Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, 69-р байрны 114 тоотод оршин суух, эрэгтэй, РД-МЖ82090119, Жаамайхан овогт Баатарбилэгийн Лхагвабаярын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Далайхүү төв, 1-16 тоотод оршин суух, эмэгтэй, РД-МН82042065, Харчин овогт Цагаанхүүгийн Алтанчимэгт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Лхагвабаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Ц.Алтанчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ц.Алтанчимэгтэй үерхэж байгаад 2007 оноос эхлэн хамтран амьдарч, 2008-02-20 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2008-04-03 өдөр охин Л.Энх-Орчлон төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2014 оноос хойш тусдаа амьдарсан. Биднийг тусдаа амьдарсан цагаас эхлэн охин маань миний асрамжинд амьдарч байгаа. Цаашид гэр бүлээр амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Охиноо би өөрийн асрамжинд авах хүсэлттэй. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй тул маргаангүй. Би 2016 оноос өөр хүнтэй хамтран амьдарч байгаа гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2008 онд Б.Лхагвабаяртай гэр бүл болж, бидний дундаас 2008-04-03 өдөр охин Л.Энх-Орчлон төрсөн. Бид хоорондын таарамжгүй байдал, зөрчилдөөнөөс шалтгаалж, 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Эвлэрэх гээд чадаагүй. Охин маань аавтайгаа амьдардаг. Миний бие охиныг аавынх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй. Би 3 жилийн өмнөөс өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2008-02-20 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2008-04-03 өдөр охин Лхагвабаярын Энх-Орчлон төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос тусдаа амьдарсан хугацаанаас хойш охин Л.Энх-Орчлон эцгийнхээ асрамжинд амьдарч иржээ.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч хэн аль нь гэр бүлээр амьдрах хүсэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болсон байдлаас эвлэрэх боломжгүй болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Зохигч цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Л.Энх-Орчлонг 18 насанд хүртэл эцгийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэгтэй, боловч хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардаагүй, гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.

Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.