Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/14

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007001790114 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 17 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******. /РД:/

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч М.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд ******* “” хүнсний дэлгүүрийн урд архи ууж согтуурсан үедээ Д.ын нүүрэн тус газарт нь хөлөөрөө тийрч эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Д. бид хоёр өглөө нь хамт архи уусан. Тэгээд орой уулзаад тийм зүйл болсон. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.ын өгсөн: “...Би гэрээсээ гараад ганцаараа хүнтэй уулзах гээд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Хангайн булаг, дэлгүүрийн ойролцоо урд талд зам дээр явж байхад ******* согтуу миний араас алхаж ирээд хөөш гэж дуудсан. Тэгээд эргээд харахад үгийн зөрүүгүй намайг 1 удаа нүүр рүү өшиглөсөн. Над руу 2-уулаа уулзъя гээд дайраад орилж чарлаад байсан. Би нүүрээ дараад суухад миний дээд уруул сэтэрсэн байсан. ******* намайг үгийн зөрүүгүй зодсон. Намайг ямар учраас зодсоныг мэдэхгүй байна. Миний уулзах ёстой хүн байхгүй байсан болохоор гэр рүүгээ ганцаараа явсан. Тухайн үед гадаа бүрэнхий харанхуй байсан. Хажууд хэн нэгэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын өгсөн: “...Би хүүгийнхээ ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг сайн мэдэхгүй. Миний хүү надад хэлэхдээ нэг нутгийн дүү тай маргалдсан гэж ярьж байсан. Миний хүү эхнэр хүүхэд байхгүй. Цэргийн алба хаагаагүй. Урьд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.*******ын өгсөн: “...Миний хүү надад хэлэхдээ нэг нутгийн тай маргалдсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч П.ы өгсөн: “... Би 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед “” хүнсний дэлгүүрийн гадаа ганцаараа архи уугаад сууж байхад дэлгүүрийн урд зам дээр надаас ойролцоогоор 70-80 метр орчим зайд хоёр хүн маргалдаад муудалцаад байх шиг байснаа нэг нь нөгөөгөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №08 шэ/256 дугаартай

1. Д.ын биед дээд уруулын салстад язрал, хамрын нуруунд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчтийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Зөрчилд холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-50 дугаар хуудас/,

Нийслэлийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ ******* “” хүнсний дэлгүүрийн урд Д.ын нүүрэн тус газарт нь хөлөөрөө тийрч дээд уруулын салстад язрал, хамрын нуруунд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч М.*******ын хэлэлцүүлэгт  өгсөн: “...Д. бид хоёр өглөө нь хамт архи уусан. Тэгээд орой уулзаад тийм зүйл болсон. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг, Мөрдөн байцаалтад хохирогч Д.ын өгсөн: “... Эргээд харахад үгийн зөрүүгүй намайг 1 удаа нүүр рүү өшиглөсөн. Над руу 2-уулаа уулзья гээд дайраад орилж чарлаад байсан. Би нүүрээ дараад суухад миний дээд уруул сэтэрсэн байсан. ******* намайг үгийн зөрүүгүй зодсон. Намайг ямар учраас зодсоныг мэдэхгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын өгсөн: “...Би хүүгийнхээ ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг сайн мэдэхгүй. Миний хүү надад хэлэхдээ нэг нутгийн дүү тай маргалдсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч Д.*******ын өгсөн: “...Миний хүү надад хэлэхдээ нэг нутгийн тай маргалдсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч П.ы өгсөн: “... Би 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед “” хүнсний дэлгүүрийн гадаа ганцаараа архи уугаад сууж байхад дэлгүүрийн урд зам дээр надаас ойролцоогоор 70-80 метр орчим зайд хоёр хүн маргалдаад муудалцаад байх шиг байснаа нэг нь нөгөөгөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №08 шэ/256 дугаартай: Д.ын биед дээд уруулын салстад язрал, хамрын нуруунд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул М.******* нь иргэн Д.ын нүүрэн тус газарт нь хөлөөрөө тийрч дээд уруулын салстад язрал, хамрын нуруунд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

            Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:          

            Шүүгдэгч М.******* нь торгох ял оногдуулж өгөхийг хүссэн боловч тодорхой ажил эрхэлдэггүй, өөрийн гэсэн хөрөнгөтэй болохыг тодорхойлсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмыг баримтлан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэж, ял оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН