| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2020/0021/Э/220/2021/0037 |
| Дугаар | 2020/ШЦТ/22 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Р.******* / дүгээр ангиас цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2007000000243 дугаартай хэргийг 2020 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт *******тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот *******,******* тоотод түр оршин суух,
Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Р.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 сарын 12-ны орой хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ий эзэмшлийн цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай байгууламжид нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэн З.ын өмчлөлийн 159.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан, мөн үедээ С.*******ийн өмчлөлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий Дэлл ай-3 маркийн нөүтбүүкийг хулгайлахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ийн өгсөн “Би Багахангай дүүрэгт Макс группийн адууны жүчээ барьж байсан. Тухайн үед гурвуулаа архи уусан. 2 найз маань Улаанбаатар хот руу явсан. Тухайн хулгайлсан юмнуудаа авч явж байгаад Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаад баригдсан. Авсан юмнуудаа буцааж өгсөн. ...Гэм буруугаа ойлгож байна. Би буруу зүйл хийсэн” гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Р.*******ийн...“Би Багахангай дүүрэгт түр хугацаагаар барилгын өрлөгийн ажлаар "Макс" группийн хашааны өрлөгийн ажлыг хийсэн. Миний ажиллаж байсан газраас ертөнцийн зүгээр их том байгууламж үйлдвэр байхыг анзаардаг байсан. Үйл ажиллагаа явуулдаггүй юм шиг харагддаг байсан...2020 оны 10 сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу явах санаатай байсан ба согтуурхаад шөнө даараад байхаар нь ойролцоо хажуугийн байгууламж руу шөнийн 4 цагт явсан. Тэгээд үйлдвэрийн объектын хойд цонхоор түлхэж вакум цонхоор ороод манаач байрлах өрөө рүү явсан. Намайг очиход манаач унтаж байхаар нь хажуугийн өрөөнийх нь цонхыг мөргөж ороод суурин компьютер байхаар нь хулгайлаад авч гарна гээд ширээн дээрээс буулгаж тавьчхаад хажуугийн өрөөнд байсан цэнхэр эрээн цүнхийг аваад байж байтал манаач нь "хөөе хэн бэ гэж хашхирахаар нь би компьютерыг нь орхиод мөрлөж гарсан цонхоороо гарч зугтаагаад А0101 зам руу явсан. Ингээд унаанд сууж Улаанбаатар орох гээд явж байтал цагдаагийн алба хаагчтай таарч баригдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “” ХХК-ий төлөөлөгч С.*******ийн "...Би одоогоор “” ХХК-ий Үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Байгууллагын "Дэлл" маркийн компьютерыг хулгайч аваагүй хулгайлахыг завдаж бэлдсэн байсан. Одоогоор хэвийн ажиллагаатай байгаа. ...Манай байгууллагад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй учраас шүүх хуралдаанд оролцохгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч З.ын... “2020 оны 10 сарын 12-ны өдөр үүрийн 05 цаг 10 минутын үед байхаа манай үйлдвэрийн коридорт хүн дугарах чимээ гараад байхаар нь босоод харсан чинь бараан өнгийн хувцастай 1 эрэгтэй хүн цаашаа гүйгээд явсан. Би “хөөе юун хүн бэ" гэж хашхирахад зугтаачихсан... би шалгаж үзэхэд үйлдвэрээс алдагдсан зүйл огт байхгүй камер хянах зориулалтаар ашиглагдах бүрэн ажиллагаатай Делл маркийн суурин компьютерын залгуурыг салгаад ширээн дээр байсныг газарт байрлуулсан байсан. Харин миний өвлийн цүнхтэй хувцсыг авсан байсан. Би өөрөө цүнхэнд байсан хувцсаа нэрлэж чадна...Миний хувцаснууд бүгд хуучин, 1-3 жил болж байгаа хувцаснууд . Миний цүнхэнд хуучин өвлийн даавуун куртик 1 ш, дотуур өмд 1ш, өвлийн зузаан өмд 1ш, цамц 1ш, футболк 1ш, өвлийн богино түрийтэй гутал 1 хос, хавар намрын 1 хос түрийтэй гутал, зуны богино түрийтэй хуучин гутал 1 хос, саравчтай хуучин малгай 1ш, хэрэглэж байсан хуучин шампунь зэрэг эд зүйл байсан ойролцоогоор 165 см өндөр, туранхай, малгайгүй, богино хар үстэй, 35 орчим насны хүн санагдсан." гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хураан авсан тухай” тэмдэглэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-9 дүгээр хуудас/
Эд зүйл хураав авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/
“Хөрөнгө Эстимейт” ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 34,39 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа” /хх-ийн 47 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас- урьд 2 удаа ял эдэлж байсан” /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 1/1887 дугаартай албан бичиг /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 сарын 12-ны шөнө хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ий эзэмшлийн цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай байгууламжид нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “” ХХК-ий эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий Дэлл ай-3 маркийн нөүтбүүкийг авч явахад бэлтгэн хулгайлахаар завдсан, иргэн З.ын өмчлөлийн 159.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох нь шүүгдэгч Р.*******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “” ХХК-ий төлөөлөгч С.*******ийн "...Би одоогоор “” ХХК-ий Үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Байгууллагын "Дэлл" маркийн компьютерыг хулгайч аваагүй хулгайлахыг завдаж бэлдсэн байсан." гэх, хохирогч З.ын өгсөн... “2020 оны 10 сарын 12-ны өдөр үүрийн 05 цаг 10 минутын үед байхаа манай үйлдвэрийн коридорт хүн дугарах чимээ гараад байхаар нь босоод харсан чинь бараан өнгийн хувцастай 1 эрэгтэй хүн цаашаа гүйгээд явсан. Би " хөөе юун хүн бэ" гэж хашхирахад зугтаачихсан... би шалгаж үзэхэд үйлдвэрээс алдагдсан зүйл огт байхгүй камер хянах зориулалтаар ашиглагдах бүрэн ажиллагаатай Делл маркийн суурин компьютерын залгуурыг салгаад ширээн дээр байсныг газарт байрлуулсан байсан. Харин миний өвлийн цүнхтэй хувцсыг авсан байсан." гэх мэдүүлгүүд болон Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгө Эстимейт” ХХК-ны үнэлгээний тайлангууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.*******ийн “” ХХК-ий эзэмшлийн цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай байгууламжид нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “” ХХК-ий эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий Дэлл ай-3 маркийн нөүтбүүкийг авч явахад бэлтгэн хулгайлахаар завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, “” ХХК-ий эзэмшлийн цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай байгууламжид нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэн З.ын өмчлөлийн 159.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар Р.*******ийн “” ХХК-ий эзэмшлийн цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулах зориулалттай байгууламжид нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “” ХХК-ий эзэмшлийн Дэлл ай-3 маркийн нөүтбүүкийг авч явахад бэлтгэн хулгайлахаар завдсан, иргэн З.ын өмчлөлийн 159.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан үйлдлүүд нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
Иймд Р.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Р.******* нь хулгайлан авсан эд зүйлээ хураалган, хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл хураав авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/ болон хохирогч нарын нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Р.*******өд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын талаар гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.*******өд урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 330.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй болох нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 1/1887 дугаартай албан бичиг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 330.000 төгрөгийн торгох ялыг торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногийн хорих ялаар дүйцүүлэн 22 хоногийн хорих ялаар сольж, оногдуулсан ялд нэмж нэгтгэх нийт 2 жил 22 хоногоор хугацаагаар хорих тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.*******өд оногдуулсан 2 жил 22 хоногийн хорих ялд 2020 оны 11 сарын 06-ны өдрөөс 12 сарын 01-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос шүүгдэгч ******* овогт *******гийн *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зөвтгөн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийн өмнөх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 330.000 төгрөгийн торгох ялыг арван таван нэгж буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногийн хорих ялаар дүйцүүлэн 22 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ийн цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******-д оногдуулсан 2 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Р.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН