Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/267

 

             

 

 

 

               2022/ШЦТ/267

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бийн Гт холбогдох эрүүгийн 2212000000278 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн .................. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 -т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Боржигон овогт Бийн Г/РД:............./,

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Бийн Г нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Мойлт гэх газраас хохирогч Ё.Лгийн эзэмшлийн 2 тооны хонийг хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           * Эрүүгийн 2212000000278 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Ё.Лгийн өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед манай хонь Архангай аймгийн Төвшрүүлэх сум Хөх сүм баг, Мойлтын модонд манай хонь орохоор нь би хониныхоо араас очиход манай нутгийн Б.Г, О.Ж гэх хоёр залуу манай 2 тооны шүдлэн эр хонийг нядлаад 1 тооны хонийг голыг тастаад өвчөөгүй, 1 тооны хонийг нь цээж хэсгийг нь өвчиж байхад нь би очиход О.Ж нь миний урдаас хонь туугаад гараад ирсэн. О.Жтай уулзаад яагаад хонь хулгай хийж байгаа талаар асуухад намайг мэдээгүй гэж бодоод би яасан юм гээд хэнтэй яваа талаар асуухад Б.Гтэй хамт яваа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гээд гэр рүүгээ яваад утсаа аваад тухайн газар ирэхэд 2 тооны хонийг аваад алга болсон байсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Б.Г манай гэрт ирээд хүнд өртэй байсан учир танай 2 тооны хонийг авсан юм. Намайг уучлаарай 2-лаа тохиръё цагдаад битгий хэлээрэй 2 тооны хонийг чинь төлөөд өгье гэж хэлсэн. Миний алдсан 2 тооны хонь хар толгойтой шүдлэн эр хонь, Шар халзан шүдлэн эр хонь, баруун чих ганзага имтэй, зүүн чих ардаасаа догол эмтэй хонинууд байгаа юм. Би 2 тооны шүдлэн эр хонио тарга тэвээрэг сайтай хонь байсан тул 1 тооны хонийг нь 200.000 төгрөгөөр нийт 2 тооны хонийг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Манай 2 тооны эр хонийг Б.Г, О.Ж гэх хоёр хүн хулгай хийгээд Төвшрүүлэх сумын Хөх сум баг Мойлтын модонд нядлаад өвчиж амжаагүй байхад нь би очоод цагдаа дуудах гээд гэр рүүгээ яваад утсаа аваад буцаад очиход 2 тооны хонийг аваад явсан байсан . Би ойр очмоор 2 тооны хонийг хайсан боловч 2 тооны хонь байхгүй байсан. О.Ж, Б.Г хоёр О.Жын эзэмшлийн Цэнхэр өнгөтэй Даюун маркийн мотоциклтой манай хонийг авч явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Хохирогч Ё.Лгийн дахин өгсөн:

“...Би хажууд нь очиж хараагүй тухайн хонь өвсөн дунд хэвтэж байсан би голыг нь таслаад орхисон байна гэж бодсон. Харин нэг хонийг нядлаад цээж хэсгийг нь өвччихсөн байсан. Би хохирлоо барагдуулж аваагүй. Б.Г надад 2 тооны хонь өгнө гэж ирэхээр нь би сумын төвд ажилтай байна наад хонио аваад явж манай хонинд тавих юм бол тогтохгүй чи дахин буцаагаад авчих байлгүй гэж хэлээд явуулсан юм. Би гомдолтой байна. Хохирлоо мөнгөөр нь авна үнэлгээгээр гарсан 360 мянган төгрөгийг төлүүлмээр байна. Мөн энэ гэмт хэргийг хийсэн буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Би Б.Гөөс хонь авахгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 76 дугаар тал/

 

*Гэрч О.Жын өгсөн:

“...Би тэр өдөр гэртээ малаа харж байсан өдөр манайд Б.Г ах ирээд бид хоёр хонь харж байсан орой 19 цагийн алдад манай ард байдаг Мойлт гэх модтой уул руу манай хонь Ё.Л ахын хоньтой нийлсэн уулын эхэнд байсан. Бид хоёр хонио буулгаж ирэх гээд явсан. Хонио уулнаас буулгаж яваад Б.Г ах хонь руу чулуу шидсэн чинь нэг хонь мод руу цойлоод давхиад явсан араас нь Б.Г ах явсан би хонио буулгаад гэрийнхээ гадаа авчирч ирсэн. Би гэрийнхээ гадаа зогсож байсан чинь Ё.Л ах гэрээсээ давхиж ирээд манай нэг хонийг Мойлтын модонд гаргаад хаясан байна яаж байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй ээ Б.Г ах нэг хонь руу чулуу шидсэн чинь цаашаа давхиад явсан араас нь Б.Г ах явсан ш дээ би мэдэхгүй ээ гэж хэлсэн. Б.Г ах ирэхээр нь чи хонийг нь гаргачихсан юм уу гэж асуусан чинь тэгсэн чулуу шидсэн чинь яг нүдийг нь тэс цохиод хаячихсан байна тэгэхээр нь гаргачихлаа гэж надад хариулсан. Манай хоёрынх 300 орчим метр зайтай хөрш айлууд. Манай хонь Ё.Л ахын хоньтой зун, өвөлгүй цуг бэлчээрт явдаг...гэх  мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Гийн өгсөн:

“...Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хадам аавын гэрт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг Мойлт гэх газар байсан. Тэгээд би хонь эргүүлэх гээд мод руу явган явсан. Тэгээд би Ё.Лгийн хонийг мод руу тууж оруулаад чулуу шидсэн чинь нэг хонины нүдийг нь оноод цус гарсан. Тэгэхээр нь би барьж аваад өөрт байсан нэг нарийхан уяагаар хөлийг нь уяад дахин нэг хонь барьж аваад мөн адил хөлийг нь уяад нүднээс нь цус гарсан хонийг эхлээд нядалсан. Тэгээд би цээж хэсгийг нь өвчиж байсан чинь Ё.Л ах над руу чиглээд ирж байсан. Би яах аргагүй газар дээрээ баригдсан юм. Ё.Л ах над дээр ирчихээд ямар нэгэн зүйл хэлээгүй яваад өгсөн. Би өвчиж байсан хонио өвчиж дуусаад модноос өлгөөд хөлийг нь уясан хонио тавиад явуулсан. Тэгээд би Ё.Л ахын араас гэрт нь очиж уучлалт гуйсан юм. Би хүнд мөнгө өгөх өртэй байсан учраас хулгай хийсэн. Мод руу хонь тууж оруулаад хөлөөс нь шийрдэж барьж авсан. Тухайн уяа надад байсан даавууны тасархай, цагаан иштэй олон үйлдэлтэй эвхэгддэг хутга байсан модон дотор өвсөнд хаясан сүүлд очиж хайгаад олоогүй. Тухайн хутга миний хутга байгаа юм би байнга биедээ авч явдаг. Хөлийг нь уячихсан байсан юм Ё.Л ах очиж хараагүй хонь хэвтэж байсан болохоор голыг нь тасалсан байна гэж бодсон байх. Би Ё.Л ахад 2 хонийг нь аваачиж өгсөн чинь би сумын төвд ажилтай байна өөрийнхөө хонинд байлгаж бай дараа авна гэж хэлсэн. Одоо тухайн хоёр хонь манай малд байгаа.  Би 40 тооны бог мал тоолуулсан. Надад үхэр, адуу байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн АЦ22-84 дугаартай“...2 тооны шүдлэн эр хонины үнэлгээг 2022 оны 07 дугаар сарын байдлаар нийт 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 21-23 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Мойлт гэх газраас иргэн Ё.Лгийн эзэмшлийн 2 тооны хонь хулгайд алдагдаж, түүнд 360.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Г үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ё.Лгийн“...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед манай хонь Архангай аймгийн Төвшрүүлэх сум Хөх сүм баг, Мойлтын модонд манай хонь орохоор нь би хониныхоо араас очиход манай нутгийн Б.Г, О.Ж гэх хоёр залуу манай 2 тооны шүдлэн эр хонийг нядлаад 1 тооны хонийг голыг тастаад өвчөөгүй, 1 тооны хонийг нь цээж хэсгийг нь өвчиж байхад нь би очиход О.Ж нь миний урдаас хонь туугаад гараад ирсэн. О.Жтай уулзаад яагаад хонь хулгай хийж байгаа талаар асуухад намайг мэдээгүй гэж бодоод би яасан юм гээд хэнтэй яваа талаар асуухад Б.Гтэй хамт яваа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гээд гэр рүүгээ яваад утсаа аваад тухайн газар ирэхэд 2 тооны хонийг аваад алга болсон байсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Б.Г манай гэрт ирээд хүнд өртэй байсан учир танай 2 тооны хонийг авсан юм. Намайг уучлаарай 2-лаа тохиръё цагдаад битгий хэлээрэй 2 тооны хонийг чинь төлөөд өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Жын“...Би тэр өдөр гэртээ малаа харж байсан өдөр манайд Б.Г ах ирээд бид хоёр хонь харж байсан орой 19 цагийн алдад манай ард байдаг Мойлт гэх модтой уул руу манай хонь Ё.Л ахын хоньтой нийлсэн уулын эхэнд байсан. Бид хоёр хонио буулгаж ирэх гээд явсан. Хонио уулнаас буулгаж яваад Б.Г ах хонь руу чулуу шидсэн чинь нэг хонь мод руу цойлоод давхиад явсан араас нь Б.Г ах явсан би хонио буулгаад гэрийнхээ гадаа авчирч ирсэн. Би гэрийнхээ гадаа зогсож байсан чинь Ё.Л ах гэрээсээ давхиж ирээд манай нэг хонийг Мойлтын модонд гаргаад хаясан байна яаж байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй ээ Б.Г ах нэг хонь руу чулуу шидсэн чинь цаашаа давхиад явсан араас нь Б.Г ах явсан ш дээ би мэдэхгүй ээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн АЦ22-84 дугаартай зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гийн хохирогч Ё.Лгийн 2 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь  бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Б.Гийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Лд 360.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн АЦ22-84 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ё.Л нь хохирол төлбөрт 200.000 төгрөг авсан үлдэгдэл төлбөрийг аваагүй талаар мэдүүлсэн тул 160.000 төгрөгийг шүүгдэгч Б.Гөөс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Боржигон овогт Бийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шүүгдэгч Б.Гт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гөөс 160.000/нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм баг, Мойлт гэх газар оршин суух хаягтай Боржигон овогт Ёндонгийн Л/РД:АИ76041617/-д олгосугай.

 

             7. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР