Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/340

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч *******

 Гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2221000000302 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, албан ёсны оршин суух хаяггүй, ял шийтгэл: *******,*******,*******,*******,,, ******* овогт Сүхбаатарын /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захын ертөнцийн зүгээр баруун талд байрлах “Дорнод гурил” ХХК-ны гурил борлуулах цэгийн гадна талийгаач маргалдан нүүрэн тус газар нь цохиж унаган түүнд гавал тархинд хүнд гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед би тамхи зардаг хүнээс 1 ширхэг тамхи аваад контейнерын хажууд ирсэн. Талийгаач тухайн үед хүнтэй хэрэлдээд байхаар нь контейнерын ард гараад нэг удаа цохиход талийгаач хажуу тийш зөөлөн унасан. Хажуугаараа хэвтээд намайг ална, хядна гээд байхаар нь орхиод явсан. Хэсэг хугацааны дараа ирэхэд тухайн газарт байгаагүй. Явчихсан байсан. Би түүнийг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Цохисондоо харамсаж байна...Хийсэн хэргээ зөвшөөрч байна...гэв.

 

   Гэрч ******* шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: С. талийгаачийг цохиход талийгаач газарт унасан. *******ийг яваад өгөхөөр нь талийгаачийг гурил борлуулах цэгийн хаалгыг түшүүлж өндийлгөөд явсан. газарт унаснаас хойш ямар нэгэн үг, үйлдэл хийгээгүй... гэв.

   Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ё. бид нартай хамт суугаад архинаас ууж байгаад архи дуусах үед Энхжагаагийн хамт Шүр зах руу явж дэлгүүрээс “Их Монгол” гэх нэртэй 0.75 грмм нэг шил архи авчраад бид нар архиа ууж ууссан. ... ууж байсан архиа дуусаад “Дорнод Гурил” ХХК-ийн гурил борлуулах цэгийн зүүн талд очиход Улаанаа буюу , хоёр сууж байхаар нь хажууд нь очоод суутал гэнэт миний эхнэр янхан, гичий гэх зэргээр доромжлоод байхаар нь босож ирээд миний хамтран амьдрагч өмөөрч талийгаач тэй маргаж муудсан. ... тэр хоёр муудалцаж байхад , ийг цохих гэсэн боловч нь бултаад эргэж ийн нүүрэн тус газарт цохиход газар унахдаа бетонон хавтанг мөргөж унасан. Миний хувьд эд хандаж чи хүн цохичихлоо пизда минь гэж хэлэхэд зогсож байгаад өөдөөс юм хэлэхгүй яваад өгсөн юм. Харин тэр үед ийн хувьд газарт унаад босохгүй болохоор нь би хамтран амьдрагч ийн хамтаар өргөж ойролцоо байсан “Дорнод гурил” ХХК-ийн гурлын цэгийн гаднах хаалгыг налуулаад газарт тавиад босоо явъя гэхэд өөдөөс ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 31-33 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 18 цагийн орчимд гараад явж байхад хадам дүү нь өдрийн байсан улаан өнгийн контейнерын хажууд уусан архи нь бага зэрэг гарсан байдалтай өдрийн хамт байсан хүмүүстэйгээ байж байсан...” гэжээ. /хх-ийн 46-47 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Шүр захын баруун хойно байрлах “Дорнод Гурил” ХХК-ийн гурил борлуулах цэгт худалдагч ажилтай юм. ... нь өдрийн 15 цагийн орчимд нэлээд согтуу хөл дээрээ тогтохгүй шахам орж ирээд хивэг авна гэж хэлээд гараад явсан. ... нь энэ хавиар архи уугаад явдаг хүн байна. Тэр 2 намайг ажил дээр байхад муудалцаж маргаагүй, манайхыг хаасан хойно маргаж муудсан байх. Манайх 18 цаг 30 минутаас хаадаг...” гэжээ. /хх-ийн 39-40 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа ажилтай 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 45 минутын орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захын баруун хойд талд байрлах “Дорнод Гурил” ХХК-ийн гурил борлуулах цэгийн үүдэнд хаалгыг нь налаад согтуу бололтой 30 гаран насны хүн хэвтэж байхаар нь очиж гэртээ харьж амрах талаар хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан тул артерийн судсыг нь дарж үзэхэд цохилж байсан болохоор 7058103 дугаарт дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 59-60 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өвчтөн 103 дуудлагаар хүргэгдэн ирсэн. Эмнэлэгт ирэх үед яаралтай компьютер томографик хийгдсэн улмаар тархины хатуу хальсан доорх цусан хуралтай байсан. Ингээд тархинд хурсан цусыг авах тархи дарагдалтыг чөлөөлөх яаралтай мэс засал хийсний дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Тухайн гэмтлийг авснаас хойш ямар ч  тохиолдолд хагалгаа хийхэд амь аврагдах боломжгүй...” гэжээ. /хх-ийн 70-71 тал/

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг хүний амь хөнөөсөн гэхэд эргэлзээтэй байна гэж үзэж байна...” гэв.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чих, хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн хөхлөг дайрсан хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулай, чамархай, дух, баруун духны дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн  шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна.

4. Үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна.

5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

6. Шинжилгээгээр талийгаачийн цусанд спиртын зүйл илрээгүй.

7. Талийгаач нь О/|/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 87-91 тал/

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. *******ийн сэтгэцийн байдалд эмгэг өвчин тогтоогдохгүй байна. Сэтгэцийн хувьд эрүүл байна.

2. ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 96 тал/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-13 тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 тал/

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 122-129 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт Сүхбаатарын нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд согтуурсан үедээ,  Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захын ертөнцийн зүгээр баруун талд байрлах “Дорнод гурил” ХХК-ны гурил борлуулах цэгийн гадна амь хохирогч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж унаган, “гавал тархинд” нь хүнд гэмтэл учруулж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч , *******, , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 77 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Энэ гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 Учир нь: Шүүгдэгч ******* нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт санаатай цохисон ба хүний амь нас хохирч болох нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.

            Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа буюу хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “*******ийг хүний амь насыг хөнөөсөн гэхэд эргэлзээтэй байна” гэсэн дүгнэлт гаргаж байгаа боловч, шүүгдэгч ******* нь амь хохирогч Ё.ийн амь насыг хохироосон болох нь:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Түүнийг цохисондоо харамсаж байна..” гэх мэдүүлэг,

   Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: талийгаачийг цохиход талийгаач газарт унасан. ийг яваад өгөхөөр нь талийгаачийг гурил борлуулах цэгийн хаалгыг түшүүлж өндийлгөөд явсан. Унаснаас хойш ямар нэгэн үг, үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: ... босож ирээд миний хамтран амьдрагч өмөөрч талийгаач тэй маргаж муудсан. ... тэр хоёр муудалдаж байхад , ийг цохих гэсэн боловч нь бултаад эргэж ийн нүүрэн тус газарт цохиход газар унахдаа бетонон хавтанг мөргөж унасан. Миний хувьд эд хандаж чи хүн цохичихлоо пизда минь гэж хэлэхэд зогсож байгаад өөдөөс юм хэлэхгүй яваад өгсөн юм. Харин тэр үед ийн хувьд газарт унаад босохгүй болохоор нь би өргөж ойролцоо байсан Дорнод гурил ХХК-ийн гурлын цэгийн гаднах хаалгыг налуулаад газарт тавиад босоо явъя гэхэд өөдөөс ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан: “...Тухайн өвчтөн 103 дуудлагаар хүргэгдэн ирсэн. Эмнэлэгт ирэх үед яаралтай компьютер томографик хийгдсэн улмаар тархины хатуу хальсан доорх цусан хуралттай байсан. Ингээд тархинд хурсан цусыг авах тархи дарагдалтыг чөлөөлөх яаралтай мэс засал хийсний дараа эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Тухайн гэмтлийг авснаас хойш ямар ч  тохиолдолд хагалгаа хийхэд амь аврагдах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/,

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чих, хөхлөгийн зөлөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн хөхлөг дайрсан хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулай, чамархай, дух, баруун духны дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мөн талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 87-91 тал/, зэргээр хөдөлбөргүй нотлогдсон гэж үзсэн тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас Ё.ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол саналгүй, харин оршуулгын зардал болох 2716.217 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс оршуулгын зардал буюу гэм хорын хохиролд нийт 2716.217 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “................. тоотод оршин суух /РД: /-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Сүхбаатарын ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс оршуулгын зардал буюу гэм хорын хохиролд нийт 2716.217 төгрөгийг гаргуулж, хохирогийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ................. тоотод оршин суух /РД: /-д олгосугай.

 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ

 

        ШҮҮГЧИД                             П.ПАГМА

 

                                                                 Г.НАМУУНТУЯА