| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0018/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/19 |
| Огноо | 2020-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч хяналтын прокурор Д.Аянагүл,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базарсад
шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, дүүргийн прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2007003000206 дугаартай хэргийг 2020 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ******* тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг,
урьд 1980 оны 01 сарын 18-ны өдрийн УБТЗ-ийн шүүхийн 86 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 а, ж-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан ******* овогт *******ын *******. РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.******* нь 2020 оны 7 сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд ******* хорооны нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4в “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй”, 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.3 “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн С.ын жолоодон явсан улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Ж.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******гийн өгсөн: “Би хэдэн ямаагаа харах гэж яваад машин ирж байгааг харалгүй зам руу орж улмаар машинтай мөргөлдөж нэг мэдсэн Гэмтэл Согог үндэсний төв-д хэвтэж байсан гэм буруу дээрээ маргахгүй байна. Би болон манай эхнэр хамгаалах малгай өмсөөгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол дээр тогтоосон дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж.ын: “...2020 оны 07 сарын 01-ний өдөр би нөхөр *******гийн хамт цэнхэр өнгийн номер дугааргүй мотоциклтой 12 цагийн үед гэрээсээ хэдэн ямаагаа харах гэж нөхрийн хамт 2020 оны 6 сарын 30-аас 2020 оны 07 сарын 01-нд шилжих шөнө хөдөөнөөс хүмүүс ирээд 2-3 цаг хүртэл архи уусан байсан. Бид 2 тухайн үед 2 дугаар хорооноос зүүн хойш Мэргэн гэх газар ямаагаа хараад буцаад замын постын тэнд мал маллаж байгаа хадам ах Батмөнхийнд очиж аяга цай уугаад 13 цаг 50 минутын орчимд буцаад гэрлүүгээ явах зорилготой мотоциклтой явж байгаад Бор үзүүрийн гэр хорооллын зүүн тал дугуй засварын харгалдаа А0101 дугаартай замын шороон замтай огтлолцдог уулзвар дээр шороон замаасаа засмал зам руу орох үйлдэл хийсэн энэ үед засмалд зам дагуу урагшаа чиглэлтэй хар өнгийн суудлын машин уруудаж ирж байгааг хараад өөрийн нөхөр Ш.*******д машин ирж байна шүү гэж хэлсэн тэгсэн чинь манай нөхөр дуулаагүй шууд засмал руу орсон. Тухайн үед би мотоциклын арын суудал дээр сууж манай нөхөр жолоодон явж байсан. Тэгээд миний сууж явж байсан мотоцикл тэр машины зүүн талаас зүүн талын толь чигтэй мөргөсөн тэгээд зам дээр осол гарч би засмал дээр унасан миний баруун хөл хугарсан нэг мэдсэн гэмтэл дээр сэрсэн...Би болон манай нөхөр ******* хамгаалах малгай өмсөөгүй байсан. ...надад энэ хэргийн талаар гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.ын : “...2020 оны 07 дугаар сарын 01-ны өдөр өөрийн эзэмшлийн дугаартай хар өнгийн “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгслээ жолоодож Улаанбаатараас Сайншанд явж байхад дүүргийн замын цагдаагийн пост өнгөрөөд явж байхад 87 км-т уруудаж ойролцоогоор 60 км цагийн хурдтай өөрийн зорчих хэсгээр ертөнцийн зүгээр урагшаа явж байхад Аривжих төвийн наана буюу олон улсын тууш замаар явж байтал замын зүүн талаас шороон замаас мотоциклтэй эрэгтэй, эмэгтэй харагдах байдлаараа 50-60 орчим насны эрэгтэй хүн жолоодсон, эмэгтэй зорчигчийг ардаа суулгасан хүн миний хажуу талаас миний буруу талаас шууд зам нийлэхээр нь би замын баруун тал руу шахахад миний машины зүүн толийг хугалж урд хойд хаалга мөргөөд зам дээр миний зорчих хэсэгт унасан. Тэгээд би машинаа яаралтай зогсоож буугаад очтол эмэгтэйн хөл хугарсан, эрэгтэйн толгой хагарч цус гарсан байдалтай архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүн байсан. Би тэгээд биеийн байдлын асуугаад шууд цагдаагийн байгууллагад хандсан миний машин 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үзлэг оншилгоондоо орсон бүрэн шинэвтэр машин. ...Өөрсдийн бие гайгүй бол надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т. “...Би нөхрийн хамт Сайншанд руу Улаанбаатараас гэр лүүгээ явж байхад 14 цагийн үед дүүргийн Замын цагдаагийн пост өнгөрөөд явж байсан. Тэгээд би машиныхаа урд суудалд жолоочийн зүүн талд суугаад явж байтал гэнэт миний хажуугаас зүүн талаас шороон замаар гэнэт мотоциклтой хүн гарч ирээд урд, ард хаалганы голоор мөргөж зам дээр унасан. Тэр мотоциклтой хүн согтуу, эмэгтэй хүнтэй явж байсан. Өөр зүйл огт хараагүй. Тэгээд нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дах тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Л.ийн “....Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймаг руу Улаанбаатараас явж байсан. Тэгтэл 14 цагийн үед дүүргийн замын цагдаагийн хяналтын постоор өнгөрсөн. Тэгтэл миний урдуур улсын дугаартай Кроун маркийн, хар ногоон өнгөтэй машин явж байсан. Арвижих төв рүү уруудаад 87 км шон өнгөрч байхад замын зүүн гар талаас буюу шороон замаас гэнэт эмэгтэй хүн сундалсан, хөдөөний гэмээр мотоциклтой 55-60 орчим насны настайвтар хүн миний урд талын машиныг зүүн талаас нь мөргөөд зам дээр осол болсон. Би машинаа баруун гар тал руугаа дараад замын хажууд зогсоогоод буугаад харахад мотоциклийн жолооч согтуу, сундалж явсан эмэгтэй хүн бас согтуу юм шиг хоорондоо эмэгтэй нь машин ирж байна, зогс гээд араас чинь хэлээд байхад яваад, зогссонгүй машин мөргөчихлөө гээд хөлөө бариад орилоод байсныг харсан. Өөр зүйл анзаараагүй, миний урд талын машин цагдаагийн байгууллагад хандсан. ..." гэх мэдүүлэг / ХХ-ийн 33-34 дэх тал /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 сарын 09-ний өдрийн 7670 дугаартай шинжээчийн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3671 дугаартай
2020 оны 9 сарын 14-ний өдрийн 02 дугаартай Мөрдөгчийн
Жолоочийн ******* регистрийн дугаартай Ш.******* нь жолоочийн бүртгэлд бүртгэгдээгүй гэх лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 8 сарын 12-ны өдрийн 781 дугаартай
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 сарын 09-ний 7671 дугаартай
1. Ш.*******гийн биед зүүн зулайн ар хэсгээр урагш чамархай яс, суурь ясны их бага далавч дайран суурийн хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн зулай, чамархай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх, баруун дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хацар ясны нум, доод эрүү, хоёр талын гайморын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, хоёр тал бөмбөлгийн зулай чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, субарахнойдал зайн цус харвалт, зүүн дал яс бяцарсан хугарал, баруун III, IV хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. ...нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 101-104 дүгээр хуудас/
Хохирогч С.ын “Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл учирсан хохиролгүй, төлбөр барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй” гэсэн хүсэлт /хх-ийн 30 дугаар хуудас/
Хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд ******* хорооны нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл жолоодон гарцаар замд нийлэхдээ уг замын дагуу яваа иргэн С.ын жолоодон явсан улсын дугаартай "*******" маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар өөрөө болон зорчигч т хамгаалах малгай малгай өмсөөгүйгээс зорчигч Ж.ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэдэн ямаагаа харах гэж яваад машин ирж байгааг харалгүй зам руу орж улмаар машинтай мөргөлдөж нэг мэдсэн Гэмтэл Согог үндэсний төв-д хэвтэж байсан гэм буруу дээрээ маргахгүй байна. Би болон манай эхнэр хамгаалах малгай өмсөөгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ж.ын өгсөн: “А0101 дугаартай замын шороон замтай огтлолцдог уулзвар дээр шороон замаасаа засмал зам руу орох үйлдэл хийсэн энэ үед засмалд зам дагуу урагшаа чиглэлтэй хар өнгийн суудлын машин уруудаж ирж байгааг хараад өөрийн нөхөр Ш.*******д ирж байна шүү гэж хэлсэн тэгсэн чинь манай нөхөр дуулаагүй шууд засмал руу орсон. Тухайн үед би мотоциклын арын суудал дээр сууж манай нөхөр жолоодон явж байсан. тэгээд миний сууж явж байсан мотоцикл тэр машины зүүн талаас зүүн талын толь чигтэй мөргөсөн тэгээд зам дээр осол гарч би засмал дээр унасан миний баруун хөл хугарсан нэг мэдсэн гэмтэл дээр сэрсэн... Би болон манай нөхөр ******* хамгаалах малгай өмсөөгүй байсан.” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ын өгсөн: дүүргийн замын цагдаагийн пост өнгөрөөд явж байхад 87 км-т уруудаж ойролцоогоор 60 км цагийн хурдтай өөрийн зорчих хэсгээр ертөнцийн зүгээр урагшаа явж байхад Аривжих төвийн наана буюу олон улсын тууш замаар явж байтал замын зүүн талаас шороон замаас мотоциклтэй эрэгтэй, эмэгтэй харагдах байдлаараа 50-60 орчим насны эрэгтэй хүн жолоодсон, эмэгтэй зорчигчийг ардаа суулгасан хүн миний хажуу талаас миний буруу талаас шууд зам нийлэхээр нь би замын баруун тал руу шахахад миний машины зүүн толийг би машиныхаа урьд суудалд жолоочийн зүүн талд сууж байтал гэнэт миний хажуугаас зүүн талаас шороон замаар гэнэт мотоциклтой хүн гарч ирээд урд, ард хаалганы голоор мөргөж зам дээр унасан” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г. нь өгсөн: би машиныхаа урд суудалд жолоочийн зүүн талд суугаад явж байтал гэнэт миний хажуугаас зүүн талаас шороон замаар гэнэт мотоциклтой хүн гарч ирээд урд, ард хаалганы голоор мөргөж зам дээр унасан. Тэр мотоциклтой хүн согтуу, эмэгтэй хүнтэй явж байсан”.... гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ийн өгсөн: “ ..... Арвижих төв рүү уруудаад 87 км шон өнгөрч байхад замын зүүн гар талаас буюу шороон замаас гэнэт эмэгтэй хүн сундалсан, хөдөөний гэмээр мотоциклтой 55-60 орчим насны настайвтар хүн миний урд талын машиныг зүүн талаас нь мөргөөд зам дээр осол болсон”.... гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг, 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 02 дугаартай Мөрдөгчийн “Улсын номер дугааргүй цэнхэр өнгийн /Арлын дугаар №L7GPCKLY4062753, моторын дугаар дугаар №DY162FMJ-2 G6059765/ Super Dayun маркийн мотоцикл жолоодон явсан Ш.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3671 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэсэн хаягтай цусанд 1.6 промилли спиртийн агууламж илрэв, Цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 7670 дугаартай : Ж.гийн биед баруун хөлийн шант, тахилзуур ясны ил хугарал, баруун тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт, баруун гуя, зүүн өвдөгний цус хуралт, зүүн, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ш.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Ш.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэл журмыг хангасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.гийн эрүүл мэндэд хүнд хохирол, С.ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Ш.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.ын тээврийн хэрэгсэлд учруулсан 600.00 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ж. нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаржуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн” хүсэлт гаргасан тул Ш.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.******* нь прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу 2 жилийн хугацаагаар “Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хоригдох” хязгаарлалт тогтоох арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг хүлээн зөвшөөрснийг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэв.
Харин шүүгдэгч Ш.******* нь уг ослын улмаас амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авсан, биед учирсан гэмтэл нь сэтгэцийн хувьд нөлөөлж тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй болсон зэрэг түүний хувийн байдлыг харгалзан “Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хоригдох” албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг Ш.*******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдох хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,
мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг Ш.*******д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдох хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189, дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт та ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН