Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******эд холбогдох 2223000000176 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, ******* боловсролтой, малчин, *******, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /

Шүүдэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн П.ын хашаанаас 4.5 метртэй 4 ширхэг Зил-130 маркийн автомашины /хуучин/ рам төмөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 26-наас 09 дүгээр сарын 06-ны хооронд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн П.ын хашааны дотроос Зил-130 маркийн автомашины /хуучин/  4.5 метр төмөр /рам/ 4 ширхэгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч П.ын “...2022 оны 08 дугаар сарын 26-наас 09 дүгээр сарын 06-ны хооронд сумын төвд байрлах өөрийн хашаанаасаа ЗИЛ-130 маркийн автомашины /рам хуучин/ төмөр 4,5 метртэй 4 ширхэг төмөр хулгайд алдсан. Уг төмөрнүүдээр би автомашины гражж хийхдээ дам нуруу тавих гэж нийт 1.000.000 нэг сая төгрөгөөр авч байсан юм... алдсан зүйлүүдээ хүлээж авсан. Надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...Намайг хөдөө явж байгаад ирсэн чинь л манай клонк дээр 2 ширхэг төмөр байсан юм. Тэгээд “энэ юун төмөрнүүд вэ” гэж хүүхдээсээ асуухад “******* ах л хүнээс авсан юм байлгүй” гэж хэлж байсан. Тэгсэн чинь ... над руу утсаар залгаад “миний хулгайд алдагдсан төмөрнүүд танай клонк дээр байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлээд л өнгөрсөн. Тэгээд уг төмөрнүүдийг хулгайн төмөр байна гэж цагдаа ирж хурааж аваад яг энэ газраас нь хөдөлгөхгүй шүү гээд хэлээд явсан. Тэр төмөрнүүд нь одоо ч гэсэн байж байна. Өнөөдөр ******* харин ирж д хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.ын “...******* ах намайг клонк дээрээ байхад ирээд гадаа 1 тийм машины рам төмрийг клонкоос тог гаргаад тасдагчаар дундуур нь тайрсан. Тухайн төмөрнүүдийг хулгайн төмөр гэж мэдээгүй. Би хэнээс яаж авсан талаар нь ч асуугаагүй нэг мэдэхэд л тийм төмөртэй болсон байсан би авч ирэхийг нь ч хараагүй. ******* ах тайрч тасдан юм хийх гэж байгаа гэж байсан би анзаараагүй, юу хийх гэж байгааг нь асуугаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ш.ын “...Би Улиастай суманд хаягдал төмөр авч худалдан борлуулдаг юм. Уг ЗИЛ-130 автомашины арам төмөр яг одоо манайд байна. Уг төмөр одоо шинээрээ байдаггүй ховор тул яг тогтсон үнэ ханшийн тухайд бол 2 хүн хоорондоо тохиролцоод л үнэ ханшаа ярьдаг. Одоо надад ийм төмөр 2 ширхэг байна. Ерөнхийдөө одоо уг төмрөөр байшингийн дам нуруу хийдэг суулт болон муруйлт байдаггүй тул хуучин энэ төмрийг 1 ширхэгийг нь 130.000-150.000 төгрөгөөр л тооцоод хоорондоо тохиролцоод авдаг...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Б.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “…Би хохирлоо буцаан барагдуулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч П.д 600000 төгрөгийн хохирол учирсан нь ” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай дүгнэлт дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч  Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч  Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн  ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн П.ын хашаанаас Зил-130 маркийн автомашины /хуучин/ 4.5 метртэй 4 ширхэг арам төмрийг хүч хэрэглэхгүйгээр өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй байна.

Иймд  шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Прокуророос шүүгдэгч Б.*******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам  зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ус зөөврийн түрдэг төмөр тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  түүнд анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ус зөөврийн түрдэг тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.  Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДЭЛГЭРМАА