Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/746

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Ц.Оргил

хохирогчийн өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас******* овогт******* *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203002890358 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэг******* хороо Алтай хотхон Энгельс гудамж дугаар байр тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* овогт******* *******.*******

 

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 21 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд замд Ө.Отгонцэцэгийн эзэмшлийн Toyota Prius маркийн******* УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт “Орох хориотой-тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно”, мөн дүрмиийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 40 настай, эмэгтэй******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: “Би өөрийн бурууг хүлээж байна. Миний буруу үйлдлээс ийм зүйл болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: “Би 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад 17 цаг өнгөрч байхад төв хаалгаар гараад зам хөндлөн гарсан. Зам хөндлөн гарахдаа ертөнцийн зүгээр зүүн талаас ирж буй замын хөдөлгөөнийг харсан. Надтай хамт явж байсан залуу миний урд гараад зүүн талаас ирж байсан машины урдуур гараад явсан. Тэр машины урдуур нь гарах гэхэд амжихгүй болохоор би зогссон. Гэтэл нөгөө машин над руу бага зэрэг даялах шиг болсон. Ингэхээр нь би эргэж хараад ухраад нөгөө тал руу эргэх гэхэд баруун талын өвдөг рүү дайраад тавхай дээгүүр гараад явсан. Би тухайн үед газар унасан бөгөөд өөрөө босож чадаагүй. Манай ажлынхан болон тэнд байсан хүмүүс намайг өргөж босгоод түргэн, цагдаа дуусан. Хөлийн тавхайн дөрвөлжин яс 2 хугаралтай болсон. Үүнээс болж хөл дээрээ зогсож чадахгүй байгаа. Хатуу ултай чиг барьдаг гутал болон таягтай явж байгаа. Энэ хугарал нь дор хаяж 1 жил болж эдгэдэг гэсэн. Эмчилгээний зардлаас гадна хүний туслалцаа авч явах шаардлагатай болсон. Иймд нөхрийн машины бензин, тухайн үед өмсөж байсан гутал, өвчтэй байх үеийн цалин зэргийг нэхэмжилсэн. Цаашид спортоор хичээллэх болон хөл дээрээ бүрэн зогсож чадах итгэлгүй байна. Цаашид эмчилгээний зардал, эм эмчилгээ шаардалгатай гэж хэлсэн. Эмч намайг удаан хугацаагаар гам барих шаардлагатай гэж хэлсэн. Би төрийн албан хаагч учраас дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа орсон. 9,066,996 төгрөгийн хохирол бол мөрдөгчид 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн баримтууд байгаа. Үүнээс хойш 7 дугаар сарын 1-ний өдрөөс дугаар сарын-ны өдрийг хүртэл 2,592,173 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн” гэв.

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-11 дэх тал/

Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “... 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 16 дахь тал/

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “ ... 16 цаг 42 минут секундэд эмэгтэй модны цаанаас хальт цухуйж урдаас хойд зүгийг чиглэн гарах үйлдэл хийсэн боловч зүүнээс баруун зүгийг чиглэн явсан автомашины урдуур гарч амжихгүй буцаж ухрах үйлдэл хийнэ. 16 цаг 42 минут 11 секундэд T.Prius 41 маркийн******* УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн зогсолт хийж, замын хойд талд байсан явган зорчигчийн хамт явсан эрэгтэй буцаж зам руу алхаж орсноор камерын бичлэг дуусах ба бичлэгт хэрэгт өөр ач холбогдол болохуйц зүйл илрээгүй тул хөдлөнгийн гэрч нарт танилцуулж үзлэгийг 15 цаг 03 минутад дуусгав.” гэсэн тэмдэглэл. /хэргийн 18-19 дэх тал/

Хохирогч******* “ ... Тухайн үед Батзориг нь 1-2 алхамын урд байсан тул тус замаар зүүнээс баруун зүгийг чиглэн явсан автомашины урдуур замын хойд тал руу гарчихсан. Харин би тэр автомашиныг өнгөрөөгөөд хойноос нь гарах гээд замын голд зогстол нөгөө автомашин над руу жаахан даялаад ирэхээр нь би мөргөчихгүй байгаа гэж бодоод хойш жаахан гэдийсэн чинь л миний баруун талаас нэг автомашин шууд ирээд зүүн хөлийн тавхайн дээгүүр дугуй нь гараад, биеийн баруун тал руу мөргөж газарт шидэгдэж унасан. Ингээд миний биеийн зүүн тал тэр чигтээ нэл өвчин үүсэж гэмтсэн. Тэгээд би газарт сууж байсан чинь хамт явсан Батзориг явж ирээд намайг өргөж босгосон. Харин жолооч нь гээд туранхай шар залуу бууж ирсэн. Ингээд3 дугаарт дуудлага өгсөн. Удах байх гэхээр нь шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Тухайн намайг мөргөсөн автомашин******* УНӨ гэсэн улсын дугаартай T.Prius маркийн автомашин байсан ба дотроо нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан.

Ингээд би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод хөлийн зургаа болон биеийн байдлаа үзүүлсэн чинь доргилт авсан гэсэн. Мөн зүүн хөлний ил шархтай, зүүн тавхайн дөрвөлжин ясны хугарал гэмтэл үүссэн гэсэн.

... Би гомдолтой байна. Миний зүгээс буцаад хөл дээрээ зогсмоор байна. Одоогоор эмчилгээнд 1,000,000 гаран төгрөгийн зардал гараад байна. Мөн ажил төрлөө хийхгүй байгаа. Энэ хугацааны цалин гээд байгаа. Би дээрх хэлсэн зүйлүүдийн баримтыг цуглуулж байгаад өгнө. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дэх тал/

“ ... Ингээд баримтаар бинзенд 354,382 төгрөг, эмнэлэгт хэвтсэн төлбөр, эмчид үзүүлэх бүрт өгдөг төлбөр болон шинжилгээнд 2,510,000 төгрөг, эм авахад 2,518,074 төгрөг, бусад зардалд гэдэг 3,486,540 төгрөг миний ажлын цалин, 198,000 төгрөг нь тухайн үед өмсөж яваад урагдсан гутлын төлбөрт, ингээд нийлээд 9,066,966 төгрөг болж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дахь тал/

 

Ө.Отгонцэцэгийн иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр өгсөн “ ... Би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дахь тал/,

“ ... Энэ автомашин миний дээр бүртгэлтэй миний өөрийн автомашин байгаа юм. ... Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл гэх юм байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Оюун-Эрдэнийн “2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн орой 17 цаг жаахан өнгөрч байх үед би найз *******тай хамт түүний ээжийн эзэмшлийн Toyota Prius маркийн машинтай 25 дугаар эмийн сангаас урд зүгийг чиглээд Үйлдвэр комбинат чиглэл рүү явж байсан.

... Тэгээд нэг ах замын хажууд *******аас юм асуусан. Тэгэхээр нь зогсож уулзчихаад хөдлөөд0 метр хүрэхгүй зайд явж байсан чинь нэг эмэгтэй замын урдаас хойд зүгийг чиглээд манай машины урдуур гарсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй эргэж харахгүй буцаад алхсан чинь манай машины зүүн урд талын дугуй хэсгээр мөргүүлээд газарт орилоод суучихсан. Тэр үед замын хойноос нэг эрэгтэй гарч ирсэн. Машинаас ******* өөрөө буусан. Би айгаад машинаас буугаагүй юм. Ингээд нөгөө эмэгтэй Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38 дахь тал/

 

Гэрч Э.Батзоригийн “ ... Миний хувьд би зам гарахдаа Уянгаас нэг алхмын өмнө нь замын урдаас хойд зүгийг чиглэн алхаж гарсан. Харин Уянга миний хойноос алхаж явсан. Ер нь бол Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны хойд талаар явах тухайн зам нь өглөөний 08 цагаас оройн 19 цаг 30 минут хүртэл нэг чигийг буюу зөвхөн зүүнээс баруун зүгийг чиглэн явах нэг чигийн хөдөлгөөнтэй зам юм. Замын баруун талын уулзвар дээр тухайн тэмдэг нь байдаг. Харин зарим тохиолдолд хүмүүс машинтай яваад л байдаг юм байна лээ. Ингээд намайг замын урдаас хойд тал руу гарахад зүүн талаас нэг машин ирж байхаар нь түүнийг өнгөрөөгөөд харин түүний хойно явсан машины урдуур гарсан. Тэгээд алхаж яваад эргээд харахад Уянгаа газарт унасан. Өргөөд босгох гэтэл хөл дээрээ гишгэж чадахгүй байхаар нь машины зорчих хэсгээс арай гэж холдуулаад удалгүй манай ажлын хүмүүс гарч ирсэн.

Би тухайн машиныг хараагүй. Учир нь тухайн цаг хугацаанд тэр зам нэг чигийн хөдөлгөөнтэй учраас баруун зүг рүү харах шаардлагагүй учраас хараагүй. Харин зүүнээс баруун зүгийг чиглэн явсан машинуудыг харж байгаад зам гарсан юм. Тэгтэл тухайн осол гаргасан машин нэг ёсондоо урсгал сөрж ирээд явган зорчигчийг мөргөсөн юм.

... Харин явган хүний гарцны хувьд баруун талын уулзвар байгаа тэмдэг байрладаг хэсэгт болон зүүн тийш яваад0 гаран метрийн зайд явган хүний гарц байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7788 дугаартай:

“1.******* биед зүүн тавхайн дөрвөлжин ясны хугарал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 47-48 дахь тал/

 

Дүрслэл оношилгооны хариу. /хэргийн 49 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №712 дугаартай:

“1. Явган зорчигч Эрдэнэбатын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2.******* УНӨ улсын дугаартай T.Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч******* ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2. Хориглох тэмдэг 2.1 “Орох хориотой” тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно”, мөн дүрмиийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 59-60 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ны  2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ТХҮ-662/4177 дугаартай дүгнэлт. /хэргийн 64-66 дахь тал/

 

М.*******ын яллагдагчаар өгсөн “... Миний хувьд тухайн өдрийн оройн 17 цаг жаахан өнгөрч байхад буюу 17 цаг 20 минутын орчимд өөрийн ээж Ө.Отгонцэцэгийн эзэмшлийн T.Prius 41 маркийн******* УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 25 дугаар эмийн сангийн уулзвараар чанх урд зүгийг чиглээд үйлдвэр комбинатын тэнд байх Таван богд ХХК-ны орчимд хүнтэй уулзах гээд явж байсан.

Тухайн үед би машинаа жолоодоод харин жолоочийн эсрэг талд найз эмэгтэй Б.Оюун-Эрдэнийг суулгаад явж байсан ба зам товчлох санаатай Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын яг хойд талын туслах замаар нь зүүн гар тийш эргээд чанх зүүн тийш чиглээд явж байсан чинь дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны яг харалдаа хойд талд замын урдаас хойд зүгийг чиглээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зам хөндлөн гарах гэж байсан ба эрэгтэй нь арай урд нь явж байсан чинь зүүнээс баруун зүгийг чиглээд нэг машин ирж байсан ба нөгөө эрэгтэй тэр машины урдуур ороод замын хойд тал руу гарчихсан. Харин эмэгтэй нь гарч амжихгүй замын голд үлдсэн ба намайг машинтайгаа дөхөөд очсон чинь замын голоосоо шууд буцаж хоёр алхаад миний машины зүүн урд талын хэсгээр орж ирээд машинд мөргүүлээд газарт унасан. Ингээд нөгөө замын хойно байсан эрэгтэй буцаж би бас машинаасаа буугаад очсон. Нөгөө мөргүүлсэн эмэгтэй газарт суучихсан хөл өвдөөд байна гээд хөлнөөс нь цус гараад байсан. Ийм л хэрэг болсон.

Миний хувьд цаг хугацаа хэмнэх санаатай тухайн хориглосон газраар урсгал сөрж явснаас болж энэ осол гарсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 80-81 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 21 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд замд Ө.Отгонцэцэгийн эзэмшлийн Toyota Prius маркийн******* УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт “Орох хориотой” тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно”, мөн дүрмиийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай байхад гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч******* мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.******* нь Toyota Prius маркийн******* УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй улмаас явган зорчигч******* мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7788 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний зардал, цалин, бусад зардал нийт 11,659,169 төгрөг нэхэмжилсэн ба түүний хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан талаарх эмнэлгийн дүгнэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй тул хохирогчийн нэхэмжилсэн 3 сарын цалин болох 3,486,540 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Мөн “Даблью Эйч Си” эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх үйлчилгээний 850,000 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ямар хамааралтай болох нь тодорхойгүй тул мөн хор уршигт тооцох боломжгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч******* иргэний нэхэмжлэлээс цалин хөлс, орлогогүй байсан хугацааны цалин 3,486,540 төгрөгийг, “Даблью Эйч Си” эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх үйлчилгээний 850,000 төгрөгийг тус тус хасаж үлдэх 7,322,629 төгрөгийн /хэргийн 83-93 дах тал/  хор уршиг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогч******* нь үзэгдэх орчинд явган хүний гарц байсан атал гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан болох нь мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №712 дугаартай магадлалаар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэсэн заалтын дагуу хохирогч*******д учирсан 7,322,629 төгрөгийн хохирлын 20 хувь буюу 1,464,525 төгрөгийг шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасаж нийт хор уршгийн мөнгөн дүнг 5,858,104 төгрөгөөр тогтоов.

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар төлбөр төлөх талаар 30 минутын завсарлага авах санал гаргаж уг хугацаанд 5,858,104 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч болон түүний өмгөөлөгч нар уг мөнгийг хүлээн авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

Гэхдээ хохирогч******* нь дээрх хор уршиг болон бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.******* нь гадаад улсад дээд сургуульд сурдаг талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн бөгөөд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний сурч боловсрох эрхэд нь сөргөөр нөлөөлнө, мөн нотлох баримтаар тогтоогдсон хор уршгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт******* *******ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар******* нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан М.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ