| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0015/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/15 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2007001800113 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-ийн ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, ******* овогт гийн *******. /РД:/
Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийн гадна нь иргэн Б.тэй маргалдан улмаар цээжин хэсэгт нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр би ажилчдынхаа хоол хүнсийг цуглуулаад явж байсан. Тэр үед намайг элдэв үгээр доромжлоод байхаар нь цохьсон нь үнэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Эмчилгээний зардыг нь бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “...Би ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүр рүү 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10-11 цагийн үед хүнсээ авах гээд танил дүү той хамт төвөөс өөрийн машинаа бариад явсан. Дэлгүүрийн гадаа очтол зүс таних ******* өөрийн машинтайгаа гадаа нь машин дотроо сууж байхаар нь би морь мал уядаг гээд мэнд мэдэх гээд очиж “сайн уу дүү” гээд машины ард суусан. Тэгтэл үгийн зөрөөгүй миний урдаас, араас тагнаад яваад байгаа юм уу гэснээ доод уруул руу гараараа 1 удаа цохиж, машинаас буу, хэрүүл хийгээд байх юм гэхэд би яагаад ахмад настай хүнийг ингэж байгаа юм гэхэд “******* чамайг ална, юу гэж хүн дагаад байгаа юм гээд машинаасаа буулгаж, өөрөө бууж ирээд баруун нүдний орчим гараараа 1 удаа цохиж газар унагасан. Машин дотор өөрийн төрсөн ах нь мөн нэг уяач байсан. Тэгээд цохиулаад босоод ирэхэд үстэж аваад цээж хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Баруун чихний доод хэсэг шанааны дээр 1 удаа цохиж, тухайн үед би ярьж чадахгүй болсон. ******* эрүүл саруул байсан. Миний өөрийн 60,000,000 төгрөгөөр албан ёсоор бүтээн байгуулалт хийж босгосон цахилгааны шугамаас цахилгаан дамжуулан ашигласны төлбөрт 2,000,000 төгрөг өгнө гэж өмнө тохирч байсан. Тэгтэл намайг байнга мөнгө нэхэж араас мөшгөж явдаг, дүүргийн иргэдэд худал юм ярьж явдаг гэж хэлээд намайг зодсон. Надад огт тийм зүйл байгаагүй. Надад цахилгааны төлбөр 2,000,000 төгрөгөө өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Балдандоржийн хашааны үүднээс ахтай “” дэлгүүр рүү тамхи авах гээд явсан. ах дэлгүүрийн гадаа ирээд машинаасаа буугаад энэ хүнтэй уулзья гэсэн. Тэгтэл машин дотор нь хэсэг сууж байгаад бууж ирсэн. Ингээд машины гадаа ******* гэдэг хүн гуайг заамдаж аваад нүүр рүү нь 1 удаа цохьсон. Тэгээд би машинаас буугаад очиж салгасан. Намайг салгахад “би мөнгөтэй хүн шүү, чамайг мөнгөөр хахааж ална” гээд онгироод байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн: “... Би зүчээн дээрээ амарч байхад манай эзэн ******* хүнс авна хамт явья гээд “” дэлгүүрийн гадаа ирээд зогссон. ах машины ард хаалгаар ороод ирэхэд нь би буугаад гарсан. Тэгтэл ******* ахтай муудалцаад байсан. Миний сонссоноор цахилгааны шугам гээд яриад байсан. Би машины гадаа байсан учраас яриаг нь сонссон, ямар үйлдэл болсныг мэдэхгүй. ах өөрөө хүн доромжлоод хашхираад байсан. Машинаас бууж ирээд хашхираад цагдаад хэлнэ гээд байсан. ах салгасан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “... Би өглөө төрсөн дүү *******тэй хамт дэлгүүрээс хүнс цуглуулах гээд зүчээнээсээ гараад “” дэлгүүрийн гадаа ирэхэд зүс таних хижээл насын ах хүү ирээд манай машинд орж ирээд дүүтэй цахилгааны асуудлаар маргалдаад байсан. Би хүний хэрэгт ороогүй байж байтал машин дотор хоорондоо барьцалдаж авсан. ******* жолооны ард сууж байсан. ард суугаад ******* эргэж хараад 1 удаа гараараа нүүр рүү нь цохиж, машинаас буу гэсэн. Тэгэхээр нь би дүү “чи одоо настай хүнийг цохьлоо, намайг зодож байгаатай ялгаа байхгүй” гэж хэлсэн чинь хоёулаа машинаас буусан. Тэгээд гараад заамдалцахаар нь би гарч салгасан. гэгч нь настай хүн хэрнэ их муу үг хэлж овилгогүй, хүн доромжлоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Төгсбуянгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №08 шэ/244 дугаартай:
1. Б.гийн биед тархи доргилт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38 дугаар хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Б.*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 80 дугаар хуудас/,
“*******” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82 дугаар хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 86-87 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийн гадна нь иргэн Б.тэй маргалдан улмаар цээжин хэсэгт нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр би ажилчдынхаа хоол хүнсийг цуглуулаад явж байсан. Тэр үед намайг элдэв үгээр доромжлоод байхаар нь цохьсон нь үнэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Эмчилгээний зардыг нь бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* чамайг ална, юу гэж хүн дагаад байгаа юм гээд машинаасаа буулгаж, өөрөө бууж ирээд баруун нүдний орчим гараараа 1 удаа цохиж газар унагасан. Намайг байнга мөнгө нэхэж араас мөшгөж явдаг, дүүргийн иргэдэд худал юм ярьж явдаг гэж хэлээд намайг зодсон. Надад цахилгааны төлбөр 2,000,000 төгрөгөө өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэдэг хүн гуайг заамдаж аваад нүүр рүү нь 1 удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ард суугаад ******* эргэж хараад 1 удаа гараараа нүүр рүү нь цохиж, машинаас буу гэсэн. Тэгэхээр нь би дүү “чи одоо настай хүнийг цохьлоо, намайг зодож байгаатай ялгаа байхгүй” гэж хэлсэн чинь хоёулаа машинаас буусан. Тэгээд гараад заамдалцахаар нь би гарч салгасан..” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №08 шэ/244 дугаартай: “...Б.гийн биед тархи доргилт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Б.******* нь иргэн Б.тэй маргалдан улмаар цээжин хэсэгт нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.
Шүүгдэгч Б.******* нь прокурорын торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрснийг харгалзан түүнд торгох ял оногдуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. гийн Мөнхтүвшиг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН