Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

 

 

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************холбогдох эрүүгийн 2238002690598 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 67-79 ЗАА улсын дугаартай “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4-т заасныг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн дотор зорчиж явсан хохирогч *************хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслээс унаж нас барсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 67-79 ЗАА улсын дугаартай “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4-т заасныг тус тус зөрчсөний улмаас *************амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238002690598  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би талийгаачийг унах үед барьж авах гээд чадаагүй хальт хувцаснаас нь самардаад өнгөрсөн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-10-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-14-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 16-18-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 20-22-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 53-55-р хуудас),

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач аав болох *************нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг болон охин дүү, хоёр эрэгтэй дүүгийн хамт амьдардаг байсан. Талийгаач аав маань *************гэдэг хүний үйлдвэрийн хашаанд 8 жил манаач болон рамчин хийдэг байсан. Талийгаач аав маань хүнд тусархуу зантай, илүү дутуу зангүй, хүмүүстэй эвсэг харилцаатай, гэр бүлдээ их халамжтай байсан...Уг хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машиныг захирал Гансүх жолоодож, талийгаач *************н жолоочийн эсрэг талд урд талын суудал дээр суугаад эхнэр Наранчимэг бид хоёр дунд талын суудал дээр суугаад явж байсан. Бид нар өглөө эрт босож ажилладаг болохоор талийгаач *************н ах манай эхнэр бид 3 унтаж явсан. Тэгтэл “хүүе уначихлаа” гээд Гансүх ах орилсон. Тэгээд машин зогсчихсон байсан. Би орилох чимээгээр сэрээд хартал *************н ах газар уначихсан байсан. Гансүх ах бид хоёр машинаас бууж очоод *************н ах дээр очиход “ах нь уначихлаа” гээд газар сууж байсан. Тэгээд бие тань зүгээр үү гэж асуухад “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Гансүх ах бид хоёр *************н ахыг өргөж босгоод “*************н ах босож ирээд нэг шээчхээд машиндаа суугаад уурхай орж эмчид үзүүлнэ гээд Гансүх ах хараад байсан. Тэгээд хэсэг явж байгаад машин эвдрээд унтарсан. Багийн төвийн эмнэлэг ороод *************н ах сувилагчид ахдаа өвчин намдаах эм тариа хийгээд өгөөч гэж хэлж байсан. Сувилагч нэг тариа хийсэн... *************н ах хэсэг амарч байснаа би бие засмаар байна гээд байхаар нь манай эхнэр бид хоёр түшээд гадаа гарч шээчхээд за би нэг тамхи татъя гэхээр нь би нэг тамхи асааж өгсөн. Тэгснээ ахынхаа дээлийг аваад ир гээд эхнэр дээлийг нь авчирч өгсөн. Тэгээд ам цангаад байна гэхээр нь ундаа өгсөн чинь бие нэг л эвгүй болох шиг болсон. Тэгээд *************н ахаа орох уу гэж асуухад оръё гээд буцаагаад гэр лүү оруулаад гудсан дээр хэвтүүлсэн. Тэгээд гудсан дээр хэвтээд унтчихсан байсан. Нөгөө гэрт сувилагчийг дуудаад даралт зүрхний бичлэг үзүүлж, даралт 120, зүрхний хэм 68 гэж заасан байсан. Тэгээд л унтчих шиг болсон тэгээд нэг харсан чинь царай нь хөхрөөд хачин болчих шиг байхаар нь сувилагчийг дахиад дуудаж үзүүлэхэд нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-33-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Захирал хүүе уначихлаа шүү дээ гээд орилсон. Тэгэхэд захирал тэр доороо зогссон байсан. Захирал Мөнхбат хоёр машинаас буугаад *************н ахыг өргөж машинд оруулаад “яаж байна *************н ах” гэж асуухад “зүгээр зүгээр” гэж байсан. Яаралтай уурхайн эмнэлэг оръё гээд хөдлөөд явж байтал машин унтраад асахаа байсан...*************н ах хэвтэж байснаа би шээмээр байна гэхээр нь татсан. Тэгээд буцаж орж ирээд гудсан дээрээ хэвтсэн... Тэгээд нэг хартал царай нь цонхийсон болчихсон байхаар нь дахиад сувилагчийг дуудаж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-38-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...сувилагч Алтантуяа нөгөө настай ахын биеийг дахин үзэхэд пүүлс нь 68 даралт нь 129 байна шүү гэж нөгөө хамт явж байсан хүмүүст хэлсэн. Тэгээд нөгөө ах унтчих шиг л болсон, хэсэг хугацааны дараа царай нь цонхийсон байхаар нь Алтантуяа дахиж нөгөө ахын биеийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн бие муутай хүний даралтыг үзтэл хэвийн байсан даралтын заалтаар пульс нь 73, дээд даралт 120 доод даралт 90-тэй зааж байсан. Тэр бие муутай хүн нь миний бие муу байна. Өвчин намдаах эм байна уу гэж асуухаар нь өвчин намдаах тариа болох исмэс гэх нэртэй тариа хийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г. Алтайн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаартай дүгнэлтэд:

1. *************цогцост цээжний баруун талд 5-7-р хавирга эгэмний урд шугамаар, 2-9-р хавирга нугаламтай холбогдох хэсэгт, цээжний зүүн талд 9-11-р хавирга эгэмний дунд шугамаар, 2-8-р хавирга нугаламтай холбогдох хэсэгт бүрэн бус хугарал, сүүж, умдаг ясны хугарал, бөөр, дэлүүний холбооны цус хуралт, элэгний бяцралт, баруун бугалга, баруун шуу, нуруу, баруун дал, зүүн өвдгөнд зулгаралт, баруун ташаа, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба тээврийн хэрэгслээс унах болон дугуйн доогуур орох үед үүсэх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь олон хавирганы хугарал, дэлүү, бөөрний холбоос дахь цус хуралт, элгэнд бяцралт, сүүжний дэлбэн, умдаг ясны гэмтлүүд нь 3.1.12, 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад цус зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна.

      5. *************биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

      6. *************нь цээж, доод мөчидийн хавсарсан гэмтлийн улмаас шокд орж нас барсан байна.

      7. Дээрх цээж, хэвлийн хөндийн гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна.

8. Уг шалтгаанаар нас барсан нь /Цээжний баруун талд 5-7-р хавирга эгмийн урд  шугамаар, 2-9-р хавирга нугаламтай холбогдох хэсэгт, цээжний зүүн талд 9-11-р хавирга эгэмний дунд шугамаар, 2-8-р хавирга нугаламтай холбогдсон хэсэгт бүрэн бус хугарал, сүүж, умдаг ясны хугарал, орчны эдэд цус хуралт бөөр, дэлүүний холбоос дахь цус хуралт, элэгний бяцралт/ зэрэг шинжээр батлагдаж байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 56-60-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 147  дугаартай дүгнэлтэд:

Иргэн *************биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй гэх дүгнэлт (хх-ийн 68-р хуудас),

Авто машины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 75-80-р хуудас),

Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн магадалгаанд:

“...Жолооч *************нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4-ийн б заалт, 3.5-ын б, в, г заалт, 23.4-т заасныг тус тус зөрчсөн...” гэх магадалгаа (хх-ийн 87-91-р хуудас),

Хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 113, 115-р хуудас),

Хохирогч *************2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт гаргасан ямар нэгэн гомдол, саналгүй болсон тухай өргөдөл (хх-ийн 117-р хуудас),

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 102-110-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238002690598 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 67-79 ЗАА улсын дугаартай “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4-т заасныг тус тус зөрчсөний улмаас *************амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-10-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-14-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 16-18-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 20-22-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 53-55-р хуудас),

Хохирогч *************(хх-ийн 28-29-р хуудас), гэрч *************(хх-ийн 31-33-р хуудас), гэрч *************(хх-ийн 35-38-р хуудас), гэрч *************(хх-ийн 45-46-р хуудас), гэрч *************(хх-ийн 49-50-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г. Алтайн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт (хх-ийн 56-60-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт (хх-ийн 68-р хуудас),

Авто машины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 75-80-р хуудас),

Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн магадалгаа (хх-ийн 87-91-р хуудас),

Хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 113, 115-р хуудас),

Хохирогч *************2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт гаргасан ямар нэгэн гомдол саналгүй болсон тухай өргөдөл (хх-ийн 117-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч *************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас *************амь насыг хохироосон бөгөөд хохирогч *************нь шүүгдэгчтэй сайн дураараа байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 113, 115-р хуудас), хохирогч *************2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт гаргасан ямар нэгэн гомдол саналгүй болсон тухай өргөдөл (хх-ийн 117-р хуудас) гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 106-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч *************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч *************нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238002690598 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *************№160986 дугаартай В, C ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн 2238002690598 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 67-93 ЗАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч *******эд буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *************** хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238002690598 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *************№160986 дугаартай В, C ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

6. Эрүүгийн 2238002690598 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 67-93 ЗАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч **************** буцаан олгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *************нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР