Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Ц.Даваамөнх нарыг оролцуулан

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагаанхан овогт Цэрэнжавын Даваамөнхөд холбогдох 201611000347 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 сарын 24-ний өдөр Дорнод  аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токор презерчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Төв аймгийн Сэргэлэн сум дахь ЗХ-ний 016 дугаар бригадын харуул ажилтай байсан, Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг, 5 дугаар гудамж 3 тоотод оршин суух, Энхийн төлөө медалиар шагнагдаж байсан, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Дагаанхан овогт Цэрэнжавын Даваамөнх /РД: ЖО92022412/

            Шүүгдэгч Ц.Даваамөнх нь согтуугаар 2016 оны 08 сарын 12-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт санаатайгаар иргэн Ж.Цэдэнбадамын 53-28 ДОР улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж 120000 төгрөгийн, мөн иргэн Д.Гантэшүүрийн “Маяти” маркийн 35-38 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  талын  хаалганы  шил  болон  машины  кабинд  байсан хүүхдийн усанд ордог

2016.11.24 №125

Хөтлөх хэрэгт 5-128 Д.Цэдэнпэлжээ                                                                                                               D.disk   Shiitgeh togtool-2016

ванныг хагалж 105000 төгрөгийн, мөн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Болдын байшингийн цонхыг хагалж гэмтээн 60000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Дагаанхан овогт Цэрэнжавын Даваамөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний үйлдсэн хэрэгтэй прокурорын яллах дүгнэлт тохирч байна. Тэр өдөр  бензин авахаар мотоцикльтойгоо сумын төв явсан. Сумын төвд ирээд найзтайгаа том савтай пиво хувааж уугаад согтсон. Тэгээд мотоцикль асахгүй байхаар нь найз Батбаяртай ярилцаад машинд нь мотоциклио ачаад хөдөө хүргүүлэхээр тохирсон юм. Тэгтэл Батбаяр ирэхгүй болохоор нь хайгаад явж байтал Батбаярын портер машинтай адилхан машин явж байхаар нь зогсоох гэтэл зогсохгүй болохоор нь чулуу аваад шидсэн. Дараа нь  машин явж байхаар нь дахин чулуу авч шидээд хойшоо гүйгээд явж байхдаа айлын байшингийн цонх руу чулуу шидээд хагалсан. Маргааш нь хохирогч нарын хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв.

 Хохирогч Жигжидийн Цэдэнбадам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 12-ны орой 23 цагийн орчимд Баян-Уул сумын төвд найз Ж.Түвдэндорж, Ц.Чулуунжаргал нарын хамтаар өөрийнхөө цагаан өнгийн Стана маркийн 53-28 ДОР улсын дугаартай машинтайгаа Гармаа гэх хүний дугуй засварын зүүн талын замаар урдаасаа хойш чиглэлтэй явж байтал замын хажуу талд саарал өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүзэн гуталтай, дунд зэргийн нуруутай, халзан толгойтой залуу зогсож байсан. Тэгээд тэр залуу газраас чулуу аваад миний машин руу чиглүүлээд гараа далайхаар нь би тэр дороо зогсоод буцаад эргэх гэсээр байтал тэр залуу 2 удаа чулуу шидэж миний машины урд талын салхины шилийг 2 хэсэг газарт хагалчихсан. Ингээд би тэр дороо буцаж яваад цагдаагийн хэсгийн байранд ирж дуудлага өгсөн. Би тэр залууг эхэндээ таниагүй цагдаа нар уг залууг бариад ирэхэд нь Даваамөнх гэх нэртэй болохыг мэдсэн. Миний машинд өөр гэмтсэн зүйл байхгүй. Даваамөнх гэх залуу миний салхины шилийг авч өгч намайг хохиролгүй болгосон гэжээ. /хх-ийн 19-20/

Хохирогч Доржийн Гантэшүүр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 12-ны орой 22 цаг өнгөрөөгөөд 23 цаг дөхөж байх үеэр Баян-Уул сумын төвд өөрийнхөө цагаан өнгийн Маяти маркийн 35-38 УНУ улсын дугаартай машинтайгаа Гармаагийн дугуй засварын зүүн талын замаар урдаасаа хойш чиглэлтэй явж байтал замын хажуу талд Даваамөнх гарч ирээд жолооч талын хаалганы шил рүү том чулуу чулуудаж хагалсан. Ингээд би буцаж эргээд Даваамөнх рүү гэрлээ тусгасан чинь засмал замын баруун талд байх айлын хашааг даваад орчихсон. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод түүнийг барьж аваад цагдаа руу авч явах гэтэл надад дийлдэхгүй байхаар нь овог нэрийг нь асууж байгаад тэнд нь орхиод явсан. …Миний машины жолооч талын хаалганы шил, хүүхдийн усанд ордог ванн шидсэн чулуунд нь хагарсан. Би Даваамөнх гэх залуутай хөөцөлдөөд С.Болдоо гэх айлын хашуу руу ороод түүнийг барьж аваад машин руугаа чирээд явж байтал С.Болдын байшингаас нэг эмэгтэй хүн гарч ирээд “Наад хүн чинь манай байшингийн цонхыг хагалчихсан шүү” гэж хашгичиж байсан. Даваамөнх надад учруулсан хохирлоо барагдуулсан болохоор гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Даваамөнх миний машины шил болон хүүхдийн усанд ордог ванн шинийг авч өгч хохирлыг маань барагдуулсан гэжээ. /хх-ийн 24-25/

 Хохирогч Сүхбаатарын Болд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сарын 12-ны өдөр хөдөө яваад шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн баруун талын цонх хагарсан байсан. Тэгээд би эхнэр Энхгэрэлээс юу болсон талаар асуухад “Танихгүй согтуу залуу манай байшингийн цонхыг хагалсан тэгээд цагдаа нар ирээд тэр залууг бариад аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь тэр залуу ирээд манай байшингийн цонхыг шиллэж намайг хохиролгүй болгож өгсөн гэжээ. /хх-ийн 29/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09, 11/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 12/

            Хураан авах тогтоол /хх-ийн 13/

            Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/

            Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 16/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 26, 27, 32/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Ц.Даваамөнх нь согтуугаар 2016 оны 08 сарын 12-ны орой 23 цагийн орчимд санаатайгаар Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Цэдэнбадамын 53-28 ДОР улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж 120000 төгрөгийн, мөн иргэн Д.Гантэшүүрийн “Маяти” маркийн 35-38 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил болон машины кабинд байсан хүүхдийн усанд ордог ванныг хагалж 105000 төгрөгийн, мөн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Болдын байшингийн цонхыг хагалж гэмтээн 60000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Даваамөнхийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Цэдэнбадам, Д.Гантэшүүр, С.Болд, гэрч Ж.Түвдэндорж, Э.Энхгэрэл, Э.Олзвой, Р.Амгаланбат, Ц.Даваажаргал, Н.Энхсайхан, Д.Оюунцэрэн, Х.Цогоо, Х.Хадбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09, 11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 12/, хураан авах тогтоол /хх-ийн 13/,  хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/, эд мөрийн бариманд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15, 16/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 26, 27, 32/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтооогдож байна.

 Шүүгдэгч Ц.Даваамөнх нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын эд хөрөнгөнд нийт 285000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Даваамөнхийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар түүний өмгөөлөгч Т.Энхболд маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ц.Даваамөнх нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрийг мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа нөхөн төлсөн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Ж.Цэдэнбадам, Д.Гантэшүүр, С.Болд нарын “Ц.Даваамөнх нь учруулсан хохирлоо барагдуулсан учир гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Даваамөнх энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эзэмшлийн эд хөрөнгө бимүүмжлэгдэж ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн баримт бичгээр хураагдаж ирсэн ЖО 92022412 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

      Шүүгдэгч Ц.Даваамөнх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх  нөхцөл байдал болно.

     Шүүгдэгч Ц.Даваамөнх нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас  бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, хохирлын хэр хэмжээ бага зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 297,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дагаанхан овогт Цэрэнжавын Даваамөнхийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Цэрэнжавын Даваамөнхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ц.Даваамөнхийн эдлэх 1 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан Ц.Даваамөнхөд оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

6. Ялтан Ц.Даваамөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖО92022412 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Даваамөнхөд урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Даваамөнхөд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ