| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/16 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Пүрэвдорж /ӨЭД:0134/, Б.Энхтуяа/ӨЭД:0312/, Ч.Отгонбаатар /ӨЭД:0818/,
шүүгдэгч С.*******, З.*******, Б.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт ******* *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт ын *******, овогт гийн ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 684 дугаар магадлалтай эрүүгийн 1707001350105 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “” ХХК-д барилын туслах ажилчин хийж байгаа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Увс аймгийн 2-р хэсгийн ардын шүүхийн 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2/9 дугаартай шийтгэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Завхан аймгийн шүүхийн 1995 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэг, 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн регистрийн дугаартай ******* овогт ******* *******.
Монгол Улсын иргэн, -ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, “” бетон шонгийн үйлдвэрт туслах ажилчин хийж байгаа, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл 3, аав, ахын хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй,
Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,
Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн, регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******.
Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, зах дээр хөрөөчин хийдэг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамтаар Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Монлаа 4-5 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт ын *******.
Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн “” цэвэр усны үйлдвэрт сав хэвлэгч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар аймгийн Ханжаргалант 6-р баг 2-13 тоотод оршин суух,
Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн,
Төв аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаартай овогт гийн *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч З.******* нь: С.*******, Б.*******, С.******* нартай бүлэглэн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч С.******* нь: З.*******, Б.*******, С.******* нартай бүлэглэн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.******* нь: С.*******, З.*******, С.******* нартай бүлэглэн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч С.******* нь: С.*******, З.*******, Б.******* нартай бүлэглэн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд гэх газраас 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цагийн орчимд иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан Б.өд 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна. Би буруу зүйл хийсэн байна.” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 8-р сарын 19-ний өдөр *******, *******, ******* нарын хамт явж байгаад хоорондоо явж мөнгө хийх үү мал хулгайлж зарж мөнгөтэй болъё гэж санаа нэгтэй тохиролцоод ******* би газар мэднэ та нар хотоос урагшаа Чойрын замд явж бай, би араас чинь очно гэсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү ийн маркийн CRV гэсэн цагаан өнгийн машинтай өөрөө жолоо барин явж Улаанбаатар хотоос гарч дүүргийн ойролцоо зам дээр ирсэн. Энэ үед ******* наад газраа зогсож бай би очиж байна гэж *******тэй утсаар ярьсан. Би засмар дээр хүлээгээд зогсож байсан. Удалгүй ******* мөнгөлөг цагаан өнгийн аксент маркийн машинтай өөрөө жолоо барин ганцаараа ирсэн. Тэгээд бид зам дээрээ харанхуй болохыг хүлээж бараг 2 цаг гаран зогсоод ******* явъя гэж хэлээд *******ийг урдаа суулгаад бид засмал замын зүүн тал руу 2 орчим километр зайтай яваад уулын энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан. Тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад *******, ******* бугуйлж барьж авсан. Тэгээд үхэрнүүдийн амийг ******* таслаж бүгд хамжин миний машинд ачиж Улаанбаатар хот явсан. Замдаа ******* махны ченж нартай ярилцаад явж байгаад 100 айлын тэнд иргэний бүртгэлийн тэнд нэг жижиг машинтай хоёр залуу ирээд дагуулан 5 буудлын зүүн талын гэр хорооллын тэнд айлын хашаанд оруулж махаа буулгасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201 дүгээр хуудас/ ,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******гийн өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй.” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ ...Би дүүргийн нутаг Хангай зөрлөг гэх газрын орчим засмал дээр ******* нөгөө 2 хүнтэйгээ гэр бүлийн жиип шиг машинд суусан байж байгаад бууж миний машинд суугаад за ах ийшээ яв гээд замын зүүн тал руу шороон замаар явсан. Тэгээд 1-2 км орчим явж байгаад зогссон. Тэгээд машинаа орхиод 500 метр газар бид нар явган алхаад жалганд байсан үхэрнээс 3 бяруу барьж аваад газар дээр нь янзалсан. Би үхрийг барилцаж авсан цуг хийлцэж өгсөн. Миний машинд ачаагүй. Хутга олс зэргийг нөгөө машинаас гаргаж ирсэн. *******өөс тухайн үед юун үхэр юм гэж асуусан чинь би энэ 2 хүн надад малаа зарж байгаа юм аа гээд хамт явж байсан залуугаа заасан. Тэр залуу нь ******* гэх залуу гэдгийг сүүлд нь мэдсэн. Үхрээ хийж дуусгаад ачиж байхдаа хулгайн мал юм байна даа гэж мэдсэн. Би *******ид этгээд явж байсан. Үхрийн махаа миний машинд ачаагүй *******ийн сууж ирсэн машинд ачиж авч явсан. 23 цагаас 00 цагийн хооронд үхрээ янзалж дууссан. Буцаад Налайх дүүргийн замаар Улаанбаатар хот явсан. Миний машинд ******* гэх залуу сууж явсан. Би замдаа *******гаас нь энэ хэний үхэр юм бэ гэж асуусан чинь манай үхэр байгаа юм. Би малчин хүмүүсийг нь танина гэж надад хэлж байсан. 06 цагийн үед Улаанбаатар хот руу орж 100 айлын иргэний бүртгэлийн тэнд би мах авах хүн байна уу гээд урд өдөр Хүчит шонхор дээр мал авна гэсэн зарыг хараад утасны дугаарыг авсан байсан учир тэр дугаар луу залгаж асуусан. Тэгсэн нэг залуу ирээд авна гээд нэг жижиг тэрэгтэй залуу ирж уулзаад 5 буудлын тэнд айлын хашаанд очиж буулгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-186 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ ...******* надад мөнгөний хэрэг байна хувцас авч өмсөх хэрэгтэй байна гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 сууж байгаад мал хулгайлах тухай ярилцаж тохироод ******* би газар мэднэ та нар түрүүлээд Чойр явдаг замаар явж ба би араас чинь яваад очино гэж хэлсэн. Би 16 цагийн орчим Улаанбаатар хотоос гарч явсан. дүүргийн нутаг дэвсгэрт ороод засмал дээр урд зүгт явж байхад ******* утсаар залгаад та нар наад газраа зогсож бай гэж хэлсэн тэгээд би зам дээр зогсоод *******г хүлээж байсан. ******* 19 цагийн орчим ирсэн тухайн үед би *******, ******* нарын хамт маркийн CRV гэсэн цагаан өнгийн машинтай ******* жолоо барин явж байсан. ******* мөнгөлөг цагаан өнгийн аксент маркийн машинтай өөрөө жолоо барин ганцаараа ирсэн. Тэгээд бид зам дээрээ харанхуй болохыг хүлээж бараг 2 цаг гаран зогсоод ******* явъя гэж хэлээд намайг урдаа суулгаад бид засмал замын зүүн тал руу 2-3 км зайтай яваад энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад хашиж бугуйлдаж барьж авсан. Эхний үхрийг ******* бугуйлдаж дараагийн үхрийг би барьж, нэг үхрийг намайг үхэр эргүүлээд ирсэн чинь нэг нь барьсан байсан. Бид 4 нийт 3 бяруу барьж авсан байсан. Тэгээд ******* 3 үхрээ унагаж бид хамжиж янзалсан. *******ын машинд махыг ачиж хэргийн газар дээр толгой, шийр, гэдэс зэргийг хаяад явсан. Би *******ын машинд сууж явсан. *******гийн машинд ******* сууж явсан. Тэгээд Улаанбаатар хот руу үүр цайх үед орсон би унтаад өгсөн байса. Нэг мэдсэн 5-н буудал гэх газарт айлын хашаанд үхрийн махаа буулгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тэнд хоол унд идэж уугаад сууж байхад ******* өнөөдөр Налайх явцгаая, хүнээс авах юм байгаа гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд би тамхилах гээд гэрээс гарсан чинь ******* надтай хамт гарч ирсэн. Тэгснээ намайг чи гадаа байж байхгүй юу. Би ахтай ярих юм байна гээд орсон. Тэгээд би хэсэг байж байгаад араас нь орсон чинь *******, ******* хоёр Налайхад хүн хүлээлгэчихсэн байгаа гэж байсан. Тэгээд ******* нэг хүн рүү яриад байсан. Тэгснээ ******* ******* 2 намайг чи тай явчих бид 2 түрүүлээд Налайх явж байя гэсэн. Тэгээд бид 3 тэндээсээ шууд гараад Налайхын төв дээр арван шар гэдэг газар ирсэн. Дэлгүүр ороод ундаа ус ойр зуурын юм аваад ******* уулзах хүнтэйгээ уулзах гэтэл нөгөө хүн нь байхгүй Эрдэнэ сум руу явж байна гэнэ гэсэн. Тэгж байгаад *******, тай утсаар ярьсан. Тэгээд явж бай гэгээ тасрахаас өмнө нь мал байна уу харчих би одоо гарлаа араас чинь яваад очино гэсэн. Тэгээд шууд чиглэлийн засмал замаар шууд явсан. Энэ үед гадаа бүрэнхий л болж байсан гэгээ тасарч байсан төмөр замтай ойролцоо явж байгаад хаашаа явах уу гээд байсан. Тэгээд замынхаа зүүн гар талруугаа гарч үзье гээд замаасаа гараад уулын орой руу гарсан. Тэгтэл уулын цаад хөндийд нь худаг тэгээд баахан адуунууд байсан. Тэр адуунууд руу дурандаад байсан. Тэнд хэсэг байж байгаад буцаж буугаад зам дээр ирээд руу дахин утсаар ярьсан. Тэгтэл очиж явна гэсэн. Тэгээд бид 3 замаараа хэсэг яваад нэг том самбар өнгөрөөд замаасаа гараад зогсоод байж байтал машинтай ирсэн. ирээд машинтайгаа шууд урд ирээд зогстол *******, ******* 2 машинд нь орж суусан. Хэсэг байж байгаад ******* ах машин дээрээ ирээд *******, 2 машинтай замаас гараад зүүн тийшээ явсан. ******* ах бид 2 араас нь машинтай явсан. Замаасаа нэг холдоогүй уулын орой дээр гараад , ******* 2 машинаа үлдээгээд өөрсдөө буугаад явсан. Тэгээд араас бид 2 машинтайгаа явж байгаад нэг өвөлжөөний хажууд ******* ах машинаа тавиад түрүүлээд алхаад явсан би араас нь аажуухан алхаад очтол , *******, ******* ах 3 ямар ч гэсэн нэг нь халзан үхэр, нэг нь улаан үхэр барьчихсан байж байсан. Намайг очиход ******* нэг үхрийг сүхээр цохиж унагаад цээж рүү хутгаар хатгасан. Тэгсэн чинь намайг чи яваач юундаа чичрээд байгаа юм ийм юм хийж үзээгүй юм уу гэхээр нь би үгүй гэсэн чинь энэ чинь юм ярьчих юм биш биз дээ гэхээр нь би ярихгүй гэсэн. Тэгсэн чинь , ******* 2 намайг үхэр туугаад уул давуулчих гэхээр нь өвөлжөөний араар тэнд байсан 20 гаран тооны үхэрнүүдийг туугаад нилээн цааш нь уул давуулж явуулчихаад буцаад ирэхэд тэр 3 гурван үхрээ янзалчихсан машиндаа ачаад дуусч байсан. Намайг тэнд очих үед нуруутай нь хамт авсан хааг даахгүй байна хамт өргөөд машинд тавиадах гэж ******* хэлэхээр нь *******тэй хамт тэр махыг нь машин дээр нь тавьсан. Толгой, шир, гэдэс дотрыг нь тэндээ үлдээсэн. Тэгээд намайг тай хамт яв гээд үлдээгээд *******, ******* ах хоёр түрүүлээд машинтайгаа явсан. Араас нь бид 2 машинтай явсан. Тэгээд шууд хот руу орж ирсэн. Хот руу орж ирэхэд өглөө 05 цаг болж байсан. 100 айлын тэнд 2 хүн дуудаж махаа зарсан, 5 буудлын тэнд айлд оруулж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 235-237 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-29 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хурааж ирээд саах гэтэл улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд дутуу байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 20-ны үдээс хойш манай малчин “та гэрийн зүүн талд хүрээд ирээч, гэрийн ойролцоо шулагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол 3 үхрийн гэдэс, толгой, шийр байсан”. гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хураагаад саах гэтэл 3 үхэр дутсан. Тэгээд юу болов гээд үхрээ тэр өдөржингөө хайсан боловч олдоогүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үхрээ хайгаад явж байтал гэрээс зүүн тийш 1 км хүрэхгүй газарт 2 үхрийн толгой, 3 гэдэс, шийр нь хэвтэж байсан. Тэгээд би ахыг дуудаад хүрээд ирээч гээд ирсэн. Тэгтэл тэр 3 үхрийн 2 толгой нь манай алга болсон үхрийн толгой нь зүс, имээрээ таарч байсан. Алдсан 3 үхэр нь улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд байсан. гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.ийн өгсөн “...С.******* миний төрсөн ах байгаа юм. 2017 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэртээ байж байтал С.******* ах ганцаараа ирээд “ чи надад машинаа өгөөч, би юманд явчихаад өгье гэсэн”. Машин авч явснаас хойш 7-10 хоног болсон байх буцаагаад авч ирж өгсөн. Миний хувьд энэ тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн талаар огт мэдээгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй”. гэх мэдүүлэг /1хх-ийн 66 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн: “... Манай эхнэрийн дүү Б.******* уул нь дөлгөөн, үгэнд ордог, чих зөөлөнтэй, хааяа жаахан архи уудаг. Өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Манай гэрт бид нартай хамт амьдарч байгаа. Саяхан эмээлт дээр ажил хийж байгаад больсон. Манай гэрт 3 жил хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн: “... Миний дүү Б.******* нь хүнд тусархуу, хүнд их итгэмтгий зөөлөн зантай хүн байгаа юм. Болж өгвөл хүнд их тусалчих юмсан гэж явдаг. Ямар нэгэн муу муухай ааш зан байхгүй. Эхнэр хүүхэд угаасаа аваагүй. Ганцаараа болохоор жаахан зоргоороо явах гээд байдаг. Өмнө нь хоёр удаа хэрэгт холбогдож байсан. Би их араас нь явна, миний үгэнд их сайн ордог. Миний дүүд өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Б.******* нь таарсан ажлаа л хийж явдаг. Цалин мөнгөө надад авч ирдэг юм.” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 2 настай /гурсан/ үхэр 2 толгой, 3 настай /шүдлэн/ үхэр 1 толгой нийт 3 толгой үхрийн үнэлгээ 1.250.000 төгрөг /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /2хх-ийн 123 дугаар хуудас/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 1995 онд үйлдвэрлэгдсэн маркийн автомашины үнэлгээ 600.000 төгрөг /2хх-ийн 126 дугаар хуудас/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5496 дугаартай албан бичиг /2хх-ийн 92 дугаар хуудас/,
“” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 124 дүгээр хуудас/,
З.*******гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
аймаг Дархан сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 190 дүгээр хуудас/,
С.*******, С.******* нарын ял шалгах хуудас /хх-ийн 92, 107 дугаар хуудас/,
Б.*******ийн ял шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/,
З.*******гийн ял шалгах хуудас /хх-ийн 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.*******, З.*******, Б.*******, С.******* нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0101 олон улсын чанартай авто замын 79 дэх км-ийн шонгоос зүүн тийш 2 км орчимд “” гэх газар бэлчээрт байсан иргэн Ц.ийн 3 тооны үхрийг шулж, хулгайлан бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч С.*******ын өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна. Би буруу зүйл хийсэн байна. ...Би 2017 оны 8-р сарын 19-ний өдөр *******, *******, ******* нарын хамт явж байгаад хоорондоо явж мөнгө хийх үү мал хулгайлж зарж мөнгөтэй болъё гэж санаа нэгтэй тохиролцоод ******* би газар мэднэ та нар хотоос урагшаа Чойрын замд явж бай би араас чинь очно гэсэн тэгээд би өөрийн төрсөн дүү ийн маркийн CRV гэсэн цагаан өнгийн машинтай өөрөө жолоо барин явж Улаанбаатар хотоос гарч дүүргийн ойролцоо зам дээр ирсэн. Энэ үед ******* наад газраа зогсож бай би очиж байна гэж *******тэй утсаар ярьсан. ...*******ийг урдаа суулгаад бид засмал замын зүүн тал руу 2 орчим километр зайтай яваад уулын энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад *******, ******* бугуйлж барьж авсан. Тэгээд үхэрнүүдийн амийг ******* таслаж бүгд хамжин миний машинд ачиж Улаанбаатар хот явсан тэгээд замдаа ******* махны ченж нартай ярилцаад явж байгаад 100 айлын тэнд иргэний бүртгэлийн тэнд нэг жижиг машинтай хоёр залуу ирээд дагуулан 5 буудлын зүүн талын гэр хорооллын тэнд айлын хашаанд оруулж махаа буулгасан.” гэх, шүүгдэгч З.*******гийн өгсөн “...газар бид нар явган алхаад жалганд байсан үхэрнээс 3 бяруу барьж аваад газар дээр нь янзалсан. Би үхрийг барилцаж авсан цуг хийлцэж өгсөн. Миний машинд ачаагүй. ...23 цагаас 00 цагийн хооронд үхрээ янзалж дууссан. ...06 цагийн үед Улаанбаатар хот руу орж 100 айлын иргэний бүртгэлийн тэнд би мах авах хүн байна уу гээд урд өдөр Хүчит шонхор дээр мал авна гэсэн зарыг хараад утасны дугаарыг авсан байсан учир тэр дугаар луу залгаж асуусан тэгсэн нэг залуу ирээд авна гээд нэг жижиг тэрэгтэй залуу ирж уулзаад 5 буудлын тэнд айлын хашаанд очиж буулгасан.” гэх, шүүгдэгч Б.*******ийн өгсөн “...******* надад мөнгөний хэрэг байна хувцас авч өмсөх хэрэгтэй байна гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 сууж байгаад мал хулгайлах тухай ярилцаж тохироод ******* би газар мэднэ та нар түрүүлээд Чойр явдаг замаар явж ба би араас чинь яваад очино гэж хэлсэн. ...бид засмал замын зүүн тал руу 2-3 км зайтай яваад энгэр газарт хэсэг үхэртэй дайралдсан тэгээд машинаа орхиод явган үхрээ дөрвөн талаас нь шахаж байгаад хашиж бугуйлдаж барьж авсан. Эхний үхрийг ******* бугуйлдаж дараагийн үхрийг би барьж, нэг үхрийг намайг үхэр эргүүлээд ирсэн чинь нэг нь барьсан байсан. Бид 4 нийт 3 бяруу барьж авсан байсан. Тэгээд ******* 3 үхрээ унагаж бид хамжиж янзалсан. *******ын машинд махыг ачиж хэргийн газар дээр толгой, шийр, гэдэс зэргийг хаяад явсан. Би *******ын машинд сууж явсан. *******гийн машинд ******* сууж явсан. Тэгээд Улаанбаатар хот руу үүр цайх үед орсон би унтаад өгсөн байсан нэг мэдсэн 5-н буудал гэх газарт айлын хашаанд үхрийн махаа буулгаж байсан...” гэх, шүүгдэгч С.*******гийн өгсөн “...гэм буруугаа ойлгож байна. ...*******, 2 машинтай замаас гараад зүүн тийшээ явсан. ******* ах бид 2 араас нь машинтай явсан. Замаасаа нэг холдоогүй уулын орой дээр гараад , ******* 2 машинаа үлдээгээд өөрсдөө буугаад явсан. Тэгээд араас бид 2 машинтайгаа явж байгаад нэг өвөлжөөний хажууд ******* ах машинаа тавиад түрүүлээд алхаад явсан би араас нь аажуухан алхаад очтол , *******, ******* ах 3 ямар ч гэсэн нэг нь халзан үхэр, нэг нь улаан үхэр барьчихсан байж байсан. Намайг очиход ******* нэг үхрийг сүхээр цохиж унагаад цээж рүү хутгаар хатгасан. Тэгсэн чинь намайг чи яваач юундаа чичрээд байгаа юм ийм юм хийж үзээгүй юм уу гэхээр нь би үгүй гэсэн чинь энэ чинь юм ярьчих юм биш биз дээ гэхээр нь би ярихгүй гэсэн. Тэгсэн чинь , ******* 2 намайг үхэр туугаад уул давуулчих гэхээр ньөвөлжөөний араар тэнд байсан 20 гаран тооны үхэрнүүдийг туугаад нилээн цааш нь уул давуулж явуулчихаад буцаад ирэхэд тэр 3 гурван үхрээ янзалчихсан машиндаа ачаад дуусч байсан. Намайг тэнд очих үед нуруутай нь хамт авсан хааг даахгүй байна хамт өргөөд машинд тавиадах гэж ******* хэлэхээр нь *******тэй хамт тэр махыг нь машин дээр нь тавьсан. Толгой, шир, гэдэс дотрыг нь тэндээ үлдээсэн. Тэгээд намайг тай хамт яв гээд үлдээгээд *******, ******* ах хоёр түрүүлээд машинтайгаа явсан. Араас нь бид 2 машинтай явсан. Тэгээд шууд хот руу орж ирсэн. Хот руу орж ирэхэд өглөө 05 цаг болж байсан. 100 айлын тэнд 2 хүн дуудаж махаа зарсан, 5 буудлын тэнд айлд оруулж өгсөн. ...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хурааж ирээд саах гэтэл улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд дутуу байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 20-ны үдээс хойш манай малчин “та гэрийн зүүн талд хүрээд ирээч, гэрийн ойролцоо шулагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол 3 үхрийн гэдэс, толгой, шийр байсан”. гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хураагаад саах гэтэл 3 үхэр дутсан. Тэгээд юу болов гээд үхрээ тэр өдөржингөө хайсан боловч олдоогүй. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үхрээ хайгаад явж байтал гэрээс зүүн тийш 1 км хүрэхгүй газарт 2 үхрийн толгой, 3 гэдэс, шийр нь хэвтэж байсан. Тэгээд би ахыг дуудаад хүрээд ирээч гээд ирсэн. Тэгтэл тэр 3 үхрийн 2 толгой нь манай алга болсон үхрийн толгой нь зүс, имээрээ таарч байсан. Алдсан 3 үхэр нь улаан эр бяруу /гусран/, улаан хүрэн эр бяруу /гусран/, улаан охин шүдлэн насны үхэрнүүд байсан. гэх, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******, З.*******, Б.*******, С.******* нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.ийн 3 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зүйлчлэх нь тохирч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.*******, С.*******, З.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг дордуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч З.*******, Б.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна, харин шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч З.*******, Б.*******, С.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Өмчийн эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.*******, С.******* нарт нийтэд тустай ажил хийлгэх ял, З.*******, Б.******* нарт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 6 сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө мал хулгайлах санаатай гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Б.*******ид 2016 оны 6 сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож уг тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим хэсгийг буюу нэг жилийг нэмж оногдуулав.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай “ Сиарви” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил биш болох нь гэрч С.ийн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, бусад баримтаар тогтоогдож байх тул улсын дугаартай “ Сиарви” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч ЧА82072368 дугаарын регистртэй, ******* овогт ******* т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 5,000,000 төгрөг дээр мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай “Хюндай аксент” маркийн З.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 600,000 төгрөгийг нэмж, нийт 5,600,000 төгрөгийг шүүгдэгч С.*******, Б.*******, С.*******, З.******* нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч С.*******гаас 1,400,000 төгрөг, шүүгдэгч З.*******гаас 1,400,000 төгрөг, С.*******оос 1,400,000 төгрөг, Б.*******өөс 1,400,000 төгрөгийг тус тус гаргуулж, Улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан АТ2528820 дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN9584818 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN 2144586 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгов.
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 7 хоног, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 103 хоног, нийт 110 хоног, шүүгдэгч З.******* нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 103 хоног цагдан хоригдсон бөгөөд уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт ын *******, овогт гийн ******* нар нь бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******, Б.******* нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.*******, С.******* нарыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8, 6.9, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.*******ийн урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэнийг хүчингүй болгож, энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял дээр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар, Б.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, С.******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч С.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч З.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 7 хоног, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 103 хоног, нийт 110 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч З.******* 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 103 хоног цагдан хоригдсон хугацааг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “ Сиарви” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч, иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, ******* овогт ******* т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 5,000,000 /таван сая/ төгрөг дээр мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай “Хюндай аксент” маркийн З.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээний үнэ 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг нэмж, нийт 5,600,000 /таван сая зургаан зуун мяянга/ төгрөгийг шүүгдэгч С.*******, Б.*******, С.*******, З.******* нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч С.*******гаас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч З.*******гаас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, С.*******оос 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, Б.*******өөс 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын үзлэгээр хураан авсан АТ2528820 дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN9584818 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ZN 2144586 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгосугай.
10. Хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******, С.*******, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, З.*******, Б.******* нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН