Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******д холбогдох эрүүгийн 2007000000212 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2020 оны 10 дугаар  сарын 12-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “*******”-д Эрчим хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, *******  тоотод  эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг,

урьд  2006 оны 02 сарын 18-ны өдөр,  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 59 А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 2,  мөн хуулийн 186 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан ******* овогт *******ийн *******  РД: /*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Багахангай  дүүргийн 2 дугаар  хороо  2-06 тоотод хамтран амьдрагч Ю.*******ыг  “намайг хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь баруун дээд  доод зовхи, зүүн шанаанд нь цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт А.*******ын өгсөн: “Урд өдөр нь ******* ногоогоо хураах гэсэн юм хүүхдүүд байхгүй хүрээд ирээч гэж хотод байхад дуудаад би очсон. бид 2 нэг шил архи хувааж уусан. ******* хоол хийж өгнө гэж байгаад гэнэт хүнтэй утсаар яриад хоол хийж өгч чадахгүй гээд бид маргалдсан. Тэгээд нэг алгадсан. ...Би эмчилгээний мөнгө гэж 50.000 төгрөг ажлынхаа фондоос хүнтэй ярьж байгаад авч өгсөн.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ю.*******ын:...2020 оны 9 сарын 03-ны өдөр 16 цагийн орчим хамтран амьдрагч А.*******, бид 3 байрны төвд 0.5 граммын “Хараа” нэртэй архи уучхаад гэртээ ирсэн. Тэгээд гэрийн хашаанд ортол ******* чи намайг хүндэлсэнгүй гээд унагаагаад намайг газар унахад дээрээс өшиглөөд байсан. Би тухайн үед ыг  хажууд сууж  байхаар нь найзыгаа аваач гэж хэлсэн. Тэгээд салгаад би цагдаагийн байгууллагад хандсан. Миний баруун нүд рүү 1 удаа, зүүн хацар шанаа руу 1 удаа цохисон. Заамдаж унагааж байгаад нүүр рүү өшиглөсөн. Миний баруун нүд, шанаа хөндүүртэй хавдартай, байнга толгой өвдөж байна. ...Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Одоо гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 50.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч А.гийн: ... 2020 оны 9 сарын 03-ны өдөр 16 цагийн үед шиг санагдаж байна. Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Нуур хороололд хөрш айлдаа хоол идэх гээд хашаан дотор нь сууж байхад зүс таних ******* ах хамтран амьдрагч *******ыг гудамжинд зодоод толгой, нүүр рүү нь гараараа цохиод ******* эгч гудамжинд орилоод байхаар нь би очиж салгасан. Намайг очиход тэнд хэн ч байгаагүй. ******* эгчийн нүд нь хавдаж хөхөрсөн, уйлсан байдалтай байсан гэх мэдүүлэг / 9-10/

 Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.ы: ...2020 оны 9 сарын 03-ны өдөр би гэрээсээ 11 цагт гараад *******, ******* нарын гэрт очсон.Тэгээд бид 3 хашааныхаа зэрлэгийг зулгаагаад ******* бид 2 нэг шил хараа архи авч уусан. Ингээд би согтуу нэг мэдсэн гудамжинд байж байхад ******* хамтран амьдрагч *******той хэрүүл маргаан хийгээд, хэд хэд цохисон.Би яг юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / хх-ийн 5-6/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 709 дугаартай шинжээчийн

  1. Ю.*******ын биед баруун дээд доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Баруун хөлийн шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар хүний амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна."
  5. Цаашид  хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй
  6. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт / ХХ-ийн 22-23 дах тал/,

   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-урьд нэг удаагийн ялтай /хх-ийн 29 дүгээр  хуудас/,

   А.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд  /хх-ийн 28-43 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Хохирогч Ю.*******ын “Надад гомдол санал хүсэлт байхгүй тул 2007000000212 дугаартай хэргийг хялбаржуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/

Хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол зэргийг шинжлэн судлав.

        Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн орчим Багахангай  дүүргийн 2 дугаар  хороо 2-06 тоотод хамтран амьдрагч Ю.*******ыг “намайг хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, өшиглөж биед нь баруун дээд  доод зовхи, зүүн шанаанд нь цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Урд өдөр нь ******* ногоогоо хураах гэсэн юм хүүхдүүд байхгүй хүрээд ирээч гэж хотод байхад дуудаад би очсон. ... ******* хоол хийж өгнө гэж байгаад гэнэт хүнтэй утсаар яриад хоол хийж өгч чадахгүй гээд бид маргалдсан. Тэгээд нэг алгадсан.” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ю.*******ын:...2020 оны 9 сарын 03-ны өдөр 16 цагийн орчим хамтран амьдрагч А.*******, бид 3 байрны төвд 0.5 граммын “Хараа” нэртэй архи уучхаад гэртээ ирсэн. Тэгээд гэрийн хашаанд ортол ******* чи намайг хүндэлсэнгүй гээд унагаагаад намайг газар унахад дээрээс өшиглөөд байсан. ...Миний баруун нүд рүү 1 удаа, зүүн хацар шанаа руу 1 удаа цохисон. Заамдаж унагааж байгаад нүүр рүү өшиглөсөн.” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч А.гийн: ... 2020 оны 9 сарын 03-ны өдөр 16 цагийн үед шиг санагдаж байна. Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Нуур хороололд хөрш айлдаа хоол идэх гээд хашаан дотор нь сууж байхад зүс таних ******* ах хамтран амьдрагч *******ыг гудамжинд зодоод толгой, нүүр рүү нь гараараа цохиод ******* эгч гудамжинд орилоод байхаар нь би очиж салгасан. ...******* эгчийн нүд нь хавдаж хөхөрсөн, уйлсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.ы: ...2020 оны 9 сарын 03-ны өдөр би гэрээсээ 11 цагт гараад *******, ******* нарын гэрт очсон. Тэгээд бид 3 хашааныхан зэрлэгийг зулгаагаад ******* бид 2 нэг шил хараа архи авч уусан. Ингээд би согтуу нэг мэдсэн гудамжинд байж байхад ******* хамтран амьдрагч *******той хэрүүл маргаан хийгээд, хэд хэд цохисон. Би яг юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 709 дугаартай шинжээчийн Ю.*******ын биед баруун дээд доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, нүүр, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч А.******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ю.*******ын эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан байна гэж үзэв.  

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул А.******* нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Иймд А.*******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэл журмыг хангасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ю.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Ю.******* нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаржуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн” хүсэлт гаргасан тул А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

  Шүүгдэгч А.******* нь прокурорын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрснийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,  37.1, 38.1, 38.2, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдох хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.БАЯСГАЛАН