Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 179/2022/0300/Э |
Дугаар | 2022/ШЦТ/302 |
Огноо | 2022-10-25 |
Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч *************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************************холбогдох эрүүгийн 2238001300549 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *************************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 21-03 тоотод байрлах хохирогч *************************байшинд 2022 оны 03 дугаар сарын 09-10-ны хооронд цонхоор нь нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цагаан зэс аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 798,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 15-10 тоотоос 2022 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч *************************эзэмшлийн 81-01 ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлж 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 21-03 тоотод байрлах хохирогч *************************байшинд 2022 оны 03 дугаар сарын 09-10-ны хооронд цонхоор нь нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цагаан зэс аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 798,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 15-10 тоотоос 2022 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч *************************эзэмшлийн 81-01 ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлж 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001300549 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Хөөнгө дэлгүүрийн араар ороод явж байтал гэрэлгүй байшин байсан. Хашааг давж ороод цонхийг хаглаж ороод гал тогооны шүүгээнээс мөнгөн аягануудыг аваад зугтаасан. Аягыг нь буцаагаад эзэнд нь өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Мөрөн сумын 14-р багийн 15-10 тоотоос 81-01 XӨ3 улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө манай хадам дүү Баттөрийн хүү Өсөхбаяр эхнэр бид 2-руу утсаар залгаад “урьд шөнө танай байшингийн урд талын цонхыг хагалаад хулгай орсон байна. Гэрт орж хараагүй байна, цагдаа дуудчихсан. Ирэхээр нь хамт ороод танай гэрт орлоо гэж хэлсэн. Би Зурагт байна уу гэж асуутал зурагт байна, хөдлөөгүй байна гэж хэлсэн. Тэгээд гал тогооны өрөөний тавилгын дээд нүдэнд мөнгөн аяганууд байх ёстой гэж хэлтэл тэрийг онгойлгосон байна. Мөнгөн аяганууд байхгүй болсон байна гэж хэлсэн. Манайд 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг сүүлийн үеийн түрхмэл мөнгөн аяга нийт 6 ширхэг аяга байсныг хулгайч аваад явсан байсан...Би аягануудаа тоо ёсоор нь бүрэн бүтэн хүлээж авч байгаа болохоор ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хх-ийн 21- 23-р хуудас),
Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө би зах дотор байдаг алт мөнгөний дархан хийдэг байрандаа 09 цагийн үед ирсэн. Тэгтэл 10 цагийн үед 2 эрэгтэй, 1 эмэгтэйтэй 3-уулаа орж ирж мөнгөн аяганууд авах уу гэж асуухаар нь би үзье гэтэл хөх дээлтэй хүн нь өврөөсөө 6 ширхэг аяга гаргаж ирсэн. Би үзээд хэдэд өгөх юм бэ ямар учиртай аяганууд юм бэ гэж асуухад миний өөрийн аяганууд байгаа юм гэж байсан. Тэгэхээр нь би гэрээсээ мөнгөгүй гараад ирсэн байна. Эхнэр удахгүй ирнэ, эхнэрийг ирэхээр болгоё, түр үлдээгээд хэсэг явж байгаад буцаад ир гэж хэлээд гаргасан. Удалгүй манай ажил дээр цагдаа нар орж ирээд энд мөнгөн аяга орж ирсэн үү гэж асуухаар нь би дөнгөж сая ийм 6 аяга орж ирсэн гэж хэлтэл хурааж аваад гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө босоод хартал манай хашаанд байдаг манай хүргэн ах Энхтайвангийн байшингийн цонх нь хагарсан байхаар нь цагдаагийн жижүүр рүү дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирэхээр нь байшингийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгож Энхтайван ахтай утсаар нь ярьж юу, юу байсан талаар асуухад том өрөөний зурагт нь байсан байрандаа байсан. Гал тогооны шүүгээний дээд талын нүдийг нь онгойлгоод орхисон байхаар нь асуухад 6 ширхэг мөнгөн аяга байх ёстой тэр байна уу гэж Энхтайван ах асуухаар нь хартал 6 ширхэг мөнгөн аяга нь алга болчихсон байсан. Тэгээд ямар аяганууд байсан талаар асуухад дээрээ бичигтэй шавь нараас нь өгсөн дурсгалын аяганууд байсан. Мөн бичиггүй 2 аяга байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хөх толгой хорооллоос гэрээсээ 07 цаг 45 минутаас 2-р ангийн хүүхдээ хүргэж өгөхөөр гарсан. Гудамжны үзүүрээс 1000 төгрөгийн таксигаар хүүгийнхээ сургууль болох Авьяас сургууль дээр ирж хүүгээ хичээл рүү нь оруулж өгөөд 11-16-10 тоотод байдаг төрсөн дүү Ганжаргалынд очихоор захын хажуу талын Тэнхлэг дэлгүүрийн урд алхаад явж байтал хөх өнгийн дээлтэй танихгүй хүн дагаад байхаар нь би гудамж тойроод хэсэг явж байгаад дүүгийнхээ хашааны хаалган дээр очтол нохой нь сул байхаар нь орж чадаагүй зах руу явсан. Тэгээд дүү рүүгээ утсаар яриад ажил дээрээ ирэх болж байна уу гэж асуутал одоо очлоо гэж хэлэхээр нь би Захын зүүн талд байдаг Тэнхлэг дэлгүүрийн үүдэнд очтол нөгөө танихгүй залуу дагаад хүрээд ирсэн. Тэгээд ирээд танилцъя, юм уух уу гээд байсан. Тэгтэл нэг ах, куртиктэй, 50 орчим настай намхан ах хаанаас ч юм бэ гараад ирсэн. Тэгээд тэр 2 уулзаад архи ууя гэж яриад байх шиг байсан. Тэгээд намайг хамт зах руу орж хүнээс мөнгө авна гээд нэг алт, мөнгөний дарханы газар очтол хүн нь ирээгүй бололтой гаднаасаа цоожтой байсан. Тэнд хэсэг хүлээж байтал тэр алт, мөнгөний дархан ирсэн. Тэгээд тэр хөх дээлтэй хүн орсон. Удалгүй нөгөө хөгшин ах орсон. Би гадаа нь хүлээж байтал тэр 2 гараад хойшоо тойроод явсан. Тэгээд удалгүй цагдаагийн хүмүүс ирсэн. Тэр хөх дээлтэй хүн гэнэт алга болчихсон. Нөгөө хөгшин ах бид хоёрыг цагдаа нар цагдаагийн газар авч ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тэнд явж байтал урдаас Энх-Амгаланбаатар гэдэг миний зүс таньдаг залуу хөх дээлтэй шаргал ногоон куртиктэй, хөх жинсэн өмдтэй, масктай эмэгтэйтэй хамт ирж явсан. Би ************************* таниад тосож уулзаад түүнээс ахдаа 5000, 10,000 төгрөг байвал өгөөч ах нь мөнгөгүй явна гэж хэлтэл би урагшаа ороод хүнтэй уулзаад мөнгө аваад өгье гээд Бараан захын урагшаа ороод нэг алт мөнгөний дарханы газарт орсон. Тэр алт мөнгөний дарханы газарт Энх-Амгаланбаатар ганцаараа орсон. Тэр эмэгтэй гадна зогсож үлдсэн, би бас зайдуухан гадна нь зогсож байтал Энх-Амгаланбаатар гарч ирээд мөнгө бүтсэнгүй, алт мөнгөний дарханаас мөнгө авах гэтэл эхнэр нь ирж байж мөнгө өгнө гэнэ гэж хэлээд хойшоо тойроод явсан. Би тэндээ зогсож байтал цагдаа нар ирсэн. Мөн тэр эмэгтэй бас тэнд зогсож байгаад хамт цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн Ихэрмөрөн Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2245617200277 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-47-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас),
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 13-15-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 16-17, 107-р хуудас),
Хохирогч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн суманд орж ирээд мотоциклоо хашаандаа орхиод хөдөө гэр рүүгээ машинаар гарсан. Тэгсэн манай эхнэрийн эгч Сосорбарам хөдөө манай гэрийн утас руу залгаад мотоцикл чинь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би өөрөө орж ирээд тэр хавиар хайсан боловч олдохгүй болохоор нь орхисон. Улаан өнгөтэй, 1 талын толь байхгүй, хар суудлын бүрээстэй, ардаа 81-01 ХӨЗ улсын дугаартай Мустанг-150 мотоцикл байгаа. 2020 онд 1.500.000 төгрөгөөр унаж байсан мотоциклоо авсан. Одоо 700.000 төгрөгөөр үнэлж байна. Миний мотоцикл бүх ажиллагаа хэвийн байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 111-112-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 118-120-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 104-106-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 85-97-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238001300549 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *************************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 21-03 тоотод байрлах хохирогч *************************байшинд 2022 оны 03 дугаар сарын 09-10-ны хооронд цонхоор нь нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цагаан зэс аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 798,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 15-10 тоотоос 2022 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч *************************эзэмшлийн 81-01 ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлж 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *************************(хх-ийн 21- 23-р хуудас), *************************(хх-ийн 111-112-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч *************************(хх-ийн 25-26-р хуудас), *************************(хх-ийн 29-30-р хуудас), *************************(хх-ийн 33-34-р хуудас), *************************(хх-ийн 37-39-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 46-47, 118-120-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас),
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 13-15-р хуудас)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 16-17, 107-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.************************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *************************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************************нь хохирогч *************************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 798,000 төгрөгийн, хохирогч *************************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 680,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Энх-Амгаланбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************************нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил, 6 сар, 21 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 85-97-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *************************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч *************************нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *************************нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 35 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2238001300549 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ************************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 30 (гуч) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** оногдуулсан 2 (хоёр) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************************цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2238001300549 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********************й урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР