти Нэмэх ХХК-ний барьцаанд байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Би Ти Нэмэх ХХК-ний барьцаанаас чөлөөлүүлж 7.330.000 /долоон сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж ******** дугаарын хаан банкны данс руу шилжүүлэн зээлийг хааж, Үлдэгдэл мөнгө болох 8.670.000 /найман сая зургаан далан мянга/ төгрөгийг Хгийн О гэх хүний ********* хаан банкны данс руу шилжүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч О.Т хохирлыг нөхөн төлсөн бөгөөд Н.Дын зүгээс хохирлоо барагдуулсан учир гомдолгүй гэх иргэний нэхэмжлэгч Б.Д нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. 


    Шүүгдэгч Н.Дын үйлдлийн улмаас хохирогч А.Г  45.000төг /зочид буудал/, 2960,800 төг /гэмтэл согог судлал/, 103.050төг /ШТС/, 28.400төг /Ханборолзой/, 29.550төг /Бүрэн нархан/, 12.500төг /Фармалогик/, 32.425төг /Ник ХХК/, 300.000төг /Ачуут гол/, 7.850төг /Шидэт рашаан эмийн сан/, 100.810төг /Сод монгол/, 2.200төг /Гишүүн Фарма эмийн сан/, 3.500төг / Гишүүн Фарма эмийн сан/, 23.350төг /ШТС/, 10.500төг /Бмибт ХХК эмийн сан/, 37.500төг , 23.127төг /Цантис эмийн сан/,  53.544төг /ШТС/, 20.000төг /Сод Монгол/, 8.000төг /ШТС/, 10.500төг /Сод Монгол/, 12.125төг /Сод Монгол/, 90.000төг /Сод Монгол/, 21.000төг /ШТС/, 40.000төг /Шунхлай ШТС/, 20.000төг /ШТС/, 30.000төг /Ник ШТС/, 10.000төг /Эмийн сан/, 6.140төг /Монос эмийн сан/, 23.400төг /Сод Монгол ШТС/, 21.800төг /ШТС/, 30.000төг /Шунхлай ШТС/, 30.000төг /Шунхлай ШТС/, 9.200төг /Эмийн сан/, 20.000төг /Шунхлай ШТС/, 10.750төг /Эмийн сан/, 25.000төг /ШТС/, 100.000төг /Ник ШТС/, 40.000төг /ШТС/, 91.800төг /ШТС/, 22.000төг /ШТС/, 25.000төг /ШТС/, 100.000төг /ШТС/, 24.000төг /Шунхлай ШТС/, 28.800 төг/ШТС/, 21.000 төг/ШТС/, 23.300төг /ШТС/, 11.350төг /ШТС/, 10.000төг /ШТС/, 20.000төг /ШТС/, 50.000төг /ШТС/, 4.500төг /эмийн сан/, 98.970төг  /ШТС/, 35.100төг /ШТС/, 20.000төг /ШТС/ нийт 4936.131 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд үүнээс 2.386.800 төгрөгийг даатгалаас төлсөн байх тул хэрэгсэхгүй болгож, харин 2549.331 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар байгаа боловч хохирогч А.Гд шүүгдэгч Н.Даас 3.654.000 /гурван сая зургаан зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээж авсан гэсэн мэдүүлэг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Н.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. Харин  хохирогч А.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.  
        
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч Н.Д нь  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

    Шүүгдэгч Н.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Дт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.


  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


                                                            ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б овогт Нийн Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Н.Д нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Н.Д нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 
 
5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Н.Дыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Н.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНЦЭЦЭГ