Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/02803

 

  2018 оны 12 сарын 13 өдөр

          Дугаар 183/ШШ2018/02803

                 Улаанбаатар хот

                                     

                                         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

  Нэхэмжлэгч: ИЦ ХХК

  Хариуцагч: МТИ ХХК-д холбогдох

  Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөгийг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

  Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,  барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг ИЦ ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ИЦ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  ИЦ ХХК, МТИ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах” гэрээний дагуу нийт 200 000 000 төгрөгийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж тавилга бусад эд хогшлыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулж, гарын үсэг зурсаны дараа ИЦ ХХК хүлээн авсан. МТИ ХХК нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/01 албан тоотоор ирүүлж, ИЦ ХХК уг хугацааг зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу МТИ ХХК-иас гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөгийн хамт гаргуулах тухай шаардлага гаргасан. мөн ИЦ ХХК болон МТИХХК- нарын хооронд  2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, энэ гэрээгээр ИЦ ХХК-ийн байрны 1 ба 2 дугаар давхрын 1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд эхний 2 жил сарын 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Түрээсийн 2016 оны 12 дугаарс араас 2017 оны 6 дугаар сарыг хүртэлх төлбөрүүдийг төлсөн боловч 2017 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 2.5 дахь хэсэгт “Тухайн сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны өдрийн дотор урьдчилсан байдлаар бэлэн төлөх эсвэл ИЦ ХХК-ийн Голомт банкан дахь 1102774157 тоот дансанд шилжүүлнэ” гэж заасан мөн гэрээний 3.3.3 дахь хэсэгт “Түрээсийн төлбөрийн цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн 166 хоног/, 6 сарын төлөгдөөгүй түрээсийн төлбөр 72 000 000 төгрөг, нийт 73 992 000 төгрөг болж байгаа юм. Иймд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги болох 73 992 000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул МТИ ХХК-иас 234 492 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

МТИ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: :  2016 оны 10 дугаар сарын эхээр нүүрном /Facebook/ дээр хуучин Brix буюу ABА клубыг түрээслүүлнэ гэсэн зар байсан. Миний бие тус зар дээр байсан зуучлагч эмэгтэйн 88113285 дугаарын утсанд холбогдож улмаар өөрийн биеэр очиж үзэхээр болсон. Самбасанчир гэх тус объектын эзэнтэй уулзахад 50 гаруй насны хүн энэ үл хөдлөх хөрөнгө, газар болон баарны эзэн байсан. Самбасанчир гэдэг ахтай цаг орчим уулзаж суусан. Тэр ах зар тавьсан чинь маш их хүн түрээслэхээр сонирхож байгаа болохоор сонирхож байгаа байгууллагуудыг сонгон шалгаруулна, хэрвээ танай компани тэнцвэл би дуудна гэж хэлсэн. Хэд хоногийн дараагаас Самбасанчир ах /нэхэмжлэгч ИЦ ХХК-ийн захирал Д.Цгийн нөхөр/ залгаж шалгаруулалт явуулсан маш олон компани санал гаргасан, тэр дундаас танай компанийг сонгон шалгаруулсан гэж хэлсний дагуу бид дахин уулзалт хийсэн. Энэ уулзалтаар гарч болох асуудал цаашид ажиллахад ямар нэгэн хүндрэл саад учрах талаар ярилцсан. Самбасанчир ах хэлэхдээ баарны үйл ажиллагаа явуулахад хажуу заалгаа байрны иргэн н.Одгэрэл гэж хүн ихэд хэл ам хийдэг байсанч бид тохиролцоод мөнгө төгрөг өгсөн. Мөн техник тоног төхөөрөмж гаргаж байр болон объектын ханыг нурааж тусгаарласан. Түүнээс хойш иргэн н.Одгэрэл гэгч нь хэл ам хийхээ больсон гээд дүү нарт л гэх хэлэхэд “Унтраастай байгаа автомашинд бензин хийгээд түлхүүрийг нь түлхэх лл та нарт дутуу байна. Ашиг орлого дээр айх зүйл байхгүй” гэж бид нарт итгүүлсэн. Бид ч түрээслэхээр болж засч сайжруулах ажлыг өөрийн зардлаар хийхээр тохиролцсон. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж сарын түрээсийн төлбөр нь ашиглалтын зардлыг хассан дүнгээр сардаа 12 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Тус гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт бахйрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээслэгч нь албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглахаар болсон бөгөөд тус объектод байрлах бүх зүйлийг /сандал, ширээ, шалны хувин, лааны суурь, халбага, сэрээ гэх мэт/ бүх зүйлийг жагсаан бичиж 5 хуудас хавсралт бүхий түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Тэрнээс биш бид хавсралтад заасан түрээсийн объектод байсан эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээж аваагүй. Мөн өдөр маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түрээсийн гэрээний барьцаа болгож, 50 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байна. Мөн түрээсийн гэрээний 2.6 дахь заалтад “Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож, тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий байрны гэрэл тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална” хэмээн тусгасан байна. Бид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн засварын ажил эхэлж бид 40 080 000 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд баар үйлчилгээний тусгай зөвшөөрөл Хотын захиргаанаас хүссэний дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тогтоолоор албан ёсны зөвшөөрөл гарсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн баарны үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхний 3 сар орлогогүй алдагдалтай ажиллаж байсан боловч бид түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудаа боломжоороо цаг тухайд нь төлж ирсэн. Өөрөөр хэлбэл түрээслэгч баар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байсан бүх үед түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийтдээ түрээслэгчид 76 800 000 төгрөг /2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдийг хүртэлх/ хугацааны түрээсийн төлбөр төлсөн. Ашиглалтын зардалд 40 080 000 төгрөг гарсан. Эрхэм ах н.Самбасанчир нь анхнаасаа худлаа ярьсан болох нь үйл ажиллагаа эхэлсэн эхний 7 хоногоос мэдэгдсэн. Нэгэнт түрээсэлсэн барьцаа 50 000 000 төгрөгөө өгчихсөн учраас түрээслэгч н.Самбасанчир ахад хандаж иргэн н.Одгэрэл гэдэг хүний хэл амыг аргалж өгөх шаардлага тавьсан. Самбасанчир ах яаж аргалсныг мэдэхгүй, 1 сарын хугацаанд н.Одгэрэл гэгч нь чимээгүй байсан боловч түүнээс хойш Захирагчийн алба, цагдаа бүх л байгууллагад гомдол тасралтгүй гаргасаар бидний тусгай зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Захирагчийн албанаас хүчингүй болгосон бөгөөд тэр цагаас цоожтой өнөөг хүрч байгаа. Бидний хувьд түлхүүрээ хүлээн аваад л засварын ажлыг хийх явцдаа тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж нойр хоолгүй ажиллаж байсан бөгөөд нөгөө магтаад байсан хөгжим н ажиллахгүй, ЛЕД дэлгэцүүд нь тохиргоогүй, нэг давхар болон 2 давхрын зүүн хэсгийн паар нь зад хөлдсөн, ариун цэврийн өрөөнүүдийн хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсан /бид шинээр хийсэн/ тэгээд үүд болох нэг давхар хөлдөлт үүссэн учир бид цаашид үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхрын 200 м.кв 100 хувийн шинээр засвар оруулсан энэ нь 40 080 000 төгрөгийн өртөг шаардсан. Нэг давхрын засвар дууссаны дараагаар бид нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бөгөөд энэ засвараа түрээслэгч Самбасанчир, Цэцэгмаар нарт үзүүлсэн. Мөн бид маркетинг, менежмент тал дээр Сошиал, телевиз, радио тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаж ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сард нөгөө л иргэн Одгэрэлийн гомдлоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл маань байхгүй болсон бөгөөд энэ талаар түрээслэгч н.Цэцэгмаад хэлэхэд хамтраад мөнгө гаргаж иргэн н.Одгэрэлд өгөх санал тавьсан боловч энэ асуудал шийдэгдээгүй. Иймээс бид түрээслэгч талд түрээсийн гэрээгээ цуцлах талаар 6 сараас эхэлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байраа хүлээж авахгүй төлбөрөө нэхэж байгаа. Бид гэрээгээ цуцлах санал тавьсан боловч объектоо хүлээж аваагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөг хүртэл тус объект хаалттай байгаа. Энэ хугацаанд түрээсийн байран дахь баарны үйл ажиллагаа зогссон байгааг мэдсээр байж Самбасанчир, Цэцэгмаа нар нь хүлээн авахаас татгалзаж, удаа дараалан өөрт ашигтай байдлаар гарын үсэг зуруулахыг шаарддаг байсан нь өнөөдрийн нэхэмжлэлээс ямар муухай санаатай байсан нь харагдаж байна. Бидний хувьд баарны зориулалтаар объект түрээсэлсэн болохоос нэхэмжлэлд дурдсан хөгжим, гэрэл тавилга, эд хогшил зэргийг Самбасанчир ах болон нэхэмжлэгч ИЦ ХХК-ийн захирал Д.Ц нараас худалдаж авах сонирхол хүсэл эрмэлзэл огтоос байхгүй, барьцаа болгож 50 000 000 төгрөг авах зорилгоор түрээсийнгэрээ байгуулдаг өдөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Мэдээж бид ашиг олоод мөнгөө түрээслэгчид төлбөрийг нь өгөхгүй байгаа асуудал огт байхгүй байхад түрээсийн байранд байгаа бүх хуучин эд хогшлоо зарсан үлдэгдэл 150 000 000 төгрөг бас дээрээс нь алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Самбасанчир гэдэг хүн анх бидэнтэй уулзаж бүх юмаа тайлбарлаж рекламдсан. Тэгээд биднийг орсноос хойш эхнэр болох Цэцэгмааг урдаа тавьж бичиг цаас болон мөнгөөр дарамталдаг байсан. Сүүлдээ аргагүйн эрхэнд нэг болон хоёр давхарт хийсэн засварууд энэ бүгдийгээ нэхэмжлэхгүйгээр түрээслэгчид үлдээгээд гэрээгээ цуцалъя гэсэн боловч нэхэмжлэгч Цэцэгмаа болон нөхөр Самбасанчир нар нь санаатайгаар хүлээж аваагүй. Бид ийм байдалд орно гэдгээ төсөөлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч МТИ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээслэгч нь албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглахаар болсон бөгөөд тус объектод байрлах бүх зүйлийг /сандал, ширээ, шалны хувин, лааны суурь, халбага, сэрээ гэх мэт/ бүх зүйлийг жагсаан бичиж 5 хуудас хавсралт бүхий түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Тэрнээс биш бид хавсралтад заасан түрээсийн объектод байсан эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээж аваагүй. Мөн өдөр маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түрээсийн гэрээний барьцаа болгож, 50 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслэгчид өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байна. Мөн түрээсийн гэрээний 2.6 дахь заалтад “Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож, тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий байрны гэрэл тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална” хэмээн тусгасан байна. Бид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн засварын ажил эхэлж бид 40 080 000 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд баар үйлчилгээний тусгай зөвшөөрөл Хотын захиргаанаас хүссэний дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тогтоолоор албан ёсны зөвшөөрөл гарсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн баарны үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхний 3 сар орлогогүй алдагдалтай ажиллаж байсан боловч бид түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудаа боломжоороо цаг тухайд нь төлж ирсэн. Өөрөөр хэлбэл түрээслэгч баар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байсан бүх үед түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийтдээ түрээслэгчид 76 800 000 төгрөг /2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдийг хүртэлх/ хугацааны түрээсийн төлбөр төлсөн. Ашиглалтын зардалд 40 080 000 төгрөг гарсан. Эрхэм ах н.Самбасанчир нь анхнаасаа худлаа ярьсан болох нь үйл ажиллагаа эхэлсэн эхний 7 хоногоос мэдэгдсэн. Нэгэнт түрээсэлсэн барьцаа 50 000 000 төгрөгөө өгчихсөн учраас түрээслэгч н.Самбасанчир ахад хандаж иргэн н.Одгэрэл гэдэг хүний хэл амыг аргалж өгөх шаардлага тавьсан. Самбасанчир ах яаж аргалсныг мэдэхгүй, 1 сарын хугацаанд н.Одгэрэл гэгч нь чимээгүй байсан боловч түүнээс хойш Захирагчийн алба, цагдаа бүх л байгууллагад гомдол тасралтгүй гаргасаар бидний тусгай зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Захирагчийн албанаас хүчингүй болгосон бөгөөд тэр цагаас цоожтой өнөөг хүрч байгаа. Бидний хувьд түлхүүрээ хүлээн аваад л засварын ажлыг хийх явцдаа тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж нойр хоолгүй ажиллаж байсан бөгөөд нөгөө магтаад байсан хөгжим н ажиллахгүй, ЛЕД дэлгэцүүд нь тохиргоогүй, нэг давхар болон 2 давхрын зүүн хэсгийн паар нь зад хөлдсөн, ариун цэврийн өрөөнүүдийн хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсан /бид шинээр хийсэн/ тэгээд үүд болох нэг давхар хөлдөлт үүссэн учир бид цаашид үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхрын 200 м.кв 100 хувийн шинээр засвар оруулсан энэ нь 40 080 000 төгрөгийн өртөг шаардсан. Нэг давхрын засвар дууссаны дараагаар бид нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бөгөөд энэ засвараа түрээслэгч Самбасанчир, Цэцэгмаар нарт үзүүлсэн. Мөн бид маркетинг, менежмент тал дээр Сошиал, телевиз, радио тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаж ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сард нөгөө л иргэн Одгэрэлийн гомдлоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл маань байхгүй болсон бөгөөд энэ талаар түрээслэгч н.Цэцэгмаад хэлэхэд хамтраад мөнгө гаргаж иргэн н.Одгэрэлд өгөх санал тавьсан боловч энэ асуудал шийдэгдээгүй. Иймээс бид түрээслэгч талд түрээсийн гэрээгээ цуцлах талаар 6 сараас эхэлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байраа хүлээж авахгүй төлбөрөө нэхэж байгаа. Бид гэрээгээ цуцлах санал тавьсан боловч объектоо хүлээж аваагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөг хүртэл тус объект хаалттай байгаа. Энэ хугацаанд түрээсийн байран дахь баарны үйл ажиллагаа зогссон байгааг мэдсээр байж Самбасанчир, Цэцэгмаа нар нь хүлээн авахаас татгалзаж, удаа дараалан өөрт ашигтай байдлаар гарын үсэг зуруулахыг шаарддаг байсан нь өнөөдрийн нэхэмжлэлээс ямар муухай санаатай байсан нь харагдаж байна. Бидний хувьд баарны зориулалтаар объект түрээсэлсэн болохоос нэхэмжлэлд дурдсан хөгжим, гэрэл тавилга, эд хогшил зэргийг Самбасанчир ах болон нэхэмжлэгч ИЦ ХХК-ийн захирал Д.Ц нараас худалдаж авах сонирхол хүсэл эрмэлзэл огтоос байхгүй, барьцаа болгож 50 000 000 төгрөг авах зорилгоор түрээсийнгэрээ байгуулдаг өдөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Мэдээж бид ашиг олоод мөнгөө түрээслэгчид төлбөрийг нь өгөхгүй байгаа асуудал огт байхгүй байхад түрээсийн байранд байгаа бүх хуучин эд хогшлоо зарсан үлдэгдэл 150 000 000 төгрөг бас дээрээс нь алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Самбасанчир гэдэг хүн анх бидэнтэй уулзаж бүх юмаа тайлбарлаж рекламдсан. Тэгээд биднийг орсноос хойш эхнэр болох Цэцэгмааг урдаа тавьж бичиг цаас болон мөнгөөр дарамталдаг байсан. Сүүлдээ аргагүйн эрхэнд нэг болон хоёр давхарт хийсэн засварууд энэ бүгдийгээ нэхэмжлэхгүйгээр түрээслэгчид үлдээгээд гэрээгээ цуцалъя гэсэн боловч нэхэмжлэгч Цэцэгмаа болон нөхөр Самбасанчир нар нь санаатайгаар хүлээж аваагүй. Бид ийм байдалд орно гэдгээ төсөөлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр МТИ ХХК олон ИЦ ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хавсралт 1-д заасан тоо ширхэг, чанар техникийн үзүүлэлт марк бүхий хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил /цаашид тоног төхөөрөмж гэх/-ийг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр МТИ ХХК болон ИЦ ХХК-ийн хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт бахйрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээсэлсэн түрээсийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болсонд тооцуулах, МТИ ХХК нь  түрээсийн гэрээнээс татгалзсан татгалзлыг хүлээн авахыг буюу түрээсийн гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө, хогшлыг хүлээж авахыг ИЦ ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ИЦ ХХК нь Либерти бридж ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зуучлалын гэрээ байгуулсан юм. Зуучлалаар дамжуулан МТИХХК-ийн захирал У.Б, менежер н.Б нар баар түрээслэх хүсэлт гаргаж тус байрыг хамт ирж үзэн тухайн үед уг байрыг урьд нь түрээсэлж байсан Ориент стар ХХК-ийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшлыг худалдан авах хүсэлт тавьсан юм. Дээрх хөгжим гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшлын өмчлөгч Ориент стар ХХК нь ИЦ ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй уг зүйлсээ худалдан борлуулсны дараа тооцоо хийх санал тавьж, үнэгүй.мн зарын дагуу хүмүүс ирж үзэн 200 000 000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан байсан. МТИ ХХК-ийн захирал У.Б дээрх зүйлсийг худалдан авахаар санал тавьж өөрсдийн ажиллуулдаг хуучнаар Ленин клубын урд залгаа байрлах 3 баарыг үзүүлэн мөн тухайн байранд байрлах компанийн албан тасалгаанд баарны түрээсийн төлбөр боломжийн байгаа буюу 1 м.кв талбайн сарын түрээс 10 000 төгрөг байгаа талаар болон худалдан авч байгаа баарны хөгжим, гэрэл, тоноглол нь сүүлийн үеийн 2015 оноос хойшхи загвар тул анхаарал татаж байгаа талаар ярьж дараа нь холбогдох мэргэжлийн хүмүүсээ дуудан ИЦ ХХК-ийн байранд уг зүйлсийг газар дээр нь шалгаж үзүүлэн үйл ажиллагаа эхлүүлэх 40 ширхэг СД хуурцагнууд, түлхүүрийг манай компанийн ажилтан С.Э-аас хүлээн авсан юм. МТИ ХХК-ийн захирал У.Б манай компанийн баарыг боль гэтэл түрээслэх болно” манай компани олон баар ажиллуулдаг туршлагатай компани гэж ярьж байсан болохоор МТИ ХХК-тай “Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ” мөн, “Түрээсийн гэрээ” гэсэн 2 тусдаа гэрээ байгуулахаар тохиролцсон. Хөгжим гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, төлбөрт 200 000 000 төгрөг төлөхөөр, урьдчилгаа 100 000 000 төгрөг төлөөд үлдсэн төлбөрийг гэрээний 3.2 дахь заалтанд заагдсан хуваарийн дагуу төлөх нөхцлөөр тохиролцсон юм. Гэрээ байгуулсны дараа МТИ ХХК-ийн захирал У.Бийн данснаас Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ИЦ ХХК-ийн захирал Г.Цэцэгмаагийн Голомт банкны 1179098552 тоот данс руу шилжүүлсэн ба 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. МТИ ХХК- нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулахаар гэрээнд тусгагдсан боловч төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/01 албан тоотоор ИЦ ХХК-д ирүүлснийг зөвшөөрч хугацааг нь сунгасан. Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болох талаар: 1. Гэрээг талууд байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн, гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 150 000 000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулах талаар МТИ ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотоор гэрээ хүчин төгөлдөр болох нь нотлогдоно. Төлбөрийн үлдэгдэл байгааг нотолсон 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актанд МТИХХК-ийн захирал У.Б гарын үсэг зурж баталгаажуулсан. МТИ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан байдаг бөгөөд тус гэрээний 2.6 дахь заалтанд Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуулыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг МТИ ХХК-тай худалдан авсныг нотолж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ИЦ ХХК хариуцагч МТИ ХХК-д холбогдуулан тоног төхөөрөмж, эд хогшил худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын түрээсийн төлбөр 72 000 000 төгрөг, алданги 2 064 000 төгрөг, нийт 234 500 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч МТИ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд 200 000 000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, түрээсийн барьцаа 50 000 000 төгрөг буцаан гаргуулж, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг ИЦ ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

           Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр гэрээний хавсралтуудад дурьдсан эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна. /1хх-4-8 ху, 117-120 ху/

 Мөн өдрөө талууд, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу-43 хаягт байрлах, ИЦ ХХК-ийн өмчлөл эзэмшлийн 1 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар, албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах зорилгоор 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, 1 сард 12 000 000 төгрөгөөр түрээслэж, ашиглалтын зардлаа түрээслэгч МТИ ХХК хариуцахаар тохиролцсон түрээсийн гэрээг тус тус байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1 хх 52-53 ху, 110-112 ху/

 Талууд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон 2017 оны 6 дугаар сар дуустал түрээсийн төлбөр төлөгдсөн, түрээсийн байрыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй зэрэг үйл баримтад маргаангүй бол худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн гэрээ цуцлагдсан эсэх, хариуцагч баарны үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан тоног төхөөрөмж, эд хөрөнгө нь худалдах худалдах авах гэрээний үүрэгт хариуцагчийн  өмчлөлд шилжсэн, эсхүл түрээсийн гэрээний үүрэгт түрээслэгч зориулалтын дагуу эзэмшиж ашиглахаар хүлээн авсан аль нь болох талаар маргаантай байна.

 Шүүх дээр дурьдсан худалдах худалдан авах болон түрээсийн гэрээнүүдийг шинжлэн судлаад, эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлж гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ болон мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд тус тус хамаарна гэж дүгнэсэн ба түрээсийн гэрээ нь хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангажээ.

 Худалдах худалдан авах гэрээний тухайд,

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 Нэхэмжлэгч хөгжим, тоног төхөөрөмж, бусад эд хогшлыг 200 000 000 төгрөгөөр үнэлж хариуцагчид худалдахаар тохиролцож, худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлсэн, 50 000 000 төгрөг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, үлдэх 150 000 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулна гэж шаардлагаа үндэслээд, шаардлагаа нотлохоор худалдах худалдан авах гэрээ, 2017.03.03-ны өдрийн 01/01 дугаартай МТИХХК-ний 2017.03.13-ны өдрийн 01/01 дугаар “түрээсийн тооцоог 2017.08.25 хүртэл, хөгжим тоног төхөөрөмжийн тооцоог 2017.08.25-ны өдөр хүртэл сунгах” тухай агуулга бүхий албан бичиг, 2017.04.03-ны өдрийн 2017/02 дугаар “түрээсийн төлбөрт 38 000 000 төгрөг, худалдан авалтын төлбөрт 150 000 000 төгрөг, 4 190 036 төгрөгийн алданги, хэрэглээний төлбөр 3 936 619 төгрөг” байгааг нийлсэн тооцоо нийлсэн акт, 2017.05.15-ны өдрийн 2017/03 дугаар түрээсийн төлбөрт 15 000 000 төгрөг, хөгжим тоног төхөөрөмж худалдан авалтын үнэ 150 000 000 төгрөг, алданги 5 050 000 төгрөг” байгааг нийлсэн тооцоо нийлсэн акт зэргийг ирүүлсэн. /1 хх-12-14/

 Хариуцагч худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд  худалдсан гэх эд хогшил нь түрээсийн гэрээний дагуу түрээслэгчийн эзэмшилд шилжсэн, 50 000 000 төгрөгийг түрээсийн гэрээний барьцааны зориулалтаар шилжүүлсэн, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.6 дахь заалтаар 200 000 000 төгрөгийн эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон нь нотлогдох тул түрээсийн гэрээний барьцаа 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардсан.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулсан бөгөөд дүр үзүүлсэн гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүй, зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг ойлгодог.

 Гэтэл дээр дурьдсан худалдах худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгч ИЦ нь өмнөх түрээслэгч болох Ориент стар ХХК-иас хөгжим, тоног төхөөрөмж, бусад эд хогшлыг 200 000 000 төгрөгөөр үнэлэн худалдан авахдаа 90 154 602 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 109 485 398 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгах төлөхөөр тохиролцсон үйл баримт, маргаан бүхий гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн хуудасны дугаарын бүртгэлээр түрээсийн гэрээ 42-50 дугаар хуудас, худалдах худалдан авах гэрээ 51-73 дугаар хуудасны дугаартай буюу эд хөрөнгийн жагсаалт худалдан худалдан авах гэрээний хуудасны тоонд дугаарлагдсан зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч МТИ ХХК нь 200 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг худалдах худалдан авах хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдохгүй бөгөөд хариуцагч татгалзал, сөрөг шаардлагаа баримтаар нотлоогүй байна. /1 хх 12-14 ху, 128-151 ху, 2 хх 22-54 ху/

 Иймд гэрэл тоног төхөөрөмж, бусад эд хогшилд худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцаанд бариулсан 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч МТИ ХХК нь үйлчилгээний байрыг баарны зориулалтаар ашиглахдаа баарны гэрэл тоног төхөөрөмж, бусад эд хогшлыг 200 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь баримтаар нотлогдож байна гэж үзээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.6-д “Түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200 000 000 төгрөгийн үнэ бүхий баарны гэрэл тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална” гэж зааснаас үзэхэд түрээслэгч тал түрээсийн гэрээний дагуу түрээсийн болон ашиглалтын зардлыг төлөөгүй тохиолдолд 200 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг түрээслүүлэгч барьцаанд барих эрхтэй гэсэн агуулгатай байх тул хариуцагчийн 200 000 000 төгрөгийг худалдах худалдан авах гэрээ нь барьцааны агуулгатай гэх татгалзал үгүйсгэгдэж байна.

 Харин худалдах-худалдан авах гэрээний алдангид холбогдох 10 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг баримтлан хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  Учир нь:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлоод 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба уг заалт нь үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор, тогтоосон хугацаандаа гүйцэтгэхэд ач холбогдолтой, гэрээний талуудыг хариуцлагажуулахад чиглэсэн зохицуулалт юм.

 Талууд гэрээний 3.3-т “алдангийг тооцохдоо үлдэгдэл төлбөрийн нийт үнээс тооцохгүй бөгөөд төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухайн төлбөрийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувиар тооцож төлнө” гэж тохиролцсон ба уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлавал, үлдэгдэл төлбөр төлж эхлэх хугацаа болох 2017.01.25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2017.11.06 хүртэл 285 хоногт төлвөл зохих 20 000 000 төгрөгийн 0.1 хувийн алданги 5 700 000 төгрөг, 2017.02.25-2017.11.06-ны өдөр хүртэл 255 хоногт  хуваарийн дагуу төлөгдөөгүй 40 000 000 төгрөгөөс 0.1 хувийн алданги 10 200 000 гэх зэргээр гэрээний хугацаа дуусахаас өмнө алданги тооцож, хэмжээ нь нэмэгдэхээр тохиролцсон гэж ойлгогдохоор байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч хөрөнгөжих агуулгаар алдангийг гэрээнд тусгасан, мөн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэх зохицуулалтад нийцэхгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн алдангид холбогдуулан шаардсан үнийн дүнгийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй боловч алданги шаардах эрхийг бий болгосон гэрээний заалт хуульд нийцэхгүй байх тул шүүх алдангийн хэмжээ илт их гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 10 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 Түрээсийн төлбөрт 74 064 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 

Зохигч түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөрийн хэмжээ, 2017 оны 06 дугаар сар дуустал түрээсийн төлбөр төлөгдсөн, түрээслэгч түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй талаар маргаангүй, харин түрээсийн гэрээг цуцалсан эсэх тухайд маргаж байна.

Нэхэмжлэгч, түрээслэгч тал тооцоолсон ашиг орлого олоогүй, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан зэрэг үйл баримтад буруугүй тул 2017.12.25-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлах бол хариуцагч 2017.07.05-ны өдөр баарны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл цуцлагдаж, үүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр түрээсийн гэрээ цуцлагдсан, энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдсэн боловч эд хөрөнгөө хүлээн аваагүй, 2017.07.01-ний өдрөөс хойш 3 сарын хугацааны түрээсийн төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан. 

 Талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд хамаарах ба эд хөрөнгө хөлслөх гэрээний журам түрээсийн гэрээнд нэгэн адил үйлчлэх зохицуулалттай.

 Иргэний хуулийн  294 дүгээр зүйлийн 294.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж заасан ба гэрээний 4.3-т гэрээ цуцлах саналыг талууд харилцан бичгээр мэдэгдэхээр тохиролцсоноос үзэхэд хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналыг нэхэмжлэгчид бичгээр хүргүүлэх үүрэгтэй байжээ.

 Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр  үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар нэхэмжлэгчид эд хөрөнгөө буцаан хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн гэх тайлбар нотлогдохгүй байх тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэх ба түрээсийн гэрээний зүйлийг хүлээн авахыг даалгах сөрөг шаардлага нь түрээсийн гэрээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байх тул шүүх тусад нь дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзээд дараах үндэслэлээр түрээсийн төлбөрт 74 064 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж байна.

  Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасныг мөн өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц гардан авсан байна.

 Үүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017.12.19-ний өдөр түрээсийн төлбөрт 73 992 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзсан боловч энэ үйл баримтаар хариуцагчийн гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгч хүлээн авсан гэж үзэхээр байна.

 Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан гэрээ цуцлах 3 сарын хугацаа нь гэрээ цуцалсан гэж үзэх дээд хязгаарыг тогтоосон тул хариуцагчийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцлагдсан гэж үзэхээр байна.

 Талууд түрээсийн гэрээний 5.2-т “түрээслэгч өөрийн эрхлэн явуулах үйл ажиллагаанд баримтлах эрх бүхий байгууллагаас тогтоон баталсан Монгол улсын стандартыг хангалттай биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг бүрэн хариуцна” гэж тохиролцсон бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/112 дугаар тушаалын хавсралтад “оршин суугчдын удаа дараагийн гомдлыг үндэслэн ирж уулз гэсэн шаардлагыг биелүүлээгүй” гэсэн тэмдэглэгээ хийснээс үзэхэд түрээслэгч түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нөхцөл байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний үүрэгт 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 5 сарын 14 хоногийн түрээсийн төлбөр 65 508 188 төгрөгийг МТИ ХХК-иас гаргуулж, ИЦ ХХК-д олгох үндэслэлтэй. /5 сар*12 000 000=60 000 000, 12 000 000/30.5 хоног=393 442*14 хоног=5 508 188/ /1 хх-192 ху/ /1 хх 190-192 ху/

 Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, зохигчдын байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 65 508 188 төгрөг, нийт 215 508 188 төгрөгийг МТИ ХХК-иас гаргуулан ИЦ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 055 812 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийн заримыг хангасан тул хангасан хэмжээнд ногдох хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТИ ХХК /РД:5435412/-иас 215 508 188 төгрөг гаргуулан ИЦ ХХК /РД:2615258/-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 055 812 төгрөгийг, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,  түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшилыг хүлээж авахыг ИЦ ХХК-д даалгах тухай хариуцагч МТИ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИЦ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 488 720 төгрөгийг, хариуцагч МТИ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 228 150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч МТИ ХХК-иас 1 235 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИЦ ХХК-д олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

  

 

                                      ДАРГАЛАГЧ                             Д.ЭНХЦЭЦЭГ