| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0010/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/18 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* тав овогт *******гийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007000000164 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******д ******* жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух,
Урьд 2020.05.29-ний өдөр Багахангай дүүргийн шүүхийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тогтох ялаар шийтгэгдэж байсан, ******* тав овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч *******гийн ******* нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 38 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” гэх цайны газарт эхнэр С.тай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хохирогч С.ын толгойн тус газарт цохиж, баруун зүүн бугалга орчимд өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөнгөгүй болсон учир Улаанбаатар хот руу таксинд явах гээд зогсоол дээр сууж байтал гэдэс эвгүйрхэж өвдөөд байхаар цайны газрын биеэ засах газарт орсон. Тэгтэл удалгүй эхнэр гаднаас орж ирээд “Чи тэр хүүхэнтэйгээ” утсаар яриад уулзсан байна гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд элдэв үг хэлээд доромжлоод хараал хэлээд байхаар нь би цохиод авсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.ын өгсөн “2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* Улаанбаатар хот руу явна гэхээр нь би надтай хамт хоолны газраа хоолоо хийгээд байж байя гэж хэлсэн. Тэгтэл ******* уурлаад гэрээс гарч явсан. Би 2 дугаар байранд байдаг хүнд өдрийн хоол хүргэж өгөөд гараад явж байтал *******ын машин 3 дугаар байрны гадаа зогсоолд байсан. Нөгөө уулздаг хүүхэн нь миний хажуугаар машинтайгаа зөрөөд өнгөрсөн. Тэгээд нөхөр дээрээ очоод чи хот явна гээд байсан яасан нөгөө хүүхэн чинь энд ирчихсэн байна гэж хэлсэн. Гэнэт нөхөр уурлаад цайны газрын текэн дээр байсан зүйлийг над руу аваад шидчихсэн, бас намайг цохиод авсан. Өмнө гар хүрч байгаагүй. 05 дугаар сард шүүх хурал болохын өмнө архи ууссан үедээ амиа хорлож үхнэ гээд би цагдаа дагуулаад очиж авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Хардалтын улмаас маргаан гарсан. Би зүүн гараараа нүүрээ хааж хамгаалахад миний гарын бугалга хэсэг, зүүн нүдний дээд хэсэг болон зүүн эгэм хэсэгт цохисон. Тэгээд утсаар ярьж байх үед нь хажуугийн дэлгүүрт явж орсон. Гэр бүлээс гадуур харилцаатай болсон үйлдлээс болоод хэрүүл маргаан гардаг болсон.” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 579 дугаартай:
Аюулын зэргийн үнэлгээний маягт: Аюулын зэрэг бага /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
Гэрлэлийн баталгаа №0047769 Г-173/хх-ийн 38 дугаар хуудас/,
Багахангай дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Нийслэлийн *******ийн түргэн тусламжийн жолоочоор ажилладаг болон цалингийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/,
Ц.*******ын хаан банкны дансны хуулга /хх-ийн 53-72 дугаар хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хохирогч С.ын хүсэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.*******ын хүсэлт /хх-ийн 82, 87 дугаар хуудас/,
Хохирогч С. нь шүүгдэгч Ц.тай эвлэрсэн тухай баримт /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 38 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” гэх цайны газарт эхнэр С.ын толгойн тус газарт цохиж, баруун зүүн бугалга орчимд өшиглөн баруун зүүн бугалга, баруун сарвуу, зүүн шуу, зүүн тохой, хэвлий, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөнгөгүй болсон учир Улаанбаатар хот руу таксинд явах гээд зогсоол дээр сууж байтал гэдэс эвгүйхэж өвдөөд байхаар цайны газрын биеэ засах газарт орсон. Тэгтэл удалгүй эхнэр гаднаас орж ирээд “Чи тэр хүүхэнтэйгээ” утсаар яриад уулзсан байна гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд элдэв үг хэлээд доромжлоод хараал хэлээд байхаар нь би цохиод авсан.” гэх мэдүлэг, хохирогч С.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* Улаанбаатар хот руу явна гэхээр нь би надтай хамт хоолны газраа хоолоо хийгээд байж байя гэж хэлсэн. Тэгтэл ******* уурлаад гэрээсг гарч явсан. Би 2 дугаар байранд байдаг хүнд өдрийн хоол хүргэж өгчихөөд гараад явж байтал *******ын машин 3 дугаар байрны гадаа зогсоолд байсан. Нөгөө уулздаг хүүхэн нь миний хажуугаар машинтайгаа зөрөөд өнгөрсөн. Тэгээд нөхөр дээрээ очоод чи хот явна гээд байсан ясан нөгөө хүүхэн чинь энд ирчихсэн байна гэж хэлсэн. Гэнэт нөхөр уурлаад цайны газрын текин дээр байсан зүйлийг над руу аваад шидчихсэн, бас намайг цохиод авсан. ... Би зүүн гараараа нүүрээ хааж хамгаалхад миний гарын буглага хэсэг, зүүн нүдний дээд хэсэг болон зүүн эгэм хэсэгт цохьсон.” гэх мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 579 дугаартай С.ын баруун зүүн бугалга, баруун сарвуу, зүүн шуу, зүүн тохой, хэвлий, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.*******ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Ц.******* нь эхнэр С.тай маргалдан улмаар түүний толгойн тус газарт цохиж, баруун зүүн бугалга орчимд өшиглөн баруун зүүн бугалга, баруун сарвуу, зүүн шуу, зүүн тохой, хэвлий, зүүн гуянд цус хуралт, толгойн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтээ илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.
Шүүгдэгч Ц.******* нь прокурорын торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрснийг харгалзан түүнд торгох ял оногдуулав.
Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулын ялыг гүйцэтгэх үүрэгтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* тав овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.*******ад мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН